Pages

2007-08-13

Дэлхий бөөрөнхий биш

Энэ номыг хүмүүст танилцуулахаар өөдөөс тэгээд дөрвөлжин болчихоо юу гэж ирээд хошигнож байгаатай хэд хэдэн удаа таарсаныг эс тооцвол хүмүүст маш сонирхолтой өгүүлэмжээр орчин үеийн эдийн засаг болон мэдээллийн технологийн өнөөгийн, ирээдүйн хөгжлийн талаар сүрхий алсыг харсан өргөн цар хүрээ бүхий ном юм аа. Өнгөрсөн 2006 онд энэ номоор үнэндээ дэлхий даяараа амьсгалж, амтай болгон тайлбар рэвьюү сэтгэгдэл бичээд байсан болохоор компаны технологийн ном захиалга хийн авчруулахдаа дундуур нь захиад авчруулж уншиж байсан юм. Хавтгайруулагч арван хүчин зүйл болон бас бус сонирхол татсан хэсгийг арай ядан уншсан ч үргэлжлүүлэн энэ зузаан номыг уншиж дуусгах англи хэлний зэвсгийн эрдэм дулимаг байснаас болоод Отгонпүрэв андыг бушуухан орчуулж дуусаасай гэж байж ядаж байлаа гэж. Орчуулгын хувьд хүмүүс нэрээс нь болоод бага зэрэг эргэлзээ төрсөн байж мэдэх л юм. Гэхдээ уншаад үзсэн хүмүүс бүгд л шүүмжлэх аргагүй сайн болсон гэж байна билээ. Миний хувьд англи хэл дээрх ном болон монгол хэл дээрх номны зузааныг харьцуулж хараад гайхсан. Англиасаа нимгэн болсон монгол номыг анх хараад дотроос нь хасалт хийчихсэн юм болов уу гэж сэжиглэсэнийг нуугаад яахав. За за номны агуулгын тухай биш гадар өнгө харагдах байдал гээд баахан ач холбогдолгүй зүйл биччихлээ.

Уг номны талаар өөрийн дүгнэлтийг хэрхэн хийх вэ гэж сая хэсэг бодож суулаа л даа, тэгээд ингэж бичихээр боллоо:

- Хурд, ерөөсөө Фенгшү амьдаагийн маань нэг номон дээрээ өгүүлээд байсан хурдны талаар л эцсийн эцэст бичих хэрэгтэй санагдаад байна. Гэхдээ зүгээрч нэг “Бушуу туулай борвиндоо баастай” хурд биш жинхэнэ потенциалны сүргийн хурдны тухай бодож байна. (ийм юм байдаг эсэхийг хэлж мэдэхгүй юм) Бидэнд бусдаас илүү хүний нөөц гэж байхгүй, гэхдээ хангалттай хурдан байж чадах оюуны потенциал бүхий ард түмэн бий.(?) Тодруулбал Араатны хаан арслан гөрөөсөө хөөж л байг, хүчит хөлтэй гөрөөс зугтаадгаараа зугтааж л байг, харин хээрийн хөх чоно дангаараа арслангаас зугтааж дийлэхгүй, гөрөөсийг ч хөөгөөд гүйцэхгүй, гэхдээ сүргээрээ байхад арслан ойртохгүй, хөрөөдөж хөөхөд гөрөөс зугтааж дийлэхгүй. Өөрөөр хэлбэл бидэнд арслан шиг хүч байхгүй ч найдах тулгууртай, гөрөөс шиг хурд байхгүй ч толгойдоо (бүгд л толгой тархины хурд ярьж байгаа бөгөөд энд би бусдаа илүү гэдэг санааг гаргах үүднээс ийн бичив.) илүү хурдтай байх зүй ёсны шаардлага тулгарчээ гэж бодогдож байна.

Халуун нар мандан хөөрөхөд
Хамаг амьтан гүйлдэхээс аргагүй
Харин бид = (сүрэг чоно)?”амьдрал”:”үхэл”;

Хэтэрхий өрөөсгөл, хэт гэнэн хандлага бүхий дүгнэлт байж болох хэдий ч та бүхэн энэ номыг заавал уншиж үзээрэй. Эргээд нэг бодоод үзээрэй. Америк хоцорч байгаа тухайгаа ярьж байхад гүйцэх тухай мөрөөдөл ч үгүй бидэнд ямар замнал байх вэ гэдэг үнэхээр бачимдмаар шүү. Гэхдээ амьдрах сайхаан.

related: http://otgonpurew.blogspot.com


5 comments:

ZAYA said...

Уншиж амжаагүй байгаа. Уншнаа.

Unknown said...

Энэ ондоо багтаад заавал уншиж үзээрэй. Ирэх оноос өөр ном шуугиулах байх гсн. :D

М.Огоо said...

Saihan review hiijee Ganbaa. Tnx. Busad nomniih chini ch ih taalagdlaa. Zaash ni urgeljluuleed bgaarai hu

Aldar said...

www.medleg.net.ms дээр English Ebook нь байгаа шүү. Бас зарим нэг алдартай номнууд байнлээ.

Unknown said...

Сайн уу Огоо, төлөвлөгөөнд технологийн бус 15н ном байгаа, одоогоор 6г нь оруулчаад л сууж байна. Энэ зуны уншсан номнууд л даа. Номны тойм, шүүмж бичиж сураагүй хүн чинь дураараа л хусаад хаячих юм байна шд гсн.
---------
Баярлалаа Алдараа, тэгж байгаад орж үзнээ.