Pages

2007-08-27

Яавал дээр вэ?

Тусч баннэруудын цувааг блог дээрээ л хүмүүст мэдэгдсэн болохоор тун хязгаарлагдмал хүрээнд цацагдсан бололтой юм аа. Өдийд дөнгөж дөрвөн баннэртай сууж байдаг би ч маркетинггүй эр юм, менежмэнтээ бодохгүй бол энэ ажил хий дэмий ойр тойрныхоо хэдэн блоггэруудаар өөрийгөө магтуулаад өнгөрөх шинжтэй санагдаад байдаг боллоо.

Тэгээд яавал бүүр олон хүнд хүргэх талаар бодлоо. Ямар арга замаар энэ баннэруудын цувааг хүмүүс илүү өөртөө ашигтай юм байна гэж боддог болгох вэ?

Ямар ч байсан миний төлөвлөгөөнд уг баннэрийн цуваа ямар нэг compaign complete болох болгондоо архив маягаар хадгалагдаад дараагын цувааг эхлүүлдэг байхаар болгоё гэж бодож байгаа юм. Энэ нь тухайн баннэр тэндээ зөвхөн нэг жилээр байрлахаас гадна он дарааллын preview compaign box’s-д үүрд хадгалагдан үлдэх болно гэсэн үг юм. Гэвч энэ бол урт хугацаанд хийгдэх ажил. Харин богино хугацаанд олон хүнд хэрхэн хүргэх талаар?

Тэгэхээр миний хэлэх гээд байгаа зүйл бол маркетингийн оновчтой шийдэл байвал надад туслаач гэж хүн бүрээс хүсэж байна. Шудрага зарчмаар (санал хураах ч юмуу) сонгогдсон маркетингийн санаа болгонд 50 пиксэлийн баннэрын зай үнэгүй өгнө. Маркетинг мэнэжмэнтийн чиглэлээр ажилладаггүй сурдаггүй ч бай хамаагүй, ялангуяа онлайн маркетингийн чиглэлээр сурдаг хүмүүсийг зориуд өдөөн хатгаж байна. Та иймэрхүү даалгаварыг хэрхэн гүйцэтгэх вэ?

Тусч баннэруудад тус болох хүмүүс байвал коммэнт хэсэгт сэтгэгдэлээ үлдээнэ үү. Жич: Олон нийтэд дэлгэхгүйгээр хэрэгжүүлэх санаа санал болгох хүн байвал Бүгдээрээгийн оффис имайлээр хандаарай.

3 comments:

Tamir.J said...

Сайн уу?

Бусдаас нуух юу байхав, зарим нэг санаа нэмэрлье. Санаа маань сонгогдоод үнэгүй баннертай ч болчих юм билүү :).

Тусч баннерыг үздэг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэж байж компани, хувь хүмүүс сонирхож эхэлнэ шүү дээ. Тэд чинь буяны байгууллага биш учир ямар нэгэн зүйлийн ард ашиг хонжоо харжил байгаа. Ингэхийн тулд:

1. Аль болох олон вэб дээр холбоосоо оруулж өгөх хэрэгтэй. Ялангуяа хүмүүс олноор ордог порталууд.

2. Цахим Өртөө, Асуулт.нэт, Банжиг.нэт, Саак.мн, орлоо.ком гэх мэт вэбүүдтэй ярилцаж байгаад холбоосоо байрлуулах. Буяны үйл ажиллагаа гэдгээ сайн ойлгуулах хэрэгтэй тэгэхгүй бол мөнгө нэхнэ шүү :).

3. Цахим Өртөө, Оллоо мэтийн мэдээллийн сайтууд дээр үүнийгээ маш сайн тайлбарласан нийтлэл бичих түүнийхээ дор нь вэбийнхээ холбоосыг хийгээд өгчих. Үүнийг affiliate маркетингийн арга гэдэг юм.

4. Мөн мэйлинг листүүдээр үүнийгээ цацаж болно. Энд бас инстант мессенжер ашиглаж болно.

5. Ийм буянтай зүйл хийж байгаа гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацуулах. ТВ-н мэдээнд оруулах, бяцхан ярилцлага өгөх гэх мэт

Эцэст нь үүнээс олж байгаа мөнгөө буяны үйл ажиллагаанд зарцуулж байгаа гэдгээ батлах хэрэгтэй ингэхдээ Батзаяа охины өөрийнх нь блог дээр энэ талын мэдээлэл байнга гаргаж байх хэрэгтэй болов уу. За за баахан л зайтай болчих шиг боллоо (тоглосон юм шүү)

Амжилт хүсье,
Тамир

Anonymous said...

Миний бодлоор хүлээж суух хэрэггүй. Юуны түрүүнд онлайн олон хэрэглэгчтэй сайтуудын контактаар холбоо барьж ямар зориулалтаар хийгдсэн гэдгээ тайлбарлаад эхний оролцогчдын нэг болохыг санал болгох хэрэгтэй. Мөн аль болох чанартай daily update сайтай сайтуудыг хамруулахыг хичээх нь зүйтэй. Зарим сайтыг интернет хэрэглэгчид сайн мэддэггүй шүү дээ. Ингээд бэлэн болсноо мэссэнжэрээр цацаад бах хэрэгтэй юм боловуу. Гол нь тусч баннерийн сайтын чинь линкийг хэрэглэгчид цээжлэх хэрэгтэй биздээ. Тэгснээр баннер тавих газрууд нэмэгдэнэ.

Unknown said...

Маш их баярлалаа та хоёрт... Удахгүй надад бага зэрэг зав зай гарна. Тэр болтол хүмүүсээс санаа оноо авсаар л байя.