Pages

2006-07-29

Бачимдуулсанд баярлав.

Миний гарт Баабар "Дори идэр дүүдээ хандах нь" гэх ном байна. Өнөөдөр л уншиж буйдаа үнэн голоосоо ичиж, харамсаж байна би. Эрин Тулгатын хэлсэнээр "Номыг уншина гэдэг бичсэн мэргэн хvмvvнтэй уулзан хvvрнэх лугаа адил." гэсэнтэй дүйж Баабар ахтай "уулзлаа." Миний боловсролыг "нойль" гэж дүгнэж байх юм. Үнэндээ тийм гэдэг нь туйлын үнэн байгаад бачимдав, бачимдуулсанд баярлав. Энд бичсэн ном, зохиол, зураг, кино, намтар түүх гэх зэргийг 10 жилд багтааж талыг нь судалж чадвал сая "Хүн" болох мэт сэтгэгдэнэ. Юу ч гэхэв дээ дээхнэ үед Баабар гуайн компъютер-ийн үйлдлийн системийг нь засж өгч байхдаа саваагүйтээд ч болов докумэнтүүдийг нь гүйлгээд харчих ухаан даанч байсангүй дээ. Энэ номны эх байсан ч юм билүү. "Буруу зүйл сурталдаж байгаа биш энэ номыг тэр үед уншчихсан бол дээрх 10 жил 8 байх байсанд харамссандаа юм шүү." Юутай ч хэдэн ном тэмдэглээд авлаа. Үгүй ер нь олддог болов уу. Интернет ухая бас бусыг нь хүн амьтнаас ч асууя байз. Энэ номыг Та уншаагүй бол Интерномд 1200 төгрөг гээд байж байна лээ шүү. Уншсан бол уншаагүй хэн нэгэн найздаа дуулгахаа мартаагүй биз.

2006-07-27

AJAX: Дараа үеийн веб

Дээхнэ үед AJAX-ын талаар блогдоо цухас дурдаад өнгөрсөн билээ. Энэ технологийн талаар (зарим тохиолдолд технологи биш технологуудын нэгдэл гэж тодорхойлоод байгаа юм. Би технологи гээд "залхуурчъя".) нухацтайхан судлаад ямар нэгэн үр дүнтэй юм хийж үзье гэж бодоод л явсан юм. Тэгээд өчигдөр Professional Ajax гэх (WROX)-ийн номыг олж уншаад юу ч гэсэн эхний ээлжийн мэдээлэл бичиж болмоор санагдав. За ингээд эхлэе.
AJAX бол технологи биш. Харин Asynchronous Javascript and XML гэсэн үг юм. Уламжлалт аргаар бүтээгдсэн веб сайтууд нь refresh based байсан бол AJAX бидэнд нэг хуудсан дээр олон үйлдэлийг refresh хийхгүйгээр нэг дор хэрэглэх боломжыг олгох болно.
Хэрэв та Web application developer бол энэ технологоос тойрч гарахгүй бөгөөд харин ч таны сонирхолыг маш их татах болно. Учир нь энэ технологи нь таны мэддэг Javascript, DOM, XML, CSS, XSLT зэргийн нийлбэр юм билээ. Товчхондоо бол энд Interface талын мэдлэг хэрэг болно.
Дараах зурагт анхаарлаа хандуулна уу.


AJAX-ашиглан хийсэн хамгийн сайн жишээнүүдэд Yahoo Beta Mail, GMail - хоёр зайлшгүй орно. Энэ хоёрыг ашиглаж үзэхэд мэйл шалгах хугацаа маш богино болсон бөгөөд хамгийн гол нь веб хуудас яг л хэрэглээний програм шиг амархан эвтэйхэн User Friendly болчиж. Одоо AJAX-үнэхээр дараа үеийн вебийн эхлэлийг авчирсан гэдэг нь маш олон жишээнээс харагдаж байна. Microsoft, Google, Yahoo, Sun, Adobe зэрэг аваргууд аль хэдийнээ шинэ өрсөлдөөнд бэлтгээд уралдаан зарласан мэт л шинэ бүтээгдэхүүнүүдээ хийж байна. Тун удахгүй Advanced Javascript and XML ч гэж нэрлээд буй энэ нэгдэлд зориулсан олон олон хүчирхэг Framework-ууд бүтээгдэхүүнүүд зах зээлийг орвонгоор нь эргүүлнэ.
AJAX зөвхөн Interface талд гарч буй дэвшил мэт боловч ямарч Business Logic хэрэгсэл голохгүй гэдэг утгаараа маш хүчирхэг болгож буй юм. Өөрөөр хэлбэл Java -тай, PHP ч өрсөлдөх боломжтой харагдаж байгаа.
AJAX - ын бүрэлдэхүүнд:
- Javascrip - AJAX Engine Scripting language
- XML - Data exchane format
- DOM (document object model)
- XSLT - xHTML дээрх XML (CSS хэрэглэж)
- CSS, XHTML, HTML
- XMLHttp протокол
Гол давуу тал
- Хамгийн бага траффик (хуудсаа нэг дуудаад аваад ирсэн бол бусад тохиололд сервэр лүү илгээх хүлээн авах мэдээлэл нь маш бага XML data л байх болно)
- Click and wait -аас зайлсхийсэн
- HTML хуудасны шаардлагагүй элментүүдийг дахин дахин дуудахгүй.
- ... гэх мэт орчуулах нь битгий хэл уншиж барамгүй олон давуу тал дурджээ.

Эцэст нь:

Энэ хүртэл уншсанд талархая. Та мэдээж web developer бололтой. Дээр дурдсан ном хэрэгтэй бол CHM хэлбэрээр нь надаас авч болно шүү гээд бичлэгээ дуусгая бичих гэж мунгинасаар байтал бүүр өлсчихлөө байна...

Аан бас болоогүй бэлдсэн линк-үүдээ байрлуулая.
AJAX-ын тухай
www.ajaxian.com
www.adaptivepath.com/publications/essays/archives/000385.php
www.ajaxlessons.com
http://developer.mozilla.org/en/docs/AJAX:Getting_Started

Ашиглан хийсэн:
http://www.google.com/webhp?complete=1&hl=en
... эндээс хайгаад үзчих...

Амжилт хүсье.

2006-07-25

Амжилтын түүх [Сая долларын сайт]

Alex гэх энэ залуу энгийн боловч гайхалтай санааг сэдсэнийхээ шанд Сая долларын эзэн болжээ. 1 pixel = 1$ үнэтэй баннер бүхий сая долларын HomePage хийх санааг тэр олсон байна. Энгийн нэг санхүүгийн хүндрэлээс болж сэдсэн энэ санаа үнэхээр гялалзсан амжилт олжээ. Залуус минь шинийг сэд сэтгэ. Үүнд хил хязгаар ч гэж байхгүй. Харин эхлэхээсээ өмнө Gobi-ийн бичсэн "Санаа * Арга = Үнэц" бичлэгийг уншаад үзэхэд гэмгүй.

2006-07-19

How to speed up PDF loading with Adobe Acrobat

1. Install the latest version of Adobe Acrobat - you can get it here

2. Browse to the plugins folder: C:\Program Files\Adobe\Acrobat 7.0\Reader\plug_ins

3. Create a new folder named Optional

4. Move all files from the plug_ins folder to Optional, except EWH32.api, print*.api, and Search*.api

Read more at dwtips.com/2006/06/17/h...

2006-07-06

Номын худалдаа

Өнөөдөр Арслантай гүүрний тэрүүгээр явж таараад номын худалдаагаар дайрлаа. Хэдэн сонгодог зохиол хайгаад олохгүй их удсан юмсан тэгсэн чинь тэндээс хэдийг олдог байгаа. Бүүр 3 ном 5000-р авчихлаа. Өнөөдөр ч хийморьтой л өдөр байна. Ямар нэгэн ном хайж байгаа бол тэр хавиар нэг эргэлдээд хүмүүстэй нь яриа өдөөд үзэхэд их гэмгүй гэж зөвлөе... Бас номын бизнэс хийдэг хүмүүс элдэв эрээн мяраан ном орчуулж байснаас сонгодог зохиолуудыг дахин хэвлэлтэнд оруулбал би л лав мөнгөө хайрлахгүй ээ. Доор буй Тархины тураалд монголчууд ном уншдаггүй гэж бичсэн байсан. Ер нь би ном уншдаг болъё гэж хувьдаа шийдсэн. Нэг сайхан номын сантай болох мөрөөдлөө ч сар бүр л биелүүлэхийн төлөө явна даа гэж...

2006-07-04

тархины тураалын талаар

Анх доорх Тархины тураалыг уншаад үнэхээр муухай санагдаж байж билээ. Саяхан интэрнэтээс дахин уншиж үзлээ. Бичсэн хүн нь энэ үзэл бодлоосоо жаахан ч гэсэн зөөлрөх шалтгаан "Дэвшил" байгаа болов уу. Юу ч гэсэн уншаагүй хүмүүс байх магадгүй гээд блог дээрээ тавьлаа.

Тархины тураал

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дєнгєж тусгаар тогтноод байсан бєгєєд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зєвшєєрїїлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны тєлєє хїчин зїтгэмээр санагдаад, юуны ємнє гэр орныхныхоо бахархал болсон хїн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдїй їеийнхний тєлєє «Визон-2020» гэдэг тєлєвлєгєє зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо. Хагас жил Монголд байхгїй байгаад буцаж ирэхэд юм болгон хєгийн харагдаад, монголчууд нэг л хєгийн санагдаад болж єгдєггїй. Олон жил хєгийн юмны тєлєє зїтгэж явсан би ч бусдад хєгийн харагдаж байгаа байлгїй дээ. Би бол япон хїн. Гадаадын хїн Монголыг хєгийн байна гэхэд дургїйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагїй шїїмжилж болохгїй гэх хандлагатай хїн ч байж болно. Гэвч миний бие Монголд хєл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хїн манай орныг бїї шїїмжил» гэх юм бол би тийм хїнд «Гадаад орноос тусламж бїї ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггїй гэх гээд байгаа юм уу? Ер нь монголчууд нїдэнд харагдах ашгаас єєр сонирхолгїй, юу ч хэлээд нэмэргїй. Гэтэл нїдэнд їл їзэгдэх нэг юм л хїнийг хїн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын тєлєє ёс жудгаа худалдаж чаддаг хїн, тэр хїнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хїн. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илїї мундаг. Єнєєдрийн Монголд дээр єгїїлсэн Малайзын сайдын їгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Єєрєєр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагїй Азийн хєгжиж байгаа л орон. Тєр хїчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хїчтэй байх ёстой гэх хїн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зєв хэрэгжїїлэх явдал л чухал. Хуулийг зєв хэрэгжїїлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нєхєн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгїй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгїй. Хятадын «Их сургаал бичиг» номын VI бїлэгт «Улс орны хувьд эд хєрєнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мєн. Улс орны удирдагч эд хєрєнгийн талаар хїч чармайлт тавьж байгаа бол заавал хєгийн амьтсыг єєрийн гар хєл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хїмїїсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хєгийн амьтдаар тєр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хїн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг. Хятадын сургаалаас иш татвал єнєєгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хїлээж авахгїй ч байж мэднэ. Дургїйцээд зїгээр сууж байснаас хятадуудаас илїї их юм уншиж, наад захын хятадын гїн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу. Ер нь монголчууд ном уншихгїй болсон байна. Єнєєгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хїмїїс залуудаа єглєєнєєс їдэш болтол тасралтгїй ном уншиж байсан бєгєєд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Єєрийн дотоод ертєнцийг сайжруулахын тєлєє л тэр. Монголд єрнєсєн ардчиллын їйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зїйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зїйрлїїлээд дэмий байх аа. Тэрхїї Мэйжигийн хувьсгалын ємнє Англи, Францад очсон япон хїн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хєгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны їеийн Японы хямралыг ч єнєєгийн Монголын шилжилтийн їеийн хямралтай зїйрлэдэг хїн бий. Япончууд тэр їед хїн бїр хїчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хїн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мєнгийг єєрийн нэр дээр гадаадын банкинд шилжїїлж байгаагїй юм гэнэ билээ. Ийм байхад манай япончуудтай єєрсдийгєє зїйрлэх гээд байгаад зэвїї хїрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хїмїїс муу гэх гээгїй. Хїн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зєвхєн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм. Їнэхээр соёлын хямрал. Ном уншихгїй, унших ном ч байхгїй. Мэдлэг нь єєрєє олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зїйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг тєвшний хїмїїс цуглаж ярилцлаа ч хєгжиж дэвжихэд ямар ч нэмэргїй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн тєвшний хїмїїс бичиж, ярьж, нэвтрїїлж байгаа учраас ялгаагїй, тїрїїчийн л цуглаад ярьсны їргэлжлэл. Тархины тураал. Сайн сураагїй гэж хэлїїлсэн хэрнээ, бас єєрєє тїїнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгїй яваад л байна. Монгол хїн маш азтай юм. «Монгол їндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлїїлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хїлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бїтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хїнээс юм гуйхаас ичдэг, хїний юм авахаас санаа зовдог. Хэрэг бїтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд їзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бїтмэгц таг чиг болдог зан. Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хїн «За яршиг, зїгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зїгээр л нэг ажил хєдєлмєрт зїтгээд єнєєгийн хєгжилд хїрсэн биш, хажууд нь ёс тєр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий. Ойр дотно болох тусмаа ёс тєрийг чанд баримтлах нь чухал. Ёс тєрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс тєр гэж юу болохыг олигтой мэдэхгїй учраас тал хувь нь бїтэж байсан ажил хэргээ бїр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг. Монголчууд ёс мэдэхгїй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бїї хэл зарим нь «Угаасаа байхгїй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хїн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгїй болж байж сая хїний ёсыг бодно. Монголчууд мєр бїтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгїй дээ» гэх хїн ч тааралддаг. Гэвч юу л бол доо. Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргїй болчихвол харин ч нїглийг мартах байлгїй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгїй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогїйгээр хїнд тусална гэдэг ойлгомжгїй юм. Тооцоотой, зорилготой байж л хїнд тусална гэдэг нэг талаар зєв» гэх нь урам хугална. Монголд хїнд хариугїй тус хїргэнэ гэж байхгїй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бїр багаасаа «Хїнд туслах бол хариу санаж тооцоололгїй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хїн «Аав ээж намайг «хїнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хїний сэтгэл Японыхоос эрс єєр болохыг мэдэрлээ. Танай хїмїїжлийн энэ зарчим дєрвєн уулын дундаас бїї гараасай гэлтэй ч тийм хїмїїжилтэй хїмїїс хэдийнээ хил давж, бусдын зэвїї хїргэж яваа нь їнэхээр харамсалтай. Єгєєш том тусмаа дэмий гэж їг байдаг. «Монголчууд юу ч їгїй юм чи нь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хїн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгїй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг єєр хэлэнд орчуулбал бїдїїлэг зан гэж л буулгахаас аргагїй. «Сул дорой хїн тїїнийгээ нуух гэж зєрїїдлээд, найр тавихыг зохисгїйд тооцон омогддог» гэсэн їг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм єгч байна. Бїр ихийг єгєх ёстой. Юм єгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хїн єєрийгєє гэх аминч їзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бїх орон зай зєвхєн «би» гэх ганц бодлоор дїїрсэн хїнийг аминч їзэлтэн гэнэ. Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хїн Монголд хэд бол? Монголд їнэхээр баян хїн байхгїй гэж боддог. Бузар мєнгє, ариун мєнгє гэж ялгаж чадахгїй, мєнгє бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж тєсєєлєхийн аргагїй. Єєрєє їл тансаглан, єрєєлийг тансаглуулагч л жинхэнэ баян хїн. Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ. Муу луйвраар залилж авсан мєнгєєр хїїхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгїй байна. Юуг нь ойлгохгїй байна вэ? Аав нь луйвраар олсон мєнгє гэдгийг мэдсээр байж, тийм мєнгєєр суралцахаар явж чадаж байгаа хїїхдийнх нь сэтгэлгээг їнэхээр ойлгохгїй байгаа юм. Би ямар мундаг хїн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ. Ер нь Монголд эхлээд хїний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хїн бий болгох ёстой байлгїй дээ. Жинхэнэ хїн гэдэг ямар хїнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггїй хїнийг л хэлнэ. «Монгол хїний їгэнд битгий итгэ!» гэдэг їгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгїйг ухаарна. Монголыг сайн мэддэг хїн бол юу гэж хєрєнгє оруулалт хийх вэ дээ. Мэдэхгїй хїний толгойг эргїїлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нїїр буруулахыгаа л мєнгє оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг. Тэгсэн хэрнээ хєрєнгє оруулагч Монголд бус, єєрт ашигтайг бодож їїнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндїї. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шїї гэсэн утгатай энэ їгийг олж уншаад хїчтэй цохилт авсан. Би багаасаа «Хїн болгонд тусалж бай» гэж хїмїїжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ їг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хїрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхїї замаар явж байгаагийн хариуцлага ард тїмэнд бас бий. Монголын ард тїмэн єєрєє хийх ёстой гэж бодохгїй, хэн нэгэн хїн хийж єгєєсэй гэж хїлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгїй болгох ёстой юм бэ? Дандаа хїний гар харна. Єєрт хамаатай юмыг єєрєє л хийх ёстой гэдэг зарчим алга. Гадаадад сурч байгаа хїмїїс, гадаадад гарсан хїмїїс монгол орноо хаяагїй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгїй болохоор нь очно» гэж ярьдаг. Бас л хїний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мєнгє, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хїн болмоор байна, эх орны тєлєє сурах ёстой гэж бодох хїн байхгїй. Юуны ємнє єєрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хїн олон. Єєрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хїний хїсэлд хэр хэмжээ гэж байхгїй. Монголчуудтай харилцах бїрт, сїїлийн їед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагїй єчїїхэн хулгана хавханд хавчуулж шархалсан євдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн їлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн євдєг нь би юм шиг санагдаад болж єгдєггїй. Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илїї тод харагдах аж. Хорвоо ертєнц дандаа нэг янзаараа байхгїй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгїй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм. КИМЇРА АЯАКО "Єдрийн сонин" 1999 оны 4 сарын 2-ны Баасан гаригийн дугаараас авав.

Эх оронч үзэл

Дараах бичлэгийг хэн бичсэнийг нь мэдээгүй боловч үнэхээр блог дээрээ тавьмаар санагдаад...Yй олноороо харьд одож их юм сурч, их мөнгөтэй болж ирээд Монголоо хөгжүүлнэ гэнэ. Энийг яаж батлах вэ? Ихэнх хүн мэргэжлээсээ өөр, мэргэжил шаардагдахгүй ажил хийж, Америкт гэхэд л эмч хүн очоод ачигч, математикч мах, ногоо хэрчигч, инженер хүн асрагч хийж, бас Мексик голдуу цагаачидтай багагүй өрсөлдөж байх жишээтэй. Би ч тэдний нэг явсан. Эмч эмнэлэгт ядаж сувилагч, инженер хүн засварчин хийж мэргэжил чадвараа тэлэх бололцоо бага байна. Хувь хүмүүс маань санхүүгийн хувьд одоогоор хожиж байгаа мэт боловч үндэстний эрх ашгийн үүднээс харвал монголчууд бид ирээдүйд хожигдож мэдэх нь.Тэд маань их мөнгө илгээж байна. Ах дүүдээ маш их тус болж байна. Даанч тэр мөнгөний нэлээдийг баар, шоундаа идэж уугаад дуусгаж сайндаа л машин болгоод унаж байна. Харьд хөлсөө дуслуулж, хүнийг царайчилж олсон мөнгөөр нь эргээд гадаадын үйлдвэрлэгчдийг тэжээж байна гэсэн үг. Тоног төхөөрөмжөө хаягдал төмөр хэмээн хятадуудад зарчихсан болохоор архи найруулж бусдыгаа хордуулахгүй л бол эх орондоо юм хийхэд амаргүй байна. Оймс нэхээд 500 төгрөгөөр зарна гэвэл хятадууд 300 төгрөгийнхөөр цохино.Гадагшаа гарсан монголчуудын турүүч нь эргэхээр цаг болсон. Гэвч тэд алга. Тэднии зарим нь буцах битгий хэл одоо монгол руугаа буцна гэснийгээ өвчтэй хүн байх гэж гайхаж сууна. Хүүхдээрээ явсан нь харьд дасч байна. Хариад юу хийх вэ гэж тэд их ярьдаг. Бас Монгол дахь эрүүгийн нөхцөл байдлаас их айж байна. Хотод өссөн хүүхдүүд аав ээж найз нөхдөө санахаас биш монголын хаа нэгтээ байгаа уул, гол, тал, нуурыг зүүдлэх биш, аав ээж нь нутгаа үзүүлээгүй л бол.Тэдний заримд цемент бол хаана ч адилхан. Нэгэн цагт төрийн хар хайрцагт байсан охид маань дэлхийгээр нэг бэлчиж явна. Тэгэхээр тэр хайрцагт юу байдаг юм, бүү мэд. Уг нь манайх шиг үндэстэн нөхөрт гарч, хүүхэд гаргаагүй охидоо харьд илгээх нь эмгэнэл. Yндэстний эрх ашгаас давсан хүний эрх байх ёсгүй гэвэл фашист гэгдэх биз.Тэгвэл үндэстэнг үрэн таран хийвэл хэн гэгдэх вэ?! Америкт 10 жил байгаа залуу "Монголд 2 байртай болсон ч, харин 2 хүүхэдтэй болсонгүй" гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл мөнгө монгол хүүхдийг орлохгүй гэсэн санаа цухалзуулж байна. Америкт настангууд асрамжийн газарт насны намраа тухтай өнгөрөөдөг учраас үр хүүхэдгүй байлаа гээд нэг их санаа зовох юмгүй байдаг. Харин монголчууд нутагтаа ясаа тавина гэдэг. Энэ нь хүч тамираа дуустал, өвгөн эмгэн болтлоо харьд сууна, харь орныг хөгжүүлнэ гэсэн үг битгий болоосой. Харьд гарсан асар олон монголчууд, одоо гадагшаа гарахаар зэхэж байгаа хүмүүс идэр насандаа эргэн ирж монголоо хөгжүүлнэ гэдэг нь үнэн.Япончууд, солонгосчууд 2-р дайны дараа америк явж ирээд японыг хөгжүүлсэн юм шиг манайхан ярьдаг. Арай ч тиймгүй юм билээ. Нөгөөдүүл нь эргэж ирэх биш, харин тэндээ жапаантаун, корейтаун байгуулаад үлдчихсэн, нилээд нь оргүй уусчихсан. Япон чинь тэднээс өмнө хамаг юмаа өөрсдөө хийдэг орон байсан, тиймдээ л дэлхийн дайн хийлцэж агаар, газар, усанд АНУ-тай ана мана байлдаж байсан билээ. Филиппин, Пакистан зэрэг олон орны хүн амын нилээд хувь нь цагаачилж ажилласаар мөн ч удаж байна. Жишээ нь Америк хүн хөгшрөхөөрөө Филиппин асрагч хүүхнүүдийн гарт очдог гэмээр. Гэвч дээрх орнуудын Ихэнх хүний амьдрал ядуу хэвээр,Монголчууд бид Ирланд үндэстний туулсан, туулсаар яваа шиг түүхийг эхлүүлчихээд байгаа мэт. Ирландууд америк руу цагаачилж эхэлсээр 500 жил болжээ. Их ч мөнгө гуйвуулсан байх. Аав ээждээ эргэж ирэхгүй гэж хэлээд явсан хүн байхгүй биз. Гэвч тэд усанд хаясан давс шиг уусчээ. Америкт Ирланд цусыг ямар нэгэн хэмжээгээр агуулсан хүн 60 сая байгаа гэдэг. Ирланддаа одоо зөвхөн 3-хан сая Ирланд хүн үлджээ. Манайх 2.5 сая хүнтэйгээр, тэр тусмаа орон орон руу цацах аянаар эхэлбэл хэд маань үлдэх бол. Ирланд залуус одоо ч америк руу ирсээр байдаг юм билээ. Гэтэл одоо Ирланд олон орны, жишээ нь Дублин 50000 хятад цагаачтай болжээ. Английн эрхшээлд орсон хойд Ирландад бүүр ч цөөхөн Ирланд хүн үлдэж тэндээ үндэстний цөөнх болов. Олон сая ирланд цагаачдын гуйвуулсан байх ёстой олон тэрбум доллар наалдаж Ирланд улс цойлсон юм байхгүй. Ирландууд кельт хэлээ ч мартжээ. Тэр мөнгийг технологи үйлдвэрлэлд биш гол төлөв идэж уухад зарцуулсан бололтой. Ирланд биш Америк хөгжсөн. Ирланд эдийн засгийн чадавхиараа Грек, Португалийн зиндаанд, Европдоо хойгуур ордог юм. Грек гэснээс Грек, Монгол хоёр цагтаа цалгиж явсныг дэлхий мэднэ. Одоо хоёулаа унтаж байна. Грекийн их нутаг Анатолийн хойг одоо Турк гэдэг улс болж хойч үе нь Грек байснаа мартаж, өвөг дээдсээ Монголоос нүүж очсон гэж андуурах болжээ.Америкийн бөөрөнд наалдсан, бас АНУ үүссэн өдрөөс хойш сая сая хүнээ ажиллуулсаар ирсэн, одоо 30-аад сая цагаач нь бий гэдэг Мексикт одоо болтол ихэнх хүний амьдрал ядуу байгаагаас мянга мянгаараа америкийн хилийг өдөр шөнөгүй нууцаар давсаар. Америкийн дэлгүүрийг мексикийн биш, далайн цаадах Хятадын бараа дүүргэж байна. Уг нь тэд АНУ-ын дараа ордог хүчирхэг, удахгүй гүйцнэ гээд ханхалзаж баймаар. АНУ-д хэдэн зуун жил хүмүүсээ ажиллуулаад байгаа Мексик гялалзаагүй байхад Монголчууд бүгдээр гадаадад гарч ажиллаад ч эргээд улсаа хөгжүүлж чадах уу? Гэртээ хоол хийхээс төвөгшөөн биеийн амрыг харж, хүүхдүүдээ айл айлаар хэсүүлж, тэднээрээ хоол зөөлгөж идээд баяжсан айл байдаггүй бололтой. Сүүлдээ бүүр балайраад эх орноо түрээслээд баяжъя гэсэн ухуулга хийж явдаг хүмүүс ч бий болжээ. Энэ нь ээжийгээ мөнгөтэй хүнд түрээслэнэ гэснээс ялгаа юу байна.Mонгол улсад монгол үндэстний дөнгөж 25% буюу 2.3 сая нь байна. Монголчууд биологийн насжилтаараа залуугаараа байгаа үндэстний нэг гэж тооцогддог тул 500 сая хүртэл үржих нөөцтэй юм. Гэтэл залуугаараа төрөл арилжиж мэдэх нь. Сайхан сайхан бүсгүйчүүд 4-5 хүүхэдтэй биш, 4-5 дипломтой залуу насыг барж байна. Ээмэг зүүсэн хөвгүүд олширвол удалгүй гомо , лесби хэмээх манингууд залгаж мэдэх тул хүний өсөлтөнд бас саад болно гэсэн үг. Сүүлийн 10-аад жилд гадагшаа яваад ирээгүй хүмүүсийн тоо Монголд төрж байгаа хүүхдүүдийн тооноос олон дахин давж эхэллээ. Манайхан орон зайгаа үлдээн үнэн чанартаа дүрвэж асар олноороо харьд одсоор. Аймаг, сумын төвийнхэн ч Улаанбаатар "хот улс" руу дүрвэн бөөгнөрч тэндээсээ дэлхийн аянд мордож ард нь асар их нутагт эдний орон зай, тэдний төрүүлээгүй үр хүүхдийн орон зай үлдэх нь. Нэгэнт охид хөвгүүд маань удаан хугацаагаар явсан болохоор тэдний үлдээсэн орон зай руу, нутагтаа хэт чихэлдэж, хэт халууцаж байдаг орныхон цуваад эхэлбэл яах вэ, тэднийг байлгаач гэвэл яах вэ. Энэ хоосон хашаанд чинь ирж бууя гэвэл яах вэ. Хадны мангаагаар битгий айлга гэх биз. Тэдний хувьд Монгол диваажин шиг санагдах ч юм бил үү. Хэрвээ монгол хүнтэй Монгол улсыг ирээдүйд байлгана гэж байгаа бол одооноос бодох хэрэгтэй мэт. Зээл, тусламжаа ямар ч дарамтгүйгээр цуцалчихдаг Орос шиг их гүрэн битгий хэл пүүс компани ч цаашид бидэнд таарахгүй биз.Дэлхийгээр нэг цагаачилсан Монгол гэх эрээвэр хураавар хүмүүс 2000 жилийн дараа эргэж ирээд бас Израйлийн түүхийг эхлүүлэх үү. Энэ бол хүсэхээр хувь заяа биш байх.Саявтар Улаанбаатарт дүрвэгсдийн асуудлаар олон улсын хурал болсон байна лээ. Могол, Хазар/тэдний бэсүд зэрэг монгол овгийнхон/, Халимаг мэтийн хүний нутагт байгаа ах дүүсээ авах цаг ирвэл тэд туслах гэж байгаа бол ч яахав. Харин захын дүрвэгсдийг авчрах асуудлыг тавивал оронд нь өөрийн ах дүүсийг авчиръя гэсэн асуултыг бид сөргүүлэн тавих ёстой. Бидэнд ч Монгол гаралтай гэж үзэгдсэнийхээ төлөө хядуулж, гадуурхагдаж ирсэн ах дүүс байна. Америкчууд талибанчуудыг хөөхөөр Афганистанд ирэхэд зэр зэвсэг муутай хазарууд цэргүүддээ гутал гуйж байсан гэдэг. Узбекууд нь Узбекстан, Туркээс, Тажикууд Тажикстан, Иранчуудаас, пуштунчууд пакистан, арабуудаас зэр зэвсэг авч байхад хазарууд ганцаардаж байсан. Иранчууд хэцүү хүнд үед тажикуудад /афганы/ зэвсэг, нисдэг тэрэг өгсөн атлаа өөрсдийнх нь төлөө олонтаа байлдаж ирсэн хазаруудад Хомейнийнхоо зураг илгээж байсан гэдэг.Сталин халимагуудыг ачааны вагонд чихээд тал нь замдаа хөлдөж, дарагдаж амь насаа алдсан Монголын хилийн ойролцоо авчирч цөлөөд байхад Чойбалсан тэр боломжийг ашиглах нь битгий хэл тэднийг огт сонирхохгүй байсан тул тэд сибирьт 10-аад жил болоод харийн нутаг руу буцаад явчихсан... Харамсалтай нь монголчууд бие биенийг татах биш түлхэх юм даа. Зарим хүмүүс Өвөр монголчуудаас жийрхэж, тэднийгээ хятад гэх нь холгүй байдаг. Хятадууд тэднийг маань хятад болсон гэж үзээгүй байхад шүү дээ. Ар Монголыг чөлөөлөхөд олон зуун Өвөр монгол ирж амь биеэ хайрлалгүй оролцсоныг тэд мэддэггүй юм байх даа. Хэдэн жилийн өмнө Орхоны эрэг дээр Хар хорины хэдэн залуус"Хотонтынхонтой алалцана" гэж хөлчүүрхэж байхтай би таарч билээ. Далайн цаана байгаа нэгэн монгол харь эзэндээ нөгөө монголоо сэмхэн гүтгэн ажлаас нь халуулж байсан нь ганц тохиолдол биш.Амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхийд улам хүчтэй өрнөж байхад харин бид орон зайгаа үлдээн харьд, тэдэнтэй чихэлдэхээр одож, үлдсэн нь виза хөөцөлдөх хоорондоо газар нутгаа хайргүй сэндийчиж байна гэвэл хэр хэтрүүлэг болдог бол. Дэлхийг удирдаж явсан үндэстэн хүний нөөцөндөө ийм хайнга хандаснаас эцэст нь хулан тахь шигээ ялгаатай нь сайн дураараа тарж, цөөрч, уусч манж хөршийнхөө хойноос мордвол ичмээр, бас хүн төрөлхтөнд ч харамсалтай бус уу. Бидэнд одоо үндэсний үзэл, үндэсний үйлдвэрлэл хоёр ус, агаар мэт дутагдаж байна.