Pages

Showing posts with label TOP 100. Show all posts
Showing posts with label TOP 100. Show all posts

2007-10-25

Блогчидын Top100 бичлэг цуврал 21-25

21 - Кантыг уншаад – Тулгат
Immanuel Kant-ын “Principles of Metaphysic of Morals” – энэ номыг Тулгат анд маань танилцуулжээ. Энэ бичлэгийг онцолсон учрыг та уншиж үзэж байж л ойлгоно. Сайн үйл, муу үйл гэдгийг ялгаж салгаж ойлгодог болох энгийн аргачлал энд дурдагдсан бий. “Миний өөртөө зөв гэж бодсон зарчим хэрэв хорвоогийн түгээмэл зарчим болвол ямар байдал үүсэх вэ?" (2-р бүлэг) гэдгээр тухайн үзэл зарчим ёс суртахууны үнэ цэнэтэй эсэхийг дүгнэх аргачлал юм гэж бичжээ. Жишээлбэл нэгэн худалдаачин хүн төсвийнхөний цалин нэмэгдэхийг дуулмагцаа зардаг барааныхаа үнийг нэмэх нь муу үйл үү? сайн үйл үү? гэдгийг цэгнэн бодож байна гээд авч үзье л дээ. Ийм зарчим хорвоогийн түгээмэл зарчим болвол байдал ямар болох вэ? Ө.х энэ бичлэгт: Сайн үйл, муу үйл хоёрыг яаж ялгах вэ? Энэ асуултанд, "бүх хүн түүнийг адилхан үйлдвэл байдал ямар болох вэ?" гэдгээр хэмж гэж Кант хариулжээ. Худалдаачны жишээн дээр ашгүй байдал ямар болохыг бодох биш харах завшаан бидэнд тохиосон болохоор би үргэлжлүүлж тайлбар бичихээс чөлөөлөгдөвөө.

22 – Ааваа дурсахад ... – Зүүдчин
[amaraa-гийн хэлсэн мөрөөр мөрдөж яваад блогийг чинь олж, бичлэгийг чинь уншлаа.
-----------
Аавтайгаа утсаар яръя даа, манай аав ч бас уртын дуу сайхан дуулдаг хүн болохоор бичлэг чинь сэтгэлд нэг л ойрхон эмзэгхэн тусаж хамар шархируулчихлаа. Нутгаа ч санаж байна гэж жигтэйхэн.] гэж сэтгэгдэлээ үлдээсэн энэ бичлэгийг заавал сонирхоорой, үнэхээр гайхалтай сайхан.

23 - Камертоны эффект – Арсун
Нана бүсгүй хаана ч билээ Камертоны эффект гэдэг үгийг моодонд оруулах юмсан ч билүү эргэлтэнд оруулахымсан ч билүү бичцэн байсныг уншаад сонирхол татсаны үндсэн дээрээс энэ бичлэгийг олсон гэжуга. Тэгээд учрыг нь олсон хойноо бодохнээ Нанагийн Камертоны эффектийн нөлөөгөөр энэ бичлэгийг олсон юм байна гэж бодсон шүү. Одоо харин та ороод унших юм бол миний Камертоны эффектийн нөлөө гэж бод хэ хэ. ;)

24 – Улбар ой – Ido
Ёстой сайхан зурагнууд авсан Idosizm – ыг шүтэцгээе гсн :D

25 – 80:20 ийн дүрэм буюу Паретогийн зарчим – Буянцогтоо
Ажил хэрэгч эрхэм ах, хамтрагч Mr.Буянцогтоо ахын энэ бичлэгийг онцолсон маань ийм хүний танилцуулсан дүрэм зарчим уншсан хүн бүрт үнэтэй тусна гэж үзсэндээ юм. Дашрамд миний сонгож байгаа эдгээр бичлэгүүдээс дор хаяж хорь нь танд таалагдах байх, яагаад гэж үү? Яагаад гэвэл энэ бичлэгийг уншаад үзээрэй ;)

2007-10-13

Блогчидын Top100 бичлэг цуврал 16-20

16 – Гурав тасарсан монгол – Наранбаяр
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч улсын энтэй. Гэх энэ үг танд ямар сонсогддог вэ? Муу ёрлосон үг үү? Бардам омогтой үг үү?
...Монголчууд бид хил хязгаараар хэдий тусгаарлагдсан ч оюуны өвөө чөлөөтэй солилцдог болохсон. Интернет, ном хэвлэлийн хөгжил энэ боломжийг улам өргөтгөж байгаа юм. Real ертөнцөд нэгдэж болдоггүй юм бол Интернэт ертөнцөд яагаад нэгдмэл цул байж болдоггүй юм. ХХ зуунд Монголчууд гурав таслагдсан ч оюуны өвөө өөрсдөө гурав таслаад байгаагийн учир юунд оршино вэ?... Наранбаяр

17 – Өвөр Монгол – Юмсүрэнгийн Дэлгэрмаа
Миний амьдаа блогчин дээрх Юмсүрэнгийн Дэлгэрмаа гэдэг хүний ӨМӨЗО-ы тухай бичсэн энэ бичлэгийг өөрийн блог дээрээ байрлуулсаныг онцлон орууллаа.

18 – Буриад монгол -

19 – Оцон шувуу ба монгол хүн – Ш.Баатар
Би их олон хүнээс монголдоо хэзээ эргэж ирэх вэ гэж асуудаг. Хэзээ ч гэж дээ ер эргэж ирэх үү гэж асуумаар юм билээ. Өнөөдөрхөн Хишгээ ахаас асуусан: -тэгж байгаад ямар ч байсан ясаа тавина гэж билээ.

20 –Хайлж буй дээд монгол –Д.Бум-Очир (Цахим өртөө)
Дээрх дөрвөн бичлэг тэр чигээрээ эмзэглүүлэм сонголтоор дүүрэн болжээ. Энэ бичлэг ч мөн адил. Энэ бичлэгийг жил гарангийн өмнө уншиж байхдаа хамар шархирч байсанаа мартдаггүй ээ. Тун өрөвдмөөр шүү...

Саяханы нэг өдөр ундны цагаар ажлын хэдэн залуустай улс төр мөр, нийгэм эдийн засгийн байдал майдал, улсын төсөв мөсөв, макро эдийн засгийн суурь онол монол, монгол улсын гадаад бодлогын тойм мойм, үндэсний тусгаар тогтнол гэж юуув мүүв, даяарчлал маяарчлал гэж баахан юм ярьсанаас болоод энэ таван бичлэг таны мэдэлд очих үндсэн суурь нөхцөл бүрдвэй!

2007-09-29

Блогчидын Top100 бичлэг цуврал 11-15

11 – Бичгийн монгол хэлний уламжлал тасрах нь байна даа - Ш. Баатар
Баатар ахын бичлэгүүд дээр хүмүүс нэг их сэтгэгдэл бичдэггүй нь энэ хүний бичлэгүүд үнэхээр байх ёстой чинээндээ “тулсан” байдагтай холбоотой гэж би боддог.
Саяхан нэг хүн миний блогийг үзээд: (анх блог гээч юмыг харсан байж ч мэднэ.) - шинэлэг гоё л юм. Уншихад яг л найзууд хоорондоо ярилцсан аятай санагдлаа. Гэхдээ алдаатай үгнүүд нүдэнд өртөөд нэг л тиймэрхүү байна. Цаашид анхаарна биз ээ гэж билээ. Тэр хүний үгнээс болоод ийн бодсоноо энд оруулав:
- Блогчид минь ээ, энүүхэн эндээ гэж хэлэхэд өөрийн бодлыг хэрхэн ямар хэлээр яаж илэрхийлэх нь таны хэрэг боловч эх монгол хэлнийхээ ирээдүйн тухай анхаарч тоож нэг бодвол ямар вэ? Бидний үүсгэсэн энэ их агуулга ирээдүйн монгол хэл дээрх эрдэм мэдлэгийн хөмрөгт лавтай нэмэр болох нь гарцаагүй шүү дээ.

12 - “Өөр хэл байтугай өвөр монгол аялгаар ярьж чаддаггүй сэтгүүлч” – Ш. Баатар
Ярианы хэлний тухай энэ бичлэгийг уншаад “манай нутгийнхан аялагатай ярих нь ч гаагуу шүү” гэдэг онигоо санаанд оров. Би ч бас оюутан болж хотод ирээд мөн ч их шоолуулсансан. Дөрвөн жилийн дотор хэн ч шоолохооргүй ижилссэндээ сэм баярлаж явсан маань ухвар мөчид хэрэг байсан байж. Амралтаар гэртээ очоод аав ээжийгээ шоолоогүй л байгаа даа гэж санаа зовсондоо Баатар ахын энэ бичлэгийг олонд онцолж энд орууллаа.

13 - Бухын хамар шогнойх цагаар... – Galaarid
Бухын хамар шогнойх цагаар урт жолоот ажлаа эхэлбэл их юм амждаг даа. Энэ өгүүлбэрийн утгыг Галаарид ахын ээж түүнд хэрхэн тайлбарласан хийгээд манайханы эрт дээр цагаас нууц утгат үгээр харилцдаг байсан тухай нэгийг сонирхуулсан энэ бичлэгийг таньд өргөн барья. Бичлэгийн доор Буянцогтоо ахын “Өлзийнарангийн өчил” бичлэгээр ороод гарахаа мартавуузай.

14 – Чихний чимэг үү, чихний чийр үү? - Тулгат
Асуудал хөндсөн энэ бичлэгийг бас л эх хэлээ хайрлагсад санаа зовогсод уншаад үзвэл түмэн бодол эргэлдээд л явчихна гэж мэд. Дээр өгүүлсэн ах нарын бичлэгүүдэд дурдсан зүйлүүдийг үл анхаарсанаас явж явж үр дүн нь хэрхэн гарчихаад байгаа тухай Тулгат анд гярхай илрүүлж бичсэн байна гэж би бодоод энэ бичлэгийг орууллаа.

15 - Зөв бичгийн дүрэм – Зоригт
За тэгээд энэ таван бичлэгийг дэс дарааллаар нь уншаад үзээрэй. Энэ бичлэгийг бас дээр нь байгаа Тогоруугын бичлэгийг ч сүлбээд үзчихээрэй. Зоригт андын энэ бичлэгээс хойш би л лав дахиж гарчигт цэг тавьж бичээгүй. Та бүхэн ч бас энэ мэт миний алдааг олоод өгөөд байвал нэг насаараа буян бодож явна шүү гсн :D

2007-09-28

Блогчидын Top100 бичлэг цуврал 6-10

6 - Агуйн тухай сургааль - Сайнбаяр
Энэ бичлэгээс Сайнбаяр андын орчуулсанаар алдарт Платоны Allegory of the Cave – тай эх хэл дээрээ танилцах боломжтой. Үнэхээр хуучиршгүй зохиол юм.

7 – Чанар – Iga
Товариш Игаагийн бичлэгүүдээс алийг нь ч яахав гэж эргэлдэж байгаад энэ бичлэгийг сонгочихлоо. Товчхондоо бол хүн чанарын тухай бяцхан бичлэг л дээ. Гэхдээ хамгийн сүүлд ...үргэлжилнэ гэсэн үгээс нь ургуулаад бодохоор...

8 – Тэр – Хүдэр
Манай Хүдэр анд найзынхаа тухай бичсэн байна. Энгийн мэт боловч намайг найзынхаа тухай бичихэд хүргэсэн бичлэг байгаа юм. Та бүхэн сонирхоод л үз.

9 – Нойр – Gobi
Энэ их эрчилсэн хөгжил дэвшил бужигнасан нийгэм дунд амьдарч байгаа бидний үеийнхэн нойрны тухай энэ бичлэг болон доорх сэтгэгдэлүүдийг нь сонирхож үзэхэд ямар ч байсан илүүдэхгүй нь ойлгомжтой.

10 - Хэрхэн бага унтаж их эрч хүчтэй байх вэ? – Очко
Нэгэнт нойр гэдэг сэдэв уруу ороод ирсэн юм энэ бичлэгийн хажуугаар өнгөрчиж тэвчсэнгүй шүү. Учир нь бүүр шинжлэх ухааны үүднээс мэдээд авууштай зүйлүүдийг бичсэн байгаа.

...За хө одоо 90-хэн бичлэг үлдсэн байгаа. Сонгох үнэхээр хүнд ажил бололтой. Яваандаа улам хэцүү болох байх даа гэж...


2007-09-20

Блогчидын Top100 бичлэг цуврал

Блогтой танилцсан түүхийн урт маань даруй хоёр жил дөхөж явна. Энэ хооронд маш олон хүн блог бичиж эхэлсэн, мундаг мундаг олон хүнийг ичнээ таньдаг болов. Нүд нээсэн сайхан бичлэгүүд ч олныг уншив. Цаг хугацааг ч чамгүй зарцуулав. Энэ хооронд миний гүүгл рийдэрт маш том сан үүсэн бий болсон байна. Цаашид ч өргөжих нь дамжиггүй. Тэгэхээр энэ хугацаанд надад ямар нэг хэлбэрээр сэтгэгдэл төрүүлж чадсан бичлэгүүдээс шилж сонгож байгаад 100-г нь шинээр блог ертөнцөөр аялагсдад танилцуулахаар шийдлээ. Та бүхэн бас сэтгэгдэл хэлбэрээр өөрт таалагдсан бичлэгүүдээ бусадтай хуваалцахыг хүсвэл үлдээнэ бизээ.

1 - Ухамсар нэг л агшинд єєрчлєгддєг - Тулгат
Тулгат андын бичлэгүүд цаанаа нэг амттай. Энэ бичлэгийг уншсанаар хүний ухамсар эволюцийн үүднээс гэнэт өөрчлөгдөх нь боломжтой юу? гэсэн асуулт таны сонирхолыг эрхгүй татах болно.

2 - Цаг, завын тухай хэдэн үг - Хишигбаатар
Энэ бичлэгийг уншсанаар "завгүй ээээ завгүй" гээд байдаг үгийг хэлэхдээ ямар нэг юм толгойд чинь тээгэлдээд байдаг болно доо.

3 - Аав - Тогоруу
Хөгжилтэй чөлөөтэй өнгө аястай энэ бичлэгийг унших хүртлээ блогийг би "албан ёсны" гэж ойлгодог байснаа нуугаад яахав. Хишгээ ах мэссэнжэрээр линкийг нь явуулаад "сэтгэх гэж сэлэмдсэн байна" гэж билээ.

4- Юм болгонд дүрэм журам хэрэгтэй - Зоригт
Хоёр жилийн өмнөх бичлэг боловч байдал Зоригт андын хэлсэнээс дордсонуу гэхээс дээрдээгүй л байна. Та бүхэн юун тухай болохыг уншиж үзээд ойлгох буйзаа.

5 - Бусдыг хvндэлж амьдарцгаая - Хишигбаатар
Дээрх Зоригт андын бичлэгийг уншсаны дараа энэ бичлэгийг уншаад үзсэн хүн маргаашнаас замын хөдөлгөөний дүрэм баримтлах нь эрс сайжирана. Ухамсар нэг л агшинд өөрчлөгдөх ч юм билүү гэж бодов.