Pages

2007-08-25

Хурим

За хө ойрын хэдэн өдөр чинь хуримын улирал эхэлчихээд янз бүрийн хуриманд суугаад асар төвөргөөнтэй өнгөрчлөө шүү, өчигдөр л гэхэд авга ахын том хүү эхнэр авч төрөл садан ойр тойрныхон чамгүй хөөрцөглөөд авцгаалаа. Манай папачка өдийд ирээгүй байхыг бодоход янз нь өнөөдөр ч үргэлжилсээр л байгаа бололтой. Хурайй!

За Ганбаа хэзээ эхнэр авах гэж байна гэсэн асуултыг ямар олон удаа сонсвоо. Өчигдөр дайралдсан бүх төрлүүдийн 86,1% нь надаас ингэж асуув, гурван авга эгч нар дуудаж ирж байгаад асуусныг яанаа хэ хэ, ная хүрч яваа өвөөгийн маань төрсөн дүү ахмад дайчин өвөө маань бүүр сүрдүүлсэн гээд л бодчих, эхнэр авах болчоод байгааг сануулаад байгаа бололтой юмаа янз нь, бүгдээрээ үгсээд тохирчихсон аятай. Сануулгуудаас хамгийн аймаар серёзный хэлсэн нь манай Папачка. Дэс дарааллаараа бол миний өмнө одоо нэг үеэл маань эхнэр аваагүй байгаа л даа. Тэр ч бас өчигдөр иймэрхүү “халдлага”-д өртсөн байх хэ хэ. Гэтэл дүү нараас жагсаал дайрах болчих гээд түгжрэл үүсгээд байгаа бид хоёрыг далдуур аав ээжээрээ хатгуулаад байгаам шигээ хэ хэ. Төрөл садан доторх улс төрийн байдал нэг иймэрхүү хуйвалдааны чанартай гсн. Гэхдээ яахав эхнэр авах тухай нэг завандаа бодож үзнээ гэхгүй юу хэ хэ.

Хурим гэснээс манайхан үнэхээр гоё чөлөөтэй сэтгэдэг болчижээ, biker залуу хуримын ордноос сүйт бүсгүйгээ мотоциклоор аваад явж байхын, араас нь төрлүүд нь юм уу, найзууд нь юм уу мэдэхгүй нэлээд хэдэн мотоциклтой хүмүүс дагачихсан, хуримын даашинзтай мотоциклоор хот дундуур хүржигнүүлж давхих сүйт бүсгүй, смокингтой хархүү хоёр үнэн чка!

Эрт үеийн монгол хувцасаар гоёсон ах эгч хоёр маань ч бас л сүрлэг харагдаж байсан шүү.

Боловсролын салбарынхан хуримын мэнэжэр гээд хүн бэлтгэвэл зохих болсон юм шигээ, хуримын ордоноос ресторан хүртлэх гээд л хэд хэдэн хуриманд яваад үзчихвэл цаг хэмнэх, оновчтой болговол зохих олон асуудал байдаг юм байна. Над шиг “хуримаа хийх” гэж байгаа залууст болон өөрт хожим хэрэг болж юуны магад гээд ганц нэг санаа биччихье.

1. Аравтын системд төрөл төрөгсөд найз нөхөдөө оруулах хэрэгтэй юм байна. Тэгээд хурим зохицуулах хоёр мэнэжэрээр (бэргэнүүдээсээ гадна шүү) аравтын дарга нарыг удирдуулаад явахад л их аятайхан зохицуулагдах бололтой юм. Жишээ нь нэг ширээнд суух хүмүүс ойролцоогоор арав байх юм бол аравт аравтаар нь зохицуулчихна. Аль ширээнд хэний аравт суухыг тодорхой болгоод план зураг урьдчилан илгээсэн байх нь ресторанд хүмүүсийг нааш цааш нь суулгах гэж зүдрэхгүй амар бололтой юм. Яахав яг ингэхгүй ч бай хамаагүй санаа аваг гээд биччихлээ.

2. Бэлэг – сүүлийн үед хуримын бэлэг бол голчлон хадаг, цэцэг, конверт бүхий мөнгө байдаг болсон юм байна. Дээр үеийнх шиг плетк, зурагт, хөрөгч чирээд ирдэг байсан бүүр үгүй болсон юм байна. Өчигдөр орой хуримын бэргэнүүд өгсөн бэлгүүдийн (нэр хаяггүй конвертуудыг) хэн өгсөнийг дээр нь бичиж авч байгаа харагдсан. ө.х бэлгэнд өгөх конверт дээрээ хэний гэр бүлээс бэлэг болгож өгч байгаагаа, бас шулуухан хэдэн төгрөг байгааг нь тодорхой бичих хэрэгтэй юм байна шүү та минь.

Сонин байж магадгүй гээд бас нэг санааг биччихье: Европд хурим хийх гэж байгаа хосууд хэрэгтэй байгаа зүйлүүдээрээ лист гаргаад тодорхой нэг дэлгүүрт өгчихдөг гэнэ. Мэдээж төрлүүд листээс харж байгаад сонгоод аваад өгчихдөг нь бас ухаалаг шийдэл байгаа биз? Тэгэхгүй бол нэг айл 6н угаалгын машин 3н телевизор 4н морин хууртай болсон гэдэг шүү. Европын санааг дахиад жоохон хавтгайруулах юм бол онлайнд тийм үйлчилгээ нээх боломж бийг та бүхэн анзаараа л биз дээ. Аятайхан бодоод байвал манайд хэрэглэх хувилбар боломж бас л байна шүү.

3. Худ нартаа төрлүүдээ танилцуулдаг даа. Үүнийг аавууд ээжүүд нь хийвэл илүү олон хүнийг таньдаг байдаг юм байна шүү, найз нарыг нь хүртэл андахгүй шүү дээ. Тэгэхгүй бол найрын ахлагчид даатгангуут мань эр халтуурддаг юм билээ. Энд тэнд онилогдсон ганц нэг охидуудын тухай мэдээллийг авчих гэсэн мань мэтийн гарууд сууж л байгаа шдээ хөөрхий, гэтэл халтуурдангуут өөртөө л найдахаас өөр аргагүй болж байгаам гэхгүй юу хэ хэ.

4. за тэгээд хөтлөгчид их учир байдгийм байна. Юм л бол хундагатайгаа тэгш дүүрэн өргье гээд донгосоод байдаг нэгэн байхад хүргэний талынхан бэрийн талынханыг хүндэтгээд нэг тогтооно уу гэх мэтээр бяцхан бяцхан заль гаргаад хөгжөөгөөд байж чаддаг хөтлөгч бас байна. Ямар ч байсан сонголт хийхдээ сайн анхаарсан байх хэрэгтэй.

5. Дуучин. СУИС-ын халтуур хийж яваа зарим оюутанууд хуриманд дуулья гэж өөрөө ирчээд ганц дуу дахиулая гэсэн халамцуу садангийн нь хүний урдаас “Хуц би ямар концэрт тоглох гэж ирсиймуу” гэсэн тухай өчигдөр дууллаа. Үнэн бол урлагын мөртлөө захын сэтгэлгээтэй иймэрхүү гарууд байдагын байна шүү.

За за дараа бодож байгаад үргэлжилүүлнээ...

10 comments:

БЭ said...

haha, hugjiltei gedeg n. ter hutlugch neeren mash chuhal yum bilee, bas het ih urtiin duu duulad baival joohon uitgariin yum bilee shuu ganbaa min, harin ter end tendhiin oyutanuudiig tsugluulna esen chin saihan sanaa baina, manai huriman deer bas manai neg naiz heden oyutanuudiig hiiliin durvul bolgood avaad irhuu l geed bsan. za tegeed ganbaa hezee hurimaa hiih gej baina? :-)

peakfinder said...

minii bodloor sain zohion baiguulalttai hurim bolson baina shuu dee.
nadad bol hurimiin ordon bas jaahan jaahan oorchlolt hiimeer sanagddag. buh hurimiig neg zagvaraar zohion baiguuldag n' tiim yanz buriin option baij bolno shuu dee. hamgiin oncgui yum gevel ter mashin chimeglej baina geed hun aimaar huuheldei, bas neg tiim sonin bogjnii haircag. ug n' ceremony ene ter n' mongoljuu goyo l doo, gehdee tiim hyatadiin uzliin yum hereglej baihaar oorsdiin gariin duitei ulsaar yum hiilgeed avch bolnoo doo. yanz buriin zagvartai tuunees n' humuus sonsodog baival goyo?

зЭрЭгЛэЭ said...

Xogjiltei yumaa. Xurimaa gej...Za Ganbaa xurimaa xiivel uriarai.

Tsegmee said...

Unuudur ovoo zav garaad taalagddag bloguudaar ayalaj yavna. Tegeed ene niitleliig chini unshsan uneheer unen yum bichsen baina. Neeree hurimiin tsaillagiin hutlugch hiih hunee mash nyahuur songohgui bol bolohgui yum baian lee shuu gedgiig bi bieree medersen.Nodnin zun mongold ochood Bagiin naiziinhaa hurimand urilgaar ochloo l doo. Tegsen hutlugch ni geed neg eleglegch zaluu (za baiz hen bilee, eleglel hiigsdiin l neg)yum l bolvol neg hundaga urguyu geseeer baigaad, namaig bolon manai naiz nariig huurugduud neleen hed tatuulaad muutgachihdag baigaa hehehe. Tegeed yahav mani hediin bayar baysgalan bagtaj yadaad baahan ugiig ni medehgui duu, gatsaj ene ter duulsan baina lee. onigoo onigoo, Muu naiziigaa aav eej, hadam, hamaatan sadniih ni hajuud neleen baidald oruulsan suragtai hahahha
Za tegee hurimaa hiihdee ene bichsen zuiluudiig chini murdlug bolgohiig hicheenee

Anonymous said...

ямар хөгжилтэй бичсэн юм бэ. ХҮн амьтаны өмнө түгжрэл үүсгэхээ болиочээ хэ хэ. Би бас нэг түгжрэл үүсгэж үзсэн шдээ. Манай хамаатны дунд хүнтэй суугаад хүүхэд гаргах болчихсон охидууд хаа сайгүй л байлаа. Намайг хүлээгээд түгжрэл үүсчихсэн. Би хамгийн ахмад нь байсан байхгүй юу. Дараалал над дээр ирээд гацчихсан гэхгүй юу хэ хэ. Тэгээд би нөхөр хүүхэдтэй болсон чинь ар араасаа цувардаг байна ш д. Одоо манай хүүгээс эхлээд сар сарын зайтай 5 жаахан юм бий гээд боддоо. Одоо бас нэг нь төрөх гээл байж байна.

Жаагий said...

Tanai dvv nar tvgjirch mvgjreed ah zahtai yumaa. Manai dvv nar gej yos medkvv yumnuud oocher dairaad urduur ortsgootson. Bi barag gantsaaraa "tunachihsan".

Unknown said...

уртын дуу дуулуулахаар авчирсан хүн нь аймаар авьяастай Учиртай гурван толгой дуурийн хэсгээс нэр усыг нь орлуулж байгаад дуулж гарсан шүү. хөгжилтэй байсан.
-------
тэр урт машин дээр нь нээрэн чимэглэл гэж юу байсныг нь анзаараагүйм байна л даа. Хүн аймаар юм байдаг бол гэцүү л юм даа. тэ
-------
"Тогооны хүн" ээ олчуул хурим хийнэ, хурим хийвэл Зэрэглээгээ уринаа хэ хэ
-------
Баярлаж хөөрсөн улсууд аль хөгөө чирэхийг тэр гэхэв дээ хө. Аавууд нь согтчоод баруун солгойгүй л дуулцгааж харагдана лээ шдээ. Найзууд бол ч бүүр дэндүүлжийлээ тэрүүгээр...
-------
Түгжрэл үүсгэхгүйм сан гэж бодох л юм. хэ хэ
-------
Яг хэрэг дээрээ тулбал манай дүү нар ч жагсаал энэ тэрийг харгалзахгүй байх өө дөө.

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

byambaa said...

hugjiltei yum aa. hurimiin ordon ch bayjij duusch bgaa bh daa. huurhii tegeed hurimiin ordond mungu tuluh chadvargui ni hurimiin ordond orj chadahgui...

hurimandaa uriarai. huleegeed l bj baiy.

Док said...

хэхэ, ёстой гоё нийтлэл байн ааа Ганбаа түгжрэл үүсгэхээ болих тал дээр жоохон анхаарвал яасийн бэ хө ;))

хэхэ, урдуураа очер дугаар дайруулах юм уу эсвэл

Anonymous said...

Gadaadiin irgentei gerlehed yamar yamar bichig barimt burduuleh mon yug yaj hiivel zohih talaar delgerengui medeelel ogch tus boloh hun bna uu? Haanaas asuuh ve?