Pages

2007-08-27

Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна

Номыг бичсэн Солонгосын ДЭҮ-гийн ерөнхий захирал, үндэслэгч Ким Ү Жүн гудамжны сонин худалдагчаас дэлхий даяар алдаршсан том бизнэсмэн болсон нь энэхүү номыг нь унших хангалттай шалтгаан юм.

Номын гол хандлага бол залуусыг ажил хөдөлмөрийн амт шимтэнд уриалан дуудах амжилтанд хүрсэн ахын захиас маягтай тун мундаг ном юм. Японы Киосэра группыг үндэслэгч Инамори Казүогийн Амжилтанд хүрэх гал эрмэлзлэл гээд ном байна. Залуу хүнд, Удирдан манлайлагч хүнд юу хэрэгтэй байдгыг сургасан бас л мундаг сайхан ном. Энэ мэт амжилтанд хүрсэн лийдэрүүд залуу хойч үеийнхэнээ зөв замд уриалан дуудаж амжилтанд хүрэхийн сайхныг өөрийн явдал мөрөөр үлгэрлэн үзүүлсэн жишээ олон байдаг билээ. Одоогоор манайд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх ямар нэгэн онцгой гавъяатан алга. Энэ бол муу зүйл биш, харин ч эдгээр мундаг лийдэрүүд шиг хэлсэн үгийг нь залуус амтархан хүлээж авдаг хүн болох боломж япон солонгос залуусаас илүүтэй байна гэсэн үг шүү дээ. Үүнд хүрэхийн тулд эхлээд эдгээр амжилтанд хүрэгсэдийн өөрсдийнх нь бичсэн энэ мэт ном зохиолуудыг зориуд уншиж үзэх хэрэгтэй. Энэ хоёр номыг бичигсэдийн нэг адил чанар бол зөв зорилго тодорхойлох, түүндээ хүрэхээр галзуу мэт гүргэр зүтгэл.

Хаш чулуу арьсгүйг бод
Хамаг амьтан мөнх бусыг бодож хатууж...
(Өчигдөр телевизээр тайлбарлаж байсан мөнх бусын тухай их хаадын билэг сургаалиас сэдэвлээд зохиочихлоо. Утга санааг нь л гаргахыг хичээсэн маань энэ.)

Хаш чулуу хамгаалах арьсгүй ч хатуу чанарын бэлэгдэл, хүн мөнх бус ч хаш чулуу мэт сэтгэл зүрхээрээ хамгаалагддаг билээ. Нэг л амьдрах амьдралаа зөв зорилгын төлөө зүрх сэтгэлийнхээ хатуу чанараар хальралгүй зүтгэвэл энэ мэт номыг зохиогсдын хүрсэн амжилт, хүссэн хүсэл утга учираа олж байгаа хэрэг билээ.

Номын хэсгээс: ...Үргэлжид ядуу зүдүү байсан хэрнээ харин түүндээ гуньж гутарч байгаагүй. Надад юу юунаас үнэ цэнэтэй залуу халуун нас байсан бөгөөд түүний минь бэлгэ тэмдэг болсон аугаа их хүсэл тэмүүллээр буцалж явдаг байсан би. Тийм болохоор би юу боллоо ч гэж сэтгэлээр унах билээ дээ. Залуу хүнд зайлшгүй байх эрхэм чухаг зүйл олон боловч тэмүүлэл мөрөөдөл шиг үнэ цэнэтэй зүйл гэж ер үгүй. Амьдралаар хичнээн ядуу тааруу ч хүсэл тэмүүллээр дүүрэн хүн огтхон ч ядууд тооцогдохгүй. Хүсэл тэмүүлэл ихтэй байх тусам төдийчинээ баян байдаг. Юу ч үгүй атлаа сэтгэлээ тэжээх тэмүүлэл мөрөөдөлтэй, юунд ч үл атаархах тийм үе бол залуу нас... Түүх бол тэмүүлэн мөрөөдөгчийнх болой...

4 comments:

Оогий said...

ene nom my shireenii nom shuu. unendee bol ene nomiig bi bur baga bxdaa (4r angid bsan shuu) aawiinxaa sanal bolgosnoor unshij bsan yum. ter yed medeej tiim ch sain oilgoogui l deee. xarin 2 jiliin umnu unshisan. ene nomiig unshaad barag bux yum uurchlugdsun gej xelj bolno xexe. odoo bol gants shireenii nom maani. "emegtei xun nuxurt garaxaaraa ajildaa sanaa tawix ni bagasdag tiim baij boloxgui. chaddag yumtai bx yostoi" gesen utgatai xeseg ni taalagddag. zarim xumuus nom unshaad l bdag unshaad l bdag zamidral i deeshlej bgaa ni ch medegdexgui. tegsen xirnee iim ch nom bdag tiim ch nom bdag geed uuruu barag amid nomiin san bolchixson bdag yum. ter xumuus shal tenegeee ... unshaad amidraldaa zuwuur xeregjuulj chadwal gants nom ch gantsdaxgui. xeregjuulj chadaxgui bol xairan head memory card. xereggui yumaar tolgoigoo duurgej yadag bna ... uuruu ch uxaaraagui baij xudlaa "tsetserxeed" ... xexe

Unknown said...

Ном бол зөвхөн амьдралаа дээшлүүлэхийн (хөрөнгө мөнгөний хувьд гэдэг утгаар шүү дээ) тулд унших, эсвэл шинэ чадвар боломжоо ахиулахын тулд л унших ёстой зүйл биш байх өө. Жишээ нь ном унших дуртай хүн өдөржин шүлгийн ном тэврээд тэрнээсээ хамгийн сайхан сэтгэл ханамж авдаг байж болно тэ?
Гэхдээ яахав одоо цаг үеийн байдал тэр чигээрээ хөрөнгө бүтээцгээх гэсэн хандлагаар шуурч байгаа болохоор шал дэмий шүлэг уншаад цагаа үрж хэвтээ нөхрийн өмнөөс харуусах хэн хүн элбэгшээ л дээ. Ном унших гэдэг бол мэргэн зохиогчтой нь уулзах лугаа агаар нэг болой. хэ хэ.

Оогий said...

хэхэ. Номыг хүн бүр өөр өнцөгөөс харж уншидаг байх л даа. Зүгээр л цагаа өнгөрөөх эсвэл нээг их ухаантай эсвэл лаг “уншдаг” имиж бүрдүүлэх гэж ... Ямар ч байсан би зүгээр л яг энэ тохиолдолд “би тэдэн ном уншисан” гэж зөвхөн уншсан номныхоо тоогоороо уралддаг хүмүүсийг тухайлсан юм. Гэхдээ л номыг цаг нөгцөөх гэж бус бас имиж бүрдүүлэх гэж уншдаг хүмүүсийн тоо цөөхөн байгаасай гэж л хэлэх гэсэн үг. Тэгээд ч ер нь зохиогч шал дэмий хоосноор “хөөрч бус” ямар нэгэн сайхан үр дүн, нөлөөллийг бүтээх гэж бичдэг болов уу. Миний бодол байлаа ....

Оогий said...

Ахиад хэлэхэд “Хорвоо дэлхий уужим хийх ажил их” гэдэг номны зорилго өөрөө залуучуудад хандсан битгий цагаа хий дэмий үр гэсэн эцсийн санаатай. Гэтэл миний нэг таньдаг хүн “аан наад номыг чинь би уншиж байсан юм за байз 4 удаа шүү” гэж хэлж байсныг санаж байна. Гэтэл тэр хүн юу авахаа мэдэхгүй дөрвийн дөрвөн удаа уншчихаад өнөөдрийн миний мэддэг тэр “баагий” л байгаа байхгүй юу. Үүнийг л хэлэх гэсэн санаатай. Тийм хүмүүс битгий олон байгаасай л гэж ....