Pages

2007-08-24

Анна Каренина


Л.Толстойн энэхүү романийг бол заавал уншиж үзэх ёстой гэж хайж эрж лавлахаас асуух шахаж явжийж олж авсан юм. Болороод байдаг гэдгийг нь мэдэж байсан ч өөрийнхөө номын санд байлгах ёстой гэж үзсэндээ тэгсэн хэрэг. Сайхан номын сантай болох нэг мөрөөдөлтэй хүн л дээ би, тэгээ л...

Олон сайн хүний буянд муу ном уншиж явсангүй ээ, бүх л номыг сайн ном сайхан ном гэж дүгнэдэг байснаа сая энэ номны тухай бичихээр суухдаа анзаарав. Товчхон хэлбэл өчүүхэн миний уншиж амжсан номууд дундаас хамгийн мундаг соруудын нилээд дээгүүрт жагсах ном гэж бодож байна.

Миний хамгийн дуртай дүр бол Левин. Эцэг эхийнхээ эдлэн газрыг өвлөж авсан, хөдөө газраа аж ахуй хөтлөн эдлэндээ амьдардаг, эхэн үедээ ганцаараа байх ба нууцхан хайрлаж явсан эгч дүү гурван бүсгүйн бага Кититэй сууж, сэтгэл хангалуун жаргалтай сайхан амьдарч буй эр. Язгууртаны хүмүүжилтэй өндөр боловсролтой боловч хөдөөгийн сэхээтэн гэдэг утгаараа өөрийн найз хотын сэхээтэн, хүргэн ах, бас багийн найз ... (түй чёрт! нэрийг нь мартчиж, оросуудын баахан нэрийг цээжлэх гэж үнэндээ бичиж авах дээрээ тулсаныг нуух юун. Гэнэт л нэг Дарья Ивановна гараад ирнэ. Энэ чинь эгч дүү гурвын аль нь билээ гээ л манараад явчихна гэцүү дээ гэцүү гсн :D) –тайгаа зөвхөн найз нөхрийн ёсоор найзархах боловч хөрөнгө мөнгө нэр төр амьдралын сайн сайхныг үзэх үзэл, голч зарчмын хувьд тэс ондоо хүн.

Китид сэтгэлээ илчлээд анх удаа бүтэлгүйтсэний дараа гэртээ ирээд ахуй амьдралдаа нямбай анхаарч ажиллаж байгаа нь... бүтэхгүй нь, үгүй э найдлага бий хэмээн дотроо өөртэйгөө тэмцэлдэж байхдаа морь унаад шалбааг тойрон газар боловсруулж байгаа ажилчид уруу ой дундуураа явж байх нь бараг л нүдэнд харагдаж байлаа, хажууд нь сэрчигнэх навчны чимээ, морьны алхаа, амьсгаа нь эгээтэй л сонсогдож байлаа хөөрхий. Толстой та шүү гээд огцомдоод унахгүй юу хэ хэ.

Ихэнх зохиолууд нэгэн хэвэнд цутгасан мэт сайн хүн сайнаараа л байдаг “дуусдаг”, чикест хүн хэнд ч дийлддэггүй байх ёстой, нэг муу гол эсрэг дүр маш утгагүй ашиг сонирхолоосоо болж гол дүртэй тэмцэлдээд байдаг гэх мэтээр туйлшраагүй, хүний зан характер үйлдэл зэргээрээ хэнийг нь ч дорд үзэгдүүлээгүй, бас хүнээс дээрд хүн үзэгдүүлээгүй бичиж чадсан зохиол юм уу гэж бодогдсон. Ер нь сайн зохиолууд хэмээн цоллуулахад иймэрхүү хандлага бас нөлөөлдөг юм биш бээз.

Эмэгтэй дүрүүдийн хувьд Анна бол ёстой сонгодог идеал дүр. Алдаа оноо гэм зэм хүртэх ёстой жаргалдаа тэмүүлэх энэ тэр нь тэр чигээрээ сэтгэл татам дүр. Багадаа ухаантайхан байгаад тэр үед энэ номыг уншсан бол би лав Аннад дурлаж мэдэхээр тийм гоё дүр.

Товчхон танилцуулах юм бол аав ээжийнхээ заншил ёсоор сэтгэлгүй боловч сайн хүний эхнэр болон хүү эр нөхөртэйгөө амьдарч байгаад тохиолдлоор Китигийн дурлаад байсан Вронскийтэй учир ургана. Нөхрөөсөө салж, хүүгээсээ хагацан байж бүтэх “учиртай” дурлалд автсан Анна бүсгүйн сонголт болсон энэхүү гүн Вронский гэдэг этгээд бол бас тун эрч хүчээр дүүрэн, тийм гээд тодорхойлоход асар хэцүүгээр барахгүй үнэндээ бол Левиний хажууд бодолтой буурь суурьтай аж ахуйч нухацтай хүн биш юм. Гэхдээ лайтай тууштай өгөөмөр язгууртан суртахуунтай хүн. Зориулах ёстой гэж үзсэн зүйлдээ эрсдэл үүрэхээс айдаггүй. Шалдаа буусан байвч нэр төрөө хамгаалж хамгийн сайн мэргэн буудагчтай дүвээлдэхээс сийхгүй.

Нөгөө нэрийг нь мартдаг нөхрийн эхнэр, ө.х Китигийн эгч Дарья бол бас л яриуштай дүр. Халуун залуу насандаа хайртай хүнтэйгээ сууж хотын язгууртан эхнэрийн амьдралаар насаа элээх тийшээ хандаж байтал нөхөр нь залуу бүсгүйчүүдтэй орооцолдох болсоноор өөрийнхөө амьдралыг эргэн харж битүүхэндээ шаналах дүр. Эмэгтэй хүнээс л гардаг болов уу гэмээр тэвчээртэй, уян сэтгэл, харгис хатуу бодол зэрэг нь хэн хүнд олон зүйл бодогдуулах буй заа.

Энэ номын үйл явдал хамжлагыг устгах үеийн Хаант Орос оронд өрнөх боловч уншсан хүнд өөр хэн нэгний бүхэл нэгэн амьдралаар амьдраад үзсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ, шинэ ухаарал, бодох нягтлах олон зүйлийг бэлэглэх болно.

7 comments:

Unknown said...

Орой харьж байгаад нэр ус болон зарим алдаа оноо байвал нягталж үзээд маргааш засна. Драфтаа тэсэлгүй паблишдав. Алдаа оноо байх вий гэж айж байна. Болгоож ажаамуу!

Anonymous said...

Deer neg unshij ehelj bgad orhichihson ym. ug n delhiin shildeg zohioliin jagsaaltiig terguuldeg zohiol gej sonsood unshij ehelj bsiin.hehe. odoo eruusuu unshhaar shiidlee.tanii bichseniig unshsan chini buur unshmaar sanagdchlaa..tanii blog taalagdaj bn...bayarlalaa! =)

Anonymous said...

нээрээ ном унших юмсаан. Номын цагаан солиотойгоороо дуудуулж явсан мөртлөө одоо хаа байна, шал худлаа хэ хэ. Би ч бас ном унших дуртай, тэгээд бас сайхан шилдэг шилдэг номын сантай болох мөрөөдөлтэй. Тэгээд ном цуглуулж эхэлсэн чинь гайгүй гайгүй номоо буцаагаад хүнд алдчих юм байна шд. Одоо бүр өнгөрсөөн. Ном ч унших зав гарахгүй юм. Ажил гэр хүүхэд гураваасаа өндийж чаддаггүй, хүүхэд жаахан том болохоор гайгүй болох байлгүй гээд өөрийгөө өршөөгөөд л сууж байна шдээ.

Unknown said...

Баярлалаа, Тэгээрэй заавал уншаарай!

Unknown said...

Гэснээс Номын цагаан солио гэж яг юу байдгыг мэддэг хүн олдохгүй л юм билээ. Зав зай гаргаад ном уншихаа сэргээгээрэй ;)

Anonymous said...

Ene tegeed mongol xed deer bnu? Oros deer bn u? oros xel sain medku bolxoor. mongol nom n bdag bol durtaya unshmaar bna. Bas zarj bga nomiin san n bval xeleed ogooch

Unknown said...

Монгол монгол. Хуучин хэвлэгдсэн болохоор олдоц их тааруу. Хүмүүс зарахгүй гээд байдаг юм билээ л дээ. Арслантай гүүрний тэр хавийн номын худалдаанаас олж авсан санагдаж байна. Бас хирэндээ таарсан үнэтэй авсан санагдаж байшүү.