Pages

2007-01-26

Нүүдэлчин

Өнөө шуугиулаад байсан "Nomad" хэмээх киног телевизээр үзлээ. Орос, Казакстан, Франц, Америк зэрэг улсын уран бүтээлчдын хамтын энэхүү бүтээлийн төсөв 40 гаран сая. Киноны бүрэлдэхүүнээс танилцуулбал найруулагч Сергей Бодров (оскарын шилдэг гадаад киноны найруулагч шагналтай, энэ онд "Монгол" хэмээх Чингисын тухай киног 3-р сард гаргах гээд бас шуугиулаад байгаа хүн), кино зохиолч Рустам Ибрагимбеков (бас л оскар авч байсан), продюссер Милош Форман, Сергей Азимов, хувцас дизайнер Марит Ален (Hulk), Майкл О'Коннер (Harry Potter), оператор Ули Штайгер (Austin Powers, Godzilla), Ден Лаустен, special effect Ив Де Боно (Perl Harbor, Patriot), дууны найруулагч Жонатан Миллер (Saw, Blade) гэх мэт хүмүүс арын албанд ажиллажээ. Тэгвэл жүжигчдын бүрэлдэхүүн нь бас л олны танил хүмүүс байсан. Гол дүр буюу Казакуудын хаан, үндэстэнээ нэгтгэдэг баатар нь Куно Бекер хэмээх Мексик залуу тогложээ. Түүний хамгийн сайн найзад Жей Фернандез (Ladder 49, World Trade Center-д туслах дүр). Казакын баатаруудыг багаас нь байлдах урлагт бэлтгэдэг бас нэг казак баатарын дүрд Голливудын жүжигчин Жейсон Скот Ли (Bruce Lee-гийн дүрд тоглосон, Soldier, Lilo&Stitch, ). Харин Зүүн гарын (Ойрдуудын) хаан Галданцэрэнд Казакын жүжигчин Дошан, түүний үнэнч жанжинд алдарт жүжигчин Марк Дакаскас (зодооны урлагын киноны алдарт жүжигчин), эмэгтэй гол дүрд казакын жүжигчин Айана тогложээ. Дээрх бүрэлдэхүүнийг харсан хэнд ч киног үзэх хүсэл төрөх байх. Кинонд 18-р зуунд казак үндэстэнүүдийг нэгтгэн нэг улсыг байгуулсан Мансур хэмээх хааны удамтай боловч амьд үлдэхийн эрхэнд харцын амьдралаар өсөж том болсон залуугийн тухай гарна. Тэрээр сүүлд Аблай хаан (1711-1781) нэртэй болдог. Ерөнхийлж харвал Тэмжүүны түүхтэй төстэй санагдсан. Казакуудын гол дайсан бол Зүүнгарын хаант улс, түүний хаан Галданцэрэн буюу Галданбошигт хааны дараачийн дараачийн хаан. Өвөр Монгол, Ар Монгол маань Манжид эзлэгдсэн байсан үе. Галданцэрэн Мансурын ээжийг алж түүнийг алах гэсэн боловч казак даяараа алдартай Араз баатар амийг нь аварч өөр дээрээ өсгөж хэдэн хүүхдүүдийн хамт жинхэнэ баатар эр болгож аваад казакуудтай байлдахаар ирсэн Галданцэрэнгийн цэргийн жанжин Шаризтай хал тулаанд явуулна. Мэдээж тулаанд Мансур ялж байлдахаар явсан цэргүүд нь жанжинаа алуулчаад буцаж ирээд хаандаа толгойг нь үзүүлж бухимдуулна. Ингээл Мансур ханхүү гэдгээ мэдээд ордонд амьдарч эхлээд, сайн найз ах нь ойрдын жанжинтай байлдуулсангүй гэж шаралхаад Мансурыг орхиж явах бөгөөд даарин дээр давс гэгчээр хоёулаа нэг бүсгүйд дурласан байгаагаа мэднэ. Тэгээд явж явж хоёр биенийгээ танихгүй халз тулалдаад Мансур хамт өссөн найзаа мэдэлгүй ална. Энэ мэт үйл явдал өрнөдөг казакын ерөнхийлөгчийн хүсэлтээр (зарлиг, тушаал ч байж магадгүй) бүтээгдсэн кино үргэлжилнэ дээ. Кинонд монголчуудын ахуй амьдралыг харуулсан хэсгүүдэд сонин гэмээр зүйлүүд ажиглагдаж байлаа. Зүүнгарын хааны өмссөн дээл гуяаных нь хавьцаа хормойтой, бүжигчдынх нь хийж буй бүжиг их сонин харагдаж байлаа. Магадгүй тэр үедээ тийм л байсан байх. Харин морьнууд нь сайхан сайхан өндөр араб бололтой морьнууд байлээ. Бусад нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй болохоор эрдэмтэн довторууд л шүүмжлэх нь зүйтэй байх. Жүжигчдын сонголтын хувьд гол дүрээ буруу сонгосон боловуу гэж бодогдсон. Зүс царайг нь харахад л казак бишээ гэж хэлээд байсан.
Асар өтгөн хөмсөгтэй ширүүн, нүднээс нь гал дөл цог энэ тэр гарсан дайчин харцтай жинхэнэ казак эр тоглосон бол бас л өөр байх байсан байх. Тулалдаантай хэсгүүдэд үзүүлээд өгөх байх гэж найдаж байтал сэтгэлд хүрсэнгүй. Араз, Шариз хоёрт тоглосон жүжигчид чинь арав хорин жил тулалдаантай кинонд тоглосон хүмүүс гэж бодохоор л дотороос гижигдээд үзээд байтал урам хугарсан шүү. Ядаж special effect-ийг нь тэр аймар Сувдан эрэг, Эр оронч кинонууд дээр ажилласан хүн хийсэн гэхэд алмайртал юм харагдсангүй. Эсвэл кино үзэхээсээ өмнө кино бүрэлдэхүүнийг унших хэрэггүй байсан бололтой. Одоо үед чинь түүхэн кинонд special effect байхгүй бол хичнээн сайхан кино зохиол байгаад орлого сайн олохгүй нь тодорхой. Жүжигчдын жүжиглэлтийн хувьд C+ тавьдийнмуу гэж боджийно. Гол дүрд нь дайчны шинж төрх нээх сайн харагдахгүй байсанаас болсонуу жүжиглэлт нь таалагдсангүй. Казакын ард түмэнд мэдээж үндэснийх нь баатарын тухай хийсэн кино ихэд таалагдсан биз. Ямартай ч их бага хэмжээгээр бидэнд хамаатай гэмээр нэгэн кино Голливудэд ирэх 3-р сарын 9-нд нээлтээ хийж кино театруудаар нь гарах гэж байна. Тэгэхээр энэ кино Монголыг маань мэддэггүй өрнөдийнхөнд бага ч атугай мэдээлэл өгөх байх гэж найджийна. Харин Казакстан, Орос-д өнгөрсөн оны 9-р сард нээлтээ хийсэн юм байна. Орлого ч овоо олсон сурагтай. Ямартай ч "Нүүдэлчин" (уул шугамандаа нүүдэлчин гэдэг маань монголчууд л гэсэн үг биш билүү) хэмээх энэ киног үзээд санаанд орсон зүйлээ бичлээ. Yahoo movie critics хэд гэж дүгнэхийг харах хэрэгтэй байх. Оросын вэбүүд дээрээс "Кочевник" гээд хайхад л татаж авах линк гараад ирнэ. Сергей Бодровын дараачийн кино болох "Монгол"-д юу гарах болдоо хэмээн түгшиж байна шүү. Сонинд бичсэнээр их л эвгүй зохиол байна лээ. Бушуухан 3 сар гараасай.

14 comments:

Unknown said...

Шинэ бичлэгийн алэрт өөрийн блогоос ирэхээр тэрүүхэндээ бас мангартаад авжийшүү. Гоё бичжээ. өчигдөр 25-р сувгаар гарч байсан кино бололтой. Орчуулга дуу оруулалт гэж "күүл" юм болохоор нь тоож үзээгүйм... Үздэг л байж... гэснээс BB зодоонтой кинонд айхтар дуртай юм аа тэ? Зодолдохы нь хүлээгээээээээ л байсыму? :P

Зэлмэ said...

болороо чи шүү, арай өөр стилээр гоё бичсэн байна. Агаа нь тэгэж байгаад энэ киног олж үзнээ

Luvsantseren said...

Urd odor n AIST Mongolia gesen TV eer garsan, tegehed 'Jungar' gedeg ug ikh garaad l bsn. Oros hel sain medehgui bolohoor gahaij l suulaa. 25-aar monngol orchuulgaar uzsen chin namaig tegej /Jungar gej/ nerleed bsn bga yum. Hehe. Uchir n bi 'Oirduudiin' ur udam 'Oold' undestei hun l de.

Зэлмэ said...

oirduud ter ued bas sain baisan baigaa shuu. Galdan boshigtoos hoish, tseveenravdan, galdantseren geed l dundad azid ailgaj baisan daa. zanabazar aij zugtaagaagui bol manj nartai uzeheer l baisan gej bi huvidaa boddog yum.

Зэлмэ said...

end bichlegiig bichsen ohiniig boloroo gedeg hiil sain dardag, ktms-d surdag, mcs electronics iin tusliin gazar ajilladag ohin shuu, humuusee sain tseejleed avaarai.

Unknown said...

Ha ha Khishgee ax neeren alii shuu :D

D.Sainbayar said...

nice review bichjee. nomad-iig zavaaraa neg olj uzye baiz. thanx

BB said...

he he, khishgee ah neeree ...
"Zjungar" geed bga ni "Зүүн гар" gedgiig shuud ashigladag ym bilee. Esvel "Oirat" gej haragdsan. Mongold Galdan boshigtiin urgiin bicheg baidiin bn lee sh d. Odoo udamuud ni hen be geel.

granola said...

Galdan Boshgotiin urgiin bichig haana baidag yum bol? Uneheer tasralgui hotlood odoogiin ur udamiig ni todorhoiltson bainaa? Esvel bugdeeree Borjigin bolchdog shig maapaantai ed bol uu?

Chingiz Aitmatoviin biluu neg zohiold Kazak domog gardag chini yu bilee. Jungar olzolson kazakuudiin tolgoig shirlej hataagaad oi uhaanaa geesen hun sug mayagiin ugiig ni duulgavartai dagadag Mankut (?) bool bolgodog. Neg zaluugiin eej ni huugiinhee araas nuutsaar nehej ochtol huu ni Mankut bolchihson temee hariulaad, eejiigee tanihgui uchir alchihdag. Eejiih ni alchuur shuvuu bolj niseed odoo huugee duudan jirgej baidag gedeg baihaa. Bagadaa unshaad Jungariig yamar zerleg yum be gej kazakh zaluug orovdoj uilj bailaa hoorhii. Gehdee medeej zohiolchiin 'uran panaal' orolgui yahav. Yag tegj baisan practice tuuhen bichigt baidag ch yum uu hen medlee.

Зэлмэ said...

Гранола, тэр чинь ширлэж хатаагаад бишээ, үсийг хусаж байгаад нойтон шир наачихдаг юм, тэгэхээр үс нь буруу тийшээгээ ургаад, тархи руугаа ороод манкут боол буюу зомби маягийн нөхөр болно, айтматовын энэ зохиолыг уншаад арай л галзуураагүй билээ, хэхэ хүүхэд нас санаад орчилоо.

Unknown said...

Айтматовын зохиол юм уу. Би киног нь үзсэн санагдаж байна. Ээжийгээ харваад алчихдаг мөн ү? Тэр кино чинь Зүүнгарын тухай байсан хэрэг үү ёстой мэдээгүй үзсэн байжээ.

BB said...

Oirduud buyu odoogoor bol "Өөлд" ovgiinhnii urgiin bichgiig nom bolgochihson bsaniig harsan.Tend Galdanboshigt tuunii ur udam geel bsan l daa.Ter nom ni boduul zovhon oold ovgiin humuustee l bdag nom bh. Gaduur bdag ch bj magadgui ym. Ih deer l harsan bolohoor sain sanahgui bn. Yamar ch bsan hen henii huuhed odoo yu hiideg geel bichsen haragdsan. 300 garan jiliin heden ueiin tuuh ym daa barag l.

Anonymous said...

Nuudelchin gedeg mongolchuud gecen ug bish. afrik metiin uur gazruudad unuu ch nuudelchid bii

Anonymous said...

Тэр тухай үзээгүй, уншсан юм байна. Үс нь дотогшоо ургана, толгой дахь нойтон шир нь хатаад улам өвтгөж зовооно, ой ухаанаа алдана... үхнэ. Амьд гарвал боол болно.
Ээжийгээ таньж чадахгүй байсаар байгаад харвачдаг шүү нээрээ, аймаар.