Pages

2007-01-03

Дахиа л Өрөг

...Ялагдал бүр ирээдүйн ялалт руу хөтлөх үнэ цэнэтэй, гэхдээ мартчихгүй бол шүү дээ...

Өчигдөр нөгөө өвөөтэйгөө дахиж тоглоод... Энэ удаа харин тоос манартал 3 дараалаад авахуулчихдаг байна шүү... хм ёстой Ганбаа хүү нэрээ мартталаа хожигдсон доо гоё. Яаж ч чадахгүй хожигдсондоо шар хөдлөөд дахиад нэг тоглоё, дахиад нэг гэсээр гурав (хоёр тоглоол больдог байж :-p )... Ичсэндээ “зиак сайхан цаг нөхцөөлөө шүү” гээд байгаан биш үү хэ хэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэх байх л даа хүмүүс... гэхдээ эхний өрөг дээр нээрэн анхаарал төвлөрч өгдөггүй... Гар шатар нүүгээстэй, толгой элдэвийн хамаа бус юм эргэлдүүлээстэй. Тогтож жаахан бодохгүй хүүе хааяын зуургүй л нүүчээд дараа нь дотроо шогшроод л... ямар буцалтай биш... Шатар гээч юмыг тоглож сурахгүйм байна л дөө. Үүнээс хойш тоглодог энэ тэр гэж ярихаа байя. Нүүдэл л мэднэ заагаад өгүүл тоглий л гэж байхаас......... Гэснээс нээрэн энэ чинь танил бодол байна. 10 жилд байхдаа саваагүйтээд аймгийн шатрын тэмцээнд орвоо. Ид шатарт хорхойтож явсан үе л дээ. Ёстой нүүдэл л мэддэг байжийж тэмцээнд ороод... Тойргоор тоглох болов. Миний урд нэг жижигхээн банди бараг 4, 5-р ангийх л байх (би 8-р ангид байлуу яалаа) Ах аймаар басаастай дээгүүр харсаншээг эхлэсэн чинь байхгүй... Дээр өгүүлсэн шиг дахиад нэг үзчий гэж болохгүй хойно... Жижигхээн “залууд” манарталаа хожигдоод харсан чинь тэр тэмцээн шууд л нөгөө Хишгээ ахын хэлдэгээр Шаолиний 18-н сорилт шиг харагдаж байгаам чинь. Зугтаав. Үүнээс хойш тоглодог энэ тэр гэж ярихаа байя. Нүүдэл л мэднэ заагаад өгүүл л тоглий гэж байхаас ухааны юм тухайн үедээ бодож байсан юм байна шүү нээрэн.

Иймэрхүү түүх таньд байдаг уу? Ялагдалаа жинхэнэ ялагдал болгож хүлээж авах үе? Байдаггүй бол та ялагч эсвэл “тоглодоггүй” хүн бололтой. Жинхэнэ ялагдал гэдэг бол “МАД” тавиулж байхад биш харин шатар тоглож чадахгүйн байна би чадахгүй байж дахиж тоглоод хэрэг алга гэж бодоход л ирдэг бололтой. Ингээд бодвол би шатарт л гэхэд 2 удаа “ялагдагч” болжээ. Амьдрал дээр харин ... ?

10 comments:

Зэлмэ said...

Зүгээр зүгээр хожигдож байж сурдаг юм. хэхэ. Би бас шатар жаахан тоглодог ухаантай. Галзуу ганц гараатай ноёны гамбит гээд. цагааныг авбал мэддэггүй хүнийг бол арчаад хаяна. мэддэг хүн бол арчуулна. хэхэ
эхний хэдэн гараануудыг л гартаа оруулаад авбал тоглож болмоор санагдаад байгаа юм.

Unknown said...

Хэ хэ нээрэн хэдэн гараа цээжилчихээд тэрүүгээрээ тоглоод байдаг хүмүүс байдагын та бас... хэ хэ. Хүн шоолох ч яахав би харин олигтой гараа ч "цээжлээгүйм". Эртүүд харин асуулт нэт дээр байдаг шатрын бодлогыг бодож чадчаад өвөө "жижигхэн" харагдаад жоохон омойтчихгүй юу... (үнэндээ би тэр өвөөг нилээд сургуулилж байж дийлэх юм билээ.)
Гэснээс гамбит мамбит гээд мэдэхгүй үг хэрэглээд байна уу үгүй юу? нэг үзчих үү?

I.I said...

huh, end bas shatriin tuhai yaria bolj bdag yum bii. Bi bas joohon huuhded hojigdoj yavsan ue bii. ter Hishgee erhem bid 2 yag adilhan garaagaar eheldeg yum baina sht. Noyonii gambit hurts toglolt uusgedeg tul, nad shig humuust ih zohimjtoi sanagddag. Noyonii gambitiin esreg haraas temee d7, esvel e4-e5, f4-n esreg shuud d5 tureed orood irsen huniig hojihod ih hetsuu bdag yum aa. Ganbaa erhem Mongold baidag bol gants urug nuuh yumsan :-)

Unknown said...

кхмм.. (сандарсандаа ханиалгав.:-) )
Индранила чинь харин мэргэжлийн шатарчин ороод ирэв үү дээ? Бурхангүй газар бумба гэгчээр блог дээрээ шатар энэ тэр гээд том том бүлтэрчихсэн байдаг... Гамбит хаалт мэддэг хүн өрөг нүүх юмсан гээд байдаг. Үнэндээ би шатарт дуртайгаас цаашгүй, хүний урам хуга цохихоор л тоглох байх... Гэхдээ яахав нэг өрөг үзвэл үзийлдээ. @-ээ коммэнтаар явуулангуутаа л устгачихаарай. Надад сэтгэгдэлүүд @-r ирчдийн...

I.I said...
This comment has been removed by a blog administrator.
I.I said...

Mergejliin bish ee.hehe.Zaluu tsagtaa chess sonirhoj l yavlaa gehgui yu. odoo bol zugeer sonirhogch l bolj dee :-)

Unknown said...

Zaluu tsagt ii?
@ yavuulsan shu.

Зэлмэ said...

noyonii gambit aimaar zadgai toglolt gardag yum. bi ene garaagaaraa toglosoor baigaad mcs electronics iin avarga boloh shahsan udaatai. uzuurlesen yum. hamgaalaltuudiig ni bas mednee. combo hamgaalalt hiiheer aluuldag yum. tegehdee suuliin ued gaigui toglodog nuhur shig sanagdval gambit hiihgui taaruulj baigaad l nuudeg bolson

Gansukh.N said...

Ганбаа чи үнэхээр шатрын тухай юм бичээд байна уу? Гүн ухааны юм бичээд байна уу?

Unknown said...

Наана чинь Индранилаад мад тавиулаад юуун философ. Намайг хэн гэдэг билээ? :D