Хуучин социалист орнуудын шилжилтийн үр дүн нь яагаад тэр үедээ магтан дуулж байсан тэр капитализмаас шал ондоо байна вэ? Яагаад өрнөдөд, амеркад, японд хүчээ авч, хэрэгжиж чадаад байсан чөлөөт эдийн засаг эдгээр орнуудад цөөн хэдэн олигархууд, маш олон хуулиас зугтаагч жижиг үндэсний үйлдвэрлэгчид, улс төрийн хүнд механизм, суртал, коррупц бий болгочихвоо? (энэ ном бичигдэх үед буюу Берлиний хана нуран унасанаас хойш үргэлжилсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн нийгэм үрүү шилжилт хийсэн орнууд бүгдээрээ эдийн засгийн маш сул чадавх, актив үйлдвэрлэлгүйгээс болж үүдсэн хямрал, хэт импляцийг дайран зовж зүдэрч байсан билээ. Одоо ч зарим газар байдал үргэлжилсээр байгаа. Тэд бүгдээрээ л өрнөдийн/европын хууль журам зохицуулалтуудыг шууд хуулбарласан, авч хэрэглэсэн. Одоо ч манайхан хэвээрээ байж мэднэ. Гэтэл яагаад өнөөх капитализм өгөөжөө өгөхгүй улам харгис нүүр царайгаа харуулаад байна?) Зохиогч энэ асуултын хариуг эрэхээр өөр өөр шинж чанартай улсуудад судалгаа хийж, бодит амьдрал ямар байгааг тандахаар гарсан гэнэ. Нөр их судалгаа тооцооны дүгнэлт нь:
- Эдгээр зүдэрсэн улсуудын ядуус гээд байгаа дийлэнх хэсэг нь нийт улсынхаа баялагаас хэд дахин илүү капиталыг цуглуулсан мөртлөө тэр нь үнэцгүй үхмэл байдлаар гадаад зах зээл рүү ямарч эргэлтэнд орохгүй гацсан нь хямралын үндэс болжээ гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр орнуудад байгаа бизнэс эрхэлэхэд тулгарах бэрхшээлүүд асар их, хүнд сурталтай олон шат дамжлага дамжуулан нэг зөвшөөрөл авахаар хэдэн жил ч хөөцөлдөж мэдэхээр тогтолцоотой нь (өрнөдийн ялгуусан тогтолцоог хуулсан шүү дээ, харин тэд яагаад хямраагүй вэ гэвэл тэд хэн нэгний тогтолцоог авч хэрэглээгүй, замбараагүй зэрлэг өрнөд байхдаа аль хэдийнээ эдгээр асуудал бэрхшээлүүдийг дайраад ирсэн хэрэг байх.) автоматаар хуулиас ангид үйл ажиллагаагаа эхлэх шалтгаан болдог төдийгүй нэгэнт хууль бус капиталийг үйлдвэрлээд эхлэсэн л бол дээр өгүүлсэн үхмэл байдалд хүргэх (ядаж л хувьцаа болгоод зарахгүй санхүүгийн зах зээл өөрөө хөгжихгүй байх шалтгаан), гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өөртөө татах ямарч боломжгүй болдог зэрэг юм. Энэ бизнэсүүд өргөжин тэлсээр “анхаарал” татахуйц болж томроод ирэхийн цагт өөрийн бизнэсийг вакуумжуулах, цаашлаад өргөжүүлэхийн тулд улс төрд “хөрөнгө оруулж” энэ нь нөгөөх ужгирсан тогтолцоог нь улам өмхийрүүлж эхлэдэг.
Уг номыг уншиж дуусаагүй байгаа тул хэрхэн дээрх хүнд тогтолцоог халж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэдэг санааг энд бичишгүй нь. Бүхэл бүтэн номны санааг энд ганц хуудсанд багтаахаар зүрхэлсэнд өршөөхти. Алдсан эндсэн буруу ташаа ойлгосон зүйл байх магадтай тул та энэ номыг уншсан бол намайг зөв чиглүүлж хайрла, уншаагүй бол уншиж болгоогоод чиглүүлж хайрла?
6 comments:
Unshmaar sonirhol turchluu shuu! Haanaas yaj olj avav, yamar hel deer bn (Ekh heldeer maani bvl nad shig nuhduuded deer um daa) Coveriinh n zuragiig tavichihgui ;)
Эх хэл дээрээ уншсаан хө. Танай хажуу талын Интерномд Капиталын нууц гээд асуувал гаргаад өгнө байх. Үнэ нь харин 6000 орчим байсан байхаа. Англи нэр нь The Mystic of Capital гэсэн байхаа. Интэрнэт эд нарт их л алдартай ном юм билээ.
Сайн уу Ганбаатараа, наад номыг чинь би бас барьж авч уншсан л даа. Эхлээд монголоороо жажлаадхая гэтэл хэг ёг, хэг ёг гээд том томоор нь залгиах гээд талд нь ороод орхисон. Миний Монгол хэл муутайнх уу, аль эсвэл орчуулга муутай байсан уу яасан. Дараа нь харин Англиар номын сангаас авч уншсан юм байна. Нэр нь Mystery of Capital байхаа. Блог дээр коммент үлдээсэнд баярлалаа, би тэр асар урт коммент-д дөнгөж сая бас асар урт хариулт бичээд тавив. хэхэх
Peace,
Confidence.
Сайн уу Конфи, Аан номны нэрийг будилуулчихсан байж мэдэхнээ дэ би? Эрхэмээ Конфи-ын энэ нэр үнэн байх нь, хайгаад үзээрэй.
Уншихад жоохон төвөгтэй нь ч төвөгтэй байсаан. Гэхдээ яахав оргүйгээс гээд том томоор нь жажлаад залгичихсан шд яанаа гэхгүй юу хэ хэ.
Тэр урт коммэнтийн хариуг би сая харлаа. Тухтайхан уншья гэсэн чинь жоохон халгаад, амарч байгаад нэг ухас хийгээд уншинаа. Хөрвүүлээд тавьчихсан байна лээ Anonymous-ын өмнөөс чамд талархая.
Capitaliin nuutsiig 3-jiliin umnu barag l orchuulagdaj garaagui baihad ni unshij bilee. Minii sainiih ch bish, "Liberal ediin zasgiin san"-giin nomiin sand haaya ochdog baisnii l tus yum bolov uu. Mongoloor orchuulagdahdaa ner tomyonii huvid joohon tuvegtei bolson tal bii baih. Sanaa ni bol tun taalagdsan. Gehdee 100% bish l dee. Shilen bumbulgun dund Capitalism tsetsegleed, ternees gadna bgaad ni bolohoor tiishee oroh yamar ch bolomjgui bdag tuhai heseg ih sonirholtoi. Oilgomjtoi, todorhoi huuli togtoomjuud geh met sonirholtoi sanaatai. Nomnii nuuren deer "urnudiin yalguusan Capitalism uur gazar uuduldugguin uchir " gej ireed l aihtar uduult ugsun bsan sanagdana. "negent bidend Capitalismaas uur songolt uldeegui uchir odoo Capitalism-g ul suuritai sudlah heregtei"-gedgiig ni unshaad neeree bidend uur songolt baihgui bil u ? gej bodogdoj baij bilee..hehe. Unshih l yostoi nomnii neg dee :-)
Миний энэ бичлэгийг уншаад зарим хүн шууд номыг санд очоод авчихсан гэж байна лээ. Би баяртай байна...
Post a Comment