Pages

2007-01-22

Weekend report

Friday хэлтэсээрээ ажлыхаа нэг эгчийнд очиж дайлуулцгааваа хөөрхий. 10-н хүн ирнэ гээд баахан юм бэлдчиж, гэтэл хагас нь л очлоо. Оройжин ууж идэж ахмадуудын яриаг сонсож, алтадсан чихтэй болж, алтан говь ууж манарсан толгойтой болцгоогоод харив.

Харин маргааш нь UBSKY (цанын бааз) дээр ажлаараа цасны баяр тэмдэглээд. Цас үзээгүйм шиг л сайхан мэдрэлтэж, баярлаж байгаад ирлээ. Хавтгай улаан чарган дээр гулгадаг баатар болоод нуруугаараа товгор гүдгэр дээгүүр харайлгасаар байгаад маргааш нь хэмх нүдүүлчихсэн юм шиг л хамаг бие нил өвчин. Ядаж байхад тэгж гулгахаар кайфтайг нь яанаа... Нэг мэдсэн чинь бүүр улайрчихсан хамаг хувцас цас мөс болоод хөлдчихсөн байлээ шдээ хэ хэ. Гулгаж байхдаа хөлөөрөө цасан дээгүүр чирэхээр бөөн цас манараал... Байдаг чадлаараа хашгираад л, хэг хэг хийтэл ойгоод л... олуулаа богон болж ар араасаа чиргүүлдэж гулгах бас их хөгжилтэй. Нэг мэдсэн чинь урд талыхаа хүний толгой дээр миний хөл гарчихсан явжийгаан биш үү. Тоож байгаа ч юм алга ёстой нэг дунд чөмгөө дундаа хийн дураараа цэнгэж байгаад ирлээ дээ. Хотын бидэнд хамгийн гоё нь цэвэр агаар гэдэг зүйл л байх шив дээ. Ямар сайндаа л Бүгдээрээгийхээ чухал хурлыг таслан байж цасны баярт явахав дээ. Хотоос хэдхээн килмэтэр гарахад л агаар шал өөр болоод явчиж байгаам чинь. Алс нь хотын захаа бараадаж амьдрах төлөвлөгөө бодох хэрэгтэйм байна лээ. Тэр хэдэн амралтын газрууд ер нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм байна. Эмээ ч гэл гулгаж харагдахын өвөө ч гэл ойж бууж харагдахын, жоохоооон бяцхан охин ганцаараа ч гэл гулгаж байхын (эцэг эх нь гэж сонин гарууд байхымаа, над мэтийн улайрсан хөөрсөн гаруудтай мөргөлдвөл яаанаа. Яасан айдаггүйм). Ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очоод гулгаж баймаар юм байна лээ шүү Улаанбаатарчуудаа. Гэснээс нээрэн Барбаяр бас тэнд гулгаж явсан бололтойм. Улаанбаатар цанын бааз бас тэр хавьд байдаг бололтой байсан?... Нэг юм уулын уруу өнхөрөөд байсын Барбаяр байсын байлээ.

Харих замдаа Миний дэлгүүрээр орж жаал жуул идэх юм цуглуулж явтал хүмүүс гайхаж хараад байсын. Жоохон гайхсан ч тоохгүй дэлгүүр хэсэж байгаад гэртээ ирээд харсан чинь күүртик загайсан аймшиг болоод хатчихсан байлээ шд хэ хэ. Гайхсан гэж жигтэйхэн, бодоод байхнээ хиймэл цаснаас л болсон байх.

Бүтэн сайнд өглөө босоод гэртээ цуглуулж ирсэн юмаа идээд л... өдөржин кино үзэв. Эхнийх нь Apocalypto. Аая яа яа... Тэр Мааяа омогийг “дарж” өгсөн европчуудад баярлаад барашгүй. Яасан ч зэрлэг омог байсым. Олзлогдсон омгийн хөөрхий залуу ч яасан авхаалжтай “Хар ирвэсийн савар” юм... Бү ба ни до пү ва. Гээд л огт дуулаагүй хэлээр кино үзсэн, ёстой дажгүй кино санагдсан шүү.

Дараагых нь “Tokyo Drive” зэрлэг, зэрлэг машинууд уралдаад л...тэр муу Asia Timberlake шал өвчтэй баагий санагдсан шүү уралдах онгирохдоо хоббитой гэж яав... эцсийн эцэст ийм хүн ялагддаг гэдгийг харуулах гээд байгаа кино ч юм уу бүү мэд. Үнэндээ дундуур нь дуг хийгээд сайн ойлгосонгүй ээ. Нээрэн Timberlake гэснээс саяхан Victorias Secret Fashion Show 2006-гийн бичлэгийг олж үзсэн. Шоу гэж юу байдын болоо гэж бодоход хүргэсий шүү. Лайтай сүпэр моделууд, гоё гоё “загварууд”. Дунд нь Timberlake бүжиглэж дуулна гэж лаажийнаа нээрэн... Ая зохицол энэ тэр гэж ёстой сүпэр шоу. Тэрнээс болоод Sexyback, My Love, Love Stoned I think гээд гоё дуунуудтай цомгийг нь хайж байж олж сонссон гээл бодчих.

SAW III үзэх гэж бүүр донсолж дууссан. Сүүлдээ бүүр үзмээргүй санагдаад унангуут нь Flushed Away хөөрхөн хархнуудын тухай хүүхэлдэйн киног өмнө нь үзсэн байсан ч дахиад л үзсэн. Хөндүүр биеээ хөндөн байж татаж унан унан дуусгасан даа...

Бас сумо үзсийн байна. Аса аварга нээрэн хэдэн гаруудыг лаажийнаа. Үнэн хийморьтой залуу шүү. Энгийн цупари нь л аймшигтай гэж Буянцогтоо ахын хэлдэг яаг үнэн. Дандаа цупаридаад барилдвал бусад нь алийгаа алддын байгааз дээ? хэхэ Ганц сүрлэг зургийг нь олж аваад ханандаа хадна гэж шийдсэн. Котоушу уул нь сайн бөх л дөө гэхдээ Хишгээ ах сумо мэддэггүйм байна дөө. Энэ жил найдвартай түрүүлнэ гэж 06 онд л гүрийгээд мөрийцье энэ тэр гээд байсан алив одоо 07 он, тас мушгиулсан хэвээрээ. Хакухо тэр хоёр одоо нээрэн түргэлэхгүй бол өөрсдөө хөгширлөө. Залуу улсууд хаа ч байсын гэсээр байтал...

За за тэр ч яамай. Дараа нь Déjà vu үзлээ. Бичлэг нь тааруухан байсан, дээр дуу нь тээр цаана нэг л биш. Хурдыг нь нэмж байгаад гүйлгээд үзчихсэн. Дараа л оригоор нь олж үзий даа. Гоё кино шиг санагдсан. Хоолоо идчээд бүүр орой “a night at the museum” яаж ч бичдэг билээ дээ. Үзэж байгаад тас... Хэтэрхий олон кино бөөндчиж сүүлийх нь санадаггүй ээ. Маш сайхан амарлаа. Энэ долооногт намайг Шаолиний 18-н сорилт хүлээж байгаа, одоо бол харин айхгүй байна алив хүрээд ирцгээ... :D

24 comments:

Unknown said...

Энэ муу спам чинь овоо муу гар уу үгүй юу? Паблиштай зэрэг ордог гэжийшд...

Жаагий said...

Minii orson delguurt neg tiim huvtsastai nuhur hun amitnii nud unagaachih geed yavaad baisiin, ter ta baisiimuu? Tanisan bol mend meddeg baij :).

Unknown said...

Tehq

Anonymous said...

лаажийнаа гэж юу гэсэн үг вэ? Ганбаа?

Anonymous said...

алжийнаа гэсэн үгний өргөмж хувилбар :P

Unknown said...

Энэ одоо миний бичлэг яагаад Хэн ч биш болчивоо. Энэ муу гүүглэ чинь хааяа ид шид үзүүлээд байна уу даа? Алжийнаа гэсэн үгийг шууд хэрэглэхээр эвгүйм байна шдээ. Арай зөөллөж байгаа ухаантайм... Дээр үед нэг нөхөр ингэж яриад байсныг нь аваад хэрэглэв.

granola said...

"...Эхнийх нь Apocalypto. Аая яа яа... Тэр Мааяа омогийг “дарж” өгсөн европчуудад баярлаад барашгүй. Яасан ч зэрлэг омог байсым..." Ingej bodoj bolohgui l dee. Yagaad gevel Hollywood-iin hiison kino tuuhen unen, bodit barimtiig ter chigeer ni nemer hachirgui UNEN haruuldag gej oilgovol enduurel bolno. Mel Gibson kinondoo Maya omgiinhniig zugeer l tsusand ulairsan zerleg omog shig haruulaad zogsoogui kinonii etsest iim shiidel oruulsand ni minii durgui hursen. Uchir ni Spaniarduud Shine Ertontsiin (New World - Americas) uuguul irged boloh Aztec, Maya ba busad Indian omgiinhond AVRAL BISH harin tedniig ui tumeer ni hiaruulsan GENOCIDE avchirsan shu dee. Maya omgiinhon tuhain uedee astronomiin mash ondor medlegtei, nariin calendari hurtel zohioj chadsan, bolovsrongui hot huree baiguulsan soyol irgenshiltei uls baisan. Tednii empire herhen zadran unasan shaltgaaniig odoo boltol heden yanzaar tailbarladgaas golduu ecologiin tentsver aldagdsan gej uzdeg. Yun Spaniards irj tedniig avrah - human sacrifice-g shashnii zorilgoor jildee heden udaa hiideg baisan biz. Tuuniig hed dahin orgon tsar hureetei baisan met kinonii 2 tsagt bagtaan haruulna gedeg action movie talaasaa exciting baij boloh hedii ch Maya ugsaanii humuust bol doromjlol met sanagdah bailgui.

Unknown said...

to granola:
- Ай даа би яаг наадахыг чинь хэн нэг нь бичээдэхээсэй гэж бодоод л албаар тэгж ёжилж бичсэн ухаантайм л даа. Өөртэй чинь чухам санал нэг байна. Доромжлол гэснээс Мааяа угсааны хүн гэж одоо хэдий хэр юм байдаг болоо? Ер нь үлдсийм болуу?

A.Амарсайхан said...

Cas gexees bid bas 7 xonog bvr casand gardag bolyo gej yarisaar sar bolj bna. /Ganba xorxoi xvrgechixlee bna./ Ene 7 xonogt yag garna gej baital Erdenet yawax bolchixloo. Tend casand garna. Zaawal

Unknown said...

tegeerei idevhtei saihan amrah chini yostoi goy yum bna.

khuder said...

Цас мөсөсн дээр гулгалгүй хэдэн ч жил болов доо(санаа алдав). Багадаа өмдөө мод болтол гулгадаг байж билээ Бидний үед Хандгайт л явдаг байсан, одоо бүр хиймэл цас мастай газар байдаг гэнэ үү. Ганбаа цас битгий идээрэй (би цас иддэг байсын) :b.

Unknown said...

Баярлалаа Хүдэрээ. Багаасаа цас идэж өссөн хөөн. Нээрэн Хандгайт явж үзээгүйшд би. Хүмүүс яриад л байдын... Тэгж байгаад очиж үзнээ.

Unknown said...

my blog template goy bolson bgaaz?

khuder said...

Us chin urgaad nudee tagaltsan baina shdee.

Unknown said...

Ain?? Khuderee naizaa mongolooroo yariyaa naiz ni oilgosongui? Template goy bish bna gej bgaa utga uu?

Unknown said...

bi halzan shd :D neeren bi usee zasuulah tsag bolchihson baisii, chi yaj medevee? arai daldiig hardag dalai???

khuder said...

http://bp2.blogger.com/_4H6ADSlkYZI/RbiOBy8F2JI/AAAAAAAAACY/xhJrsfLoeGQ/s320/ganbaagiin+tsarai.JPG

endees tsaraigaa haraarai :)

khuder said...

bishee endees.

http://bp2.blogger.com/_4H6ADSlkYZI/RbiOBy8F2JI/AAAAAAAAACY/xhJrsfLoeGQ/s1600-h/ganbaagiin+tsarai.JPG

Unknown said...

he he. ene chni odoo yahaaraa ingeed haragddag bilee? Chamd arai odoo boltol ingej haragdsan heveeree bgaan bish biz de?

Template-ee shuud HTML edit hiisen yumaa. dund ni gants 2 aldaa gargasan ter ued l orood harchihaj gej bodoj bna? Odoo yajiin Khuderee? busad humuust zugeer l haragdaj bh shig bna shd...

Unknown said...

aan esuul naad muu IE7.0 oos chini bolson baih ni? firefox deer yaj haragdajiin minii us :D

khuder said...

minii muu ie7-g yu geediinaa :)
firefox deer goyo haragdaj baina.
netscape deer tolgoi chin zugeer haragdaj baigaa ch huliin chin huruunuud gutalnaasaa tsuhuigaad haragdaad baina. ichig ichig :b

Unknown said...

he he. Tnx for testing. Zasahaas, IE deer 7 ch geltgui 6 deer hurtel demiirch haragdajiina. yor ni template-eeree oroldood demii yum bna doo. Huliin huruugaa haruulchihiin bna gsn.. :D

Anonymous said...

sain uu hugshuun. minii hugshin tasiin webee l notsoldood bgaamuu. ajil ikh uu. kino uzeed l huraldaad l bgaam bizdee. zaya egchiind ocsonoo yariad bgaamuu. amarch bai l daa. gulgaad bie n uvduud bgaa bol bitgii gulgaa.hehe

Цогоо said...

Мая нар наад кинон дээрх үйл явдал болохоос 300 жилийн өмнө хотын иргэншлээр амьдрахаа байсан гэж байна лээ. Би мая нарыг их тайван дөлгөөн хүмүүс байсан их соёлтой үндэстэн гэж боддог байж байгаад энэ киног үзчээд нэт ухаж жаал явсан юм. Тэгтэл харин мая судлаач нар энэ кинонд огт дургүй юм байна лээ. Олон зуун жилийн турш дарлуулсаар ирсэн үндэстнийг доромжиллоо энэ тэр.