Pages

2007-01-03

Зэвсэг нэгт ахан дүүс

Блог бичсээр даруй жил болохнээ. Энэ хооронд олон сайхан андуудтай танилцаж өчүүхэн толгойдоо тэднийхээ гэрэл гэгээг тусган гялайсаар байгаа билээ. Блогоор дамжсан андуудын маань нөхөрлөл өдрөөс өдөрт батжиж, өргөжин тэлж байгаагаар барахгүй хэсэг андууд маань нийлж www.БҮГДЭЭРЭЭ.mn хэмээх медиа сонинг эхлүүллээ. Ингээд бид жинхэнэ утгаараа зэвсэг нэгт ахан дүүс боллоо. Бид бүгдээрээ өөрийн дуу хоолойг нэгэн өндөрлөгөөс бусдад хүргэх боломжтой болж байгаа бөгөөд блог бичигч андуудаа бусдыгаа манлайлан идэвхийлэн оролцоорой гэж уриалж байна.

Бүгдээрээ сонины сэтгүүлч болсоноор та өөрийн үзэл бодол, мэдээлэл, мэдлэгийг бусадтайгаа хуваалцан ирээдүйн virtual орчин дах монгол улсын идэвхтэй иргэн болно. Бүгдээрээ хичээцгээе!

-------------------------------------------------------------------------------
Холбоотой бичлэгүүд:

Буянцогтоо: Сайн байцгаана уу, Бүгдээрээ
Галаарид: Шинэ сэтгүүлзүйн үүр хаяарч байна
Наранбаяр: Блог ертөнцөөс Бүгдээрээ ертөнц рүү
Зоригт: Амар байна уу, бүгдээрээ
Тулгат:Шинэ он, шинэ сайт – БYГДЭЭРЭЭ.МН
Отгонбаяр: www.bugdeeree.mn

4 comments:

Anonymous said...

uuriin chine anh blogoo neegeed bichij bsan ter sedeviig chine sonirhoj bolohuu? sonirholtoi sanagdaad! ene bichsenuudees chine aliiig anh bichij bsaniig ni oloh hetsuu yum!

Unknown said...

Анх би бүүр 2004 онд энэ блоггэр google-ынх болж байхад сонирхоод эрх нээж байлаа. Тэр үед монгол хэлээр бичдэг блог ч гэж юу байхав би тэгс хийгээд орхичихсон юм. Одоо эрхээ ч мартжээ. Харин дахин сэргэлтийн үе маань Тулгат андын блогийг Баттөр гээд манай нэг найз сонирхуулсанаас хойш эхлэсэн юм. Эхний бичлэгүүд энэ хажуугийн багананд байгаа Бүх бичлэгүүд гэсэн хэсэгт он сарын дарааллаараа байгаа л даа.
Эндээс сонирхоорой. Ичмээр юм дөө. Зарим бичлэгээ уншаад чих улайчихдийн битгий дооглоорой за...

khuder said...

Шинэ оны мэнд!

Unknown said...

Sain uu Khuderee!
Bugdeeree.mn-iig sonirhov u? elseerei ho.