Pages

2007-01-15

Эднүүсийг яахуу?

Манай аав гэж улаан бөхийн хорхойтон. Намайг жоохон байхад бас барилдаж марилдаж ээжийг ичээж явсан удаатай гэсэн. Хааяа ээжийг шордож байгаад яриулахаар бүүр элэг аваад хаячихна. Хэ хэ за тэр ч гэр бүлийн нууц.
Манай нэг найзын аав аймгийн арслан хүн байлаа. Битүүнээр манай хоёр аав аль нэгнийдээ нийлж сууж байгаад бөх үзнэ. Отгоо (найз маань) бид 2 аманд нь орчих шахам суугаад л бөхийн тухай яриа чагнадаг байв шүү. Гоё гоё юм их ярина өө. Үлгэр домог шиг л ... Бас манайд Монгол бөхийн хөгжил гээд нэг ногоон хавтастай бөхийн ном байдаг байлаа. Дотор хавтсан дээрээ манай авдран дээр байдаг арслантай бараг адилхан арслангийн зурагтай. Их гоё угалзарсан тэр зургийг мөн ч олон удаа харж зурсан даа. Бөхийн үүсэл гаралын тухайгаас өгсүүлээд ардын засгаас эхлэн улсын цол хүртсэн томчуулийн тухай блиц маягийн танилцуулгатай, тухайн онд тэр бөх ямар мэх хийж хэн хэнийг давсаныг бичсэн бараг л уран зохиолын гэж болохоор сайхан ном.
Монгол бөхийн намтар домог сэлтийг дагаад тухайн үеийн монголын ахуй амьдрал төсөөлөгддөг, олон зуун жилээр дагаж мөрдөж ирсэн уламжлал нь монгол үндэснийхээ зан заншилын бас нэг баталгаа болон бидэнд иржээ.
Улсын наадам миний мэдэхийн цолны төлөөх заваан өрсөлдөөн, зах болж хувирдаг байлаа. Харин цагаан сар бол өөрөө. Тэр жилдээ ямар өнгөтэй байхаа үзэх гэж, бас цол олгодоггүй болохоор өгөлцөж авалцаад байхгүй амар.
Гэтэл өнгөрсөн жилийн цагаан сарын барилдаан үнэндээ миний урмыг айхтар хугалж бас цочроосон нь Өсөхбаяр Сүхбатыг өшиглөсөнөөс ч илүү гарахаар, Сүхбат допинг хэрэглэсэнээс ч илүү айхтар үйл явдал. Түүхэнд нэрээ үлдээж сайн бөх гэдгээ аль хэдийнээ баталчихсан байж ганц цагаан сарын барилдаанд хэт их шунаж арай чүү амьсгалж байсан монгол бөхийн нэр хүндийг газрын хөрснөөс арчих шахмой. Үзэгчид ууж байсан ундаа усныхаа савыг бөхийн ариун дэвжээ рүү шидэлсэн нь наад дэвжээгээ “угаа” гэсэн санаа болохоос бузарлах гэсэн зүйл огт үгүй. Мөнгө төлж чихэлдэн байж үзсэн барилдаан нь ийм юм болоод доромжлоод дуусч байхад балиар ширдэгээ угаа гээд ууж яваа усаа шидэж өгөх эрхтэй тэд. Би тийм юм хажуугаас нь үзсэн бол бас л тэсэхгүй “угаа” гээд ганц шил Хар Чингис “хандивлахад ч” бэлэн байсан.
Миний бодлоор араа бодох амиа борлуулах бодол нь нийт монгол бөхийн дэвжээнд ёс бус зүйл авчирсан. Тулгат андаас Кантын номын орчуулга асуугаад байсан маань бөхчүүдэд уншуулчих гэсэн л бодол. Арай өөр өнцгөөс барилдах болов уу л гэж...
Баянмөнх аварга Бат-Эрдэнэ аваргад тээр жил тунаанаас гарахад нь “туслаж” байсан нь тухайн үедээ нээх сайн бөхийг дэмжиж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ араа бодсон хэрэг бөгөөд арав гаруй жилийн дараа хүү Гантогтоход нь хариу нь ирсэн. Бат-Эрдэнэ аварга ч жудагтай сайн хүн болж харагдах гэсэндээ ааваас нь авсанаа хүүд нь дутахааргүйг өгөө биз. Энийгээ бүүр монгол бөхийн сайхан жудаг гэж нэрлээд сонин хэвлэлээр бичиж бидэнд ийм жудаг байдаг гэдгээр тархи угаачихсан нь бөхчүүдийн эмгэнэлтэй хэргүүдийн зөвхөн нэг жишээ. Дэвжээн дээр барилдаж байхдаа бие биенээ мангасдах нь битгий хэл унаж босож ирээд хоёулаа дэвэх, уурандаа нэгнийгээ тийрэх, шанаадах, алгадах засуул, цэцтэйгээ хэрэлдэх, “Ну погоди” гэж хашгирах нь бидэнд нээх тоогоод томруулж сүйд болоод байхаар зүйл биш болсон нь яалтай ч билээ.
Саяхан даа, залуу бөхчүүд мөнгө олох нэг сайхан ажилтай байсан нь газрын лицэнзийн төлөө “оочерлох”. Том том биетэй мундаг бөхчүүд маань тэнд “барилдахдаа” зааланд гаргадагаасаа илүү ширүүн, илүү уран мэх хэрэглэн үзэлцэж байгаа мэдээ тв-ээр үзэж суухдаа миний муу аав юу бодож суугаа бол...
Бөхчүүдээ минь ээ, Үе улиран солигдсоор ахмад бөхчүүд чинь нэг нэгээрээ ар араасаа алга болсоор байна. Монгол бөхийн нурууг түшиж үлдэх та нар хэдэн халтар төгрөг, хиймэл цол гуншингаас болж хоорондоо таарахаа байчихсан. Жинхэнэ ард түмний “цол” авах бөхгүй болчихсон, хороо найруулж балиартсаар байгаад залгамж халаагүй болчихсон, монгол бөхчүүдийн зодог шуудаг музэйд тавигдах дээрээ тулчихсан тийм үеийг үзмээргүй байгаа бол эр бяр, шудрага цог залиараа өрсөлдөн үзэгч түмнээ цэнгүүлэхийн төлөө зүтгэж хайрла. Энэ цагаан сараас эхлээд барилдаад үз. Би Хар Чингистэй очно.

7 comments:

tuvko said...

Hahaha. Ну погоди genee. Eleg hoshihnee. Bohiin huvid uneheer tiim shuu

Unknown said...

aan mongoloor a*** д** гэдэг үгийг бичих гэсэн чинь нэг л эвгүй байхаар нь Оросоор болгоод бичцийн.

A.Амарсайхан said...

Бөхчүүдийн энэ байдлыг харахаар үнэхээр ой гутдаг. Арай дэндүү!!!
Би уурандаа, бас ард түмний уур бухимдлыг гаргах үүднээс “Тоншуул”-ын бүтэн дугаарыг энэ заваан юмыг буруушааж, элэглэж шоолж, манайхны хэлдгээр доёолоход зориулж байж билээ.
Бөхчүүд энэ хэвээрээ байх юм бол өөрсдөө өөрсдөдөө булш ухаж байгаа хэрэг. Заваан жүжгийг үзэх хүн ховордсоор, хэн ч барилдааныг нь үздэггүй, хэн ч бөхийг хүндэлдэггүй болж, бөх гэгч юм нь устана.
Нэг гэрэлтэй зүйлийг хэлэхэд энэ зуны наадам харин арай гайгүй болчих шиг. Гэхдээ хэн мэдлээ. Би л лав бөхөд итгэхээ байсан. Бүр Асашёорү их аваргын хүчээрээ түрүүлээд байгаа эсэхэд ч эргэлзэхдээ тулчихаад байна.

A.Амарсайхан said...

Айлд орж ирээд баахан сэтгэлийн хөдлөлөө гаргачихав бололтой. Гэхдээ миний буруу биш бөхчүүдийн буруу л даа.
Ганбаатартаа урам хайрлаж байдагт их баярладаг шүү. Блогчдын арми урагшаа!

Unknown said...

хэ хэ та нэг шат урд яваа хүн юм байна л даа. Аса аваргад би итгэж байгаа болохоор арай хойхно хэ хэ.
Нэгнээ тийрдэг бөх монгол бөхийн нэрийг гутаасных нь төлөө чанга, хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж чаддаг болчуулч... Монгол бөх тийрдэг аваргаар дутахгүй, харин сонирхохгүй болчихсон үзэгчидээр дутна. Тийм болохоор одоо цагт барилдаж байгаа хэдэн болдоггүй бөхчүүдээс болж хэдүүлээ монгол бөхөд дургүй болохоо байя аа. Тэр муусайчуулаас илүү бөхийн маань уламжлал, залгамж халаа чухал тул бүгдээрээ ямар нэг байдлаар "юм хийцгээе"...

Anonymous said...

hehe, "Nu Pogodi"-iig "Chamaig daa" gj l unshaad bsan shu.

mmm bo'hchuudiin huvid ch uneer tasarhai yum a tee, denduu. Mongolchuud unuudur er emgui, hugshin zaluugui SHUDARGA baidagt ni durlan SUMO uzseer. Sumo-s sumo-giin hoorond l amidardag bolj bh shiv de. Nuguu heden teneg ni end jujgee toglood l ... Bo'hod hairtai ard tumnee doromjlood l sanaa zovoh ch ugui. Uneheer ard tumen ni bo'hod elegtei, hairtai, bo'hiin udamtai tuldaa l tevchin unguruudug baih gemeer, tednii meh zaliig yarij huuruud l medeed l.

Sumo shig tsoloo hamgaalj chadahgui bol huraachihdag bolchuul amar gej bi boddog. Tertei tergui alivaa zuil shinechlegdej baij hugjdug jamtai shd e, undesnii ulamjlal gd bgaad bval ulam undruus ulam l huchtei unah bh da.

D.Sainbayar said...

Sanal neg baina. Yer n' ene buhiin holboo biluu ter zohion baiguuldag gazart ni naadmiin devjeen deer hu'n o'shigloson tamirching daraagiin temtseenuuded oroh erheer hasah geh met durem juram baidag boluu. Ene NBA iin toglogchdiig chini heden myangan dollaraar torgood l temtseenees hasaad l, yamar tom toglogch baisan ch technikiin aldaa gej hasdag shuu dee! Manaihan Usuhbayariig daraagiin barildaanuudaas hassan bol bas buun l yum boloh baih daa... Tsever mongol ulamjlalt setgehui l ajillaj baina daa huurhii