Pages

2007-01-09

Монголд ирээдүйтэй 10 бизнэс

Монголд Ялангуяа Утаанбаатарт хамгийн ирээдүйтэй гэж үзэж байгаа дараах бизнэс санаануудыг блог жуулчин таньд бэлэг болгоё.

1. Маш яаралтай сурлага сайтай арван хүүхдийн сургалтын зардалийг бэлдээд өөрийн тэтгэлгээр анагаах ухаан хөгжсөн оронд сургаад эмч болгоод ав. Бүгдээрээ амьсгалын замын өвчнөөр мэргэшсэн байх хэрэгтэй шүү. Тэгээд тэднийгээ эргэж ирэхэд нь “уушиг” гэдэг эмнэлэг байгуулчих. Хэдхээн жилийн дараа Улаанбаатарт амьдарч буй бүх хүмүүс танай эмнэлэгийн үйлчлүүлэгч болно гэдгийг би батлах шаардлага алга, гадаа гараад уртхан амьсгаа аваад үз.

2. Дээрх санааг биелүүлэхийн тулд мөнгө хэрэг болноо доо? Тэр амархөөн би бас санааг нь танд хэлээд өгчье. Гялс урагшаа хятад яваад хямдхан үнээр 1 сая хорт утааны баг захиалчих, энд хорт утааны баг захиалгаар гэрт хүргэж өгнө гэхэд Улаанбаатарынхан таныг лав л шоолж тэнэгийг чинь гайхахгүй. Харин ч гүйлгээтэй бараа болно. Ялангуяа өвөл тэр баг чинь маш гүйлгээтэй байх болноо. Манайхан чинь эрүүл мэнддээ их анхаардаг болсон шүү дээ.

3. Хажуугаар нь бас нэг салбар цогц бизнэс эрхлэх боломж байна цаана чинь. Эхнийх нь: Хүчил төрөгчөөр баяжуулсан кафе. Битүүмжилсэн өрөө тасалгаатай хүчилтөрөгчөөр амьсгалж үзээгүй хүмүүст зориулсан зүгээр л амьсгалаад л суудаг байшин барьчих. Энгийн хүмүүст зориулж шүү дээ. Манайхан хүчилтөрөгч гэж юу байдгийг Химийн хичээл дээр бүгдээрээ заалгасан болохоор хэрэглэж үзээгүй ч гэсэн ач тустай эд гэдгийг нь мэдэх болохоор танай кафений үүдэнд оочерлох болно. Оочерлохгүй бол намайг шүүхэд өгөөрэй.

4. Дараагийх нь: Хүчилтөрөгчөөр баяжуулсан спорт заал. Энэ ямар хэрэгтэйм гэж үү? Цаана чинь манай спортынхон гадаадад тэмцээн уралдаанд орохоороо хэт хүчилтөрөгчтэй орчинд очоод толгой нь эргээд нүдэнд нь хий юм харагдаад юун алтан медал. Яаж ашиг олохийн гэж үү? Зүгээр цааш нь унш. Манай компаниуд цаана чинь тамирчин ивээн тэтгээд хариуд нь маркетинг хийж болдог гэдгийг мэддэг болчихсон за юу. Тэд нарт хүчилтөрөгчөөр тэжээсэн тамирчинаа зарахгүй юу. Хүчилтөрөгчөөр тэжээгдчихсэн монгол хүн Ойдов гуай шиг л медалийг гуядаад аваад ирнэ гэдгийг баталчих.

5. Дараагийх нь: Хүчилтөрөгчөөр баяжуулсан оффис. Хэдэн сайн IT-аар сурж байгаа оюутан олж аваад оутсорсинг хий. Цаадуул чинь шаардлагатай тэжээлээрээ тэжээгдээд эхлэвэл Япон байтугай Америкуудыг ангайлгана дөө.

6. Утааг нэвт гэрэлтүүлж чаддаг машины гэрэл аж үйлдвэр хөгжсөн орон руу захиалчих. Гэхдээ бүүр онцгой их утаатай нөхцөлд хэрэглэх гэж байгаа гэдгээ сайн ойлгуулахаа мартаваа. Манай жолооч нар айгаад шөнө явж чадахаа байчихсан болохоор тийм гэрэл ороод ирж гэвэл таксины жолооч нараас өгсүүлээд дарга цэрэггүй уралдаад л авна. Харин зарлахдаа өдөр зарлахаа мартваа. Шөнө бол нөгөө хэд чинь баахан төөрчихсөн хүн дайрчаад хүрээд ирж мэднэ шүү.

7. Аймшгийн аялал жуулчлалын компани байгуулчих. Гадаадын эр зоригтой ийм төрлийн аялал адал явдалд дуртай хүмүүс таны зах зээлд хангалттай бий. Харин яаж үйлчлэх вэ энэ тэр дээр ёстой санаа зоволтгүй. Дэд бүтэц ядаж л нэг төөрдөг байшин барих хэрэгтэй гэж бодож байна уу. Огт шаардлагагүй. Нэг жижигхээн гар чийдэн бариулаад өөр зэвсэг өгөлгүй Улаанбаатарын гэр хороолол дундуур явуулаад нөгөө захад эсэн мэнд ир гэсэн даалгавар биелүүлүүл. Ёстой чацга нь харваад очно л доо. Муруй тахир гудамжаар, хав харанхуй дээр нь аймшгийн утаатай, хальтарч унавал хөл гар хугарахаас гадна сүүлтэй сүүлгүй нохойнууд нь тасдаж идчих гээд л хар яр хийж хуцаад л... Нутагтаа очоод жинхэнэ аймшигтай хэрхэн нүүр тулсанаа цаадуул чинь бахтай нь аргагүй найзууддаа ярьж таны бизнэсийг үнэгүй сурталчилаад өгнө.

8. Утаа гэдэг уран сайхны кино. Өөрөө ургуулаад бод кино хийчих өчнөөн санаа Улаанбаатарын гудамжаар хөглөрч байгаа. Оскар авчаад ахдаа тайзан дээрээс баярласанаа илэрхийлээд миний блог хаягийг нэг зарлачихаарай. Adsense-ээ нэг гүйлгээд авахад ахад нь болоод явчина.

9.Дээрх санаануудаас ядаж нэгийг нь миний хэлсэнээр хийчвэл та улс төрд орохоос өөр аргагүй болно. Тэгэхээсээ өмнө амжаад Монгол Ардын Угаартаагүй Нам байгуулах нэг бизнэс байна. УИХ-ын гишүүн болсоныхоо дараа нам байгуулах гэж үнэтэй цагаа барахгүй, хоёрт таныг дэмжигчид жинхэнэ фанатууд байх болно.

10. Арав дах санаа бол миний бичсэн эдгээр санаануудыг бусдад сонсгоод, сурталчилаад хэн нэг эрч хүчтэй угаартаагүй хүнд санал болгох. Ингэснээр та буянтай нэгэн болохоор барахгүй тун удахгүй зүгээр сууж байгаад үр шимийг нь хүртээд эхлэнэ.

Тэрэлж. Зурагчин Н.Гансүх

8 comments:

Gansukh.N said...

Ногоон төсөл гэсэн байхаа нэг олон нийтийн байгууллага байгуулагдсан байна лээ. Тэд утааны эсрэг тэмцэн гэж байна лээ. Бөөн олз

Док said...

хэхэ, хүн бүхэн ярьж хэлээд байхад нэг тийшэ болдог л байх даа

tuvko said...

Hehe. Yasan davgui sanaanuud ve.

khuder said...

uneheer ireeduid ashig olj boloh yum shig baina. sonin.mn -nii baruun tald gardag tsag agaariig haraad ingej bodloo.

Unknown said...

аахан би худлаа хэлээгүй ээ үнэхээр барьж аваад хэрэгжүүлсэн хүн амжилтанд хүрнэ. :D

Марта said...

Nadad cafe ni ih zvgeer sanagdlaa bas bolomjiin neg ih hurungu shaardaad baihgvi.odoogiin cafenuud ymarch agaarjuulagch baihgvi bolohoor buun tamhinii utaa....aan bas neg sanaa cafedaa tamhi tatdaggvi hvmvvsiig oruulah heregtei tegvel oochirlood svid bolohgvi biz. magadgvi cafed orj baihiin tuld tamhia hayah ch yum bilvv hen medhev..hehe

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэн андууддаа баярлалаа.
Нээрэн өчигдөр UBS-ээр нэг нэвтрүүлэгт оролцогчид нь масктай суужийлээшд бүгдээрээ. Б.Энхболдын хэлсэн үг бас нэгийг бодууштай л санагдсан.
- энэ утааны асуудлыг амтай болгон нь халагласаар байгаад бүүр улиг болгочих вий дээ гэж... өө нөгөө л утаагаа ярьж байна гээд сувгаа сольдог болох дээрээ тулж байгаа байх өө гэсэн санаа хэлж байна лээ.
Бас нэг хүн утсаар нэвтрүүлэгт холбогдоод:
-бид нар цөмөөрөө үхлээ шдээ юм хийцгээе ээ гэж байсан нь бас хатуу үнэн сонсогдож байсан.

Unknown said...

Сониноос өнөө өглөө Улаанбаатар утаагүй болчиж... ёстой гоё. :)