Pages

2006-12-07

Өрөг

Өчигдөр орой гэртээ сууж байтал манай сахиул өвөө орж ирэв. Ослоор хөлгүй болчихсон гэртээ суудаг нэг хүүтэй юм зайлуул. Түүндээ нэг компьютэр авч өгсөн гэнэ. Тэгээд надаар ойр зуурын юм заалгах санаатай манайд ирж. Бараг л дээхний кинонд гардаг шиг багш шавийн барилдлага бариулчих дөхдийн байна. Угийн “багш” хоббитойн дээр, хөгшин хүн юм гуйж байхад, бас тэр залууг өрөвдсөндөө бахархсандаа түүнд туслахаар тэднийх рүү дагаад орлоо. Залууд ч сурая мэдэе гэсэн эрмэлзлэл их байгаа нь мэдрэгдэж байнаа. За тэгээд ойр зуурын юм зааж нилээд суув.

Тэгсэн өвөө намайг шатар тоглодог уу гэж байна. Өдөржин гэртээ хэдэн байшин сахиастай их уйддаг юм байх хөөрхий. Ядаж байхад манай тэр хавьд хөгшин настай хүн гэж ширхэг ч алга гэнээ.

Би ч яахав бас л “game” хоббитойн дээр өвөөгийн “уйдааг” гаргахаар нэг “өрлөө”.

Эхний өрөг эхлэмэгц яггүй шатарчинтай учирсан нь шууд л мэдрэгдэж байнаа. Гэрт нь гал өрдөөстэй халуун, тархинд шатар нүүгээстэй бачуухан...

“Хөлс” гарталаа шатар тоглоогүй яасан ч удаав. Хамгийн сүүлд бараг 3 жилийн өмнө нэг шатар тоглосон санагдана. Зальдаж байж нэг бод идсэний хүчинд л арай гэж ничээгээр дуусгалаа.

Дараа дахин хайнаагаа хагалах тохироотой гэртээ орж ирээд, бодож байхад би шатар тоглоогүй удсанаас тэгсэн үү яасан тоглох арга барил маань бүүр “эвдрээд” муудчиж. Авах ганц юм нь анхаарлаа дажгүй төвлөрүүлж сурсан бололтой. Учир нь тоглож байхад надад ямар хоол өгсөнийг нь ч санахгүй байгаам чинь гэвэл яахуу хэ хэ.

Шатар бол их сайхан тоглоом байгаа юм. Амьдралын симуляц гэж хэлж болох байх. Тоглож байхдаа ямар хоол идэж байгаагаа анзаараагүйгээ бодоод инээд ч хүрэх шиг. Гэхдээ бас бодууштай зүйл байна. Юу гэвэл бид амьдралын “өрөг” дээр тоглож байхдаа ямар нэг чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөчихдөг юм биш байгаа.

9 comments:

Anonymous said...

Харин тийн хажууд байгаа бүсгүйчүүдээ нэг хараарай Ганбаа минь! ;)

Unknown said...

хөөе хөөе хөөе. Энэ Anonymous-ыг таньжийшүүү...

khuder said...

Би бол нүүдлээс цаашгүй. Удаан сууж чаддагүйгээсээ болоод сайн тоглож сураагүй. Уул нь тархинд их сайн эд шиг байгаан.

Unknown said...

Баярлалаа Хүдэрээ. Тархинд "гимнастик" байх шүү. Даанч тогтмол тоглоод байж чадахгүй юм.
8-р ангид байхдаа аймгийнхаа дунд сургуулиудын шатрын тэмцээнд орвоо. тэгсэн чинь эхний өрөг дээр нэг 5-р ангийн бололтой ихээ жижигхэн жаал сууж байдгийн байна. Би ч маадгар эхлээд бараг 15н нүүдэл хийж чадсан уу яасан Мад тавиулаад... Ичсэндээ дахиж шатрын тэмцээнд орохгүйг хичээдэг болчиж билээ.

Anonymous said...

Anonymous gej tssw guai mon uu.
2laa bol shatar togloj tarhinii
gym hiine. Harin gantsaaraa hund zoriulsan tarhinii gym yu baidgiig medehgui biz.

Unknown said...

tssw guai bish mr.Hack guai bna le.
Bi ch bnga tarhinii Gym hiigeed bdag hun bish l dee. Gehdee yahav sanal bolgoh arguud gevel:
- Nom unshih, Ugiin suljee bugluh, gadaad hel surah, mmmmm... usand seleh gevel yahu :p,.. geh met. Busad humuust bas gaigui arguud bgaa bailgui e. Anonymous-t maani tuslaarai humuusee..

Док said...

хүүе Ганба? Чи яг тэгдийн ш дээ, тэр эхний сэтгэгдэл үлээдсэн, чиний танисан Anonymous яг үнэн хэлчиж. Амьдралын өрөг дээр алдаа гаргаад байж болзошгүй ш дээ найз аа

Unknown said...

Хэ хэ баярлалаа Док. Магадгүй үнэн байх эргэн тойрноо шүүж нэг нягталахаас :P

Anonymous said...

Goyo dugnelt eer duusgajee. Engiin odor tutmiin aj amidralaas ingej setgej baihiig bodvol ganbaa maani ch davgui zohiolch boljee. Blogoo ehleh mini huna. Unshdag shuu ganbaa