Pages

2007-01-26

Нүүдэлчин

Өнөө шуугиулаад байсан "Nomad" хэмээх киног телевизээр үзлээ. Орос, Казакстан, Франц, Америк зэрэг улсын уран бүтээлчдын хамтын энэхүү бүтээлийн төсөв 40 гаран сая. Киноны бүрэлдэхүүнээс танилцуулбал найруулагч Сергей Бодров (оскарын шилдэг гадаад киноны найруулагч шагналтай, энэ онд "Монгол" хэмээх Чингисын тухай киног 3-р сард гаргах гээд бас шуугиулаад байгаа хүн), кино зохиолч Рустам Ибрагимбеков (бас л оскар авч байсан), продюссер Милош Форман, Сергей Азимов, хувцас дизайнер Марит Ален (Hulk), Майкл О'Коннер (Harry Potter), оператор Ули Штайгер (Austin Powers, Godzilla), Ден Лаустен, special effect Ив Де Боно (Perl Harbor, Patriot), дууны найруулагч Жонатан Миллер (Saw, Blade) гэх мэт хүмүүс арын албанд ажиллажээ. Тэгвэл жүжигчдын бүрэлдэхүүн нь бас л олны танил хүмүүс байсан. Гол дүр буюу Казакуудын хаан, үндэстэнээ нэгтгэдэг баатар нь Куно Бекер хэмээх Мексик залуу тогложээ. Түүний хамгийн сайн найзад Жей Фернандез (Ladder 49, World Trade Center-д туслах дүр). Казакын баатаруудыг багаас нь байлдах урлагт бэлтгэдэг бас нэг казак баатарын дүрд Голливудын жүжигчин Жейсон Скот Ли (Bruce Lee-гийн дүрд тоглосон, Soldier, Lilo&Stitch, ). Харин Зүүн гарын (Ойрдуудын) хаан Галданцэрэнд Казакын жүжигчин Дошан, түүний үнэнч жанжинд алдарт жүжигчин Марк Дакаскас (зодооны урлагын киноны алдарт жүжигчин), эмэгтэй гол дүрд казакын жүжигчин Айана тогложээ. Дээрх бүрэлдэхүүнийг харсан хэнд ч киног үзэх хүсэл төрөх байх. Кинонд 18-р зуунд казак үндэстэнүүдийг нэгтгэн нэг улсыг байгуулсан Мансур хэмээх хааны удамтай боловч амьд үлдэхийн эрхэнд харцын амьдралаар өсөж том болсон залуугийн тухай гарна. Тэрээр сүүлд Аблай хаан (1711-1781) нэртэй болдог. Ерөнхийлж харвал Тэмжүүны түүхтэй төстэй санагдсан. Казакуудын гол дайсан бол Зүүнгарын хаант улс, түүний хаан Галданцэрэн буюу Галданбошигт хааны дараачийн дараачийн хаан. Өвөр Монгол, Ар Монгол маань Манжид эзлэгдсэн байсан үе. Галданцэрэн Мансурын ээжийг алж түүнийг алах гэсэн боловч казак даяараа алдартай Араз баатар амийг нь аварч өөр дээрээ өсгөж хэдэн хүүхдүүдийн хамт жинхэнэ баатар эр болгож аваад казакуудтай байлдахаар ирсэн Галданцэрэнгийн цэргийн жанжин Шаризтай хал тулаанд явуулна. Мэдээж тулаанд Мансур ялж байлдахаар явсан цэргүүд нь жанжинаа алуулчаад буцаж ирээд хаандаа толгойг нь үзүүлж бухимдуулна. Ингээл Мансур ханхүү гэдгээ мэдээд ордонд амьдарч эхлээд, сайн найз ах нь ойрдын жанжинтай байлдуулсангүй гэж шаралхаад Мансурыг орхиж явах бөгөөд даарин дээр давс гэгчээр хоёулаа нэг бүсгүйд дурласан байгаагаа мэднэ. Тэгээд явж явж хоёр биенийгээ танихгүй халз тулалдаад Мансур хамт өссөн найзаа мэдэлгүй ална. Энэ мэт үйл явдал өрнөдөг казакын ерөнхийлөгчийн хүсэлтээр (зарлиг, тушаал ч байж магадгүй) бүтээгдсэн кино үргэлжилнэ дээ. Кинонд монголчуудын ахуй амьдралыг харуулсан хэсгүүдэд сонин гэмээр зүйлүүд ажиглагдаж байлаа. Зүүнгарын хааны өмссөн дээл гуяаных нь хавьцаа хормойтой, бүжигчдынх нь хийж буй бүжиг их сонин харагдаж байлаа. Магадгүй тэр үедээ тийм л байсан байх. Харин морьнууд нь сайхан сайхан өндөр араб бололтой морьнууд байлээ. Бусад нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй болохоор эрдэмтэн довторууд л шүүмжлэх нь зүйтэй байх. Жүжигчдын сонголтын хувьд гол дүрээ буруу сонгосон боловуу гэж бодогдсон. Зүс царайг нь харахад л казак бишээ гэж хэлээд байсан.
Асар өтгөн хөмсөгтэй ширүүн, нүднээс нь гал дөл цог энэ тэр гарсан дайчин харцтай жинхэнэ казак эр тоглосон бол бас л өөр байх байсан байх. Тулалдаантай хэсгүүдэд үзүүлээд өгөх байх гэж найдаж байтал сэтгэлд хүрсэнгүй. Араз, Шариз хоёрт тоглосон жүжигчид чинь арав хорин жил тулалдаантай кинонд тоглосон хүмүүс гэж бодохоор л дотороос гижигдээд үзээд байтал урам хугарсан шүү. Ядаж special effect-ийг нь тэр аймар Сувдан эрэг, Эр оронч кинонууд дээр ажилласан хүн хийсэн гэхэд алмайртал юм харагдсангүй. Эсвэл кино үзэхээсээ өмнө кино бүрэлдэхүүнийг унших хэрэггүй байсан бололтой. Одоо үед чинь түүхэн кинонд special effect байхгүй бол хичнээн сайхан кино зохиол байгаад орлого сайн олохгүй нь тодорхой. Жүжигчдын жүжиглэлтийн хувьд C+ тавьдийнмуу гэж боджийно. Гол дүрд нь дайчны шинж төрх нээх сайн харагдахгүй байсанаас болсонуу жүжиглэлт нь таалагдсангүй. Казакын ард түмэнд мэдээж үндэснийх нь баатарын тухай хийсэн кино ихэд таалагдсан биз. Ямартай ч их бага хэмжээгээр бидэнд хамаатай гэмээр нэгэн кино Голливудэд ирэх 3-р сарын 9-нд нээлтээ хийж кино театруудаар нь гарах гэж байна. Тэгэхээр энэ кино Монголыг маань мэддэггүй өрнөдийнхөнд бага ч атугай мэдээлэл өгөх байх гэж найджийна. Харин Казакстан, Орос-д өнгөрсөн оны 9-р сард нээлтээ хийсэн юм байна. Орлого ч овоо олсон сурагтай. Ямартай ч "Нүүдэлчин" (уул шугамандаа нүүдэлчин гэдэг маань монголчууд л гэсэн үг биш билүү) хэмээх энэ киног үзээд санаанд орсон зүйлээ бичлээ. Yahoo movie critics хэд гэж дүгнэхийг харах хэрэгтэй байх. Оросын вэбүүд дээрээс "Кочевник" гээд хайхад л татаж авах линк гараад ирнэ. Сергей Бодровын дараачийн кино болох "Монгол"-д юу гарах болдоо хэмээн түгшиж байна шүү. Сонинд бичсэнээр их л эвгүй зохиол байна лээ. Бушуухан 3 сар гараасай.

2007-01-22

Weekend report

Friday хэлтэсээрээ ажлыхаа нэг эгчийнд очиж дайлуулцгааваа хөөрхий. 10-н хүн ирнэ гээд баахан юм бэлдчиж, гэтэл хагас нь л очлоо. Оройжин ууж идэж ахмадуудын яриаг сонсож, алтадсан чихтэй болж, алтан говь ууж манарсан толгойтой болцгоогоод харив.

Харин маргааш нь UBSKY (цанын бааз) дээр ажлаараа цасны баяр тэмдэглээд. Цас үзээгүйм шиг л сайхан мэдрэлтэж, баярлаж байгаад ирлээ. Хавтгай улаан чарган дээр гулгадаг баатар болоод нуруугаараа товгор гүдгэр дээгүүр харайлгасаар байгаад маргааш нь хэмх нүдүүлчихсэн юм шиг л хамаг бие нил өвчин. Ядаж байхад тэгж гулгахаар кайфтайг нь яанаа... Нэг мэдсэн чинь бүүр улайрчихсан хамаг хувцас цас мөс болоод хөлдчихсөн байлээ шдээ хэ хэ. Гулгаж байхдаа хөлөөрөө цасан дээгүүр чирэхээр бөөн цас манараал... Байдаг чадлаараа хашгираад л, хэг хэг хийтэл ойгоод л... олуулаа богон болж ар араасаа чиргүүлдэж гулгах бас их хөгжилтэй. Нэг мэдсэн чинь урд талыхаа хүний толгой дээр миний хөл гарчихсан явжийгаан биш үү. Тоож байгаа ч юм алга ёстой нэг дунд чөмгөө дундаа хийн дураараа цэнгэж байгаад ирлээ дээ. Хотын бидэнд хамгийн гоё нь цэвэр агаар гэдэг зүйл л байх шив дээ. Ямар сайндаа л Бүгдээрээгийхээ чухал хурлыг таслан байж цасны баярт явахав дээ. Хотоос хэдхээн килмэтэр гарахад л агаар шал өөр болоод явчиж байгаам чинь. Алс нь хотын захаа бараадаж амьдрах төлөвлөгөө бодох хэрэгтэйм байна лээ. Тэр хэдэн амралтын газрууд ер нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм байна. Эмээ ч гэл гулгаж харагдахын өвөө ч гэл ойж бууж харагдахын, жоохоооон бяцхан охин ганцаараа ч гэл гулгаж байхын (эцэг эх нь гэж сонин гарууд байхымаа, над мэтийн улайрсан хөөрсөн гаруудтай мөргөлдвөл яаанаа. Яасан айдаггүйм). Ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очоод гулгаж баймаар юм байна лээ шүү Улаанбаатарчуудаа. Гэснээс нээрэн Барбаяр бас тэнд гулгаж явсан бололтойм. Улаанбаатар цанын бааз бас тэр хавьд байдаг бололтой байсан?... Нэг юм уулын уруу өнхөрөөд байсын Барбаяр байсын байлээ.

Харих замдаа Миний дэлгүүрээр орж жаал жуул идэх юм цуглуулж явтал хүмүүс гайхаж хараад байсын. Жоохон гайхсан ч тоохгүй дэлгүүр хэсэж байгаад гэртээ ирээд харсан чинь күүртик загайсан аймшиг болоод хатчихсан байлээ шд хэ хэ. Гайхсан гэж жигтэйхэн, бодоод байхнээ хиймэл цаснаас л болсон байх.

Бүтэн сайнд өглөө босоод гэртээ цуглуулж ирсэн юмаа идээд л... өдөржин кино үзэв. Эхнийх нь Apocalypto. Аая яа яа... Тэр Мааяа омогийг “дарж” өгсөн европчуудад баярлаад барашгүй. Яасан ч зэрлэг омог байсым. Олзлогдсон омгийн хөөрхий залуу ч яасан авхаалжтай “Хар ирвэсийн савар” юм... Бү ба ни до пү ва. Гээд л огт дуулаагүй хэлээр кино үзсэн, ёстой дажгүй кино санагдсан шүү.

Дараагых нь “Tokyo Drive” зэрлэг, зэрлэг машинууд уралдаад л...тэр муу Asia Timberlake шал өвчтэй баагий санагдсан шүү уралдах онгирохдоо хоббитой гэж яав... эцсийн эцэст ийм хүн ялагддаг гэдгийг харуулах гээд байгаа кино ч юм уу бүү мэд. Үнэндээ дундуур нь дуг хийгээд сайн ойлгосонгүй ээ. Нээрэн Timberlake гэснээс саяхан Victorias Secret Fashion Show 2006-гийн бичлэгийг олж үзсэн. Шоу гэж юу байдын болоо гэж бодоход хүргэсий шүү. Лайтай сүпэр моделууд, гоё гоё “загварууд”. Дунд нь Timberlake бүжиглэж дуулна гэж лаажийнаа нээрэн... Ая зохицол энэ тэр гэж ёстой сүпэр шоу. Тэрнээс болоод Sexyback, My Love, Love Stoned I think гээд гоё дуунуудтай цомгийг нь хайж байж олж сонссон гээл бодчих.

SAW III үзэх гэж бүүр донсолж дууссан. Сүүлдээ бүүр үзмээргүй санагдаад унангуут нь Flushed Away хөөрхөн хархнуудын тухай хүүхэлдэйн киног өмнө нь үзсэн байсан ч дахиад л үзсэн. Хөндүүр биеээ хөндөн байж татаж унан унан дуусгасан даа...

Бас сумо үзсийн байна. Аса аварга нээрэн хэдэн гаруудыг лаажийнаа. Үнэн хийморьтой залуу шүү. Энгийн цупари нь л аймшигтай гэж Буянцогтоо ахын хэлдэг яаг үнэн. Дандаа цупаридаад барилдвал бусад нь алийгаа алддын байгааз дээ? хэхэ Ганц сүрлэг зургийг нь олж аваад ханандаа хадна гэж шийдсэн. Котоушу уул нь сайн бөх л дөө гэхдээ Хишгээ ах сумо мэддэггүйм байна дөө. Энэ жил найдвартай түрүүлнэ гэж 06 онд л гүрийгээд мөрийцье энэ тэр гээд байсан алив одоо 07 он, тас мушгиулсан хэвээрээ. Хакухо тэр хоёр одоо нээрэн түргэлэхгүй бол өөрсдөө хөгширлөө. Залуу улсууд хаа ч байсын гэсээр байтал...

За за тэр ч яамай. Дараа нь Déjà vu үзлээ. Бичлэг нь тааруухан байсан, дээр дуу нь тээр цаана нэг л биш. Хурдыг нь нэмж байгаад гүйлгээд үзчихсэн. Дараа л оригоор нь олж үзий даа. Гоё кино шиг санагдсан. Хоолоо идчээд бүүр орой “a night at the museum” яаж ч бичдэг билээ дээ. Үзэж байгаад тас... Хэтэрхий олон кино бөөндчиж сүүлийх нь санадаггүй ээ. Маш сайхан амарлаа. Энэ долооногт намайг Шаолиний 18-н сорилт хүлээж байгаа, одоо бол харин айхгүй байна алив хүрээд ирцгээ... :D

2007-01-16

e-Voting

"Цахим Монгол" хөтөлбөрийг сонсоогүй хүн гэж байхгүй байх харин уншиж үзсэн хүн бол "Сонгууль, ард нийтийн санал асуулгад цахим хэлбэрийг ашиглах /бүртгэл, санал өгөх, санал тоолох, үр дүнг тооцох гм./-2008-2012" гэсэн мөрт байдгийг анзаарсан байх. Энэ хөтөлбөр яаж хэрэгждэг, төлөвлөгөөг хэрхэн хянадаг энэ тэрийг бол мэдэхгүй л дээ. Эрх биш засгийн газраас гаргасан болохоор юм хийх байх гэж найджийна. Тэгээд монголд электрон сонгууль явуулахаар болбол software, hardware, master plan (юм л болгон master plan гээд байдаг болохоор дууриав) энэ тэр гээд олон юм яригдаж эхлэх байх л даа. Ямар ч байсан эсэргүүцэл энэ тэр хүчтэй өрнөх нь гайгүй болуу гэж прогнозлож байна. Яагаад гэвэл манайхан чинь одоо байгаа систем, тогтолцооноосоо ер нь залхаад ч гэхийнмуу ер нь л эвгүй хараад байдаг бололтой. Тэгэж бодохоор аятайхан боломж бүрдцэн ч юм шиг. Гэхдээ манайхан чинь найдваргүй хүмүүс болохоор санал энэ тэр нь мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь тоологддог энэ тэр болчуул одоо Robin Williams-н тоглосон "Man of the Year" кинон дээр гардаг шиг юм болуул яана. Кинонд нэг алиа нөхөр алиалж нэрээ дэвшүүлсэн чинь сонгуулийн төхөөрөмж буруу ажиллаад алиа ерөнхийлөгчтэй болчихдоггүй юу. Инээдтэй ч гэсэн байж болох л асуудлыг кинонд гаргасан байна лээ. eVoting нь уг нь олон оронд ашиглагдаж байгаа. Зарим газар хүчтэй эсэргүүцэлд өртөөд төсөл нь нурсан тохиолдол ч байдаг юм билээ. Бүрэн automation гэдэг утгаараа DRE (direct recording electronic) төхөөрөмж ашигласан сонгууль, интернет ашигласан сонгууль гэж хуваагаад байгаа. Эхнийх нь бараг л touchscreen "computer". Үйлдлийн системтэй, програмтай, санал хадгалах төхөөрөмжтэй, хэвлэгчтэй, чихэвчтэй (хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд) гээл. Манайд хоёуланг нь нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон. Интернетийг мэдээж гадаадад суугаа, амьдраа, сураа хүмүүст зориулж байгаа. Бүр гадаадад байгаа монголчуудаа бүртгэнэ гээд нэг сайт гадаад харилцааны яамнаас гаргасан байсан. Ажилладаг эсэхийг нь мэдэхгүй байна. Нээх найдахгүй байгаа ч хэрэгжээд эхэлбэл сайхан л байна. Харин хууль бус ажиллагсадаа яах юм бол доо, эрх биш бүртгээд барьж өгөөд байхгүй байлгүй. Дөнгөж сая гаран хүн санал өгдөг (Бразил 109 сая хүний саналыг 350 мянган төхөөрөмж ашиглаж явуулаад байна цаана чинь), 4 жил хугацаатай 2 жил дараалж болдог сонгуулийг яая даа гэтэл нь зохион байгуулаад явахад хэдий хэр хугацаа шаардлагатай бол? Бусад улсууд олон жил тестлэдэг юм билээ. Гол нь програм хангамжаа opensource байхаар сонгож хийгээд олон нийтэд ил тод байлгавал дээр юм болуу. (Австрали linux дээр явуулж үзсэн) Олон мундаг програмистууд байна, ямар нягтлан бодох бүртгэлийн програм биш арай гаднаас авна гэхгүй байлгүй. e-Voting явуулахад хамгийн гол зүйл бол ID карт. Монголд national id card нэвтрүүлнэ гэж сүүлийн үед их яригдаж байгаа. Энэ хэрэгжвэл цахим сонгууль явуулах бүр л хялбар болно доо. Солонгосын иргэд цахим иргэний үнэмлэхээрээ цахим сонгуулиа өгөхөд нэг хүн ердөө 25 сек зарцуулсан гэсэн. 12000 орчим хүний саналын үр дүн 5 минутад л самбарт гараад ирнэ. Солонгос бол Монголтой харьцуулашгүй л дээ. Ядаж л хөдөөний хүмүүс маань хүлээж авахад хугацаа хэрэгтэй болох байх. Тиймээс эхний ээлжинд хотдоо явуулах сонгуулийн системээ өөрчлөхын тулд eVoting-н янз бүрийн (eml, cryptograpgy, encryption etc) судалгааг өөрсдөө хийх хэрэгтэй болуу. Гадаадын бүх юмыг оруулаад ирвэл улсын маань сонгууль гадныханаас хамааралтай болчих гээд хэцүүдэнэ. Америкийн DRE нийлүүлэгч хамгийн том хоёр компанийг ах дүү хоёр эзэмшдэг гэсэн. Тэгэхээр нэг улсын е-сонгуулийн системийн төхөөрөмжийн 80 хувь нь нэгэн гэр бүлээс хамааралтай болцон гээд баахан л шүүмжлэлд өртдөг шиг юм болуул бас л хэцүү. Интернет системийн хамгийн сул тал нь hacker-дуулах. Олон газар үүнтэй тэмцээл байгаан байна лээ. Манайхан ч гэсэн тэмцэлдээ бэлтгэх хэрэгтэй байх. Mr. болон Mrs.Hacker-уудаас хамгаалах баг энэ тэр гаргадийнмуу яадийн. Харин DRE-гийн хувьд сүлжээнд холбохгүйгээр аваад санал хадгалсан төхөөрөмжөө зөөвөрлөчих учраас гайгүй. Энэ мэт олон л асуудалтай тулгарах байх даа. Тэр болгоныг амжилттай даваад 2012 оны сонгуулийг (2008 он арай л санаанд багтахгүй байна) электрон байдлаар авна гэдэгт найдаж байна.

"eGovernance=eGovernment+eDemocracy"

2007-01-15

Эднүүсийг яахуу?

Манай аав гэж улаан бөхийн хорхойтон. Намайг жоохон байхад бас барилдаж марилдаж ээжийг ичээж явсан удаатай гэсэн. Хааяа ээжийг шордож байгаад яриулахаар бүүр элэг аваад хаячихна. Хэ хэ за тэр ч гэр бүлийн нууц.
Манай нэг найзын аав аймгийн арслан хүн байлаа. Битүүнээр манай хоёр аав аль нэгнийдээ нийлж сууж байгаад бөх үзнэ. Отгоо (найз маань) бид 2 аманд нь орчих шахам суугаад л бөхийн тухай яриа чагнадаг байв шүү. Гоё гоё юм их ярина өө. Үлгэр домог шиг л ... Бас манайд Монгол бөхийн хөгжил гээд нэг ногоон хавтастай бөхийн ном байдаг байлаа. Дотор хавтсан дээрээ манай авдран дээр байдаг арслантай бараг адилхан арслангийн зурагтай. Их гоё угалзарсан тэр зургийг мөн ч олон удаа харж зурсан даа. Бөхийн үүсэл гаралын тухайгаас өгсүүлээд ардын засгаас эхлэн улсын цол хүртсэн томчуулийн тухай блиц маягийн танилцуулгатай, тухайн онд тэр бөх ямар мэх хийж хэн хэнийг давсаныг бичсэн бараг л уран зохиолын гэж болохоор сайхан ном.
Монгол бөхийн намтар домог сэлтийг дагаад тухайн үеийн монголын ахуй амьдрал төсөөлөгддөг, олон зуун жилээр дагаж мөрдөж ирсэн уламжлал нь монгол үндэснийхээ зан заншилын бас нэг баталгаа болон бидэнд иржээ.
Улсын наадам миний мэдэхийн цолны төлөөх заваан өрсөлдөөн, зах болж хувирдаг байлаа. Харин цагаан сар бол өөрөө. Тэр жилдээ ямар өнгөтэй байхаа үзэх гэж, бас цол олгодоггүй болохоор өгөлцөж авалцаад байхгүй амар.
Гэтэл өнгөрсөн жилийн цагаан сарын барилдаан үнэндээ миний урмыг айхтар хугалж бас цочроосон нь Өсөхбаяр Сүхбатыг өшиглөсөнөөс ч илүү гарахаар, Сүхбат допинг хэрэглэсэнээс ч илүү айхтар үйл явдал. Түүхэнд нэрээ үлдээж сайн бөх гэдгээ аль хэдийнээ баталчихсан байж ганц цагаан сарын барилдаанд хэт их шунаж арай чүү амьсгалж байсан монгол бөхийн нэр хүндийг газрын хөрснөөс арчих шахмой. Үзэгчид ууж байсан ундаа усныхаа савыг бөхийн ариун дэвжээ рүү шидэлсэн нь наад дэвжээгээ “угаа” гэсэн санаа болохоос бузарлах гэсэн зүйл огт үгүй. Мөнгө төлж чихэлдэн байж үзсэн барилдаан нь ийм юм болоод доромжлоод дуусч байхад балиар ширдэгээ угаа гээд ууж яваа усаа шидэж өгөх эрхтэй тэд. Би тийм юм хажуугаас нь үзсэн бол бас л тэсэхгүй “угаа” гээд ганц шил Хар Чингис “хандивлахад ч” бэлэн байсан.
Миний бодлоор араа бодох амиа борлуулах бодол нь нийт монгол бөхийн дэвжээнд ёс бус зүйл авчирсан. Тулгат андаас Кантын номын орчуулга асуугаад байсан маань бөхчүүдэд уншуулчих гэсэн л бодол. Арай өөр өнцгөөс барилдах болов уу л гэж...
Баянмөнх аварга Бат-Эрдэнэ аваргад тээр жил тунаанаас гарахад нь “туслаж” байсан нь тухайн үедээ нээх сайн бөхийг дэмжиж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ араа бодсон хэрэг бөгөөд арав гаруй жилийн дараа хүү Гантогтоход нь хариу нь ирсэн. Бат-Эрдэнэ аварга ч жудагтай сайн хүн болж харагдах гэсэндээ ааваас нь авсанаа хүүд нь дутахааргүйг өгөө биз. Энийгээ бүүр монгол бөхийн сайхан жудаг гэж нэрлээд сонин хэвлэлээр бичиж бидэнд ийм жудаг байдаг гэдгээр тархи угаачихсан нь бөхчүүдийн эмгэнэлтэй хэргүүдийн зөвхөн нэг жишээ. Дэвжээн дээр барилдаж байхдаа бие биенээ мангасдах нь битгий хэл унаж босож ирээд хоёулаа дэвэх, уурандаа нэгнийгээ тийрэх, шанаадах, алгадах засуул, цэцтэйгээ хэрэлдэх, “Ну погоди” гэж хашгирах нь бидэнд нээх тоогоод томруулж сүйд болоод байхаар зүйл биш болсон нь яалтай ч билээ.
Саяхан даа, залуу бөхчүүд мөнгө олох нэг сайхан ажилтай байсан нь газрын лицэнзийн төлөө “оочерлох”. Том том биетэй мундаг бөхчүүд маань тэнд “барилдахдаа” зааланд гаргадагаасаа илүү ширүүн, илүү уран мэх хэрэглэн үзэлцэж байгаа мэдээ тв-ээр үзэж суухдаа миний муу аав юу бодож суугаа бол...
Бөхчүүдээ минь ээ, Үе улиран солигдсоор ахмад бөхчүүд чинь нэг нэгээрээ ар араасаа алга болсоор байна. Монгол бөхийн нурууг түшиж үлдэх та нар хэдэн халтар төгрөг, хиймэл цол гуншингаас болж хоорондоо таарахаа байчихсан. Жинхэнэ ард түмний “цол” авах бөхгүй болчихсон, хороо найруулж балиартсаар байгаад залгамж халаагүй болчихсон, монгол бөхчүүдийн зодог шуудаг музэйд тавигдах дээрээ тулчихсан тийм үеийг үзмээргүй байгаа бол эр бяр, шудрага цог залиараа өрсөлдөн үзэгч түмнээ цэнгүүлэхийн төлөө зүтгэж хайрла. Энэ цагаан сараас эхлээд барилдаад үз. Би Хар Чингистэй очно.

2007-01-09

Монголд ирээдүйтэй 10 бизнэс

Монголд Ялангуяа Утаанбаатарт хамгийн ирээдүйтэй гэж үзэж байгаа дараах бизнэс санаануудыг блог жуулчин таньд бэлэг болгоё.

1. Маш яаралтай сурлага сайтай арван хүүхдийн сургалтын зардалийг бэлдээд өөрийн тэтгэлгээр анагаах ухаан хөгжсөн оронд сургаад эмч болгоод ав. Бүгдээрээ амьсгалын замын өвчнөөр мэргэшсэн байх хэрэгтэй шүү. Тэгээд тэднийгээ эргэж ирэхэд нь “уушиг” гэдэг эмнэлэг байгуулчих. Хэдхээн жилийн дараа Улаанбаатарт амьдарч буй бүх хүмүүс танай эмнэлэгийн үйлчлүүлэгч болно гэдгийг би батлах шаардлага алга, гадаа гараад уртхан амьсгаа аваад үз.

2. Дээрх санааг биелүүлэхийн тулд мөнгө хэрэг болноо доо? Тэр амархөөн би бас санааг нь танд хэлээд өгчье. Гялс урагшаа хятад яваад хямдхан үнээр 1 сая хорт утааны баг захиалчих, энд хорт утааны баг захиалгаар гэрт хүргэж өгнө гэхэд Улаанбаатарынхан таныг лав л шоолж тэнэгийг чинь гайхахгүй. Харин ч гүйлгээтэй бараа болно. Ялангуяа өвөл тэр баг чинь маш гүйлгээтэй байх болноо. Манайхан чинь эрүүл мэнддээ их анхаардаг болсон шүү дээ.

3. Хажуугаар нь бас нэг салбар цогц бизнэс эрхлэх боломж байна цаана чинь. Эхнийх нь: Хүчил төрөгчөөр баяжуулсан кафе. Битүүмжилсэн өрөө тасалгаатай хүчилтөрөгчөөр амьсгалж үзээгүй хүмүүст зориулсан зүгээр л амьсгалаад л суудаг байшин барьчих. Энгийн хүмүүст зориулж шүү дээ. Манайхан хүчилтөрөгч гэж юу байдгийг Химийн хичээл дээр бүгдээрээ заалгасан болохоор хэрэглэж үзээгүй ч гэсэн ач тустай эд гэдгийг нь мэдэх болохоор танай кафений үүдэнд оочерлох болно. Оочерлохгүй бол намайг шүүхэд өгөөрэй.

4. Дараагийх нь: Хүчилтөрөгчөөр баяжуулсан спорт заал. Энэ ямар хэрэгтэйм гэж үү? Цаана чинь манай спортынхон гадаадад тэмцээн уралдаанд орохоороо хэт хүчилтөрөгчтэй орчинд очоод толгой нь эргээд нүдэнд нь хий юм харагдаад юун алтан медал. Яаж ашиг олохийн гэж үү? Зүгээр цааш нь унш. Манай компаниуд цаана чинь тамирчин ивээн тэтгээд хариуд нь маркетинг хийж болдог гэдгийг мэддэг болчихсон за юу. Тэд нарт хүчилтөрөгчөөр тэжээсэн тамирчинаа зарахгүй юу. Хүчилтөрөгчөөр тэжээгдчихсэн монгол хүн Ойдов гуай шиг л медалийг гуядаад аваад ирнэ гэдгийг баталчих.

5. Дараагийх нь: Хүчилтөрөгчөөр баяжуулсан оффис. Хэдэн сайн IT-аар сурж байгаа оюутан олж аваад оутсорсинг хий. Цаадуул чинь шаардлагатай тэжээлээрээ тэжээгдээд эхлэвэл Япон байтугай Америкуудыг ангайлгана дөө.

6. Утааг нэвт гэрэлтүүлж чаддаг машины гэрэл аж үйлдвэр хөгжсөн орон руу захиалчих. Гэхдээ бүүр онцгой их утаатай нөхцөлд хэрэглэх гэж байгаа гэдгээ сайн ойлгуулахаа мартаваа. Манай жолооч нар айгаад шөнө явж чадахаа байчихсан болохоор тийм гэрэл ороод ирж гэвэл таксины жолооч нараас өгсүүлээд дарга цэрэггүй уралдаад л авна. Харин зарлахдаа өдөр зарлахаа мартваа. Шөнө бол нөгөө хэд чинь баахан төөрчихсөн хүн дайрчаад хүрээд ирж мэднэ шүү.

7. Аймшгийн аялал жуулчлалын компани байгуулчих. Гадаадын эр зоригтой ийм төрлийн аялал адал явдалд дуртай хүмүүс таны зах зээлд хангалттай бий. Харин яаж үйлчлэх вэ энэ тэр дээр ёстой санаа зоволтгүй. Дэд бүтэц ядаж л нэг төөрдөг байшин барих хэрэгтэй гэж бодож байна уу. Огт шаардлагагүй. Нэг жижигхээн гар чийдэн бариулаад өөр зэвсэг өгөлгүй Улаанбаатарын гэр хороолол дундуур явуулаад нөгөө захад эсэн мэнд ир гэсэн даалгавар биелүүлүүл. Ёстой чацга нь харваад очно л доо. Муруй тахир гудамжаар, хав харанхуй дээр нь аймшгийн утаатай, хальтарч унавал хөл гар хугарахаас гадна сүүлтэй сүүлгүй нохойнууд нь тасдаж идчих гээд л хар яр хийж хуцаад л... Нутагтаа очоод жинхэнэ аймшигтай хэрхэн нүүр тулсанаа цаадуул чинь бахтай нь аргагүй найзууддаа ярьж таны бизнэсийг үнэгүй сурталчилаад өгнө.

8. Утаа гэдэг уран сайхны кино. Өөрөө ургуулаад бод кино хийчих өчнөөн санаа Улаанбаатарын гудамжаар хөглөрч байгаа. Оскар авчаад ахдаа тайзан дээрээс баярласанаа илэрхийлээд миний блог хаягийг нэг зарлачихаарай. Adsense-ээ нэг гүйлгээд авахад ахад нь болоод явчина.

9.Дээрх санаануудаас ядаж нэгийг нь миний хэлсэнээр хийчвэл та улс төрд орохоос өөр аргагүй болно. Тэгэхээсээ өмнө амжаад Монгол Ардын Угаартаагүй Нам байгуулах нэг бизнэс байна. УИХ-ын гишүүн болсоныхоо дараа нам байгуулах гэж үнэтэй цагаа барахгүй, хоёрт таныг дэмжигчид жинхэнэ фанатууд байх болно.

10. Арав дах санаа бол миний бичсэн эдгээр санаануудыг бусдад сонсгоод, сурталчилаад хэн нэг эрч хүчтэй угаартаагүй хүнд санал болгох. Ингэснээр та буянтай нэгэн болохоор барахгүй тун удахгүй зүгээр сууж байгаад үр шимийг нь хүртээд эхлэнэ.

Тэрэлж. Зурагчин Н.Гансүх

2007-01-08

Капиталын нууцыг өчигдөр л ...

Авч уншив. Ясыг нь гартал ойлгоогүй байх л даа, гэхдээ ямар сүрхий бичсэн ном бэ? Авч уншья гэж өмнө нь төлөвлөж байсан ч оочер дайрсан хэдэн номноос болоод хөөрхий “дарууханаараа” хоцроод л байжээ. Хагас сайн болгонд 11 цаг 50 минутаас Монгол телевизээр Эдийн засгийн танин мэдэхүйн нэг баримтат кино гардаг юм байна. Энэ кинон (Эдийн засгийн тулаан, Тоглоомын шинэ дүрэм зэрэг ангитай бололтой. Час хийсэн баримтат кино юм билээ. Үзээрэй) дээр байсхийгээд л энэ номноос ишлээд байхаар нь унших сонирхол төрөв. Уншив. Таалагдав. Хэдэн жилийн ч өмнө бичсэн юм бэ дээ. Манай одоо байгаа байдлыг ганц сайн дүрсэлээд шалтгааныг нь бичжээ.

Хуучин социалист орнуудын шилжилтийн үр дүн нь яагаад тэр үедээ магтан дуулж байсан тэр капитализмаас шал ондоо байна вэ? Яагаад өрнөдөд, амеркад, японд хүчээ авч, хэрэгжиж чадаад байсан чөлөөт эдийн засаг эдгээр орнуудад цөөн хэдэн олигархууд, маш олон хуулиас зугтаагч жижиг үндэсний үйлдвэрлэгчид, улс төрийн хүнд механизм, суртал, коррупц бий болгочихвоо? (энэ ном бичигдэх үед буюу Берлиний хана нуран унасанаас хойш үргэлжилсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн нийгэм үрүү шилжилт хийсэн орнууд бүгдээрээ эдийн засгийн маш сул чадавх, актив үйлдвэрлэлгүйгээс болж үүдсэн хямрал, хэт импляцийг дайран зовж зүдэрч байсан билээ. Одоо ч зарим газар байдал үргэлжилсээр байгаа. Тэд бүгдээрээ л өрнөдийн/европын хууль журам зохицуулалтуудыг шууд хуулбарласан, авч хэрэглэсэн. Одоо ч манайхан хэвээрээ байж мэднэ. Гэтэл яагаад өнөөх капитализм өгөөжөө өгөхгүй улам харгис нүүр царайгаа харуулаад байна?) Зохиогч энэ асуултын хариуг эрэхээр өөр өөр шинж чанартай улсуудад судалгаа хийж, бодит амьдрал ямар байгааг тандахаар гарсан гэнэ. Нөр их судалгаа тооцооны дүгнэлт нь:

- Эдгээр зүдэрсэн улсуудын ядуус гээд байгаа дийлэнх хэсэг нь нийт улсынхаа баялагаас хэд дахин илүү капиталыг цуглуулсан мөртлөө тэр нь үнэцгүй үхмэл байдлаар гадаад зах зээл рүү ямарч эргэлтэнд орохгүй гацсан нь хямралын үндэс болжээ гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр орнуудад байгаа бизнэс эрхэлэхэд тулгарах бэрхшээлүүд асар их, хүнд сурталтай олон шат дамжлага дамжуулан нэг зөвшөөрөл авахаар хэдэн жил ч хөөцөлдөж мэдэхээр тогтолцоотой нь (өрнөдийн ялгуусан тогтолцоог хуулсан шүү дээ, харин тэд яагаад хямраагүй вэ гэвэл тэд хэн нэгний тогтолцоог авч хэрэглээгүй, замбараагүй зэрлэг өрнөд байхдаа аль хэдийнээ эдгээр асуудал бэрхшээлүүдийг дайраад ирсэн хэрэг байх.) автоматаар хуулиас ангид үйл ажиллагаагаа эхлэх шалтгаан болдог төдийгүй нэгэнт хууль бус капиталийг үйлдвэрлээд эхлэсэн л бол дээр өгүүлсэн үхмэл байдалд хүргэх (ядаж л хувьцаа болгоод зарахгүй санхүүгийн зах зээл өөрөө хөгжихгүй байх шалтгаан), гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг өөртөө татах ямарч боломжгүй болдог зэрэг юм. Энэ бизнэсүүд өргөжин тэлсээр “анхаарал” татахуйц болж томроод ирэхийн цагт өөрийн бизнэсийг вакуумжуулах, цаашлаад өргөжүүлэхийн тулд улс төрд “хөрөнгө оруулж” энэ нь нөгөөх ужгирсан тогтолцоог нь улам өмхийрүүлж эхлэдэг.

Уг номыг уншиж дуусаагүй байгаа тул хэрхэн дээрх хүнд тогтолцоог халж, эдийн засгаа хүчирхэгжүүлэх вэ гэдэг санааг энд бичишгүй нь. Бүхэл бүтэн номны санааг энд ганц хуудсанд багтаахаар зүрхэлсэнд өршөөхти. Алдсан эндсэн буруу ташаа ойлгосон зүйл байх магадтай тул та энэ номыг уншсан бол намайг зөв чиглүүлж хайрла, уншаагүй бол уншиж болгоогоод чиглүүлж хайрла?

2007-01-05

Judgement

Quota-гаа муу биелүүлж байгаа тул гялс post хийхээр шийдэв. (^_^)
Бэлэнчилж байна гэж зуугын тавны нэгийг наслахдаа зөндөө л хүнээс сонсож байлаа. Нээх ч юм боддоггүй ярьж л байдийн гэсэн шиг алхаж байтал саяхан нэг хүн хувин дүүрэн цэв хүйтэн ус толгойруу асгах шиг боллоо. Мэдэрсэнүү яасан бүү мэд. Нэг сэдвээр багштайгаа ярилцаж байтал юм л бол гадны туршлага, америкийн систем, японы achievement гээл байгаагаа анзаарсан ч үгүй. Угаасаа тэгэж л ярьж өссөн юм чинь. Тэгсэн чинь final stage дээр багшийн дуу нь өндөрсөөл чи яахаараа дандаа гадаадын тийм ч юманд ингэдэг, тэгдэг, туршлага энэ тэр гэж яриад байгаан. Яагаад заавал гадаадын системийг хуулбарлаж, дууриаж байх ёстойн, бид нар өөрсдөө гадаадынханд туршлага нь болж яагаад болдоггүйн гээл эхэлсэн. Би ч яахав эд эс хүртлээ зөрүүд болохоороо бас тэгээд бэлэн гадны судалгаагүй бол будаа учраас тэр улсын туршлага амжилтгүй байхад би тэрийг судалж яахийн, чадахгүй гээл. Тэгээд аргагүй ахмад хүний үгийг дуустал нь сонсож аваал гарсан.
"The system is designed and implemented in Mongolia" гэдэг өгүүлбэр гадаадын report-ууд дээрээс унших юмсан. (^_^)

Блог тусламж

Шинээр блог нээхийг хүссэн, блог нээсэн ч сайн дадлагажиж чадаагүй байгаа шинэ андууддаа зориулаад нэг ая барьеээ. :-) Хууччуул блог нээх хаах бичих арилгах талаар багагүй зүйл бичиж сийрүүлжээ. Эхний ээлжинд тэдгээр бичлэгүүдийн линкүүдийг байрлуулая.
  • Хамгийн эхэнд EMOS андуудын "блог хувьсгал" хэмээх уриалгыг эндээс,
  • Дараа нь Зоригт андын блог хэрхэн нээх алхамуудын талаар бичлэгийг эндээс,
  • За тэгээд Хишгээ ахын блог тусламж хэмээх ангилалыг бол бүгдийн уншаад үзэхэд гэмгүй,
  • Мөн блог бичихээс гадна унших явдал туйлын сайхан зүйл шүү. гэхдээ цаг зав жоохон үрэх гээд байдаг талтай үүнээс сэргийлэх арга бичсэн миний энэ, Очкоогийн энэ, бас USI-ын Анхаа хийсэн энэ блог портал их хэрэг болноо,
  • Блог бичихдээ ямар ёс зүйг мөрдлөгө болговол хэрэгтэй талаар Маралын энэ (гэсэн чинь юу вэ Зэрэглээ permission тавиад нуугдчихсан байх чинь????? Нөгөө айхтар шинэ оныхоо зорилтыг биелүүлэхээр явцын болуу) энэ талаар юуг санал болгохоо мэдэхээ байчихлаа дараа за...
  • Аан тийм үг үсгийн алдаатай бичих вий гэж айгаад байгаа бол Тогоруу ингэж, Зоригт ингэж заасан байгаа, уншаад дүрмээ сэргээчихсэн хүн алзахгүй. (ах өөрөө нил алдаа бичсэн байхаа даа хэ хэ) За эхний ээлжинд нэг иймэрхүү.
Бас энд тэнд иймэрхүү зөвлөгөө, зөвлөмж байж байвал коммэнтэд маань авчраад наачихаарай хүмүүсээ...

2007-01-03

Зэвсэг нэгт ахан дүүс

Блог бичсээр даруй жил болохнээ. Энэ хооронд олон сайхан андуудтай танилцаж өчүүхэн толгойдоо тэднийхээ гэрэл гэгээг тусган гялайсаар байгаа билээ. Блогоор дамжсан андуудын маань нөхөрлөл өдрөөс өдөрт батжиж, өргөжин тэлж байгаагаар барахгүй хэсэг андууд маань нийлж www.БҮГДЭЭРЭЭ.mn хэмээх медиа сонинг эхлүүллээ. Ингээд бид жинхэнэ утгаараа зэвсэг нэгт ахан дүүс боллоо. Бид бүгдээрээ өөрийн дуу хоолойг нэгэн өндөрлөгөөс бусдад хүргэх боломжтой болж байгаа бөгөөд блог бичигч андуудаа бусдыгаа манлайлан идэвхийлэн оролцоорой гэж уриалж байна.

Бүгдээрээ сонины сэтгүүлч болсоноор та өөрийн үзэл бодол, мэдээлэл, мэдлэгийг бусадтайгаа хуваалцан ирээдүйн virtual орчин дах монгол улсын идэвхтэй иргэн болно. Бүгдээрээ хичээцгээе!

-------------------------------------------------------------------------------
Холбоотой бичлэгүүд:

Буянцогтоо: Сайн байцгаана уу, Бүгдээрээ
Галаарид: Шинэ сэтгүүлзүйн үүр хаяарч байна
Наранбаяр: Блог ертөнцөөс Бүгдээрээ ертөнц рүү
Зоригт: Амар байна уу, бүгдээрээ
Тулгат:Шинэ он, шинэ сайт – БYГДЭЭРЭЭ.МН
Отгонбаяр: www.bugdeeree.mn

Дахиа л Өрөг

...Ялагдал бүр ирээдүйн ялалт руу хөтлөх үнэ цэнэтэй, гэхдээ мартчихгүй бол шүү дээ...

Өчигдөр нөгөө өвөөтэйгөө дахиж тоглоод... Энэ удаа харин тоос манартал 3 дараалаад авахуулчихдаг байна шүү... хм ёстой Ганбаа хүү нэрээ мартталаа хожигдсон доо гоё. Яаж ч чадахгүй хожигдсондоо шар хөдлөөд дахиад нэг тоглоё, дахиад нэг гэсээр гурав (хоёр тоглоол больдог байж :-p )... Ичсэндээ “зиак сайхан цаг нөхцөөлөө шүү” гээд байгаан биш үү хэ хэ. Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэх байх л даа хүмүүс... гэхдээ эхний өрөг дээр нээрэн анхаарал төвлөрч өгдөггүй... Гар шатар нүүгээстэй, толгой элдэвийн хамаа бус юм эргэлдүүлээстэй. Тогтож жаахан бодохгүй хүүе хааяын зуургүй л нүүчээд дараа нь дотроо шогшроод л... ямар буцалтай биш... Шатар гээч юмыг тоглож сурахгүйм байна л дөө. Үүнээс хойш тоглодог энэ тэр гэж ярихаа байя. Нүүдэл л мэднэ заагаад өгүүл тоглий л гэж байхаас......... Гэснээс нээрэн энэ чинь танил бодол байна. 10 жилд байхдаа саваагүйтээд аймгийн шатрын тэмцээнд орвоо. Ид шатарт хорхойтож явсан үе л дээ. Ёстой нүүдэл л мэддэг байжийж тэмцээнд ороод... Тойргоор тоглох болов. Миний урд нэг жижигхээн банди бараг 4, 5-р ангийх л байх (би 8-р ангид байлуу яалаа) Ах аймаар басаастай дээгүүр харсаншээг эхлэсэн чинь байхгүй... Дээр өгүүлсэн шиг дахиад нэг үзчий гэж болохгүй хойно... Жижигхээн “залууд” манарталаа хожигдоод харсан чинь тэр тэмцээн шууд л нөгөө Хишгээ ахын хэлдэгээр Шаолиний 18-н сорилт шиг харагдаж байгаам чинь. Зугтаав. Үүнээс хойш тоглодог энэ тэр гэж ярихаа байя. Нүүдэл л мэднэ заагаад өгүүл л тоглий гэж байхаас ухааны юм тухайн үедээ бодож байсан юм байна шүү нээрэн.

Иймэрхүү түүх таньд байдаг уу? Ялагдалаа жинхэнэ ялагдал болгож хүлээж авах үе? Байдаггүй бол та ялагч эсвэл “тоглодоггүй” хүн бололтой. Жинхэнэ ялагдал гэдэг бол “МАД” тавиулж байхад биш харин шатар тоглож чадахгүйн байна би чадахгүй байж дахиж тоглоод хэрэг алга гэж бодоход л ирдэг бололтой. Ингээд бодвол би шатарт л гэхэд 2 удаа “ялагдагч” болжээ. Амьдрал дээр харин ... ?