Өмнөх “ангид” өгүүлсэнчлэн хийморьтой хулгайч байж болно гэтлээ гажуудуулчихсан энэ Буддын сургааль гэж юум болоо? Дэлхий дээрх хар мянган шашин дотороос Эйнштэйнд “тоогдох” болсон шалтгаан нь юум болоо? Үйлийн үр мүр, хойд нас, буян нүгэл энэ тэрийнх нь учирийг мань мэтийн Академик аргаар физик, математик толгойдоо чихүүлчихсэн прагматикууд ойлгохгүйм шиг байлээ. Нэг л худлаа яриад байгаам шиг санагдаад байдий. Гэхдээ нэг онц таалагдсан зүйл бол Христос гуай шиг Аллах гуай шиг бүхнийг хийсэн бүтээсэн мөртлөө яахнуу гэдгийг нь харж байгаад болохгүйг нь Галт нуур луу шидээд байдаг “Нууц ноёнтон” гэж байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл бүхний араас зохицуулж байдаг Бурхан гэж байдаггүй гэсэн үзэл юм байгаам. Хүн төрөлтөн хэн нь ч бай Буддын сургаалиар замнаж Гэгээрэлд хүрвэл бүгдээрээ л бурхан болох боломж бий гэж их л “ардчилсан” сургаальтай.
Буруу зөрүү бурж байж алдас болох вий гэж гэнэт айчлаа. Гэхдээ яахав эхлэсийм чинь үргэлжлүүлнээ.
Дээр өгүүлсэн Гэгээрэлд хүрэх гэдгийг нь яааг онож тайлбарлачиж чадахгүйм байна. Ямартайч хүн бүрийн дотор бурхан байдаг бололтой. Харин хүрэх замынх нь “зураг” өнөөх Бодь мөрийн зэрэг гэж нэрлээд байгаа ном бололтой. Саваагүй зан хөдлөөд номын дэлгүүрт “гэгээрчих” санаатай хэдэн хуудсыг нь шагайж харсан боловч мэддэггүйд эрээн цоохор. Ойлгох бүтэн өгүүлбэр гэж байдаггүй.
Уншаад ойлгохгүйм чинь одоо яадаг хэрэгэв.
Манай аав гэж жинхэнэ “шүтлэгтэй” хүн нэг ширхэг бий “Монголд”. Аавын шахалтаар би хааяа гандан гарч хийморийн сан, 4н уулын сэржим энэ тэр уншуулнаа болоогүй. Дараа нэг тэгж явахдаа л лам гуайгаас нь, Жаа Хамаг Амьтаны тусын тулд гэдэг сургаалиа мунхаг ардад тайлбарлаж хайрлаа гээд суучий ерөөсөө.
Тэгээд дараа нь 3-р ангийг нь ч бичиж мэднэ...
8 comments:
1,2-р анги сонирхолтой байлаа. Чингисийн зураг бол танхай.
ありがとフデルさん。
Хоёрдугаар анги ихэвчлэн нэгдүгээр ангидаа хүрдэггүй. Гэж батлагдвөөө хөөрхий..
Tsag baga bolohoor unshij duusgasan gui. Daraa urgeljluulj 1-r angitai ni unshinaa. Ehnii uguulberiig ni haraad Togoruu gedeg blogchin toi ijilhen bichee yu daa gej bodogdloo. Ter cholootei setgej goyo bichdeg ohin baina lee. Gehdee ayalgui tod mongol helee tegej zamiig ni alduulj bolohgui shuu. Bye
Ganbaa, chi Buddiin surgaaliig arai l tashuu oilgoj.
Budda-giin surgaaliin tsaad utga uchir ni gol ni hun bur gegeerehdee bus harin hun yaaj amar amlgalan taivan jargaltai amidrahav gedeg arga zamiig l humuust oilguulahad chiglesen gej bi oilgoson /nomnoos unshij/, Dalai lamiin surgaali nomnuud zondoo bgaa shtee ted naraas unshaad uzeerei, hamgiin gol nomlood bgaa yum ni zovhon l enerehui hairlahgyi uhaan, Medeej hun neg negnee hairlaj enerch chadaj bj l amidraliig siahnaar harj chadah bh. Bi tegej bgaad zav gargaj ooriinhoo unshsan Dalai lamiin surgaalias blog deer bichimz.
Tashuu enduu oilgoson zuil bval siiruulj gegeeruulj ajaamuu...
Tnx for your comments.
Ганбаа минь ээ. загатнасан газар маажив гэдэг чинь болж байгаа муу даа. Би бас ер ойлгодоггүй юм. Харин өвдөж зовохоороо бусдын жишигээр лам залаад идээ будаа засаж арц хүж уйгуулаад л сүйд болно доо. Тэгээд маань мэдэхгүй юм болохоороо завилж суугаад алгаа хавсраад бурхан чи байдаг бол одоо л тусламжийн гараа сунгаач гэж залбирдаг юм. Тус болсон юм байлгүй. Яаанаа цагаа тулахаар царай алдаж байсан бурханаараа ингэж бурж байгаад бурханаа хилэгнүүлчих вий дээ. хэхэ
Зиак ойрд харин блогоо тоохоо болиод ажил амьдралын манан дунд сүүмийцэн явжийсан харин энэ хавиар иймэрхүү яриа явжийдаг бий вий гэж хэхэхэ.
Сүүлийн үед би бас ийм шашин шүтлэг, гэгээрэл бясалгал гээд нилээд юм боддог болоод байгаа. Миний блог орж сонирхоно бизээ.. Гэхдээ нэг зүйл хэлэхэд бид мэтийн матерлистууд буддийн шашин сургаалыг буруу ойлгож байдаг юм шиг байгаам.. За тэгээд миний бичсэнийг нэг уншиж үзнэ бизээ.. Цаашид энэ сэдвээр их юм бичнээ.. Гэгээрэлд хүрэх болоогүй байна гэсэн :D
магадгүй магадгүй тун ч магадгүй.
Мань мэт нь гэгээрэх ч гэдэгээ ойлгоогүй явжийн дөө. Яаг гэгээрэхээр яах гээд байгааг би лав мэддэггүй. Бичлэгийг чинь үзнээ Эрхэмээ. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Post a Comment