Pages

2006-11-10

Цонх

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Харин хүнд номноос гадна ертөнцийг хардаг өөр цонх бас байдаг бололтой. Энэ бол итгэл үнэмшил, үзэл бодол, ертөнцийн аливаа юмс үзэгдэлийг хардаг тийм цонх гэж Бүтээмж Өндөртэй хүний Долоон дадал ном эхлэсэн байлаа.

Стивэн Ковэй гэгч эрхэмийн энэ ном өндөр бүтээмжтэй ажиллаж амжилтанд хүрэхийн тулд Зан чанарын ёс суртахуунаа сайжруулах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн юм.

Амжилт Бүтээмжийн талын дийлэнх ном товхимолд Хувь хүний чадварыг дээшлүүлэх арга тактик болон оновчтой менежмэнт хийн хурдан хугацаанд амжилт олох арга зэргийг гол удирдлагаа болгосон байдаг бөгөөд энэ нь өнгөн талын бол Энэхүү Зан чанарын ёс суртахуун гэдэг нь тухайн юмс үзэгдэлийг зөвөөр харьцуулан үзэх боломжыг олгодог тэр л парадигмуудыг өөрийн зан чанарт тултал нь суулгахаас нааш жинхэнэ амжилт бүтээмж эцсийн сэтгэл ханамж зэргийг олох боломж туйлын хомс шүү гэдэг утгаараа их гүнзгий өөрчлөлтийг хувь хүнээс шаарддаг гэж бичжээ. Өөрөөр хэлбэл хувь хүний ажиллах чадварыг дээшлүүлэх арга бол тэр хүний ажлын амжилтанд сайнаар нөлөөлөх нь мэдээж гэхдээ хүн эцсийн сэтгэл ханамжаа зөвхөн сайн ажлын амжилтаас авахгүй бөгөөд гэр бүл, бусад амьдралын олон фронт дээрээ амжилттай байж л аз жаргалыг олох ба амьдралын талаарх суурь зан чанартаа үндсэн өөрчлөлт хийхгүйгээр ийм байдлыг бий болгож чадахгүй гэж ойлгох хэрэгтэй.

Бичлэгийн эхэнд цухас цонхны тухай дурьдаад өнгөрсөнийг уншигч та санаж байгаа байхаа. Энэ номны гол үзэл санаа нь хүн амжилт гаргая гэвэл өөрийн цонхыг илүү цэлгэр, тунгалаг болгох өөрөөр хэлбэл амьдралыг харах үзэл, зан чанар [хүний чанараас авахуулаад бүх сайн чанар] –таа эерэг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэжээ. Ямар аргаар ийм өөрчлөлтийг хийх вэ гэдэг талаар өгүүлэхээ азнаад [ном учраас бүх л санааг нь биччихэж боломгүй санагдлаа.] цааш өгүүлсү:

- Саяхан дэлгэцнээ гарсан Click буюу Удирдлага киноны талаар энд жишээ татая гэж бодлоо. Гол дүр Невман гэгч залуу эхнэр хүүхдүүдтэйгээ “сайхан” амьдрах бөгөөд мэргэжил, ажилдаа ч муугүй эр. Гэтэл нэг гайтай өдөр дарга нь гэнэтийн даалгавар өгсөнөөс болоод гэр бүлтэйгээ амрах төлөвлөгөөгөө таслах шийдвэр гаргана. Үүнд нь гэр бүлийнхэн нь мэдээж баяртай байхгүй. Ингээд мань эр эхнэртэйгээ ам мурийж сэтгэлээр уначихаад Ор Дэрний хэрэгсэл зардаг дэлгүүрт хэн нэгнээс энэ бүхнийг удирдах удирдлагатай болох юмсан гэж хүссэн нь гайхалтай тохиолдлоор биелэх бөгөөд цаг хугацааг удирдаж чаддаг гайхалтай удирдлагын эзэн болно. Кино цааш үргэлжлэхдээ залуу ажилдаа амжилт гаргах талаар, эхнэртэйгээ огт муудалцахгүй байх тал дээр л хэт анхаарсанаас болж шинэ зовлон бэрхшээлүүд учирна. Удирдлага нь цаг хугацааг нүд ирмэх зуур өөрчилж залуугийн амьдралыг дарга болох үе, баян болох үе рүү нь аваачсан тэр үеээс үргэлжилнэ. Эхнэрээсээ аль хэдийнээ салчихсан [секс хийнэ гэж ёстой нэг хоёрын гурваа, эхнэртэйгээ шал тэнэг харьцдагаас болсон. Энэ нь хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлсэнээс болж байгаа юм] бас аймаар бүдүүн гахай болчихсон эрүүл мэнд гэж нойл, ажил мэргэжил болон компани нь маш баян амжилттай хэдий ч хувийн амьдрал нь үнэхээр там болсон байхыг харна. Гэвч цаг хугацааг нэгэнт урагшлуулчихсан болохоор буцаах арга байхгүй. [өнгөрсөн үеийг зөвхөн л харна.] Энэ залуугийн амьдрал ажлаа нэгдүгээрт тавьсанаас болж ингээд өнгөрч байгаа юм гэдгийг кинонд харуулсан. Эхнэртээ хайртай хэвээрээ ч түүнийгээ алдчихсан, аавыгаа нас барахаас нь өмнө ажил ажил гэсээр аймаар гомдоосон зэргээ харна. Эцэст нь гунигтайгаар өвчний улмаас гэрийнхэн хайртай хүмүүсийнхээ гар дээр гудамжинд бороон дунд амьсгал хураана. Кадр....

- Гэнэт сэрсэн чинь нөгөө Ор Дэрний дэлгүүрт нэг орон дээр цэл залуу тэр хэвээрээ унтаж байна нөгөө Невман чинь. Бөөн баяр... Амьдралыг үзэх үзэл хандлага гэж шал ондоо болчихсон залуу босч ирээд хар хурдаараа гэр лүүгээ хайртай хүмүүс рүүгээ гүйн одно.

Тэр залуу зүүдэндээ өнгөтөөр алдаа хийсэнээ үзсэн болохоор жинхэнэ амьдрал дээр алдаагаа давтахгүй нь ойлгомжтой. Аан тийм бас нэг гоё үг мартах гэжийн. Залууг Ор Дэрний дэлгүүрт сэрэхэд хажууд нь худалдагч залуу зогсож байдаг бөгөөд “зүүд байсан байна шүү дээ” хэмээн хашгирахад Худалдагч:

- Та хар дарж зүүдлээд байх шиг байсан. гэж хэлдэг. Энэ үгээр бичлэгээ өндөрлье. Хар дарж амьдрахгүйн тулд бүгдээрээ хичээцгээе.

4 comments:

Док said...

хэхэ, энэ киноноос хүмүүс их зүйл мэдмээр юм байна лээ шүү.
Зарим хүмүүст/өөртөө ;)) / жишээ болгоод хэлээд байгаа, үг авах юм уу бүү мэд ээ к к

Khosoo said...

Юм бодогдуулсан, сануулсан сайхан нийтлэл байнаа..
Тэр киноог үзсэн, ойлгосон,_, Маргааш нь сургамж аваагүй, мартчихсан.. байжээ
Одоохондоо гэр бүл зохиогоогүй ч гэлээ, хичээл ном гээд аав, ээжтэйгээ өнгөрүүлдэг цаг надад бага байдаг юм. Чиний нийтлэлийг байнга санаж аав, ээжтэйгээ өнгөрүүлэх цагаа ихэсгэнээ хө.,

Нээрээ Хүний ажилын бүтээмжийг дээшилүүлэх 7 - дадал гэсэн нэртэй ном байхаа? тэр номыг хурдан авч уншдаг юм билүү...

Оюунбодол said...

БЛОГ БИЧИГЧИД ЭЭ.. II
http://oyunbodol.blogspot.com/

tuvko said...

Би тэр киног үзэж амжаагүй юм байна. Гэхдээ үзэх хүсэл асар их төрчихлөө. Нээрээ амьдралын сайн сайхан баяр баясгаланг мэдрэхгүйгээр амьдралаа үрж яахан болох билээ.