Pages

2006-11-23

Ярианаас дутахгүй харилцаанд нөлөөлөгч...

Би багаасаа л хэлний хичээлд дульмагхан нэгэн. Дунд сургуульд Монгол хэл, бичиг, Орос хэл ордог цагуудаар мөнхийн шаналаастай суудаг байлаа. Их сургуульд мөн ялгаагүй. Ер нь хэл сурахаар оролдсон оролдлогууд маань тэр чигээрээ л хар бараан түүх. (Програмын хэл сурах гэвэл арай ондоо гэжуга) Япон хэл үзэх гэж яасныг минь мэдэх хүн блоггерууд дунд ч цөөнгүй. Ярих юм биш. Саяхан Саруул-Эрдэнийн Сонирхолтой хэл шинжлэл гэдэг номыг уншаад хэл зүйн талынханы ажил тийм ч хүнд нүсэр, уйтгартай ажил биш юм байна гэж бодох боллоо. Хэл шинжлэлийг их хөгжилтэй талаас нь энгийн л нэг яриа шиг бичсэн нь над мэтийн “хэлгүйчүүдэд” хүртэл ойлгомжтой. Уншиж байхдаа түс хийтэл инээх үе ч байлаа. Манай хоёр дүү бүүр сонирхол нь хөдөлчихсөн намайг уншиж дуусахыг тэсэн ядаж байв чихшиг. (Ажлынхаа эгчээс сурсан үг.) Юунд тэгтэлээ инээгээд байсныг бичээд ч яахав. Бичлэгийнхээ гол санаа руу орохгүй бол гарчигаасаа зөрөөд талийж өгөх нь...
Хүн төрөлхтөн ярилцдаг болсоноос хойшхи хугацааг хоорондоо дохио зангаа авиагаар харьцаж чаддаг болсон хугацаатай харьцуулбал маш их зөрүү гарна гэж хаа нэгтээгээс уншиж байлаа. Бид “саяхан”-аас л ярилцдаг болсон гэсэн үг байх нь. Харин өмнө нь архирах гийнах дохио зангаагаар гэх мэт аргаар өөрийгөө илэрхийлдэг байж. Энэ үе хэлтэй болсон үеэс даруй сая сая (нарийн тоог нь санадаггүй ээ) жилээр урт үргэлжилсэн гэж судлаачдын бүтээлд дурджээ. Эндээс харилцааны илэрхийлэх явц буюу хүнд өөрийгөө ойлгуулах нь зөвхөн ярих гэдэг чадвараар илэрхийлэгдэхгүй гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Хүмүүсийн ярьж буйг та сайтар анзаарвал ярианаас нь гадна үйл хөдлөл, нүүрний нь хувирал, нүд зэргээс нь юу яриад байгаа хэн бэ гэдэг нь илүүтэй тодроод ирнэ.
Оюутнууд дунд их анзаарагддаг байлаа. Нэг юм хэлж өгөөд ойлгоогүй нь тов тодорхой харагдаж байхад аанхан ч гэхшиг. Тиймээ гэхээр тийн ч гэж байх шиг. Эргүүлээд дор нь асуугаад үзэхээр гацаад таг болчино.
Нэг удаа бага дүү маань оройтож орж ирээд давтлаганд суугаад гэсэн юм. Би харин худлаа хэлчих шиг боллоо гэж бодоод хараад байсан чинь жаахан байжийснаа 10 жилийн ангийнхантайгаа уулзаад гэж билээ. Би юу ч хэлээгүй харин энэ нөхөр худлаа хэлчив үү гэсэн янзаар эвгүйхэн харахыг дүү маань бас л мэдэрсэн бололтой эвгүй санагдсан уу яасан үнэнээ хэлж билээ.
Тухайн хоёр хүн харилцан ярилцахад итгэл төрүүлэхүйц уур амьсгал харилцааны нэг тийм “боломжийн” атмосфер үүсэхгүй л бол яриа нэг л хэг ёг хийгээд явчих нь элбэг. Ээрдэг муурдаг гацдаг бөглөрдөг хүн ч байлаа гэсэн энэ “боломжийн” атмосфэрийг бий болгож чаднаа. Чин сэтгэлээсээ хандсан хүний яриа ямарч нөхцөлд нөгөө хүнээс “очков” авах нь дамжиггүй. Баахан юм бичиж бичиж эцэст нь нөгөө л өмнө нь бичээд байсан Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал номноос санаа авч дуусгая. Тэр номонд харилцааны гоё гоё арга техникүүдийг дангаар нь хэрэглээд илтгэгч ч юм уу болчихгүй ээ. Харин өөрийн үнэлэмжинд тулгуурласан зөв үзэл бодол, зарчмыг өөртөө бат суулгасан цагт л тэдгээр арга техникүүд чиний амжилтын төлөө үйлчилж эхлэх болно гэсэн байлаа.

Жич: Дээрх зургийн таван дүр таньд ямар ямар сэтгэгдэл төрүүлж байгаа тухай, зурагт ямар үйл явдалыг дүрслэн үзүүлж байгаа тухай сэтгэгдэлээ үлдээхийг хүсье. Харин мэддэг хүмүүс зурагны нэрийг битгий хэлээрэй. чишшшшш! Дээр нь дарвал томорно.

2 comments:

Цээгий said...

Хэл сурах гэж авьяас гэж хэн нэгэн надад сургааль айлдаж байсан санагдана. Магадгүй тэр үнэн гэж бодох юм. Гэвч хүний өөрийн чармайлт болон нүр их хөдөлмөрийн үр дүн гэх хүн олон бизээ.
"Хэлгүй бол хөлгүй" - гэдэг үг өнөөгийн болоод ирээдийн амьдралд ямар нөлөөтөйг хүн болгон мэдрэх болждээ.
Над мэтийн гадаад хэл сурах авьяасгүй хүн ер нь ях ёстой вэ.
Магадгүй энэ тал дээр олон сургааль болсон лантуу миний толгой уруу дэлсэх байх.
Яахав , Яахав , Яахав. Үргэлжилэл бий.

Anonymous said...

Zurgan deerh 5n huniig haraad ingej dugnev.
Ovdoglood avral eren lamtand tolgoigoo naasan hun bol harvaas ovchin zovlond nervegdsen negen bololtoi. Gutalaa sugarsaniig anhaarah ch sohoogui bhiig boduul ih l zovlon uchirch. Harin tuuniig orovdon teverch bag hun bol lamtan l ym shig bn. Yamar ch huniig enerengui setgeleer ugtaj avdag hun bolohoor ni tegej bodloo. Ter tuund chin setgeleeree tuslahiig husej bh shig bn. harin ard ni bga hun bol ene yun hun be gsn hartstai l harjiina. ter magadgui tuslah lamtan bh. Harin hajuud ni hagas suuj bga hun bol yaamaar ch ym be dee gsn hartstai bn. ter bas l sain sanaat hun bololtoi. Harin ter tayagtai hunii tsaraig zuraach ih tod gargasan bn. /dunno why/ter magadgui hudaldaachin bogood morgol hiih gej sumd irsen jiriin negen bh.