Pages

2006-11-19

Одоо намайг муулж болно.

Дэмбээ ахын энэ бичлэг намайг дараах өөрчлөлт хийхэд хүргэв. Анх блог бичиж байхдаа хэн гуай ч сэтгэгдэл үлдээхээр тохируулж байсан боловч автомат юм уу хаашаа юм утгагүй коммэнт бичигдчихээд бүүр залхаачихсан юм. Тэгээд блогспот-д бүртгэлтэй хэрэглэгчээс л сэтгэгдэл авахаар тохируулаад өдийг хүрлээ. Тэгсэн нэг талаар энэ маань буруу хамгаалалт байсан байна. Дээхнэ Хишгээ ахад блог дээрээ anonymous бичлэг авахгүй тохируулчихаач гэсэн чинь тэгэхээр Тогоруу Инга гэх мэтийн архаг блогчин хүмүүс сэтгэгдэл үлдээж чадахгүй гадна үлдчихнэ биз дээ гэж байсан юм. Тэр үед нь бичсэн сэтгэгдэл дээр нэр нь үлдэхээр байх юм бол хүмүүс илүү хариуцлагатай зүйл бичнэ шүү дээ гэж хариулсан санагдаж байна. Гэтэл саяхан Дэмбээ ах хэн ч биш байх тухай час хийсэн бичлэг бичсэнээр миний энэ тухай бодолд эргэлт гарчлаа.
Зарим нэг хүмүүс бүүр сэтгэгдэлүүдийг өөрөө хянаж байж блог дээрээ гаргахаар тохиргоотой байдаг нь бас их сонин. Dulguun, Khishgee [өмнө нь бас ийм байсан] гэхдээ энэ талаар хүн болгон өөр өөрөөр бодож байж болох хэдий ч би өөрийн блог дээр хэнч бишээр сэтгэгдэл үлдээх боломжыг нээсэн. Гэхдээ мэдээж нөгөө ядаргаатай хамааралгүй сэтгэгдэлийг автоматаар биччээд байдаг машинуудаас сэргийлж verification word-оор хамгаалалт хийв. Үүнээс хойш түүнээс цааш миний мугуйд бичлэгүүдийг хайр найргүй шүүмжилж байхад амар боллоо. Бас блоггэрийн бус аялагч ч сэтгэгдэлээ үлдээж чадах болсон нь сайн хэрэг тиймээ?

5 comments:

Док said...

Хэний ч хамаагүй сэтгэгдэл уншихыг би лав илүүд үзнэ. Хүн бүр өөр талаас нь хардаг болохоор бодож байснаас өөрөөр бодогдуулаад байх шиг байдиймаа, заримдаа бүр эргэлзмээр гээч
interesting

Unknown said...

Тийм шүү. гэхдээ хүмүүс anonymous -р сэтгэгдэл үлдээхдээ бага зэрэг хариуцлагагүй хандчих тал бий нь бий. Гэхдээ яахав зүгээр тэ?

Цээгий said...

Сэтгэгдэл - гэж яг юу юм бэ. Хүний сэтгэлд тэрхэн мөчид орж ирсэн ухаарлын оч уу. Өөрийн бодолдоо итгэсэн түүн дээрээсээ сэтгэж нэгтгэсэн үгсийн санамсаргүй болон санаатайгаар илгээгдэх бодол гэх үү. За ямар ч л байсан анхны сэтгэдэл ямагт үнэн байдгын хажуугаар ямагт худалд дөрөөлөн ядагын учир Өөрийн бодол өөртөө зөв байдаг билээ.

Unknown said...

Цээгий чинь харин овоо орооцолдуулчихдаг гар уу үгүй юу :p
Сэтгэгдэл гэж блоггэрийн бичлэгт хүмүүс хариулах хэлбэр л дээ. :D

Anonymous said...

anonymous-r setgegdel uldeeh ni iluu shudarga. nuguu l tanidag bat, baldan, dondoguud orj ireed hudlaa magtaad l gardag. uur untsguus harj baigaagaa heleh geheer tanilyn nuur haluun gomdoj uurlaad baidag. setgegdel deeree haalt tavih ni negen turliin arisaa hamgaalah arga bolon huvirah jisheetei.