Pages

2006-11-28

Бидний Шүтээн.

Гоё зураг байгааз? Гэхдээ магтахаа байз хүлээ...
Саяхан телевизээр хөтлөгч Равдангийн нэг нэвтрүүлэг гарч байна. Мухар сүсэг болон Бодь мөрийн зэрэг номны тухай.

Буддын шашинтай гэх боловч бид хэрхэн гажуудуулж ойлгодог талаар, бид язгуураасаа Буддын шашиныг шүттэг байгаагүй ч 15, 16-р зууны орчмоос хүчтэй шүтэн ахуй амьдрал зан заншилд нэвт шингэн бараг л монголоос үүсэлтэй мэт болтлоо өөриймшүүлэн шүтжээ.
Гэхдээ нэг анхаарах зүйл байгааг Равдан сэтгүүлч надад ойлгуулах гэсэн хэрэг тэр юу хэмээвээс.
Буддын шашин хэрхэн Монголчуудын гол шүтээн болж ирсэн тухай.
Улс төрийн нөлөөлөл талаас нь олон хүн энэ талаар бичсээн. Харин цэвэр шашин шүтлэг талаас Будда юу номлодог талаар бидний өвөө эмээ аав ээж мэддэг билүү. Мэгмэд зээвий дэрчин жанрайсэг дэмэд чинбуу... тай ойролцоо хэдэн мэгзэм тарниас хэтрэхгүй л болов уу.
Буддын шашин Энэтхэгээс Төвдөд ирэхдээ бас л одоогийн бидний мухараар сүсэглэдэг хэлбэрээр тарни далд хүчинд итгэх байдлаар дэлгэрсэн бөгөөд Хожим Богд Зонхов “жинхэнэ” Буддын шашин юуг номлон сургадаг тухай судлаад бурханы сургаалийг Төвдөд дэлгэрүүлж. Тэр цагаас хойш Зонховын заасныг баримтлагч лам хуврагууд шар малгай өмсөн бусдаасаа ялгарах болсон гэнэ. Энэ нь хожим Шарын гэх урсгалын эх үндэс болсон гэж ихэнх судлаачид санал нэгджээ.
Монголд энэ Шар малгайтны хэлбэр илүү дэлгэрсэн бөгөөд Шарын шашин гэж нэрлэгддэг болтолоо “томорсон” байх юм. Гэхдээ бас л хэлний барьераас болоод нөгөө Төвдөд дэлгэрсэн хэлбэртэй төстэйгөөр хий хоосон тарни цээжлэн мухраар сүсэглэн шинжлэх ухаанч бус аргаар шүтээд дасчихжээ. Алберт Эйнштэйн:

-
Шинжлэх ухаанч шашин гэж байдаг бол тэр нь Буддын шашин юм гэсэн гэнэлээшд уул нь. Гэтэл бид яав.
Дээр өгүүлсэн нэвтрүүлгээр нэг нөхөр, үнэндээ баригдсан хулгайч бололтой. Цагдаа ах асууж байна. Чи хулгай хийчээд дараа нь яасан? Хулгайч эр:
-Гандан гарч хийморийн сан тавиулсан. Цагдаа:
-Яаж байгаа чинь тэрэв? Хулгайч:
-Баригдахгүй байх гэж хийморийн сан тавиулсан.
Энэ чинь одоо юу вэ. Би лав тачигнатал инээж аваад дараа нь Равдан сэтгүүлчид
загнуулав”. Равдан:
-
Бид чинь хэнийгээ шоолж байгаа хэрэг вэ. Буруу сурталаар шүтэх болсон маань бид бүгдээс өөрсдөөс минь л болж. Яагаад хэмээвээс танд ганданд хийморийн сан бус Хамаг амьтаны тусын тулд хэмээгч Буддын сургаалийг яриад өгье гэвэл та аягүй л бол Хийморийн санг нь илүүд үзнэ. Яагаад гэвэл Хийморийн сан чинь “баригдахгүй” байхад чинь хэрэгтэйм чинь...
Күү ер дөө. Ингэж ч шүтэх гэж. Дээрх зураг бүүр инээдэмтэй нь.
Чингис хаан маань Тангад улсыг дайлаар яваад Тэнгэрт заларчихсан. “бурхан болох” гэдэг үгийг энд зориуд хэрэглэсэнгүй. Гэтэл нөгөө Тангад улсынх нь Шүтлэгт өөрийг нь “хольчихсон” байна бус уу. Түүх үл мэдэгч өчүүхэн надад тийм л харагдаад байна.

Бас нэгэн зүйл монгол улсын үндсэн хуульд Монгол улс бүх шашинг тэгш үзнэ гэсэн үзэл хандлага байдаггүйсэн биш билүү. Тэгвэл энэ зураг нөгөө Орвелийн Animal Farm дээр гардаг шиг зарим амьтан бусдаасаа илүү тэгш эрхтэй гэсэнтэй яаг таарчихсан юм биш үү.

Хм.. Аав, ээж, эмээ, өвөөгийнхөө шүтээн шашинаар баахан шүүмжилчихлээ. За тэрч бага хэрэг харин Эзэн Чингисээ л “гажуудуулж” шүтэх дээрээ тулчихгүй юмсан даа Хөх Ттэнгэр...

8 comments:

Unknown said...

Энэ зурагны тайлбар:
Манай ерөнхийлөгч гадаад дотоодын зочин гийчин хүлээн авч уулзахдаа энэ зурагны өмнө "адилхан"-аа гайхуулдагиймшдээ.

Togoruu said...
This comment has been removed by the author.
Togoruu said...

neeree iim zurag bdag yumuu, esguul chi photoshopdtsiimuu? shal gachin haragddag bshde.
ter hiimoriin san chin hun setgelee zasahad n huchtei l nolooldog boltoim shig bnleeshd.ter ch gaigui, odoo huitreed ireheer chono alaad tsus nojiig n saviruulaad mashiniihaa oroi deer ahcaad gudamjaar hedn honog yavdg uls yag yugaar ni hiimorio sergeegeed bgaag istai oilgohgui.asar "haranhui" unerteh shig boldog.

Зэлмэ said...

neeree jaahan ungu ni sonin bolson zurag baina. harin ter bogd zonhoviin shariin shashin bol hamgiin shinjleh uhaan ch ni gesen yarig bol umnu ni sonsoj baisan yum baina

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэн андуудад баярлалаа.
Тогорууд: photoshop-доогүй ээ. Яагаав нөгөө өмнөх ерөнхийлөгчийн үед байсан том цагаан баримал байдаг байгаагүй юу. Тэрний оронд дараагийн ерөнхийлөгчийн маань background-аараа сонгосон зураг байгаа юм. Төрийн ордон дотор байдаг гэрт бий.
Хишгээд: scanner-дсан зураг байгаа юм. Уг нь жигтэйхэн гоё өнгөтэй зураг байгаа.

Цээгий said...

Нэгэн ухаарах зүйл. Энэ зураг юуг илэрхийлж байна. Би л лав анх энэ зургыг хараад Чингис хаан маань энэ гэжүү хэмээн буруу харж уйлж зөв харж инээсэн билээ. Шашин төрийг хослон баригч түмэн наст эзэн богд Чингис хаан - хэмээн цоллох хэрэг болж байна уу. Энэ зураг монгол хүний зураг гэж үү. Сэтгэлдээ нэг шивнэж, Оюундаа нэг туунгаах л хэрэгтэй.

Anonymous said...

Богдын хараа муудахаар нь Жанрайсэг бүтээсэн. Энхбаярын ухаан муудах шинж илрээд нь дахиад Жанрайсэгийн бүтээсэн. Тэгээд ч ухаан суухгүй болохоор нь Чингэсээрээ тоглож байхгүй юу

tuvko said...

Нээрээ амитан гэж хараад хайгаад байсан чинь луу байна шдэ. Хэзээ манайхан луунд сүжигтэй болчихоо билээ. Нэг л санагдахгүй байна даа