Pages

2006-11-25

Аниргүйн чимээ.

Аниргүй ...

Гэрийн хоймор гүнгэрваанд залрах бурхадын мэлмийн аниргүй шиг ... Хотол мандал эмжин хоргонд бадамлах зулын дөлийн аниргүй шиг... өвлийн шөнийн тэнгэрт гэрийн тооноор анивчих од мичидийн аниргүй шиг аг чиг, ажин түжин аниргүй... Д.Урианхай Зүүд ба Улаан Нулимс номноос...

Энэ хэсгийг бичсэн учир нь Өмнө бичиж байсан Хэл ярианаас дутахгүй харилцаанд нөлөөлөгч... -ийн үргэлжлэлийг бичих оршил болгосон хэрэг. Нэг зураг тавиад түүнээс төрөх хүмүүсийн сэтгэгдэлийг харъя, гол нь ямарч сэтгэгдэл бичсэн бай хүмүүст зүгээр нэг хөдөлгөөнгүй зураг харахад л сэтгэгдэл төрдөг гэдгийг мэдрүүлэхийг хичээсэн хэрэг. Олон хүн сэтгэгдэл үлдээсэнгүй ганцхан хүн л зураг дээрх 5н хүнийг өөрийнхөөрөө дүрслэн бичсэнээс үзэхүл манай блог жуулчид бүгдээрээ энэ зургийг мэддэг байж. Гэхдээ яахав ганц сэтгэгдэл үлдээсэн anonymous –т зориулаад дараах тайлбарыг бичье.

Энэ зураг бол Rembrandt Harmenszoon van Rijnын The Return of the Prodigal Son буюу Ачлалгүй (үрэлгэн) хүү эргэж ирэв. гэдэг зураг юм. Зургийн сэдэв нь:

Хоёр хүүтэй нэг баян хүн амьдран суудаг байжээ. Гэтэл нэг хүү нь аавыгаа үхэхээр эд хөрөнгийнх нь тэн хагасыг авна хэмээн тэсэн яддаг байж. Тэгээд нэг удаа аавдаа таныг таалал төгсөхөөр би эд баялагынхаа хагасыг авах эрхтэй юм чинь одоо урьдчилаад авчья гэж гуйгаад аавынхаа хөрөнгөөс хагасийг нь тасдаж аваад өөр хот руу нүүн оддог юм.

Өөр хотод ирээд хөрөнгө мөнгөөрөө туйлж гарч гэнэ.


Эцэст нь мэдээж хязгаартай баялаг нь дуусч амьдрал үзэж эхлэв гэнэ. Бүүр ядуугийн туйлыг үзэж гахайнуудын дунд суугаад хамт хооллож байхдаа цөхрөн уйлж манай аавын гахайнууд ч үүнээс илүү хоол иддэг шүү дээ гээд төрсөн хот руугаа аавдаа буцдаг.


Харин аав нь түүнийг хайрлан угтдаг бөгөөд хүмүүс Ачлалгүй тэнэг хүүг нь хэрхэн харж байгааг зурагт үзүүлжээ.


1 comment:

Док said...

тийм үү, их учиртай байх нээ