Pages

2006-11-21

Google Server Error 502

Ай хөөрхий Гүүглэ гуай нөгөө магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр алдаа заагаад муу блогийг маань оруулахгүй гацаачихдаг юм байна. Хүжийгийн блог дээр гүүгэл бол найдвартай энэ тэр гээд л авч өгсөн чинь ганц сайн сургамжтай зүйл боллоо шүү. хм. Дахиж таныг магтахгүй дээ.
Иймэрхүү алдаанууд мэр сэр гардаг гэдгийг яав ийв гэж яваад олж мэдлээ. blogspot.com дээр ажилладаг DNS нь л сая саяаар нь үүсгэсэн блогуудаа олох гэж мунгинадаг, эсвэл сэрвэр нь index.html рүүгээ routing хийхдээ будилаад байгаа юм байх гэж ойлголоо. Учир нь back end талаасаа логин хийгээд үзэхэд зүв зүгээр publish хийж чадаж байна. Front End-ээсээ index.html-г нь гүйцээгээд бичихээр хөөрхий блог маань гарч ирж байна. Блоггэрийн зүгээс засах арга хайгаад олсонгүй. Аяндаа болчихсон гэсэн бичлэгүүд л олон байх шив... 100% найдвартай ажилладаг систем байдаггүй ээ гэж үнэн юм даа. Хүний юм аа гэж...

6 comments:

Док said...

Нээрээ өнөөдөр энэ алдаа гараад орж болохгүй байсан ш дээ

Unknown said...

Чиний блог уу? Айх гайхах хэрэггүй байх өө. Миний блог тэгс хийгээд зүгээр болчихно лээ. Харин нэг гэм нь Хишгээ ахын тоолуур миний тоолуурыг аль хэдийнээ ардаа орхиод гүйцэгдэхээргүй болчиж... :D

bayarsaikhan said...

wordpress.com ruu nuugeerei humuusee! geed uruu tatchihii :)
Bi lav wordpress-ees setgel hangaluun baigaa. Iluu dutuu nisdeg haraidag id shid baihgui ch gesen blog bichihed hangalttai.

Unknown said...

За тэрийг чинь харин болих уу даа хө. Нээж үзсэн л дээ. Гэхдээ сэтгэлд арай л хүрээгүй гэх үү дэ. Уг нь блоггэр-ийг google -аваагүй байхад бол №1 блоггер байсан гэнэ лээ. :p

Док said...

ммммммм үгүй ээ чинийх болохгүй байсаан гэсийн

Anonymous said...

hi guys