Pages

2006-12-23

Тэр

Хүдэрээгийн бичлэгийг уншаад найзынхаа тухай бичмээр санагдаад... Миний энэ блогийг мэддэг болохоор бас хамаагүй хадуурвал шанаа авч мэднэ. Надад олон найз бий л дээ. 10 жилийн, их сургуулийн ажлын гээд л янз бүрийн олон сайхан "алтан" найзтай. Гэхдээ нэг нөхөрийг онцлож бичих гэсэн маань учиртай. Анх нэгдүгээр ангид хамт орсон. За тэгээд бацаанууд найзлана гэдгийг хэн ч ойлгийшдээ. Хамт video-нд явна. Брюс Лийд "нугас" байхгүй. Мончоок хийж барих нь холгүй л мэдрэлтэж явжээ. Харин нөгөө алдартай "тэнэг зэрлэг түгшүүртэй бага нас"-ыг бодвол хамаагүй "тайван" болчихсон байсан үе юм шиг байгаан. Хааяа нэг атамануудад атмандуулчихаас өөр зэрлэгтээд муур нохой тасдаж зулгаагаад алж хядаад байдаггүй байсийн.

...бид 2-ын паян гэвэл зөндөө... Нэг удаа урлагийн үзлэгээр Зэрэг нэмэхийн өмнийг жүжиглэж үзүүлдэг баатрууд болов оо. Цасаа(яриад байгаа найз маань) ноён нь болсон, манай ангийн нэг жижигхэн (хулгана гэж анги болгонд байдаг хоч тэ?) нөхөр Боролдой. Би гонжгой нөхөр Долдой болов оо.

Дөнгөж эхлээ л Дүрдээ хэт итгэчихсэн би үүрэглэж яваад морьноосоо унадаг хэсэг дээр нээх урт хормойтой дээл өмсчихсөн байсныг хэлэх үү. Аятайхан унах гэж байгаад жинхэнээсээ хүмүүсийн нүдэн дээр хормой дээрээ гишгээд тэрий хадаа л явчлаа. Ичиж сандарсандаа хамаг үг scenario бүгдийн тас мартчихсан босч ирээд шууд гал түлээд унажээвал яасийн. ха ха ха. Манай хоёр ч балмагдчихсан гэж жигтэйхэн. Нэг нь осолдохгүй аяганд "юм" хийж өгдөг хэсгээ санасан юм байлгүй ундааны шилтэй цайнаас хийгээд л өгөхийн. Нөгөө балай нь аваа л уучихийн. Дахиа л хийгээд өгөхийн. Дахиа л уучихийн. Би гэж мэдрэл нь муудчихсан амьтан нээх том заазуур гаргаж ирээ л мод цуулаад байдаг. Хүмүүс тэнд нөгөө киног нь үзэхээс илүү инээжийнаа. Бид 3 юун инээхтэй мантай. 3н улаан гэрэл асчихсан юм шиг манцуурган царайтай юм. Цай нь ч дууслаа, мод нь ч үртэс болоод дууслаа. Ухас хийгээд гараад гүйчиж билээ. Ингээд сургууль даяараа онигооны 3н баатар болж байсийм даа.

Одоо манай найз солонгост байгаа л даа. Ажил хийж амьдралаа өөд татахаар алсыг зорьсон олон монгол залуусын л нэг... Найзыгаа санаж байшүү.

powered by performancing firefox

18 comments:

Nana said...

Yostoi eleg avaad hayachihlaa, gantsaaraa pis hiigeel zogsohoo bolidiim doo, xaxaxa.Tekui yahiimbe, tegj paaktalsan bol onigoonii ezed bolkui yahiimbee, xaxaxa.

Anonymous said...

Naizaa-

Chinii hiisen sait chin saak bolson baina Keep it up. Soninoos bid bas hun aimaar abstract mayagiin blog/gallery neesen. Bidnii bodoj baigaagaar Mongold odoo iim yum yarij bichih tsagna ni boljee. Odoo neegdeed 2 doloo honoj baina. Odort dundjaar 600 hun orj irj baigaa. Gehdtee tanai lag lag saitnii hajuud bol yu ch bish.

Tegeed herev bolomjtoi bol heduulee link solilcvol yamar ve? Hundaga (asuult.net iin ) tegye gesen odoo chamaas bas asuuj baina. Manai web site ruu zav garval orood garni biz dee. Bid chinii web site-nd hariulaad tavih bolno


Goojuur

www.goojuur.com

Док said...

ХЭХЭ БИШ ХАХАХА ГЭЖ ИНЭЭДЭГ БАЙШДЭ. ИЙМ ГОГО ЮМНУУДААСАА БИЧЭЭРЭЙ ДАХИАД, СТРЕССЭЭ ТАЙЛЖ ХАЯЯ ДА

A.Амарсайхан said...

Tys xiitel ineelee. Daraa ni taniixtai tostoi xuuxed nasnii xogjoontei yawdluudaa ergen sanaj bodold awtlaa.

A.Амарсайхан said...

Echnee tanildaa bayarlasan shyy. Shog zurgaa JPEG orgotgoloor oruulax baisniig medexgui budilaad baisan baina lee. Blogiin tani idevxtei unshigch bolson shyy

Unknown said...

Аанхан зурагаа оруулаад сурчихсан уу. Ашгүй дээ.
Сүүлд оруулсан хэдэн зургийг чинь харсан. Күүл! Улам олныг байрлуулаарай.
Инээд баясал дэлгэрэх болтугай? Хурай!

khuder said...

Ёстой гоё бантсан байна шүү. Хэхэ.

Unknown said...

Энэ гоожуур гэж нөхөр ёстой хатуу гар юм аа. Уншиж үзээд бүүр балмагдчихлаа. Листэндээ нэмэхээс дээ. Хэтрүүлэх гээд байгаа тал харагдаж байлээ шүү.

Anonymous said...

uuchilaarai mongolchuudaa! ene blognii eznees shal hmaagui zuil asuuya zuvlunu gej naidjiine tani ene blognii delgets ih urgun yum harin bi sayhan shinehen blog neesen bolovch urgun bolgoj chaddaggui yaj urgusguh be? eshuul iim urgun blog bgad bi tuuniig ni olohgui bgaan boluu???

Unknown said...

Anonymous-d:
Гүүглийн блоггэр ашиглаж байгаа бол таныг логин хийж ороод Template->Pick New Template рүү ороорой. Тэгээд тэнд чинь баахан загварууд бий. Тэндээс харж байгаад өргөн загвар (минийх 2 дахь дизайн нь юм.) HTML-ын мэдэгдэхүүнтэй хүмүүс бол харин өөрөө дизайнаа хүссэн өргөнөөрөө тохируулж чадах болно. ер нь жирийн хүмүүст зориулаад blog-оо хэрхэн янзлаж, customize хийх талаар нэг цуврал бэлдье дээ. буян болог. Нээх удаахгүй бичиж эхлэнэ.

Anonymous said...

zuvlusund bayrllaaa ug ni uuriin chine heled bgaag ch medneldee neleed heden zagvar baidiin bnlee gevch bi uuruu tuhtai haigaagui bolohoor urgun ntr iig ni oloogui yum baijee! zalhuursanaas bolloo dahiad l ynzalhaasdaa :(

Anonymous said...

УУчЛАРАЙ БИ БАС НЭГ ЮМ АСУУХ ГЭСЭН ЮМ ЭНЭ ТАНЬ БЛОГТ БГАА ХОНХНИЙ ЗУРАГИЙГ ЯАЖ ОРУУЛДИЙН БЭ

Unknown said...

Энэ харин нилээд урт заавар болчиж мэднэ. Гэхдээ чадах чинээгээрээ заахыг оролдоё.
html-ын div гэдэг tag байдаг. Энэ тагийг HTML хуудасны хаана ч (position) байрлуулж болдог юм л даа.
Дээрх хонхны зураг бол тэр див таг дотор байгаа юм. Үүнийг хийхийн тулд:
эхлээд зургаа сонгоно. Дараа нь зургаа интернэтэд хаа нэг газар байрлуулаад (шинэ драфт блог дээрээ үүсгээд html дээрээс нь зурагныхаа замыг авчиж болно.) замыг нь дараах див таг дотор дараах байдалтай байрлуулсан байх хэрэгтэй.
<_d_i_v i_d_=_'_happypic_'_>_<_img src_=_'h_t_t_p_:_/_/_www_._rebazone_._com_/_billy_/_holidays/christmas/graphics/2006-12-01/bells/_Bells04_._gif_'/>
<_/_div_>

Бүх доогуур зураасыг (_) нь арилгаад авчихаарай би комент дээр HTML бичлэг харагддаггүй болохоор яг бичлэгийг нь харагдуулах гэж албаар ингэж бичсэн юм шүү.
Доогуур зураасыг нь арилгаад харахаар happypic гэдэг үг гараад ирнэ. Энэ бол таны энэ зураг байрлуулсан див тагийн нэр нь юм. Та дэлгэцийнхээ хүссэн газар аваачиж тавихын тулд дараах кодыг бас хуулаад аваарай.
#_happypic_ {_
_position_:_absolute_;
_left_:_620px_;
_top_:_26px_;
_width_:_140px_;
_height_:_100px_;
_z-index_:_1_;
_}

мөн дээрхтэй ижил доогуур зураасыг нь арилгаарай.
Харин одоо та блогийнхоо html дээр дээрх 2 кодыг байрлуулах ажил:
blogger луугаа логин хийж ороод Template->Edit HTML рүү ор. Тэгээд доор нь гарах html дээр дээрх хоёр кодыг хольно. Эхний кодыг <_body_> tag-ын дор. дараагийн кодыг боди-оос дээшээ яваад #_header (бүтэцээрээ happypic-тэй чинь адилхан харагдаж байгааз) гэсэн үгний дээр аваачиж хуулаарай.

Эдгээр үйлдэлээ хийхээсээ өмнө html -ээ бүтнээр нь notepad дээр хадгалж авчаад хийвэл бүтэлгүй оролдого болохоос сэргийлж чадна. Болохоо байчвал буцаагаад эхнийх нь хувилбарыг тавьчина гэсэн үг.
эцэст нь мэдээж "save template" Ингээд амжилт хүсье.

Unknown said...

дээрх див таг алдаатай гарсан байна. энэ дивийг аваад туршаарай.
<_div_ id_=_'_happypic_'_>_<_img_ _src_=_'_http_:_/_/_www_._rebazone_._com_/_billy_/_holidays_/_christmas_/_graphics_/_2006-12-01_/_bells_/_Bells04_._gif_'_/_>
<_/_div_>

Anonymous said...

hahahha shuud nudend haragddag bna sht savj unatalaa ineelee

Anonymous said...

Hi. Oird ingej ineegeegui. Tanid bayarlalaa. Bi ankh ydaa end orj uzej baigaa um. Solongosod baidag naiz nartaa helj ouynii sydal syvgiig n bituurehees hamgaalah um san gej bodoj baina. Tanias nasiig chin asyyj boloh yy

Unknown said...

hi ineegeed avsan bol yamai daa.
nas ch taliisoon. 25 hurch bh shig bna,,,

Дөлөө said...

Тэгээд цааш нь яасан бээ