Pages

2006-12-21

Цонх

үргэлжлэл... Нов ногоон зуны асар том сурталчилгааны зурагт самбар аль хавраас хойш манай цонхны өмнө нар хаан байсаар байгаа юм. Хамаг ертөнцийг “хааж” орхисон энэ зурганд манайхан их дургүйсэн. Сайн нь гэвэл цонхоор тусах нарыг халхалаад өглөө унтахад сайхан тухтай. Харин одоо бүүр өвлийн хүйтэнд нов ногоон зуны зураг харахад улам ч сайхан санагдах шиг... гэх шүү ухааны юм бодох хооронд л хамарын үзүүр час хийгээд гэнэт даарсанаа мэдсэн би цонхоор гаргасан толгойгоо татах гэтэл нөгөө цонхоо мөргөөд “яааая” гэснээ сэрчлээ. Ёооё зүүд байсан байна шдээ. Гэхдээ толгой өвдөж байна. Орныхоо толгойг мөргөчиж. Ийм хачин зүүд зүүдлэх гэж бас байдгаа, ямар кино үзэж байгаа биш дээ. Юм бодож байна гэж зүүдэлж үзээгүйм байна. Орой болж байхын. Аан тийм би чинь цагийн өмнө л унтахаар хэвтсэн хүн шүү дээ. Дахиад нойр хүрэхгүй бололтой болохоор нь босоод толгой эргүүлсэн энэ зүүдээ бодлоо. Эхлээд халууцаад, халууцсандаа цонхоо онгойлгох гэж зүдрээд, тэгээд арай гэж онгойлохдоо цонхоо эвдээд... Дараа нь яалаа? Аан тийн өвөл гэж бодож байтал зун байхын гэж гайхаад тэгээд... Самбарын тухай бодоод гэнэт даарсандаа орох гэж толгойгоо цохиод сэрчихсэн. Хүний үзэл бодол, зарчим, үнэлэмж энэ тэр яг энэ цонх шиг л бидний ертөнцийг харах хязгаарыг барьж, гажуудуулж байдаг гэж хаа нэгтээгээс уншиж байснаа нэхэн саналаа. Туйлын тунгалаг “цонх” гэж байх боломжгүй гэсэн. Сайхан цэцэгс дунд суугаа дурласан хүний сэтгэл сэргээд л ... элдэвийг мөрөөднө байх. Харин ажилдаа дургүй ургамал судлаачид бол ядаргаатай обьектууд...
Үнэн хэрэгтээ зүгээр л цэцэгс шүү дээ. Бид бүгд л цонхтой. Бүх зүйлийг цонхоор хардаг. Гэтэл би ер нь ямар цонхтойн болоо. Юу ч гэсэн угаая байз...

Би хааяа цонхны тухай боддог юм. Гадаад орчныг харуулаад байгаа энэ цонхоор “үнэн” харагдаж байгаа болов уу гэж... Гаднаас орж ирж буй энэ гэрэл гэгээ “үнэн” болов уу гэж...

Бүгчим өрөөнд суусаар нэг л мэдэхэд их ядарчээ. Цонхоор гадаа тэсгим өвөл тачигнаж байгаа нь харагдаж байна. Цонхон дээр гоёмсог цасан хээ угалзран хөлдсөн нь үзэсгэлэнт цэцэгc мэт. Үргэлжлэл нь.

5 comments:

Док said...

хэхэ, гайхсан гэж...
Юу болоод өнгөрөв өө, ...лаа гэж үү ...минь
гээл
Тэгсэн зүүд байж.

Цахирмаа said...

Би бас цонхон дээр тогтсон цасны ширхэг харах аймаар дуртай. Байгалийн урныг мэдрээд бишрээд заримдаа бүр айчихдаг юм. Дэндүү уран.
Бичлэгийг чинь амтархан уншдаг шүү.

khuder said...

Genet hooson chanar enter unerteed yavchihdag baina shuu. Za za hudlaa ch baij magadgui. Bi uhaan soliorch baij boloh yum. Zohiogchiin erhee tuhain bichlegiig chin harj baij bolomz. ;)

Unknown said...

"Шал дэмий юманд" сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа хүмүүсээ...
Хүдэрээ тэр талаар айх хэрэггүй ээ. Удахгүй бичнэ гэж бодож байгаа...

gert said...

Merry Christmas and i do agree. Your post is on target absolutely another excellent reason for people to stop fearing the big stacks... and to stop bullying the small stacks. For this tims I just passing thru and I think you have a great blog here! I'm definitely going to put you in my favorites! It was quite useful reading, found some good/nice stuff in here. Thanks!
I have a Website site/blog. It pretty much covers betting and poker solutionrelated stuff and more than one opportunity.
Come and check it out when you have the time and keep up the great work on your site :-