Pages

2006-12-23

Хүн заяа ногдоогүй нь

Унгарын зохиолч Имрэ Кэртийсийн энэ ном 2002 оны Утга зохиолын салбарт олгодог Нобэлийн шагналийг хүртжээ. Тийм болохоор нь ч Бошигт гуай монголчилсон байх, би ч авч уншсан юм.

Нацист дэглэмийн дэгэнд жүүд хүмүүсийн хэрхэн тарчилсан тухай олон ном, зохиол, кино байдаг бөгөөд эдгээрийг бичсэн арга барилаас энэ ном их өөрөөр бичигдсэн нь энэхүү алдартай шагналыг хүртэх гол шалтгаан болсон байж мэднэ.

Гэнэн томоогүй хүүгийн нүдэнд харгис дэглэмийн хатуу тарчлаан, холокауст хүртэл энгийн л нэг болох ёстой зүйл болж байгаа мэт харагдаж байгаагаар зохиол үргэлжилнэ. Хүнд хэцүү дарамт дэглэм доороос мултран гарсан өсвөр насны хүү харин ямар хүн болон гарсан бэ гэдгийг та өөрөө уншиж үзээд тунгааж болгоогоорой.

Ялгаварлан гадуурхах, жалга довны хэрүүл, гарал үүслийг доромжилох зэргээс гаралтай нацист, фашист үзэл санаа манайхан дунд ч бий. Барилга барьж буй хятадуудыг цөмийг нь алья, хөөе, монголчууд хэзээч хөл бөмбөг тоглож чадахгүй, Чингэс хаан бол бурхан богд байсан энэ тэр гээд л дэмийрээд байдаг үзэл санаанууд явсаар, явсаар агуу удирдагчдаа төрүүлэн гаргадаг бөгөөд, хүн төрөлхтөний түүхэнд хар толбо үүсгэж чадах аюултай юм.

... Номын хэсгээс
Харуулуудын үдийн хоолийг үйлдвэр лүү араас нь авчирдаг байв. Би тэдний идэж байгааг нь өөрийн эрхгүй өрөөсөн нүдээрээ ч гэсэн ажигладагсан. Нэг их хараад байх ч юмгүй л дээ. Тэд хоол идэж байна ч гэж сэтгэж амжилгүй, бүгдийг ходоод руугаа чихдэг байлаа. Яг л булаачихвий гэдгээс айж, аль эсвэл дайсан ирж зугатах гэж байгаа юм шиг зажлахгүй гударна. Сая дуусвал хажуугаас нь харж, амьсгаа авмаар санагддагсан. Нэг удаа командын даргын цехэд яг нутгаас нь илгээмж ирсэн мөчид нь би тэнд байж таарсан билээ. Барзайтлаа үүнд баригдсан нэг гар, хөдөөнөөс ирсэн дарсан ногооны шилнээс урт гэгчийн иштэй ногоон вандуй гаргаж байсныг мартдаггүй юм. Би тэр вандуйг харж, дотроо тэр гараас “нэгийг өгөөч” гэж гуйх шиг болж байсан билээ. Тэр гар муухайгаа мэдэхгүй бас шил ам хоёрын хооронд зогсоо зайгүй хүнсний бараа тээвэрлээд байсан билээ. Тэр гартай бараг л ярихйн даваан дээр нэг том нуруу бүхнийг халхалсан билээ. Би тэр нурууг ойлгоно л доо. Намайг зовоохгүйн тулд бас ч гэж хүний нуруу тул миний зовлонг таслах гэж тэгсэн нь гарцаагүй. Гэхдээ л би ногоон вандуйг харж, алга болж байгаа нь хүртэл нүдэнд гоо сайхан, сэтгэлд илчтэй бууж байгааг тэр өргөн нуруунд хэлэхийн даваан дээр ажлаа санасан билээ...

1 comment:

Unknown said...

Ээ хөөрхий Шинэ жилийн зураг тавьчихсан, ийм юм биччихсэн нээх гачин харагдаж байх чинь... Гялс арай дээр бичлэг нэмнээ. Ийм бичлэгээр он гаргахгүй шүү хө. :-