Бүгчим өрөөнд суусаар нэг л мэдэхэд их ядарчээ. Цонхоор гадаа тэсгим өвөл тачигнаж байгаа нь харагдаж байна. Цонхон дээр гоёмсог цасан хээ угалзран хөлдсөн нь үзэсгэлэнт цэцэгc мэт. Халууцаж ядарсан надад цонхыг онгойлгож агаар амьсгалах нь чухал байсан тул гоё хээг үл тоон бариулыг эргүүллээ. Маш чанга бариул эргэж өгөхгүй байсан. Шүд зуун хүчлэн эргүүлж чадсан боловч онгойсонгүй. Жааз модтойгоо хамт ургачихсан мэт огт хөдөлгөөнгүй шүү. Бариулаас арай хүчтэй татсан боловч байдал хэвээрээ. Хэдхэн миллметрийн цаана цэнгэг хүйтэн агаар бий гэж бодохоор л... халууцаж байна гэдэг тэсэхүйеэ бэрх хэдий ч бариулыг эвдэж мэдэх тул арай багахан хүч нэмээд дахин татсан боловч... Духан дээр хөлс бурзайж байснаа намайг цонх онгойлгож чадахгүй байгааг мэдсэн юм шиг бүүр нүд рүү урсаж эхэллээ. Ногоон өнгийн хүрээтэй энэ цонхыг ээж намар дулаалахад завсар нь юм хавчуулагдаад хаагдчив уу эсвэл хүйтэнд барьцалдаад хөлдчихвүү гэж үглэсээр бариулыг нилээд хүчтэй угз татсан боловч новшийн цонх бахь байдгаараа. Өрөөнд улам л халуун болоод байгаа мэт сэтгэгдэл төрөөд л ...Угзачсаар байтал гар маш их өвдөж хуруунууд цус шүүрэн улайгаад дээр нь халууцаж давчидсан би бүүр байж ядан дээгүүрээ өмссөн цамцаа тайлж шидчихээд цонхтой ноцолдож гарлаа. Энэ цонхыг онгойлгож чадахгүй бол багтарч үхэх гэж байгаа юм шиг л... Байдал улам хэцүү болж гараа үл хайрлан, бүүр тэвчээр алдан цонхыг байдаг хүчээрээ угз угз татсан боловч дийлдэггүй ээ. Сүүлдээ улайран ноцолдсоор бүүр халууцаж байгаагаа ч мартаж... Гараа цамцаараа жийрэглэж байгаад, хөлөөрөө цонхны тавцан руу жийж байгаад, байгаад, нэээг хоёрыннн гууурваа... Ашгүй дээ цонх онгойчихлоо. Баярлаж доороо дэвхэцэх шахсан миний өмнө дахиад цаад талын цонх хаалттай байгаа нь харагдлаа. Онгойлгоход хир их хүч шаарддагыг мэддэг болсон би байдгаараа булчин шөрмөсөө зангируулж байгаад хар хүчээрээ угз татан онгойлготол бариулыг эргүүлэхээ мартчиж, гэвч цонх онгойсоон, түгжээний хавиараа цонхны модыг сэт татаад онгойлгочихсон би түүнийг үл тоон цонхоор толгойгоо цухуйлган нэг сааайхан гүнзгий амьсгаа аваад хартал гадаа нов ногоон зун...
Pages
2006-12-17
Цонх
Би хааяа цонхны тухай боддог юм. Гадаад орчныг харуулаад байгаа энэ цонхоор “үнэн” харагдаж байгаа болов уу гэж... Гаднаас орж ирж буй энэ гэрэл гэгээ “үнэн” болов уу гэж...
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
Ene yu ve ganbaa. Oguullege uu? Yagaad zun bolchihov?
...bichseniiig engiineer harahad nairuulaga ugiin songoltot neg ih sonin bish yum... harin zun bolj bgaag bodhod neg l sanaag zuirluulj heleed baih shig!!!???
Нээрээ цонхны хээ байгалийн урлан тэр хэвээрээ гайхамшиг шүү тээ
Gamba san (ta hediin duriagaad watashi wa inga san gej huntei taniltsdag boljoogoo gsn, joke) bichleguudiig unshaad l bga, keep it, ganbaru-daarai gsn ;)
ありがとгээд чадахгүй байж JP-даад унахгүй юу. Сэтгэгдэл үлдээсэн андуудад баярлалаа. Удахгүй юун зун болоод явчсаныг бичнээ.
Ineed hurchihlee. Sonirholtoi yum.
Post a Comment