Pages

2006-11-30

Бидний шүтээн – 2-р анги

Бас л гоё зураг байгааз? Одоо бол харин магт магт... Ямар нэг зүйл гажуудуулаагүй цэвэр буддын шашны зураг байгаам. Өмнөх анги дээр нь мундаг болоогчид тоож сэтгэгдэлээ үлдээсийм чинь 2-р ангийг нь бичихээр шийдлээ. Хоёрдугаар анги ихэвчлэн нэгдүгээр ангидаа хүрдэггүй тэ? Киноны хувьд? Matrix л лав сүүлийн 2 анги нь “шал тэнэг” ангилалынх болчихсон. Зиа тэр ч яахав, маниусад падтайн биш... барууны хэв загварын нэг муу кино... Гэснээ кино муулаад давхичвал яахуу.

Өмнөх “ангид” өгүүлсэнчлэн хийморьтой хулгайч байж болно гэтлээ гажуудуулчихсан энэ Буддын сургааль гэж юум болоо? Дэлхий дээрх хар мянган шашин дотороос Эйнштэйнд “тоогдох” болсон шалтгаан нь юум болоо? Үйлийн үр мүр, хойд нас, буян нүгэл энэ тэрийнх нь учирийг мань мэтийн Академик аргаар физик, математик толгойдоо чихүүлчихсэн прагматикууд ойлгохгүйм шиг байлээ. Нэг л худлаа яриад байгаам шиг санагдаад байдий. Гэхдээ нэг онц таалагдсан зүйл бол Христос гуай шиг Аллах гуай шиг бүхнийг хийсэн бүтээсэн мөртлөө яахнуу гэдгийг нь харж байгаад болохгүйг нь Галт нуур луу шидээд байдаг “Нууц ноёнтон” гэж байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл бүхний араас зохицуулж байдаг Бурхан гэж байдаггүй гэсэн үзэл юм байгаам. Хүн төрөлтөн хэн нь ч бай Буддын сургаалиар замнаж Гэгээрэлд хүрвэл бүгдээрээ л бурхан болох боломж бий гэж их л “ардчилсан” сургаальтай.

Буруу зөрүү бурж байж алдас болох вий гэж гэнэт айчлаа. Гэхдээ яахав эхлэсийм чинь үргэлжлүүлнээ.

Дээр өгүүлсэн Гэгээрэлд хүрэх гэдгийг нь яааг онож тайлбарлачиж чадахгүйм байна. Ямартайч хүн бүрийн дотор бурхан байдаг бололтой. Харин хүрэх замынх нь “зураг” өнөөх Бодь мөрийн зэрэг гэж нэрлээд байгаа ном бололтой. Саваагүй зан хөдлөөд номын дэлгүүрт “гэгээрчих” санаатай хэдэн хуудсыг нь шагайж харсан боловч мэддэггүйд эрээн цоохор. Ойлгох бүтэн өгүүлбэр гэж байдаггүй.

Уншаад ойлгохгүйм чинь одоо яадаг хэрэгэв.

Манай аав гэж жинхэнэ “шүтлэгтэй” хүн нэг ширхэг бий “Монголд”. Аавын шахалтаар би хааяа гандан гарч хийморийн сан, 4н уулын сэржим энэ тэр уншуулнаа болоогүй. Дараа нэг тэгж явахдаа л лам гуайгаас нь, Жаа Хамаг Амьтаны тусын тулд гэдэг сургаалиа мунхаг ардад тайлбарлаж хайрлаа гээд суучий ерөөсөө.

Тэгээд дараа нь 3-р ангийг нь ч бичиж мэднэ...

2006-11-28

Бидний Шүтээн.

Гоё зураг байгааз? Гэхдээ магтахаа байз хүлээ...
Саяхан телевизээр хөтлөгч Равдангийн нэг нэвтрүүлэг гарч байна. Мухар сүсэг болон Бодь мөрийн зэрэг номны тухай.

Буддын шашинтай гэх боловч бид хэрхэн гажуудуулж ойлгодог талаар, бид язгуураасаа Буддын шашиныг шүттэг байгаагүй ч 15, 16-р зууны орчмоос хүчтэй шүтэн ахуй амьдрал зан заншилд нэвт шингэн бараг л монголоос үүсэлтэй мэт болтлоо өөриймшүүлэн шүтжээ.
Гэхдээ нэг анхаарах зүйл байгааг Равдан сэтгүүлч надад ойлгуулах гэсэн хэрэг тэр юу хэмээвээс.
Буддын шашин хэрхэн Монголчуудын гол шүтээн болж ирсэн тухай.
Улс төрийн нөлөөлөл талаас нь олон хүн энэ талаар бичсээн. Харин цэвэр шашин шүтлэг талаас Будда юу номлодог талаар бидний өвөө эмээ аав ээж мэддэг билүү. Мэгмэд зээвий дэрчин жанрайсэг дэмэд чинбуу... тай ойролцоо хэдэн мэгзэм тарниас хэтрэхгүй л болов уу.
Буддын шашин Энэтхэгээс Төвдөд ирэхдээ бас л одоогийн бидний мухараар сүсэглэдэг хэлбэрээр тарни далд хүчинд итгэх байдлаар дэлгэрсэн бөгөөд Хожим Богд Зонхов “жинхэнэ” Буддын шашин юуг номлон сургадаг тухай судлаад бурханы сургаалийг Төвдөд дэлгэрүүлж. Тэр цагаас хойш Зонховын заасныг баримтлагч лам хуврагууд шар малгай өмсөн бусдаасаа ялгарах болсон гэнэ. Энэ нь хожим Шарын гэх урсгалын эх үндэс болсон гэж ихэнх судлаачид санал нэгджээ.
Монголд энэ Шар малгайтны хэлбэр илүү дэлгэрсэн бөгөөд Шарын шашин гэж нэрлэгддэг болтолоо “томорсон” байх юм. Гэхдээ бас л хэлний барьераас болоод нөгөө Төвдөд дэлгэрсэн хэлбэртэй төстэйгөөр хий хоосон тарни цээжлэн мухраар сүсэглэн шинжлэх ухаанч бус аргаар шүтээд дасчихжээ. Алберт Эйнштэйн:

-
Шинжлэх ухаанч шашин гэж байдаг бол тэр нь Буддын шашин юм гэсэн гэнэлээшд уул нь. Гэтэл бид яав.
Дээр өгүүлсэн нэвтрүүлгээр нэг нөхөр, үнэндээ баригдсан хулгайч бололтой. Цагдаа ах асууж байна. Чи хулгай хийчээд дараа нь яасан? Хулгайч эр:
-Гандан гарч хийморийн сан тавиулсан. Цагдаа:
-Яаж байгаа чинь тэрэв? Хулгайч:
-Баригдахгүй байх гэж хийморийн сан тавиулсан.
Энэ чинь одоо юу вэ. Би лав тачигнатал инээж аваад дараа нь Равдан сэтгүүлчид
загнуулав”. Равдан:
-
Бид чинь хэнийгээ шоолж байгаа хэрэг вэ. Буруу сурталаар шүтэх болсон маань бид бүгдээс өөрсдөөс минь л болж. Яагаад хэмээвээс танд ганданд хийморийн сан бус Хамаг амьтаны тусын тулд хэмээгч Буддын сургаалийг яриад өгье гэвэл та аягүй л бол Хийморийн санг нь илүүд үзнэ. Яагаад гэвэл Хийморийн сан чинь “баригдахгүй” байхад чинь хэрэгтэйм чинь...
Күү ер дөө. Ингэж ч шүтэх гэж. Дээрх зураг бүүр инээдэмтэй нь.
Чингис хаан маань Тангад улсыг дайлаар яваад Тэнгэрт заларчихсан. “бурхан болох” гэдэг үгийг энд зориуд хэрэглэсэнгүй. Гэтэл нөгөө Тангад улсынх нь Шүтлэгт өөрийг нь “хольчихсон” байна бус уу. Түүх үл мэдэгч өчүүхэн надад тийм л харагдаад байна.

Бас нэгэн зүйл монгол улсын үндсэн хуульд Монгол улс бүх шашинг тэгш үзнэ гэсэн үзэл хандлага байдаггүйсэн биш билүү. Тэгвэл энэ зураг нөгөө Орвелийн Animal Farm дээр гардаг шиг зарим амьтан бусдаасаа илүү тэгш эрхтэй гэсэнтэй яаг таарчихсан юм биш үү.

Хм.. Аав, ээж, эмээ, өвөөгийнхөө шүтээн шашинаар баахан шүүмжилчихлээ. За тэрч бага хэрэг харин Эзэн Чингисээ л “гажуудуулж” шүтэх дээрээ тулчихгүй юмсан даа Хөх Ттэнгэр...

2006-11-27

Өрх тусгаарласан мэдээлэл.

Би чинь уг нь Мэдээллийн Технологийн Инженер хүн юм байгаам ш дээ.
Блог бичсээр багагүй хугацаа өнгөрч орж гарагсадын тоо ч харьцангуй их болох шинжтэй. Янз бүрийн хүмүүс орж ирж байгааг хүндлээд Өөрийн энэ блогоос мэргэжлийнхээ бичлэгүүдийг салгахгүй бол мэргэжлийн бус хүмүүсийг хэт мэргэжлийн, элдэв програмын мэдэхгүй хатуу хүтүү үгээр "шийтгэчих" гээд байх боллоо. Ингээд Хишгээ саны зөвлөсөнчлөн ICT-ын чиглэлээрээ нэгэн блог үүсгээд ганц бичлэг нэмчихлээ. Мэдээлэл Холбооны технологийн талаар өөрийн бичлэгүүдийг ийш нь өрх тусгаарлаж бусад чиглэлийн блог жуулчдыг хүндлэх гэсэн санааг минь хүлээн авна уу.

2006-11-25

Аниргүйн чимээ.

Аниргүй ...

Гэрийн хоймор гүнгэрваанд залрах бурхадын мэлмийн аниргүй шиг ... Хотол мандал эмжин хоргонд бадамлах зулын дөлийн аниргүй шиг... өвлийн шөнийн тэнгэрт гэрийн тооноор анивчих од мичидийн аниргүй шиг аг чиг, ажин түжин аниргүй... Д.Урианхай Зүүд ба Улаан Нулимс номноос...

Энэ хэсгийг бичсэн учир нь Өмнө бичиж байсан Хэл ярианаас дутахгүй харилцаанд нөлөөлөгч... -ийн үргэлжлэлийг бичих оршил болгосон хэрэг. Нэг зураг тавиад түүнээс төрөх хүмүүсийн сэтгэгдэлийг харъя, гол нь ямарч сэтгэгдэл бичсэн бай хүмүүст зүгээр нэг хөдөлгөөнгүй зураг харахад л сэтгэгдэл төрдөг гэдгийг мэдрүүлэхийг хичээсэн хэрэг. Олон хүн сэтгэгдэл үлдээсэнгүй ганцхан хүн л зураг дээрх 5н хүнийг өөрийнхөөрөө дүрслэн бичсэнээс үзэхүл манай блог жуулчид бүгдээрээ энэ зургийг мэддэг байж. Гэхдээ яахав ганц сэтгэгдэл үлдээсэн anonymous –т зориулаад дараах тайлбарыг бичье.

Энэ зураг бол Rembrandt Harmenszoon van Rijnын The Return of the Prodigal Son буюу Ачлалгүй (үрэлгэн) хүү эргэж ирэв. гэдэг зураг юм. Зургийн сэдэв нь:

Хоёр хүүтэй нэг баян хүн амьдран суудаг байжээ. Гэтэл нэг хүү нь аавыгаа үхэхээр эд хөрөнгийнх нь тэн хагасыг авна хэмээн тэсэн яддаг байж. Тэгээд нэг удаа аавдаа таныг таалал төгсөхөөр би эд баялагынхаа хагасыг авах эрхтэй юм чинь одоо урьдчилаад авчья гэж гуйгаад аавынхаа хөрөнгөөс хагасийг нь тасдаж аваад өөр хот руу нүүн оддог юм.

Өөр хотод ирээд хөрөнгө мөнгөөрөө туйлж гарч гэнэ.


Эцэст нь мэдээж хязгаартай баялаг нь дуусч амьдрал үзэж эхлэв гэнэ. Бүүр ядуугийн туйлыг үзэж гахайнуудын дунд суугаад хамт хооллож байхдаа цөхрөн уйлж манай аавын гахайнууд ч үүнээс илүү хоол иддэг шүү дээ гээд төрсөн хот руугаа аавдаа буцдаг.


Харин аав нь түүнийг хайрлан угтдаг бөгөөд хүмүүс Ачлалгүй тэнэг хүүг нь хэрхэн харж байгааг зурагт үзүүлжээ.


2006-11-24

Picture of Dorian Gray

Oscar Wilde -н энэ номыг анх уншаад их өвөрмөц бичигдсэн ном юм гэж бодож байлаа. Харин саяхан ахиад нэг уншсан чинь шал өөр сэтгэгдэл төрсөн учраас анхныхаа бичлэгийг энэ номоор эхлэхээр шийдвээ. /Цаашдаа номны тухай л бичих бодолтой байна/ DORIAN GRAY гэдэг нэрийг магадгүй 2003 онд гарч байсан Sean Connery-гийн тоглосон "League of Extraordinary Gentlemen" гэдэг уран зөгнөлт кинон дээрээс санаж магадгүй юм. Сэдэвээсээ халиад нэг юм хэлэхэд Sean Connery -г уг нь анх Matrix кинонд тоглохыг урьж л дээ. /Neo биш шүү/ Гэтэл хашир зохиолыг нь уншиж үзээд би ийм утгагүй кинонд тоглохгүй гээд татгалзсан юм байна. Гэтэл яав ... . Тэгээд дараа нь "League of Extraordinary Gentlemen" кинонд тоглохыг урьж. Зохиолыг нь уншиж үзсэн чинь бас л утгагүй санагдаж гэхдээ өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйн тулд зөвшөөрч тоглосон байна. Энэ киног үзсэн хүмүүс Sean Connery-гийн багийнхан /дэлхийг аврах/дунд өөрийн хөрөг зурагаа авахын тулд сайн санаат болж буй нэгэн муу санаат залуу гардгийг санаж байгаа байх. Ер нь энэ кинонд олон л зохиолын баатрууд цугласан байдаг даа. За номныхоо тухайн ярья. Уншиж амжаагүй хүмүүст товч хүргэхэд: "Dorian Gray хэмээх хараад хараад ханашгүй сайхан төрсөн залуухан, гэнэн хонгор, өнчин, баян хойт эцэгтэй, өв залгамжлагч хүн байлаа. Тэр нэгэн танил зураачаар өөрийн хөрөг зургаа зуруулж эхлэв. /Түүнийг зурсан зураач залуу бараг л Dorian-д дурлачихсан юм шиг л дүрсэлсэн байдаг. Гайхаад аль 1800 аад оны үед ийм юм зохиолд гарсын бол гэж их ч гайхаж байлаа. Тэгсэн чинь яав ... Алдарт зохиолч маань өөрөө тийм хүн байсан бөгөөд бүр тийм бүлгэмийн гишүүн хүртэл байсаныг олж мэдэв/ Ингэж байхдаа тэр зураачийн эртний танил Henry-тэй танилцах бөгөөд тэр түүнд чи үргэлж ийм сайханаараа байхгүйэ, хөгширч үрчийж хэнд ч хэрэггүй нэгэн болох өдөр ирнэ гэх зэргээр толгойг нь жинхэнэ угааж өгнө дөө. Ингээд хөрөг зураг үнэхээр гайхалтай сайхан болдог. Dorian зурагаа хараад өөрийнхөө хэрхэн сайхан залуу вэ гэдгийг мэдэрч байх тэр агшинд Henry-гийн үгийг санаж хөгширнө гэхээс үхэтлээ айж ҮРГЭЛЖ зураг шигээ залуу хэвээрээ үлдэх юмсан гэж хүсдэг. Ингээд л тэрний хүсэл биелж түүнийг муу муухай юм хийх болгонд, хэн нэгнийг гомдоох болгонд түүний нүүрэнд биш харин зураган дээрх хөрөгнийх нь нүүрэнд илэрч харин тэр өөрөө залуу сайхан хэвээрээ л байдаг байлаа. Тэр зурагаа хэнд ч харуулахгүй гэж үхэн хатан зүтгэдэг учир нь энэ л дээ. /кинон дээр гардаг/ Ингээд 30 гарсан хойноо маш олон нүгэл хийсэн Dorian залуу хөрөг зургийг нь зурж өгсөн найздаа зургийг нь харуулаад чи миний SOUL-ийг харж байна гэж хэлээд түүнийг алчихдаг. Тэр аллагаа баллаж чаддаг ч ул мөр нь өнөөх л зурган дээр улаанаар эргэлдэж харагддаг. Ингээд тэр энэ бүхнийг эцэслэхээр хутга барьж аваад ... "
Энэ номыг уншаад үзцэн байхад илүүдэхгүй шүү гэж зөвлөөд Henry-гийн Dorian-д хандаж хэлсэн үгээр анхныхаа бичлэгийг дуусгая.

"Live! Live the wonderful life that is in you! Let nothing be lost upon you. Be always
searching for new sensations. Be afraid of nothing."

P.S: Энэхүү ном нь та бүхний үнэт цагийг нэг их аваад байхааргүй жижигхэн бөгөөд http://www.planetpdf.com/ebookarticle.asp?ContentID=the%5Fpicture%5Fof%5Fdorian%5Fgray&gid=6172 хаягаас татаж авч болно.

2006-11-23

Ярианаас дутахгүй харилцаанд нөлөөлөгч...

Би багаасаа л хэлний хичээлд дульмагхан нэгэн. Дунд сургуульд Монгол хэл, бичиг, Орос хэл ордог цагуудаар мөнхийн шаналаастай суудаг байлаа. Их сургуульд мөн ялгаагүй. Ер нь хэл сурахаар оролдсон оролдлогууд маань тэр чигээрээ л хар бараан түүх. (Програмын хэл сурах гэвэл арай ондоо гэжуга) Япон хэл үзэх гэж яасныг минь мэдэх хүн блоггерууд дунд ч цөөнгүй. Ярих юм биш. Саяхан Саруул-Эрдэнийн Сонирхолтой хэл шинжлэл гэдэг номыг уншаад хэл зүйн талынханы ажил тийм ч хүнд нүсэр, уйтгартай ажил биш юм байна гэж бодох боллоо. Хэл шинжлэлийг их хөгжилтэй талаас нь энгийн л нэг яриа шиг бичсэн нь над мэтийн “хэлгүйчүүдэд” хүртэл ойлгомжтой. Уншиж байхдаа түс хийтэл инээх үе ч байлаа. Манай хоёр дүү бүүр сонирхол нь хөдөлчихсөн намайг уншиж дуусахыг тэсэн ядаж байв чихшиг. (Ажлынхаа эгчээс сурсан үг.) Юунд тэгтэлээ инээгээд байсныг бичээд ч яахав. Бичлэгийнхээ гол санаа руу орохгүй бол гарчигаасаа зөрөөд талийж өгөх нь...
Хүн төрөлхтөн ярилцдаг болсоноос хойшхи хугацааг хоорондоо дохио зангаа авиагаар харьцаж чаддаг болсон хугацаатай харьцуулбал маш их зөрүү гарна гэж хаа нэгтээгээс уншиж байлаа. Бид “саяхан”-аас л ярилцдаг болсон гэсэн үг байх нь. Харин өмнө нь архирах гийнах дохио зангаагаар гэх мэт аргаар өөрийгөө илэрхийлдэг байж. Энэ үе хэлтэй болсон үеэс даруй сая сая (нарийн тоог нь санадаггүй ээ) жилээр урт үргэлжилсэн гэж судлаачдын бүтээлд дурджээ. Эндээс харилцааны илэрхийлэх явц буюу хүнд өөрийгөө ойлгуулах нь зөвхөн ярих гэдэг чадвараар илэрхийлэгдэхгүй гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Хүмүүсийн ярьж буйг та сайтар анзаарвал ярианаас нь гадна үйл хөдлөл, нүүрний нь хувирал, нүд зэргээс нь юу яриад байгаа хэн бэ гэдэг нь илүүтэй тодроод ирнэ.
Оюутнууд дунд их анзаарагддаг байлаа. Нэг юм хэлж өгөөд ойлгоогүй нь тов тодорхой харагдаж байхад аанхан ч гэхшиг. Тиймээ гэхээр тийн ч гэж байх шиг. Эргүүлээд дор нь асуугаад үзэхээр гацаад таг болчино.
Нэг удаа бага дүү маань оройтож орж ирээд давтлаганд суугаад гэсэн юм. Би харин худлаа хэлчих шиг боллоо гэж бодоод хараад байсан чинь жаахан байжийснаа 10 жилийн ангийнхантайгаа уулзаад гэж билээ. Би юу ч хэлээгүй харин энэ нөхөр худлаа хэлчив үү гэсэн янзаар эвгүйхэн харахыг дүү маань бас л мэдэрсэн бололтой эвгүй санагдсан уу яасан үнэнээ хэлж билээ.
Тухайн хоёр хүн харилцан ярилцахад итгэл төрүүлэхүйц уур амьсгал харилцааны нэг тийм “боломжийн” атмосфер үүсэхгүй л бол яриа нэг л хэг ёг хийгээд явчих нь элбэг. Ээрдэг муурдаг гацдаг бөглөрдөг хүн ч байлаа гэсэн энэ “боломжийн” атмосфэрийг бий болгож чаднаа. Чин сэтгэлээсээ хандсан хүний яриа ямарч нөхцөлд нөгөө хүнээс “очков” авах нь дамжиггүй. Баахан юм бичиж бичиж эцэст нь нөгөө л өмнө нь бичээд байсан Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал номноос санаа авч дуусгая. Тэр номонд харилцааны гоё гоё арга техникүүдийг дангаар нь хэрэглээд илтгэгч ч юм уу болчихгүй ээ. Харин өөрийн үнэлэмжинд тулгуурласан зөв үзэл бодол, зарчмыг өөртөө бат суулгасан цагт л тэдгээр арга техникүүд чиний амжилтын төлөө үйлчилж эхлэх болно гэсэн байлаа.

Жич: Дээрх зургийн таван дүр таньд ямар ямар сэтгэгдэл төрүүлж байгаа тухай, зурагт ямар үйл явдалыг дүрслэн үзүүлж байгаа тухай сэтгэгдэлээ үлдээхийг хүсье. Харин мэддэг хүмүүс зурагны нэрийг битгий хэлээрэй. чишшшшш! Дээр нь дарвал томорно.

2006-11-21

Google Server Error 502

Ай хөөрхий Гүүглэ гуай нөгөө магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчээр алдаа заагаад муу блогийг маань оруулахгүй гацаачихдаг юм байна. Хүжийгийн блог дээр гүүгэл бол найдвартай энэ тэр гээд л авч өгсөн чинь ганц сайн сургамжтай зүйл боллоо шүү. хм. Дахиж таныг магтахгүй дээ.
Иймэрхүү алдаанууд мэр сэр гардаг гэдгийг яав ийв гэж яваад олж мэдлээ. blogspot.com дээр ажилладаг DNS нь л сая саяаар нь үүсгэсэн блогуудаа олох гэж мунгинадаг, эсвэл сэрвэр нь index.html рүүгээ routing хийхдээ будилаад байгаа юм байх гэж ойлголоо. Учир нь back end талаасаа логин хийгээд үзэхэд зүв зүгээр publish хийж чадаж байна. Front End-ээсээ index.html-г нь гүйцээгээд бичихээр хөөрхий блог маань гарч ирж байна. Блоггэрийн зүгээс засах арга хайгаад олсонгүй. Аяндаа болчихсон гэсэн бичлэгүүд л олон байх шив... 100% найдвартай ажилладаг систем байдаггүй ээ гэж үнэн юм даа. Хүний юм аа гэж...

2006-11-20

Дахиад сэтгэгдэлийн тухай.

Гансүх ах өнөө өглөө Блогийн сэтгэгдэлийг XML-ээр нь уншаад авчиж болдгийг зааж өгч гялайлгадаг юм байна. Блогийн маань доор байрлаж буй хүмүүсийн сүүлийн 5н бичлэг мөн сэтгэгдэлүүдийнхээ хамтаар миний блог дээр залрах боллоо. Зарим нэг найзууд маань тохиргоог нь хаачихсан байсан хэдий ч нээх байх гэж найдаад түр үлдээчлээ. Өөрийн бичлэг дээр бичсэн сэтгэгдэлүүд баруун гар талын нарийн багананд ангилалын доор байрлаж байгаа. Ах нар маань мөн ч их ач тустай улсууд шүү...

2006-11-19

Одоо намайг муулж болно.

Дэмбээ ахын энэ бичлэг намайг дараах өөрчлөлт хийхэд хүргэв. Анх блог бичиж байхдаа хэн гуай ч сэтгэгдэл үлдээхээр тохируулж байсан боловч автомат юм уу хаашаа юм утгагүй коммэнт бичигдчихээд бүүр залхаачихсан юм. Тэгээд блогспот-д бүртгэлтэй хэрэглэгчээс л сэтгэгдэл авахаар тохируулаад өдийг хүрлээ. Тэгсэн нэг талаар энэ маань буруу хамгаалалт байсан байна. Дээхнэ Хишгээ ахад блог дээрээ anonymous бичлэг авахгүй тохируулчихаач гэсэн чинь тэгэхээр Тогоруу Инга гэх мэтийн архаг блогчин хүмүүс сэтгэгдэл үлдээж чадахгүй гадна үлдчихнэ биз дээ гэж байсан юм. Тэр үед нь бичсэн сэтгэгдэл дээр нэр нь үлдэхээр байх юм бол хүмүүс илүү хариуцлагатай зүйл бичнэ шүү дээ гэж хариулсан санагдаж байна. Гэтэл саяхан Дэмбээ ах хэн ч биш байх тухай час хийсэн бичлэг бичсэнээр миний энэ тухай бодолд эргэлт гарчлаа.
Зарим нэг хүмүүс бүүр сэтгэгдэлүүдийг өөрөө хянаж байж блог дээрээ гаргахаар тохиргоотой байдаг нь бас их сонин. Dulguun, Khishgee [өмнө нь бас ийм байсан] гэхдээ энэ талаар хүн болгон өөр өөрөөр бодож байж болох хэдий ч би өөрийн блог дээр хэнч бишээр сэтгэгдэл үлдээх боломжыг нээсэн. Гэхдээ мэдээж нөгөө ядаргаатай хамааралгүй сэтгэгдэлийг автоматаар биччээд байдаг машинуудаас сэргийлж verification word-оор хамгаалалт хийв. Үүнээс хойш түүнээс цааш миний мугуйд бичлэгүүдийг хайр найргүй шүүмжилж байхад амар боллоо. Бас блоггэрийн бус аялагч ч сэтгэгдэлээ үлдээж чадах болсон нь сайн хэрэг тиймээ?

2006-11-18

Бидний Ирээдүй

Блог анд Дөлөөгийн сэдсэн Бидний Ирээдүй сэдвээр дараах бичлэгээ орууллаа.

Улс орон минь бусдыг тэргүүлэн хөгжиж, нийгэмд бугшсан муу муухай бүхэн арилж, монгол хүн нутагтаа жаргалтай сайхан аж төрдөг болоосой гэж олон олон монголчууд минь хүсэж зальбирч, бухимдаж, шинийг эрэлхийлж, судлаж хөдөлмөрлөж байгаа билээ.

Өглөө бүр “бурхан”-ы чихэнд энэ хүслээ хэлээд хонх уяад байвал “залхсан бурхан” ядаргаануудыг нэг удаа ч болов ивээнэ гэдэгт итгэх үү та?.

Энэ өгүүлбэрийн орчуулга:

Бурхан = Хүний өөрийн оюун ухаан

Өглөө бүр = Өглөө бүр

Залхсан бурхан = Байнга зорисоор, тэмүүлсээр байхад үүсэх хүний боломж чадвар

Нэг ч удаа болов = байнга

Ивээнэ = Хүсэл биелэнэ

Одоо итгэж байна уу?

Ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа, гэрэлтэй эсвэл харанхуй ирээдүйг цогцлоох нэгэн үеийнхэндээ өөрийн болхи бодлыг хуваалцаж чадвал анхааруулж бүр давараад зааж өгөхийг хүснэм.

Физикийн бодлого бодоход анх өгөгдсөн нөхцөлүүдийг жагсааж байгаад өгсөн нь, олох нь гэж тодорхойлж байгаад бодож эхлэдэг шиг амьдрал, улс орны энэ нөхцөл байдлийг шууд тодорхойлж бодох их хэцүү нь харамсалтай. Гэхдээ оролдоё.

Монгол улс = асар өргөн уудам нутаг уу? Дээр нь бие[бие нь оршивч сэтгэл нь ангид хүмүүн олон буйг ялгах], сэтгэлээрээ[бие нь ангид байгаач сэтгэл нь мөнхөд оршигч бас буйг хамааруулах] орших хэдэн хүн үү?

Хариу: Монгол улс = Газар+хүн

Газар шороогоо энд үл өгүүлсү.Тэгвэл хүн гэж юу вэ?

Нийлээд 70кг яс, мах уу? Эсвэл оюун ухаант тархи нь уу?

Хариу бас л нийлбэр нь: 70кг+Оюун ухаант тархи

Эндээс харахад улс орон чинь хүнийхээ тархинд байдаг аж. Улс орноо хөгжүүлье гэвэл хувь хүний хөгжилийг чухалчилах нь гол гэсэн дүгнэлтийг зориглон хийлээ.

Оюун ухаант тархи гэж юу вэ.

Миний энэ тэнэглэлийг энэ хүртэл тэвчээртэй уншсан таныг овоо муу гар гэе. Бүү уцаарла. Та уцаарлаж, эсвэл уураа барьж чадна. Тэгэхээр тархиа бас удирдах чадалтай байх нь...

Төрсөн цагаасаа үхэх хүртлээ бидний зүрх тасралтгүй ойролцоо ижил давтамжтайгаар цохилж уушиг тасралтгүй адилхан үйлдлээр организмийнхаа ажиллагааг хангаж байдаг атал хүн нэг бүрийн бодол, сэдэл, хийх үйлдэл яагаад адил байдаггүй юм бол?

Амьдралын хэв маяг

Амьдралын хэв маяг нь хүний онцлог, зан, үйлийн арга барил, хэвшил, зуршлын хосгүй нэгдэлийг агуулж байдаг бөгөөд цогцоороо энэ нь хүний амьдралын үл давтагдах дүр зургийг илэрхийлж байдаг гэж Alfred Adler хэлжээ. Тэр цааш нь хүний амьдралын хэв маяг нь дутуу сул талаа хөгжүүлэх гэсэн өөрийнх нь чармайлтын үр дүнд бий болдог бөгөөд энэ нь 4-5 насандаа сууриа тавьж ямар хэв маягтай хүн болохоо нэгэнт шийдчихсэн байдаг гэсэн санааг дэвшүүлээд цаашид амьдралын явцад гарах өөрчлөлтүүд нь хүүхэд ахуй цагт бий болсон тэр суурийг дараах чиг хандлагатай болоход нөлөөлж, улам батжуулж хөгждөг гэж үзжээ.

Хүн бүрт давтагдашгүй шинж чанарууд агуулагдаж байдаг. Гэвч амьдралын хэв маягаасаа болж хүмүүст сэтгэл зүйн тодорхой чиг хандлагууд бий болдог бөгөөд Адлер эдгээр чиг хандлагуудыг тодорхойлохыг оролдсон нь:

А. Удирдагч хэв шинж – Товчхондоо бол нийгэмд үзүүлэх роль-оо илүү өөрийхөө өнцгөөс харж, гадаад орчноос илүү хувиа бодох хандлага нь давамгайлах чигтэй хүн.

Б. Авагч хэв шинж – Бусдын хүчийг сорох хувалз маягийн сонирхол нь бусад шинжээ давамгайлах чигтэй хүн.

В. Зайлсхийгч шинж – Хувиа ч, нийгмийн ч тусын тулд шийдвэр гаргах чадвар дорой юм л бол зайлсхийх хандлагатай хүн.

Г. Нийгэмд ашигтай хэв шинж – Нийгмийн тусын тулд шийдвэр гаргамтгай бөгөөд энэ нь хувийн эрх ашгаа ч хохироохгүй байхыг эрэлхийлэгч өндөр идэвхтэй бүтээлч хүн.

Адлерийн бүтээлч “би” хэмээх үзэл баримтлал нь бусад санаануудыг нь хоёрдугаарт тавигдахуйц чухал гэж сэтгэл зүйчид үздэг гэнэ.

Бүтээлч би.

Дээр тодорхойлсон чиг хандлагууд нь хувь хүний бүтээлч чанарын нөлөөн дор төлөвшдөг. Заяа төөргийн талаарх бурханы сургаалийг үгүйсгэж хүн ямар хүн байхаа өөрөө л сонгоно гэсэн үзэл нь өөрөөр хэлбэл хүн хувь заяаныхаа эзэн байх ёстой гэсэн үг юм.

За эрдэмтэй судлаач хүн ингэж үзсэн байна.

Харин бичлэгийн хамгийн эхэнд миний дурьдсан хачин” өгүүлбэр биелэлээ олохгүй зовоогоод, удаад байгаагийн гол буруутан нь хүн нэг бүрийн хөгжил, хэв загвар, чиг хандлага л юм байна шүү дээ...


Ямар ч шилдэг аргыг олж, шидэт эмийг уулаа гээд хүний хөгжил, ялангуяа хvмvvсийн дотоод сэтгэлийн хөгжил vгvй бол хөгжил гэж үгүй. Гэсэн блог анд Тулгатын үгээр бичлэгээ өндөрлье.

2006-11-10

Цонх

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Харин хүнд номноос гадна ертөнцийг хардаг өөр цонх бас байдаг бололтой. Энэ бол итгэл үнэмшил, үзэл бодол, ертөнцийн аливаа юмс үзэгдэлийг хардаг тийм цонх гэж Бүтээмж Өндөртэй хүний Долоон дадал ном эхлэсэн байлаа.

Стивэн Ковэй гэгч эрхэмийн энэ ном өндөр бүтээмжтэй ажиллаж амжилтанд хүрэхийн тулд Зан чанарын ёс суртахуунаа сайжруулах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлсэн юм.

Амжилт Бүтээмжийн талын дийлэнх ном товхимолд Хувь хүний чадварыг дээшлүүлэх арга тактик болон оновчтой менежмэнт хийн хурдан хугацаанд амжилт олох арга зэргийг гол удирдлагаа болгосон байдаг бөгөөд энэ нь өнгөн талын бол Энэхүү Зан чанарын ёс суртахуун гэдэг нь тухайн юмс үзэгдэлийг зөвөөр харьцуулан үзэх боломжыг олгодог тэр л парадигмуудыг өөрийн зан чанарт тултал нь суулгахаас нааш жинхэнэ амжилт бүтээмж эцсийн сэтгэл ханамж зэргийг олох боломж туйлын хомс шүү гэдэг утгаараа их гүнзгий өөрчлөлтийг хувь хүнээс шаарддаг гэж бичжээ. Өөрөөр хэлбэл хувь хүний ажиллах чадварыг дээшлүүлэх арга бол тэр хүний ажлын амжилтанд сайнаар нөлөөлөх нь мэдээж гэхдээ хүн эцсийн сэтгэл ханамжаа зөвхөн сайн ажлын амжилтаас авахгүй бөгөөд гэр бүл, бусад амьдралын олон фронт дээрээ амжилттай байж л аз жаргалыг олох ба амьдралын талаарх суурь зан чанартаа үндсэн өөрчлөлт хийхгүйгээр ийм байдлыг бий болгож чадахгүй гэж ойлгох хэрэгтэй.

Бичлэгийн эхэнд цухас цонхны тухай дурьдаад өнгөрсөнийг уншигч та санаж байгаа байхаа. Энэ номны гол үзэл санаа нь хүн амжилт гаргая гэвэл өөрийн цонхыг илүү цэлгэр, тунгалаг болгох өөрөөр хэлбэл амьдралыг харах үзэл, зан чанар [хүний чанараас авахуулаад бүх сайн чанар] –таа эерэг өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэжээ. Ямар аргаар ийм өөрчлөлтийг хийх вэ гэдэг талаар өгүүлэхээ азнаад [ном учраас бүх л санааг нь биччихэж боломгүй санагдлаа.] цааш өгүүлсү:

- Саяхан дэлгэцнээ гарсан Click буюу Удирдлага киноны талаар энд жишээ татая гэж бодлоо. Гол дүр Невман гэгч залуу эхнэр хүүхдүүдтэйгээ “сайхан” амьдрах бөгөөд мэргэжил, ажилдаа ч муугүй эр. Гэтэл нэг гайтай өдөр дарга нь гэнэтийн даалгавар өгсөнөөс болоод гэр бүлтэйгээ амрах төлөвлөгөөгөө таслах шийдвэр гаргана. Үүнд нь гэр бүлийнхэн нь мэдээж баяртай байхгүй. Ингээд мань эр эхнэртэйгээ ам мурийж сэтгэлээр уначихаад Ор Дэрний хэрэгсэл зардаг дэлгүүрт хэн нэгнээс энэ бүхнийг удирдах удирдлагатай болох юмсан гэж хүссэн нь гайхалтай тохиолдлоор биелэх бөгөөд цаг хугацааг удирдаж чаддаг гайхалтай удирдлагын эзэн болно. Кино цааш үргэлжлэхдээ залуу ажилдаа амжилт гаргах талаар, эхнэртэйгээ огт муудалцахгүй байх тал дээр л хэт анхаарсанаас болж шинэ зовлон бэрхшээлүүд учирна. Удирдлага нь цаг хугацааг нүд ирмэх зуур өөрчилж залуугийн амьдралыг дарга болох үе, баян болох үе рүү нь аваачсан тэр үеээс үргэлжилнэ. Эхнэрээсээ аль хэдийнээ салчихсан [секс хийнэ гэж ёстой нэг хоёрын гурваа, эхнэртэйгээ шал тэнэг харьцдагаас болсон. Энэ нь хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлсэнээс болж байгаа юм] бас аймаар бүдүүн гахай болчихсон эрүүл мэнд гэж нойл, ажил мэргэжил болон компани нь маш баян амжилттай хэдий ч хувийн амьдрал нь үнэхээр там болсон байхыг харна. Гэвч цаг хугацааг нэгэнт урагшлуулчихсан болохоор буцаах арга байхгүй. [өнгөрсөн үеийг зөвхөн л харна.] Энэ залуугийн амьдрал ажлаа нэгдүгээрт тавьсанаас болж ингээд өнгөрч байгаа юм гэдгийг кинонд харуулсан. Эхнэртээ хайртай хэвээрээ ч түүнийгээ алдчихсан, аавыгаа нас барахаас нь өмнө ажил ажил гэсээр аймаар гомдоосон зэргээ харна. Эцэст нь гунигтайгаар өвчний улмаас гэрийнхэн хайртай хүмүүсийнхээ гар дээр гудамжинд бороон дунд амьсгал хураана. Кадр....

- Гэнэт сэрсэн чинь нөгөө Ор Дэрний дэлгүүрт нэг орон дээр цэл залуу тэр хэвээрээ унтаж байна нөгөө Невман чинь. Бөөн баяр... Амьдралыг үзэх үзэл хандлага гэж шал ондоо болчихсон залуу босч ирээд хар хурдаараа гэр лүүгээ хайртай хүмүүс рүүгээ гүйн одно.

Тэр залуу зүүдэндээ өнгөтөөр алдаа хийсэнээ үзсэн болохоор жинхэнэ амьдрал дээр алдаагаа давтахгүй нь ойлгомжтой. Аан тийм бас нэг гоё үг мартах гэжийн. Залууг Ор Дэрний дэлгүүрт сэрэхэд хажууд нь худалдагч залуу зогсож байдаг бөгөөд “зүүд байсан байна шүү дээ” хэмээн хашгирахад Худалдагч:

- Та хар дарж зүүдлээд байх шиг байсан. гэж хэлдэг. Энэ үгээр бичлэгээ өндөрлье. Хар дарж амьдрахгүйн тулд бүгдээрээ хичээцгээе.

2006-11-08

Танд хэрэгтэй гурван алхам



------------------------------------------------------------------------------------------------
Зарим нэг хүн дээрх зургийг ойлгохгүй байна гэсэн хүсэлтийн дагуу тайлбар оруулая.

?intitle:index.of? chm "Java"


энэ мөрийг Google дээр шууд аваачаад хайгаарай.

*.chm өргөтгөлтэй Java гэх мэт нэр орсон файл хайх түлхүүр юм.

?intitle:index.of? энэ бол задгай фолдероос хайлт хийнэ гэдгийг тодорхойлж байгаа юм шүү...
Өөрөөр хэлбэл дээрх хайлтын үр дүнд та ямар нэгэн файлыг интэрнэтээс хайж олох бөгөөд шууд татаж авах боломжтой задгай фолдэроос олох болноо.
дараагийн удаа та
?intitle:index.of? pdf "Economics" гэх зэргээр хайгаад үзээрэй.
------------------------------------------------------------------------------------------
Илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.

Амжилт хүсье.

2006-11-07

Дорд Үзэгдэгсэд

Ф.М.Достоевскийн энэ зохиол Муу орчуулгатайгаараа цоллуулсан хэдий ч надад маш сайхан зохиол санагдлаа. Зохиолын оргил хэсгийг уншиж байхдаа, Уншиж дуусаад номоо хааж байхдаа төрсөн сэтгэгдэл гэвэл үнэхээр хэлэх үггүй. 145 жилийн тэртээ бичигдсэн гэж бодогдохооргүй. Энэ зохиол үнэхээр цаг хугацааг ялан дийлэх өгүүлэмжтэй юм. Өчүүхэн миний ойлгож буйгаар бол Номонд гарах гол дүрүүд ямархан шалтгаанаас болж бие биенээ дорд үзэж, эргээд бүгдээрээ дорд үзэгдэгсэд болдогыг харуулахыг зорьсон бололтой. Хайр дурлалаасаа болж Эцгийнхээ нэр хүндийг дорд үзээд бүтэлгүй дурлал нь ааваас нь эрхэм биш гэдгийг ойлгож буй охин, Охиныхоо хайр сэтгэлийг өөрийнхөө нэр хүндээс дорд үзээд эцэст нь хоосон нэр төр бол охиноо гэх хайраас дорд юм гэж ухаарч буй аав. Хүн чанарыг мөнгөнөөс дорд үзээд эцэст нь жаргаж чадахгүй хамгийн муу дүр болох ноён. Өөрийнхөө бүхэл амьдрал, зохиол бичих авъяас чадал, хамаг байдгаа бүтэхгүйг нь мэдсээр хирнээ хайртай хүндээ зориулсаар амьдралын утга учиртай танилцаж буй гол дүр залуухан эр зэрэг маш олон дүрийг гайхалтай уран дүрсэлжээ. Мөнгө бол амьдралын хамгийн чухал тулгуур юм гэдгийг Хүүдээ ойлгуулан Баян хүүхэнтэй суулгахаар ятгаж чадаж байгаа хар сэтгэлт ноёны үг үнэхээр зэвүүн... Өнчин охины яриаг сонсоод охиноо гэх сэтгэл нь хамаг хүлээсийг нь зад татан,

-Охин минь..., Охин минь хаана байна хэмээн эхэр татаж буй эцэг. Энэ хэсэг үнэхээр гайхалтай...

Тэр сонгодог зохиолыг ганц уншаад л дараа нь ийм дүгнэлт хийх нь саваагүй хэрэг байж мэдэх хэдий ч Дорд Үзэгдэгсэд гэдэг ном надад маш том сургааль болсон...

2006-11-03

Ц.БАВУУДОРЖ: МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН

Энэ миний дуртай шүлгүүдийн нэг байгаа юм. Үг, Шад бүрийг нь Анхааралтай уншвал их тансаг сайхан шүлэг гэдгийг та мэдрэх байхаа.

Мордож буй улаан дээлтэй євгєн

Монголын их амар амгалан
Морины хєлєєс чєдєр уйдаж
Шєнийн талд гуних
Монголын их амар амгалан
Модон тэрэгний хєх дугуй
Шинэ євсний солонго гишгэх
Монголын их амар амгалан
Молор саран
Монголын их амар амгалан
Єндєр цагаан vvлс
Монголын их амар амгалан
Гэсэр жангарын шарласан хуудас
Монголын их амар амгалан
Гол мєрєн урсах
Монголын их амар амгалан
Гоолингоо
Монголын их амар амгалан
Эрдэнийн сормуусаа униарт дvрж
Адуу унтах
Монголын их амар амгалан
Эр хvн ятгатай дуулах
Монголын их амар амгалан
Алтай хангай
Монголын их амар амгалан
Арван тавны саран
Монголын их амар амгалан
Гучин гурван говь
Монголын их амар амгалан
Гучин гуравтай харцуул
Монголын их амар амгалан
Ганга агийн торгон суунаг
Монголын их амар амгалан
Ганган харцтай бvсгvйчvvд
Монголын их амар амгалан
Жаргаж гуних
Монголын их амар амгалан
Зангирсан нулимс дотогшоо урсах
Монголын их амар амгалан
Хєх хєх аргалын дєл
Монголын их амар амгалан
Хєсєг нvvдэл
Монголын их амар амгалан
Тооноор туссан наран дотор
Хvv мєлхєх
Монголын их амар амгалан
Тогоонтємєр хаан
Монголын их амар амгалан
Амар болоочийг ачсан
Цагаан тэмээ
Монголын их амар амгалан
Анирхан талын бvvвэй
Монголын их амар амгалан
Буурин дээр нялх ногоо цухуйх
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран, саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлах
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бvvвэй аялуулж
Эцгээр минь vнэг эсгvvлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан євєр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо тvшvvлэх
Миний хаан vр
Монголын их амар амгалан.