Нэг л үр дүнд янз бүрийн аргаар хүрч болдог,
Уй гунигийн тухайд,
Мэргэ таамгийн тухайд,
Юунд ч үл ажрах туйлбартай зан чанарын тухайд,
Гүн ухаан нь үхэлд суралцах явдал болох тухайд,
Айдсын тухайд.
Та энэ номыг уншиж амжаагүй бол уншихаа түр азнаад эдгээр сэдвүүдээр энтри бичиж үзнэ үү. Дараа нь энэ номыг авч уншаад өөрийн бодол санааны цар хүрээ 1533 онд төрсөн хүнийхтэй хэр дүйж байгаагаа сонирхвол танд миний зүгээс барьсан маш том бэлэг болно гэдэгт нэн итгэлтэй байна. Хүлээн авна уу. Сэдвүүдээс бидэнд сонирхолтой байж магадгүй хэд хэдийг нэмье.
Сэдсэн санаанууд маань бидний үйлдэл алхмыг шүүн цэгнэдэг тухайд,
Сайн мууг хэрхэн хүлээж авах тэдгээрийн талаарх бидний төсөөллөөс голчлон хамаардаг тухайд,
Бидний төсөөлөл хир хүчтэй тухайд,
Нэгнийх нь олз нөгөө хүнийх нь хувьд гарз байдаг тухайд,
Ганцаардлын тухайд,
Нойрны тухайд,
Дэмий хоосон арга залийн тухайд,
Бүх юм өөрийн цаг хугацаатай,
-----
Энд нэг хөгжилтэй зүйлийн тухай өгүүлье. Мэргэ таамгийн тухайд сэдэвт: - Ийсүүс Христос гарч ирэхээс бүүр өмнө ч хүмүүс мэргэч бөө нарт итгэх итгэл нь суларчихсан юм билээ. Ясаар юм уу, чулуугаар заяа төөрөг мэргэлэх гэх мэт ирээдүйд юу болохыг хэлэхийг оролдсон олон “саваагүй” арга одоо ч байсаар байгаа билээ. Тайлагдашгүй бүхний өмнө хүн хүчин мөхөсдөөд ирэхээрээ ингэж будилж эхэлдэг тухай бичсэн байсан юм. Яг энэ бичлэгийг уншиж байхад ТВ-ээр хоёр минутийн ирээдүйгээ харж чаддаг хүний тухай Николас Кейжийн тоглосон Холивүүдийн нэг кино гарч таарваа хө. Манай хоёр дүү ийм бол гоёо гэж ирээд л ярилцаж байхыг нь харчаад би ийм байх боломжгүйг батлах гэж оролдов.
Тэгээд би: -ирээдүйд болох ямар нэг бүтэлгүй зүйлийг харчихаад түүнээс зайлчиж байгаа бол тэр бүтэлгүйтэлийг харсан нь худлаа болчиж байгааг тайлбарлах гэж элгээ хөштөл инээлдэв. Учир нь 2 секундын дараа болох үйлдэлийг чи харж чаддаг байсан бол намайг ингэх гэж байгаагаас бултаад би алгадаж чадахгүй байсан биз дээ гэнгүүтээ нэг дүүгээ алгадаад хаячихсан. (мэдээж аяархан л даа) Ха ха. Тэр кино ёсоор бол манай дүү ирээдүйг хардаг байсан бол би алгадаж чадахгүй тэ? Тэгэхээр дүү маань алгадаж чадахгүйг л харсан байж таарч байгаа биз дээ? Хэ хэ.
Уг номонд ийм нэг латин үг ишилсэн байсан. Ирээдүйд юу болохыг мэдлээ гээд, ямарч ашиггүй билээ. Зайлшгүйн өмнө юу ч хийж чадахгүйгээ мэдэрч тарчилна гэдэг тун хөөрхийлөлтэй хувь юм гэж. Дүү нар маань тэр киног үзэхээ болиод хичээлээ хийцгээж эхэлсэн л дээ. Учир нь би хичээлээ хийцгээхгүй бол хоёр долооногын дараа дүн гаргахад юу болдогыг хэлж өгсөн.
8 comments:
Одоо бараг хэн дуртай нь мэргэ төлөгч болоод байгаан биш үү? Ээжийн эртний нэг танил нь 40 гарталаа яагаа чгүй байжээж нэг мэдсэн удган энээ тэрээ гээд баллаж өгсөн шд. Би л хувьдаа тэр хүнийг залилангын хэрэгт ханцуй шамлан оров уудаа л гэж бодсон.
Гэхдээ би зурхай, зарим нэгэн мэргэнд итгэчих гээд байдымаа, хэхэ. Шал балай.
Харамсалтай нь надад ийм боломж гарсангүй дээ. Анхнаас нь дэндүү агуу гэдгээр нь хүлээж авсан болохоор өөрийгөө Монтень тэй харьцуулах тухай бодож байсангүй. Харин одоо эдгээр сэдвээр бичих гэвэл чадахгүй байх аа. Аль нь миний, аль нь Монтены санаа болохыг ялгаж салгаж чадахааргүйгээр би түүнд уусчээ.. Ямар ч байсан зөвлөгөөг минь дагасанд баярлалаа. Тэгээд өөрт чинь хамгийн таалагдсан нь аль нь болох талаар бичихийг хүсэн ёсолсон Anonymous.
pearle deppsu: Сайн уу Дэрсү! (яагаад ч юм чиний account name-г Дэрсү Урсала юм байна гэж ойлгоод яваад байсан байна лээ хэ хэ, одоо чиний хоч шүү за юу гсн :D )
-----
Нэг бөө хавар болох дөхөөд ирэхийн алдад учиргүй бөөлөөд л цамнаад л сүржигнэж гарна. Харин удалгүй навч цэцэг ургаад эхлэнгүүт нутгийнхан нь түүнийг биширнэ гэж жигтэйхэн. Үүр цүүрээр тахиа донгодсоноос болж нар манддаггүй тул энэ мэт төөрөгдлөөс ангижрах хэрэгтэй гэж нэг эдийн засгийн номон дээр бичсэн байна лээ шүү, Derrsu :D
anonymous: Бүх нэрээ нууцлагсадаас хамгийн том бэлэг илгээсэн та шүү. Их баярлаж байгаа. Тэгж байгаад аль нь хамгийн их таалагдсан болохоо тодруулж аваад нэг юм бичихийг бодноо. Маш их баярлалаа!
Sorry sorry, Derrsu gedeg taalagdahgui bna. Ursala bolohiig husku bna, Bi zuvhun Deppsu-gaaraa l uldmeer ban. (galit erhlev)
Sonirholtoi yumaa. Yur n' ireeduig urdchilj medne gedeg minii l huvid baij bolmoorgui sanagdaad baidag yum. Zarim lam nar bol mereg tolog geheesee iluu tim baival zugeer gej zovlogoo ogood baih shig baidag, ter n' nadad hun amitand ajil chin' buteh yum baina, tiim nom unshuu gesnees hamaagui iluu deer snagddag yumaa. Magadgui bi neg ih shutleggui bolohoor tegej sanagddag yum bolov uu?
Сонирхолтой юмаа.Гэхдээ мэргэнд огт итгэхгүй,тийм зүйл байж ч боломгүй гэхээр бас худлаа байхаа.Би ер нь лам нарт сүжиггүй л дээ харин нэг удаа үнэхээр ламын хэлсэнээр нэг тохиолдол болсон бөгөөд тэр хүн бүр зүс царайтай нас хүйстэй нь хэлсийн, тухайн үедээ заааа энэ ёстой санаснаараа ярих юмаа гэж бодоод тоохгүй байсан чинь хэсэг хугацааны дараа яг тэр явдал нь болсон юм да тэхээр гайхалтай юм гэж бас байдаг л юм шиг...
Мэргэ таамгийн тухайд:
Матрикс -н зөнч Бифияа гээч шүлс гоожмоор гоё сэдэв байна даа..
Нео бүхнийг абсолют зөгнөж чаддаг зөнч дээр очдог. Энэ зөнч "бүх" зүйлийг урьдчилан харж чадна. Тэгээд Нео-той анх уулзахдаа:
- Вааранд санаа бүү зов! гэж хэлдэг. Нео: -Юун ваар? гэж хэлээд эргэтэл тавиур дээр байсан ваарыг татаж унагаад хагалдаг. Санаа зовсон Нео уучлал гуйхад зөнч санаа зовох хэрэггүй гэдэг үгээ дахин сануулна. Энэ хүртэл энгийн нэг зөн билэг. Харин Нео:
-Та яаж мэдвээ? гэж асуухад зөнч:
-Яаж мэдэв гэдэг нь гол биш, хэрэв би чамд "вааранд санаа бүү зов!" гэж хэлээгүй бол чи ваар хагалах байсан уу гэдэг нь л сонин байна... гээд учиртай инээмсэглэнэ. Матрикс үнэхээр гайхалтай бүтээл. Энэ хэсэгхэн кадрт ийм том сэдвийг багтаачхаад цааш бүр гоё зүйлс нь үргэлжилнэ.
Нэгэн найз минь дээрхийг тайлбарлан доорх санааг ярьж байсан юм. Амьдралд зарим нэг үйлдэл зайлшгүй байдаг. (хувь тавилан) Жишээ нь үхэл. Сүйт бүсгүйнхээ үхлийг өөрчлөхийн тулд өнгөрсөн рүү очдог эрдэмтэний тухай кино байдаг даа. Үхлийн шалтгаанийг нь өөрчилсөн ч сүйт бүсгүй нь өөр нэгэн санамсаргүй шалгаанаар яг тэр цагтаа янз бүрээр үхдэг. Бурхан хорвоогийн бүх зүйлийг хянаж чадахгүй учраас тодорхой хэдийг л төлөвлөдөг. Зөнчийн хувьд Неогийн ваар хагалах нь зайлшгүй болохыг хараад албаар туршсан байж болох.. Найз маань ингэж тайлбарласан юм.
Нөгөөтэйгүүр матрикс кинонд зүгээр нэг цаг хугацааны энгийн парадоксыг уран гоёор харуулсан ч юм шиг.
Стефен хокинг -ын номонд энэ талаар үнэхээр гоё бичигдсэн байдаг. 19 -р зууны эрдэмтэд (Лаплас..) орчлон ертөнц бүрэн шалтгаанцсан (детерминистик) гэдэгт итгэдэг байж. Хэрэв би Ганбаад Монтеныг ав гэж зөвлөөгүй бол Ганбаа Монтеныг авахгүй, аваагүй бол энэ блогийг бичихгүй, бичээгүй бол би мөн бичихгүй байсан. Хэрэв би бичээгүй бол та уншихгүй, үүнийг уншаад одоо наад төрж буй бодол чинь ч танд бодогдохгүй байсан..
60 -д оны Хэйзенбергийн тодорхойгүйн зарчимд няцаагдсан детерминистик үзлийг өөрөөр үйлийн үр гэж нэрлэж болох мэт.. тодорхойгүйн зарчим эгэл бөөмсийн эгэл бус орон зайд л үйлчилдэг болохоор бидний мэдэрдэг ертөнцийг тодорхой хэмжээнд детирминистик гэж болох л доо.. би одоо байгаа мэдээллээ ашиглан энэ comment (блог?) -г минь Ганбаа уншаад инээнэ гэдгийг урьдчилан хэлж, зөгнөж чадна. Хэрэв зөн билэгийг детирменистик утгаар нь тайлбарлавал бүрэн үндэслэлтэй л зүйл. Матрикс -д ч энэ утгаараа байдаг. Зөнчийн хувьд тэр 3-р анги дээрээ програм болж таардаг. ө/х бүхэл матрикс -н бүх мэдээллийг боловсруулж ирээдүйг урьдчилан хэлдэг програм. Зөнч бифияагын компонент гэмээр програмуудыг өдгөө зохион хэрэглэж байгаа шүү дээ. Энэ хүртэл гарсан санааг та өөрөө Стефен хокинг-ын номноос оригоор нь уншсан нь дээр байх. Харин мэргэ төлгийн но той байж болох зүйл нь огтын хамааралгүй мэт мэдээллийг ашиглан ирээдүйг хэлдэгт л байх шиг. Сонгодог жишээ бол зоос байна. Сүлд буух үзэгдэл нь детирминистик үзлээр бол зоосны анхны байрлал, жин, өндөр, анхны хурд, импульс, агаарын даралт, дулаан, нягт, мөнгөтэй хүрэлцэж буй агаарын молекулууд, тэдгээр молекулудтай мөргөлдөж буй молекулууд ......... г/м тооцох боломжгүй олон хүчин зүйлээс хамаарна. Энэ ч мэдээж. Гэвч гол зүйл нь зоосийг шидэхдээ миний бодсон бодол түүнд бас нөлөөлөх үү? гэдэгт л байна. Энийг бол харин батлах ч, няцаах ч боломжгүй учраас хувь хүний шүтэх, эс шүтэх эрх чөлөөний орон зай тогтон байх мэтээ... (дуусгах шахав...)
"Бодлын" талаар "бодох" нь өөрөө парадокс мэт санагддаг учраас, нөгөө талаас нэрээ, үгийг мартчихгээд байдаг тул больёо.
Та хувь тавиланд итгэдэг үү? гэдэг асуултыг асуухад үнэхээр кайфтай байдгийн.
Таны яг энэ мөрийг уншиж байгаа чинь хувь тавилан мөн үү?!
Детерминистик талаас нь бодвол үйлийн үрийг хувь тавилан гээд нэрлэчихэж болно л доо. Жишээ нь өглөө нар мандах нь хувь тавилан г/м.
Гэхдээ хүмүүс хувь тавилан гэдэг үгийг сонсохдоо Бурхнаас ч юмуу далдын тайлбарлагдашгүй зүйлээс амьдралыг нь зохицуулах гэдэг утгаар нь хүлээн авдаг шүү дээ.
Физикийн хуулиар зохицуулагдах детерминистик ертөнц, Бурхан болоод сүнсэн ертөнцөөс хүртэл үйлдэл минь хамаараад байхад би яаж сонголт хийх юм бэ?! (Нео бас үүнийг зөнчөөс асуудаг.) Өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодох ганц үндэслэл нь тодорхойгүйн зарчим. Тэрийгээ сургийг нь дуулснаас биш өөрөө ч бүрэн ойлгоогүй.
Ямар ч байсан одоо байгаа физикийн хуулиар тайлбарлагдахгүй сүнсэн ертөнц бодитой гэдэгт би итгэнэ. Яг л бодол шиг хийсвэр сүнсэн ертөнц лав байгаа. Хэрэв та материалист бол миний бодлыг тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл гэх байх л даа. Тэр бол таны л тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл. за энэ ч яахав.
Би лав хувьдаа ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ! Миний сонголтын ихэнхи хувь нь бодит амьдралаас, багахан хэсэг нь сүнсэн ертөнцөөс (урьд нас, эцэг өвгөдийн түүх, сүнсэн ертөнц, магадгүй Бурханы хүсэл) хамаарах ч гэлээ үлдсэн өчүүхэн хэсэгтээ би өөрийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх болно. Хэрэв үгүй юм бол би (хокинг-ы хэлдгээр) хэний ч өмнө, бурханы ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй болно.
Тэгэхээр сүнсэн ертөнцийг мэдрэх чадвартай хүмүүсийг би үгүйсгэхгүй. Харин Монголд минь ингэтлээ ихсээд байгаа шалтгааныг "Энэ хорвоо дээр тэнэгүүд нь луйварчдаасаа олон. Тиймгүйсэн бол луйварчид нь юугаараа амь зуух билээ" гэдэг афоризмоор тайлбарлах байна.
Хэт их зүйл бичиж захаасандаа хүлцэл өчин ёсолсон Anonymous.
Deppsu: хэ хэ Deppsu-гаар нь үлдээе дээ. (аймаар өршөөсөн :P)
Peakfinder: Мэргэ төлөг үздэг хүмүүсийг талбайн урд талын цэцэрлэгээс ажиглаж болно! Харин Шашин гэдэг чинь түүнээс илүүтэй сэтгэл засал, залуур зүйн шинж чанартай юм гэж би боддогын.
Nandia: Ерөөс зуун хувь итгэх, бас үгүйсгэх гэдэг "учир" олоогүй бидэнд байж болохгүй зүйл. Гайхамшигтай явдалуудыг тоочвол өч төчнөөн, бусдадаа ойлгохоор тайлбарлаж чадахгүй болохоороо л төөрөөд явчиж байгаа нь тэр байхгүй юу дэ :D
Anonymous: Инээсэн шү, :D Сэтгэгдэлийг чинь шууд паблишдчихсан! Гэснээс нээрэн Stephen Hawking-ын Цаг хугацааны товч түүх номын орчуулгын нээлт өнөөдөр 12 цагаас Интерномд болох гэж байгаа гэсэн мэссэж сая надад ирлээ. Сайхан ном орчуулагдсанд туйлын баяртай байна. Өнөөдөр үсэрч очоод нэгийг авчдаг хэрэг ээ хө.
Post a Comment