Pages

2007-09-28

Блогчидын Top100 бичлэг цуврал 6-10

6 - Агуйн тухай сургааль - Сайнбаяр
Энэ бичлэгээс Сайнбаяр андын орчуулсанаар алдарт Платоны Allegory of the Cave – тай эх хэл дээрээ танилцах боломжтой. Үнэхээр хуучиршгүй зохиол юм.

7 – Чанар – Iga
Товариш Игаагийн бичлэгүүдээс алийг нь ч яахав гэж эргэлдэж байгаад энэ бичлэгийг сонгочихлоо. Товчхондоо бол хүн чанарын тухай бяцхан бичлэг л дээ. Гэхдээ хамгийн сүүлд ...үргэлжилнэ гэсэн үгээс нь ургуулаад бодохоор...

8 – Тэр – Хүдэр
Манай Хүдэр анд найзынхаа тухай бичсэн байна. Энгийн мэт боловч намайг найзынхаа тухай бичихэд хүргэсэн бичлэг байгаа юм. Та бүхэн сонирхоод л үз.

9 – Нойр – Gobi
Энэ их эрчилсэн хөгжил дэвшил бужигнасан нийгэм дунд амьдарч байгаа бидний үеийнхэн нойрны тухай энэ бичлэг болон доорх сэтгэгдэлүүдийг нь сонирхож үзэхэд ямар ч байсан илүүдэхгүй нь ойлгомжтой.

10 - Хэрхэн бага унтаж их эрч хүчтэй байх вэ? – Очко
Нэгэнт нойр гэдэг сэдэв уруу ороод ирсэн юм энэ бичлэгийн хажуугаар өнгөрчиж тэвчсэнгүй шүү. Учир нь бүүр шинжлэх ухааны үүднээс мэдээд авууштай зүйлүүдийг бичсэн байгаа.

...За хө одоо 90-хэн бичлэг үлдсэн байгаа. Сонгох үнэхээр хүнд ажил бололтой. Яваандаа улам хэцүү болох байх даа гэж...


4 comments:

Amaraa said...

Hi,Zuudchingiin "Aavaa dursahad " geed goy sh dee .Za chi medej bgaa bailgui dee

Оюунбодол said...

top bichleguudiig ingej neg dor tsugluulaad ih goyo yum hiij bgan bn aa. sain bichleguudiig neg doroos olj unshih n olon humuust amar, goyo, heregtei bn bh.

amjilt !!

Unknown said...

Баярлалаа Амараа би мэдэхгүй юм байна. ОЛж үздэг хэрэгээ ерөөсөө

Баярлалаа Oyunbodol оо. ХҮмүүст бага ч болов тус болж байвал болох нь тэр...

Unknown said...

Бичлэгийг нь олж уншсан шүү Амараа их баярлалаа заавал шилдэг бичлэгүүд дундаа оруулах болноо.