Pages

2007-09-01

Амьтны ферм

George Orwell – хэмээх эрхэмийн энэ ном орчуулагдсан газар болгондоо моодонд ордог юм гэнэ лээ. Хүмүүс ч их ярьж ПиАр-дах юм. 1984 болон Амьтны ферм гээд энэ хоёр номыг саяхан Интерномоос авч номын сандаа нэгтгэсэн л дээ. Гэхдээ өмнө нь Амьтны фермийг Батака найзынхаа ажлын номын сангаас авч уншиж байлаа. Тухайн үед нэг дор сууж байгаад уншаад дуусгачихсан, дахиж олдохгүй байсан болохоор эргээд нэг унших юмсан гэж бодогдоод л байсан юм. Ашгүй нэг юм өөрийн болгож авлаа.

Сталины үе буюу аль 1945 онд хэвлэгдэж байсан ном шүү дээ энэ чинь. Бяцхаан энэ ном Soviet нийгмийг тэр чигээр нь задлан шинжилж алхам тутамыг нь няцаан, гажиг булай бүхнийг нь баталсан болохоор, Социализм гээчийг бүтээлцэж явсан маниусын өвөө эмээ ээж аав нарыг Молли хэмээх гүү, Цангинуур хэмээх гахай Боксэр гэдэг морь зэрэг амьтдын дүрээр орлуулан яг биччихсэн болохоор унших битгий хэл нэрийг нь дурьдахаас эмээдэг байсан цаг саяхан гэнэм.

Аав ээжүүдийн социализм босгохоор ажил хөдөлмөрт зүтгэж явсан үеийг сонсохоор яг л Боксэр хэмээх ажлын морь санаанд бууж байгаам даа.
Бахархалт салхин тээрмээ барихын тулд хамаг байдгаа боолын ёсоор тавиад туучихсан эцэст нь энгэртээ гялалзах хэдэн метал хийцэнд сэтгэл хангалуун далийж одсон “морь” хичнээн олон байсан бол... Хэдий тэнэг ч гэсэн хичнээн олон Молли гүү төрөлх амьтны фермээс зугтаасан бол... Хичнээн олон манлайлагч гахай хурал дээр нохойд уруулж мөнх бусыг үзүүлсэн бол...

Бүхэл бүтэн далан жил фермийн амьдралаар амьдарсан "амьтдын" удам угсаа болох би одоо ийм тойм бичээд сууж байгаа боловч тухайн үед амьдарч байсан бол бас л нэг “Амьтдын ферм мандтугай” явах байсан байх даа.

...Орвэллийн 1984 гэдэг номыг харин уншиж арай амжаагүй байгаа... Сая википэдиадсан чинь 1949 онд хэвлэгдсэн ном байна шүү дээ. Бас л айн...

1 comment:

Б.Баясгалан said...

nadad ene zohioloos Molly guunii dur mash ih taalagddag. unemshiltei, bas ih oguulemjtei gedeg utgaaraa. mani molly bol busdiin erhend jargaltai baih gedeg zamiig buzgai sain heregjuulegch. fermeesee zugataaj huuchin ezendee ochhihood hee huaran hevnegee nomorchihson, tergendee holluulchihson, tolgoinhoo oroid tuuz zuuchihsen tun ch setgel hangaluun dombon yoton hulheed zogsoj bdag ter heseg ni uneheer unemshiltei. odoo ch manaihnii dund huuchin niigmee sanagalszan *Tegehed ch mon saihan baij dee. uuregt ajlaa l hiigeed yavj bhad uls bugdii ni gargaad ogdog. ajil, bair gej sanaa zovohgui amar bj dee* geed l shuursh aldan yariltsah Molly-nuud zondoo l bii shuu dee. buruutgah ch argagui yum shig bgaa yum.