Pages

2007-09-20

Блогчидын Top100 бичлэг цуврал

Блогтой танилцсан түүхийн урт маань даруй хоёр жил дөхөж явна. Энэ хооронд маш олон хүн блог бичиж эхэлсэн, мундаг мундаг олон хүнийг ичнээ таньдаг болов. Нүд нээсэн сайхан бичлэгүүд ч олныг уншив. Цаг хугацааг ч чамгүй зарцуулав. Энэ хооронд миний гүүгл рийдэрт маш том сан үүсэн бий болсон байна. Цаашид ч өргөжих нь дамжиггүй. Тэгэхээр энэ хугацаанд надад ямар нэг хэлбэрээр сэтгэгдэл төрүүлж чадсан бичлэгүүдээс шилж сонгож байгаад 100-г нь шинээр блог ертөнцөөр аялагсдад танилцуулахаар шийдлээ. Та бүхэн бас сэтгэгдэл хэлбэрээр өөрт таалагдсан бичлэгүүдээ бусадтай хуваалцахыг хүсвэл үлдээнэ бизээ.

1 - Ухамсар нэг л агшинд єєрчлєгддєг - Тулгат
Тулгат андын бичлэгүүд цаанаа нэг амттай. Энэ бичлэгийг уншсанаар хүний ухамсар эволюцийн үүднээс гэнэт өөрчлөгдөх нь боломжтой юу? гэсэн асуулт таны сонирхолыг эрхгүй татах болно.

2 - Цаг, завын тухай хэдэн үг - Хишигбаатар
Энэ бичлэгийг уншсанаар "завгүй ээээ завгүй" гээд байдаг үгийг хэлэхдээ ямар нэг юм толгойд чинь тээгэлдээд байдаг болно доо.

3 - Аав - Тогоруу
Хөгжилтэй чөлөөтэй өнгө аястай энэ бичлэгийг унших хүртлээ блогийг би "албан ёсны" гэж ойлгодог байснаа нуугаад яахав. Хишгээ ах мэссэнжэрээр линкийг нь явуулаад "сэтгэх гэж сэлэмдсэн байна" гэж билээ.

4- Юм болгонд дүрэм журам хэрэгтэй - Зоригт
Хоёр жилийн өмнөх бичлэг боловч байдал Зоригт андын хэлсэнээс дордсонуу гэхээс дээрдээгүй л байна. Та бүхэн юун тухай болохыг уншиж үзээд ойлгох буйзаа.

5 - Бусдыг хvндэлж амьдарцгаая - Хишигбаатар
Дээрх Зоригт андын бичлэгийг уншсаны дараа энэ бичлэгийг уншаад үзсэн хүн маргаашнаас замын хөдөлгөөний дүрэм баримтлах нь эрс сайжирана. Ухамсар нэг л агшинд өөрчлөгдөх ч юм билүү гэж бодов.

Post a Comment