Pages

2007-09-29

Блогчидын Top100 бичлэг цуврал 11-15

11 – Бичгийн монгол хэлний уламжлал тасрах нь байна даа - Ш. Баатар
Баатар ахын бичлэгүүд дээр хүмүүс нэг их сэтгэгдэл бичдэггүй нь энэ хүний бичлэгүүд үнэхээр байх ёстой чинээндээ “тулсан” байдагтай холбоотой гэж би боддог.
Саяхан нэг хүн миний блогийг үзээд: (анх блог гээч юмыг харсан байж ч мэднэ.) - шинэлэг гоё л юм. Уншихад яг л найзууд хоорондоо ярилцсан аятай санагдлаа. Гэхдээ алдаатай үгнүүд нүдэнд өртөөд нэг л тиймэрхүү байна. Цаашид анхаарна биз ээ гэж билээ. Тэр хүний үгнээс болоод ийн бодсоноо энд оруулав:
- Блогчид минь ээ, энүүхэн эндээ гэж хэлэхэд өөрийн бодлыг хэрхэн ямар хэлээр яаж илэрхийлэх нь таны хэрэг боловч эх монгол хэлнийхээ ирээдүйн тухай анхаарч тоож нэг бодвол ямар вэ? Бидний үүсгэсэн энэ их агуулга ирээдүйн монгол хэл дээрх эрдэм мэдлэгийн хөмрөгт лавтай нэмэр болох нь гарцаагүй шүү дээ.

12 - “Өөр хэл байтугай өвөр монгол аялгаар ярьж чаддаггүй сэтгүүлч” – Ш. Баатар
Ярианы хэлний тухай энэ бичлэгийг уншаад “манай нутгийнхан аялагатай ярих нь ч гаагуу шүү” гэдэг онигоо санаанд оров. Би ч бас оюутан болж хотод ирээд мөн ч их шоолуулсансан. Дөрвөн жилийн дотор хэн ч шоолохооргүй ижилссэндээ сэм баярлаж явсан маань ухвар мөчид хэрэг байсан байж. Амралтаар гэртээ очоод аав ээжийгээ шоолоогүй л байгаа даа гэж санаа зовсондоо Баатар ахын энэ бичлэгийг олонд онцолж энд орууллаа.

13 - Бухын хамар шогнойх цагаар... – Galaarid
Бухын хамар шогнойх цагаар урт жолоот ажлаа эхэлбэл их юм амждаг даа. Энэ өгүүлбэрийн утгыг Галаарид ахын ээж түүнд хэрхэн тайлбарласан хийгээд манайханы эрт дээр цагаас нууц утгат үгээр харилцдаг байсан тухай нэгийг сонирхуулсан энэ бичлэгийг таньд өргөн барья. Бичлэгийн доор Буянцогтоо ахын “Өлзийнарангийн өчил” бичлэгээр ороод гарахаа мартавуузай.

14 – Чихний чимэг үү, чихний чийр үү? - Тулгат
Асуудал хөндсөн энэ бичлэгийг бас л эх хэлээ хайрлагсад санаа зовогсод уншаад үзвэл түмэн бодол эргэлдээд л явчихна гэж мэд. Дээр өгүүлсэн ах нарын бичлэгүүдэд дурдсан зүйлүүдийг үл анхаарсанаас явж явж үр дүн нь хэрхэн гарчихаад байгаа тухай Тулгат анд гярхай илрүүлж бичсэн байна гэж би бодоод энэ бичлэгийг орууллаа.

15 - Зөв бичгийн дүрэм – Зоригт
За тэгээд энэ таван бичлэгийг дэс дарааллаар нь уншаад үзээрэй. Энэ бичлэгийг бас дээр нь байгаа Тогоруугын бичлэгийг ч сүлбээд үзчихээрэй. Зоригт андын энэ бичлэгээс хойш би л лав дахиж гарчигт цэг тавьж бичээгүй. Та бүхэн ч бас энэ мэт миний алдааг олоод өгөөд байвал нэг насаараа буян бодож явна шүү гсн :D

10 comments:

Өнөржаргал said...

Таны ингэж шилдэг бичлэгүүдийг шалгаруулж байгаа тань их таалагдаж байгаа шүү. Дараагийнхийг тань тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье!!! =)

Unknown said...

Баярлалаа Өнөржаргалаа! Таалагдсан бичлэгүүд дээр нь сэтгэгдэлээ үлдээхээ мартуузай!

Жаагий said...

Sain bichlegvvdiig songoson baina.
Ganbaa songolt saitaim, onts dvn tavii gesen :D.

Unknown said...

Баярлалаа Жаагий!

бж said...

Tanaid neleed hed irsen, ezgui taaraad taniltsaj chadaagui l yavna. Ene udaa setgegdlee uldeemeer sanagdaad. Saihan blogtoi shuu. Taalagddag yum. Ter bichleguudiig zaaval unshnaa.

Bayasum said...

Сонгосон бичлэгүүд чинь их таалагдлаа. Эдгээр бичлэгүүдийг ямар нэгэн шалгуураар сонгосон байж таарна. Ер нь бүхий л сонголт шалгуураасаа хамаардаг. Сайн сонголт хийхийн тулд сайн шалгуур хэрэгтэй байж таарна. Тэгвэл сайн шалгуурыг сонгох шалгуур нь юу байх тухай эргэцүүлмээр санагдав. Тэгээд блогтой болсных, сэтгэгдлийн хамаг зайг чинь бараад яахав гэж бодлоо. Блогийг минь эх барьж авсанд талархан ёслов. *_*

A.Амарсайхан said...

Галаагийн "Бухын хамар шогнойх цагаар"-т Тогоруугийн үлдээсэн сэтгэгдэл бүр хүч нэмжээ.

Unknown said...

Бүгдэнд чинь баярлалаа хүмүүсээ,
ганаа_бж Жирийн нэг бүсгүй сайн уу?
*_*Надад сайн Шалгуурсаад байх юмгүй л дээ. Зүгээр миний сэтгэлд үлдсэн бичлэгүүд... Блогтой болсонд чинь баяр хүргье. :D
а.амарсайхан тэр ч тийм шүү. ;)

Anonymous said...

Сэтгэлд үлдэх гэдэг чинь сайн л шалгуур ш д.. ;) .. *_*

Unknown said...

tom tom bichleg oruulj ene ter bultereed bsan chini "Блогчидын" gedeg ugee buruu bicheed bgan bish beez. Genet neeh sonin haragdaad bh chini. И ni geegdehgui biz dee Arduudaa?