Pages

2007-09-08

Гарчиггүй

Өнөөдөр бол хагас сайн, гэлээ ч ажил дээрээ нилээд суулаа, сая гарч хоол идчээд Интерномоор орж дэлгүүр хэсэнгээ сайхан тэнэж яваад ирвээ хөөрхий. Манай ажлын энүүгээр эргэн тойрон барилга байшин бариад толгой дээрээс тоосго “хөөш” гэх вий гэсэн айдастай л явдаг боллоо. Мотоциклийн юм уу барилгын хамгаалалтын малгай олж өмсөөд явдаг юм билүү, бас даатгалд хамрагдах хэрэгтэй ч юм уу.

За тэр ч яахав, ахмадын холбооны байр гээд нэг хуучин байшинг нураах гэснээс болоод бас ажилдаа ирэх замд сонирхож харах зүйлтэй болоод байгаа. Тэнд байшингаа нураалгахгүй гэсэн ахмадуудад туслахаар “нацистууд” ирсэн бололтоймаа. Түрүүчийн долооногт вимо дотроос Монголд Нацизм мэндлэх үү гэсэн хэлэлцүүлгийг уншсан. Яг тэрийг уншсаны дараа ахмадын холбооны байрны хэмхэрхий цонхоор Гитлерийн хас тэмдэгт туг намирч байхыг хараад үнэхээр их гайхав. Хас тэмдэг бол монголчуудаас гаралтай гэж мэтгэх хүн гарах л байх. Үгүйсгэхгүй ээ манай нутагт адуундаа одоо ч хас тэмдэгээр тамга тавьдаг хэвээрээ, гэхдээ тэр улаан туган дээр цагаан тойрог дунд хар хас тэмдэг байх нь Гитлерийн их аллагын билгэ тэмдэг гэдэгтэй надтай маргахгүй байлгүй. За энэ учрыг үнэхээр олсонгүй... Харин сая анзаарсан чинь хас тэмдэгт туг энэ зураг дээрх шиг ногоон болчихсон байж байна. Ёстой хачин юм. Ер нь учир мэдэхгүй байж хэтэрхий том зүйлээр тоглож байгаа залуус юм биш үү. Хятад хүнтэй хамт яваа нь мэдэгдсэн монгол эмэгтэйчүүдийн үсийг хусч эхэлсэн гэнэ. Энэ чинь одоо юу болоод байна вэ? Тэмцэх гээд байгаа зүйлтэйгээ буруу тэмцэж байна биш гэж үү? Хэн нэг гэмгүй хүн хэлмэгдэхгүй гэсэн баталгаа алга байна даа янз нь... За үс гэзэг төдийхөнөөрөө хэлмэгдээд өнгөрвөл ч дүүрч, нэг өдөр ажил дээрээ халзан ороод ирсэн хүний нэр төр шороо бужигнуулаад л унадын байгаа биз дээ.
Тэнд “хамгаалалтанд” байгаа залуусийг харсан. Үүдээр нь нэг шүлсээ хаячихсан нарийхан хар өмд өмсөөд хар алчуурын цаанаас цоо ширтэж байвал яах уу? Өөрийн эрхгүй боевик бодолууд толгойд эргэлдтэл харж байгаам чинь. Зургийг нь нэг авчдиймуу гэснээ заамдаж аваад эх орныхоо нэрийн өмнөөс намайг зодчуул яана гэж айчлаа. Ёооё. Монгол залуус ингээд сууж байж таарахгүй, Залуусыг ийм болгоход түлхсэн хүмүүс нь илүү буруутай! За за яриад байвал их л юм байна. Гэхдээ ядаж би улс төржихөө байя.

Интерном ороод оо, тэнд Дэлхий бөөрөнхий биш ном ганц хоёрын зэрэгхэн л үлдсэн гэнэ шүү, манайхан үнэхээр энэ номын утга учрыг ухаарч авахыг хичээж байгаа бололтой. Хоёр дах хэвлэлтийн тухай бодох цаг Отгонпүрэв андад маань ирж байгаа бололтойдог.

Би ном хараад зогсож байсан, хажууд нэг хүн худалдагчаас нь асууж байна. Ямар ямар номнууд байна? Худалдагч нэээх гайхаж харсанаа та ямар ном сонирхоо вэ? -1500-гийн үлгэрийн ном байна уу? Худалдагч за яг тийм үнэтэй байхгүй тэр ширээн дээр найм орчим мянгын хэдэн ном байгаа. (заав). Явсаных нь дараа худалдагч бүсгүй найз бололтой эмэгтэйд: -энэ хүн дандаа сонин сонин юм асууж орж ирдийн, тэгээд дандаа том хүний ном сонирхоод зогчиноо хэ хэ. Анх удаа л өөр төрлийн ном асууж байна гэв. Миний чих уртыг хэлэх үү, инээд муутайг ч хэлэх үү бушуухан холдов. Гэхдээ блог дээрээ биччий яадийн. Тэр хүн хичнээн сонин санагдаж байсан ч үйлчилгээний ажилтан хүн энэ мэт байдлаар ярихыг цээрлэх ёстой байх л даа.

Мишэль Дэ Монтэний Сонгомол эсээнүүд гэдэг ганц ном авчлаа. Номын санд эхний эсээг нь уншиж үзсэн чинь бас ч дажгүй юм гээч. Миний блог дээр нэг хүн санал болгосон нь номын дэлгүүрт яг нүдэнд тусаад тэсэлгүй авчлаа. Орчин үеийн өнөөх essay гээч зүйлийг анх бий болгосон хүн юм байх. Бичлэгээ паблишдаж хаячаад харьж уншдаг хэргээ хө.

21 comments:

peakfinder said...

Надад энэ хүмүүс зүгээр л нэг хийрхэж байгаа юм шиг санагддаг. Үнэн сэтгэлээсээ эх оронч үзэл энэ тэртэй бол ингэж эх оронч гэдэг үгийн үнэ цэнийг буулгахгүй байсан юм шигээ. Үнэхээр тийм байсан бол харин өөрсдийн биеэр үлгэрлэж арай гэгээлэг юм хийх байсан болов уу? Дээр нь тэгэж л монгол хүний эрх ашиг гэж бодож багаа бол хүмүүсийн эрх чөлөөг хүндэлнэ биз дээ. Ядаж л тэр гудамжинд шүлс нусаа хаядагийн эсрэг тэмцэнэ биз дээ. Тэгэхэд өөрсдөө хятадуудаас ялгаагүй бүдүүлэг авирлацгаагаад л.. За даа эцсийн эцэст энэ ч нөгөө дээгүүр байгаа бүдүүн улсуудын хийсэн нүглийн үр дагавар юм уу даа. Гомдмоор санагдаад байх юмаа.

БЭ said...
This comment has been removed by the author.
БЭ said...

Энэ хүмүүс бол бидэнд гай л авч ирэх хүмүүс, би бол ооогт дэмжихгүй байна, бүр 1000000...% дэмжихгүй байна. Монгол улсын үндсэн хуульны ХОЁРДУГААР БҮЛЭГ Арван дөрөвдүгээр зүйл буюу ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ-ний тухайд дурдахдаа :
1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.Хүн бүр эрх зүйн этгээд байна. гэсэн байдаг. Үүнээс үүдэн энэ залуус монгол улсын үндсэн хуулиан зөрчиж байна.

БЭ said...

hey tuunees gadna ter VIMO-d chin yaj burtguuldeg yum be, bur olohgui yum, tuslaach.

Unknown said...

Хас тэмдэг Монголоос гаралтай гэдэгт баталгаа олдоогүй л байгаа.
Хууль бус хужаа нар маш олон байгаад байна шүү дээ.
Хуулийнхан чадахгүй байхад, буруу ч бай тэгж л байг л дээ.

Unknown said...

Яг гарвал үүсэл нь мэдэхгүй юм, ямарч байсан бид түүхэндээ хэрэглэж ирсэн ард түмэн. Хатуу чанга эрч хүчний билгэдэл боловч түүнээс нь давсан дэлхийн дайны аймшигтай лого болон мөнхөрсөн эд шүү дээ...
Хуульчид чадахгүй байгаа бол хуульчид улс төрчид гэж нэр зүүж тэнд сууж татварын минь мөнгөөр амьдарч байгаагын хэрэг нь юу юм бэ? Тэдэнтэй тэмцэх хэрэгтэй биш үү?
------
Урд хөршийн нэг тэрбум зургаанзуун сая хүн амын энэ тэсрэлт ази байтугай дэлхий даяар тархаж байгаа үед хамгийн боловсролгүй хар ажилчидийг нь импортлож байгаа нь бидний буруу юм гэхэд Байшин зам гүүр барьж байгаа нь бидэнд хэрэгтэй шүү дээ, харин энэ бодлогоо хэдийд хэрхэн хааж нутаг буцаах тухай бодлогоо бодож суух хэрэгтэй. Түүнээс зодож нүдээд, "нулимдаг" бацаануудаараа айлгах гэж оролдоно гэдэг тэнэг хэрэг.

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

Тэмцэгчид гэж дандаа зөв үйлдэл хийнэ гэж үгүй л дээ. Хэдэн саасгар банди нар учраа олохгүй дэмийрэх нь хөөхийлэлтэй байдгийм. Санаа нь зөв арга нь буруу гэдэг шиг хууль энэ тэрээ мэдэхгүй байж худлаа Монголын үндсэрхэг хүмүүсийн нэрийг бүү гутаасугай гэж хэлмээр... Тэмцэж байна гэж хуулиа зөрчөөд байвал дүрэм зөрчиж яваа жолоочоос ялгаа юун. Өөрсдийгээ Манлай Баатар Дамдинсүрэнд тооццон гүйж явах нь өрөвдөлтэй харагдахымаа. Одоо бид хүчээр биш ухаанаар ялах хэрэгтэй болов уу гэж бодох юм. Үнэхээр тэмцмээр байгаа бол сайн боловсрох шаардлагатай. Тэмцэгчид дайснаа сайтар судалсан байх нь хууль шүүдээ. Тэр Хятад хэлий нь сур л даа. Гүн ухааны нь судлалдаа. Дараа нь тэмцлийн зам чинь тодроно биздээ. Боловсролгүй, ухамсаргүй хүний тэмцэл бол нохой шиг зодолдохоос хэтрэхгүй л болвуу. Юунд хүрэх гэж байгаагаа мэдэхгүй цээжээ дэлдэхээ, цээжий нь дэлдүүлхээ болимоор юм.

Zoljargal Gantumur said...

telmeng dejjejina

БЭ said...

asuusan asuultand hariultsan bai daa, ganbaatar aa? esvel medehgui gedeg ug chin bas hangalttai.

Unknown said...

Өөөөө ах нь сэтгэгдэлүүд дундаа эргэлдээд ёстой аягүү том ёс алдчихлаа, уучлаарай. Ахын дүү надад имайл хаягаа өгчих. (сэтгэгдэл дээр бичингүүтээ устгачихаарай. Миний имайлээр хүрээд ирдэг юм.) Вимогын анхдагч нарын нэг л дээ ах нь :) Их олон сайхан агаа ажаа нар бийй тэнд... Бусад хүмүүс ч гэсэн ийм маягаар вимо урилга авч болно шүү. (гэхдээ би ядаж ичнээ таньдаг байх шаардлагатайг анхаараарай!)

БЭ said...
This comment has been removed by the author.
БЭ said...

ganbaatar aa, urilga yavuulsand bayarlalaa, ih saihan orchin baidag yum baina, odoogoor joohon taniltsah geed tolgoi ardaa garchaad l yavna, joohon sudalj baigaad idevhtei gishuun blno oo, undur amjilt husey ta bugded, ih saihan uil ajillagaa yavuuldag yum baina.

Unknown said...

Баярлалаа! Блогчидын арми гээд коммунити байгаа элсээрэй. Тэнд олон танил чинь байгаа байх шүү!

Legacy said...

Даяар Монгол хөдөлгөөний нөхдүүд сонин дээр бичсэнээр 20, 30-аад хүүхэн барьж авч үсийг нь хуссан сурагтай байна. Нийгэм тэртэй тэргүй хямралтай ороо бусгай байхад энэ хүмүүс хүчирхийлэл хийх л дутаад байгаан байх даа. Очиж очиж дээрэлхэж байгаа хүмүүс нь нутаг нэгт хүч мөхөс охид хүүхнүүд. хахаха. жинхэнэ үндсэрхэг үзэлтнүүд чинь нутгийнхаа нэг ч гэсэн янхны төлөө цусаа урсагадаг гэсэн шүү. Сэтгэгдэлд бичсэн нэг өндөр зэрэглэлийн янхан гэж өөрийгөө танилцуулж байгаа хүүхний яриж байгаагаар яг хүрж ирээд бариж аваад үс хусаж харагдаач. хүрээд ирвэл ам руу мөнгө чихнэ. тэд яс юман дээрээ траншэйний хэлэх өмөөрөх хүнгэй ядуу дорой охидыг барж авч үсийг нь хусаж чадна гэчиж. Үнэн л байхдаа гээд инээд ихээр хүрэв. Бусдаар хужаа нарт ч, цагдаа нарт ч, тэднийг өмөөрдөг хайцаалдаг орогнуулдаг төрийн түшээдэд ч гар хүрч чадахгүй байж юун ч эх оронсог үндсэрхэг үзэлсэг юм бэ дээ. Аятайхан шиг ар гэрээ авгай хүүхдээ аваад явж байвал эх орныхоо төлөө бодит хувь нэмэр болох байх даа. Солонгосууд хөгжлийнхөө хүнд хэцүү үед хүүхнүүд нь бүгд шахуу японуудын өвөрт орж амьжиргаагаа залгуулж байсан ба тэр үед нь эрчүүд нь нэгэн хоолойгоор тангараг өргөн бүх бие хүч чадлаа дайчлан тууштай ажиллаж, улс орноо охид хүүхнүүдээ аварч өдий зэрэгтэй хөгжсөн туршлага бий гэж бас нэг нь дурсаад авч. Нээрээ эрчүүд нь төр улс гэр орноо төвхнүүлэх ноён нуруутай байж улс орноо аврах тухай ярихгүй бол үндсэрхэг, эх орон ч үзэл нэрээр бамбай хийн аллага, хүчирхийлэл, анархизм нийгэмд түгээж өөр хоорондоо алалцсаар мөхөх вий дээ. цаана чинь хужаа нар биднийг дотор нь хагаралдуулж сөнөөх бодлого бариж байгаа ч юм билүү. За яахав. Зав байгаад хүсэл байгаад ямар нэгэн зүйлийн төлөө тэмцдэг л юм байгаа биз. цаана нь хүний эрх, эрч чөлөө зөрчигдөж хүчирхийлэл заналхийлэл үүсгэнээ гээд өөрөө хууль бус үйлдэл. үндэсний эрх ашиг хувь хүний эрх ашгаас ямагт дээгүүр байх ёстой гээд бас нэг солиотой нөхөр мэдэмхийрэх юмаа. алив үндэсний эрх ашиг хуулиар зохицуулагддаг юм байгаа биз дээ. хуулийнхаа хүрээнд ажиллаж амьдраад явж байвал хэн ч хүний эрхийг бүдүүлгээр зөрчих эрх бас байхгүй. хууль зөрчсөн хүн хуулийнхаа дагуу л хариуцлага хүлээх ёстой баймаар. Ер нь бол нэлээн мансуурсан хийрхсэн юу хийх ёстойгоо мэдэхгүй гарууд бололтой юм. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хятадын компаниудтай тэмцэх, хятад руу охид хүүхнүүдийг зуучилдаг нөхдийг, алив хууль зөрчсөн гадны иргэдтэй тэмцэх гээд олон олон бухимдал төрсөн асуудалтай тэмцэх олон шийдэх асуудал байдаг. яагаад тийм юмнуудаа хийж болдоггүй юм бэ? Эцэст нь амьдрах арга л юм биз дээ. Ямар нэгэн ашиг сонирхол дээр нэгдэж хэн нэгний эрх ашгийн төлөө нөгөөгийн эрхийг боогдуулах зөрчих. Том нэр бариж жижиг setgehed үр дүн нь жижигхэн юмаа. Харин хор хохирол ихтэй байх юм.

Legacy

Unknown said...

Баярлалаа Л.
Саяхан мэссэнжэрээр таны эрхийг хэн нэгэн гадаад хүн зөрчсөн бол энэ утасаар мэдэгдэнэ үү гээд нэг утасны дугаар тараад байна лээ. Өөрсдийгөө өргөмжилсөн ямар нэг харгис цагдаагын байгууллага байгуулагдчихсан юм уу хаашаа юм бол. Ялзарсан төрийн байгууллагууддаа цөхөрсөн олон хүн тийшээ нь хандаж улам өөгшүүлж байгаа байх даа гэж санаа зовж байна.
Чиний хэлдгээр амьдрах арга л юм уу гэдэг чинь яг үнэн. Гэхдээ үүнээсээ хэтэрсэн хэн нэгнийх нь синдром, бас гал дээр тос нэмсэн ямар нэг эвэнтэ болвол "тэсэрч дэлбэрэхэд" бэлэн байгаа юм шиг санагдаад байдаг боллоо.

Anonymous said...

chamaig ovoo gaigui uhaalag zaluu gesen chini naigui teneg zaluu baih chini ee.jaahan tuuh unshaach dee yadaj...uy ch medehgui tenegee mangaraa ingej olond zarlah yamar shaardlaga baina? has temdeg haanaas garaltai yamar uchirtai gedgiig chamaas arai deer teneguud ch medej baigaa.bas undestnii erh ashigaas iluu neg hunii erh ashig,heseg hunii erh ashig gej baidaggui um.nemj helehed sogtuu baihdaa ingeed bichleg oruulaad baival chinii blogiig hun baitugai nohoi ch tooj unshihgui.chamaig neeree teneg gehed bagadmaar gomdmoor teneg um daa

Unknown said...

хэ хэ, Архи уугаагүй эрүүл байхдаа блогоо бичсэн л дээ, миний байгаа байдал маань л энэ, Тэнэг тэнэг л гэх юм, эх орон үндэстний эрх ашиг гээд хашгичаад байгсад яг тань шиг асуудлын голыг барьж авахын оронд хэн нэгнийг тэнэг мунхаг тэгэх ч эрхгүй ингэх ч эрхгүй гэж худлаа бачимдаж өөрсдийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулдаг гэж ойлгодог шүү. Миний тэнэг байгаад гомдоод юухэв хайран нэрв байгаа даа. Дахиж орж ирээд энэ хариуг минь уншиж байгаа бол та ч гэсэн ... :P,

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

Anonimous сэтгэгдэл үлдээгчид ихэнхдээ сайн найз гэж бодож явдаг ч юмуу их л ойрын хүн бачуурлаа гаргах хэлбэр шиг байгаам. Хулчийсандаа нэрээ нуудаг кеке...

Legacy said...

Naiz nuhud, oiryn humuus anon nereer buhimdlaa taildag gedeg unenii ortoi. Ene ni uuruu manai mongolchuudyn het naizarhag dur esgeh, busdad aya tal zasah, jalgarhah, dovorgoh uzliin surug nuluu yum boluu?

Ganbaagiin door yu bichsen baisan yum be? Deed talynh ch yahav neg nazist tovarish bachuurlaa tailsan l yum shig baina. Ugaasaa yamar ch argumentgui zugeer l hun ruu dairch davshilsan bichlegiig shuumjlel gehed ch haashaa, uzel bodloo hamgaalaad baina gehed ch haashaa yum ach holbogdol uguhud berh. Hun bur ganbaa bid 2-toi sanal niileh albagui ch yagaad esreg sanaltai baigaagaa jishee tataad helchihvel bolmoor sanagdah yum.