Welcome to the real world! Matrix
Матрикс -н зөнч Бифияа гээч шүлс гоожмоор гоё сэдэв байна даа..
Нео бүхнийг абсолют зөгнөж чаддаг зөнч дээр очдог. Энэ зөнч "бүх" зүйлийг урьдчилан харж чадна. Тэгээд Нео-той анх уулзахдаа:
- Вааранд санаа бүү зов! гэж хэлдэг. Нео: -Юун ваар? гэж хэлээд эргэтэл тавиур дээр байсан ваарыг татаж унагаад хагалдаг. Санаа зовсон Нео уучлал гуйхад зөнч санаа зовох хэрэггүй гэдэг үгээ дахин сануулна. Энэ хүртэл энгийн нэг зөн билэг. Харин Нео:
-Та яаж мэдвээ? гэж асуухад зөнч:
-Яаж мэдэв гэдэг нь гол биш, хэрэв би чамд "вааранд санаа бүү зов!" гэж хэлээгүй бол чи ваар хагалах байсан уу гэдэг нь л сонин байна... гээд учиртай инээмсэглэнэ. Матрикс үнэхээр гайхалтай бүтээл. Энэ хэсэгхэн кадрт ийм том сэдвийг багтаачхаад цааш бүр гоё зүйлс нь үргэлжилнэ.
Нэгэн найз минь дээрхийг тайлбарлан доорх санааг ярьж байсан юм. Амьдралд зарим нэг үйлдэл зайлшгүй байдаг. (хувь тавилан) Жишээ нь үхэл. Сүйт бүсгүйнхээ үхлийг өөрчлөхийн тулд өнгөрсөн рүү очдог эрдэмтэний тухай кино байдаг даа. Үхлийн шалтгаанийг нь өөрчилсөн ч сүйт бүсгүй нь өөр нэгэн санамсаргүй шалгаанаар яг тэр цагтаа янз бүрээр үхдэг. Бурхан хорвоогийн бүх зүйлийг хянаж чадахгүй учраас тодорхой хэдийг л төлөвлөдөг. Зөнчийн хувьд Неогийн ваар хагалах нь зайлшгүй болохыг хараад албаар туршсан байж болох.. Найз маань ингэж тайлбарласан юм.
Нөгөөтэйгүүр матрикс кинонд зүгээр нэг цаг хугацааны энгийн парадоксыг уран гоёор харуулсан ч юм шиг.
Стефен хокинг -ын номонд энэ талаар үнэхээр гоё бичигдсэн байдаг. 19 -р зууны эрдэмтэд (Лаплас..) орчлон ертөнц бүрэн шалтгаанцсан (детерминистик) гэдэгт итгэдэг байж. Хэрэв би Ганбаад Монтеныг ав гэж зөвлөөгүй бол Ганбаа Монтеныг авахгүй, аваагүй бол энэ блогийг бичихгүй, бичээгүй бол би мөн бичихгүй байсан. Хэрэв би бичээгүй бол та уншихгүй, үүнийг уншаад одоо наад төрж буй бодол чинь ч танд бодогдохгүй байсан..
60 -д оны Хэйзенбергийн тодорхойгүйн зарчимд няцаагдсан детерминистик үзлийг өөрөөр үйлийн үр гэж нэрлэж болох мэт.. тодорхойгүйн зарчим эгэл бөөмсийн эгэл бус орон зайд л үйлчилдэг болохоор бидний мэдэрдэг ертөнцийг тодорхой хэмжээнд детирминистик гэж болох л доо.. би одоо байгаа мэдээллээ ашиглан энэ comment (блог?) -г минь Ганбаа уншаад инээнэ гэдгийг урьдчилан хэлж, зөгнөж чадна. Хэрэв зөн билэгийг детирменистик утгаар нь тайлбарлавал бүрэн үндэслэлтэй л зүйл. Матрикс -д ч энэ утгаараа байдаг. Зөнчийн хувьд тэр 3-р анги дээрээ програм болж таардаг. ө/х бүхэл матрикс -н бүх мэдээллийг боловсруулж ирээдүйг урьдчилан хэлдэг програм. Зөнч бифияагын компонент гэмээр програмуудыг өдгөө зохион хэрэглэж байгаа шүү дээ. Энэ хүртэл гарсан санааг та өөрөө Стефен хокинг-ын номноос оригоор нь уншсан нь дээр байх. Харин мэргэ төлгийн но той байж болох зүйл нь огтын хамааралгүй мэт мэдээллийг ашиглан ирээдүйг хэлдэгт л байх шиг. Сонгодог жишээ бол зоос байна. Сүлд буух үзэгдэл нь детирминистик үзлээр бол зоосны анхны байрлал, жин, өндөр, анхны хурд, импульс, агаарын даралт, дулаан, нягт, мөнгөтэй хүрэлцэж буй агаарын молекулууд, тэдгээр молекулудтай мөргөлдөж буй молекулууд ......... г/м тооцох боломжгүй олон хүчин зүйлээс хамаарна. Энэ ч мэдээж. Гэвч гол зүйл нь зоосийг шидэхдээ миний бодсон бодол түүнд бас нөлөөлөх үү? гэдэгт л байна. Энийг бол харин батлах ч, няцаах ч боломжгүй учраас хувь хүний шүтэх, эс шүтэх эрх чөлөөний орон зай тогтон байх мэтээ... (дуусгах шахав...)
"Бодлын" талаар "бодох" нь өөрөө парадокс мэт санагддаг учраас, нөгөө талаас нэрээ, үгийг мартчихгээд байдаг тул больёо.
Та хувь тавиланд итгэдэг үү? гэдэг асуултыг асуухад үнэхээр кайфтай байдгийн.
Таны яг энэ мөрийг уншиж байгаа чинь хувь тавилан мөн үү?!
Детерминистик талаас нь бодвол үйлийн үрийг хувь тавилан гээд нэрлэчихэж болно л доо. Жишээ нь өглөө нар мандах нь хувь тавилан г/м.
Гэхдээ хүмүүс хувь тавилан гэдэг үгийг сонсохдоо Бурхнаас ч юмуу далдын тайлбарлагдашгүй зүйлээс амьдралыг нь зохицуулах гэдэг утгаар нь хүлээн авдаг шүү дээ.
Физикийн хуулиар зохицуулагдах детерминистик ертөнц, Бурхан болоод сүнсэн ертөнцөөс хүртэл үйлдэл минь хамаараад байхад би яаж сонголт хийх юм бэ?! (Нео бас үүнийг зөнчөөс асуудаг.) Өөрийгөө эрх чөлөөтэй гэж бодох ганц үндэслэл нь тодорхойгүйн зарчим. Тэрийгээ сургийг нь дуулснаас биш өөрөө ч бүрэн ойлгоогүй.
Ямар ч байсан одоо байгаа физикийн хуулиар тайлбарлагдахгүй сүнсэн ертөнц бодитой гэдэгт би итгэнэ. Яг л бодол шиг хийсвэр сүнсэн ертөнц лав байгаа. Хэрэв та материалист бол миний бодлыг тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл гэх байх л даа. Тэр бол таны л тархины эсийн цах.сор харилцан үйлчлэл. за энэ ч яахав.
Би лав хувьдаа ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ! Миний сонголтын ихэнхи хувь нь бодит амьдралаас, багахан хэсэг нь сүнсэн ертөнцөөс (урьд нас, эцэг өвгөдийн түүх, сүнсэн ертөнц, магадгүй Бурханы хүсэл) хамаарах ч гэлээ үлдсэн өчүүхэн хэсэгтээ би өөрийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх болно. Хэрэв үгүй юм бол би (хокинг-ы хэлдгээр) хэний ч өмнө, бурханы ч өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй болно.
Тэгэхээр сүнсэн ертөнцийг мэдрэх чадвартай хүмүүсийг би үгүйсгэхгүй. Харин Монголд минь ингэтлээ ихсээд байгаа шалтгааныг "Энэ хорвоо дээр тэнэгүүд нь луйварчдаасаа олон. Тиймгүйсэн бол луйварчид нь юугаараа амь зуух билээ" гэдэг афоризмоор тайлбарлах байна.
Хэт их зүйл бичиж залхаасандаа хүлцэл өчин ёсолсон Anonymous.
11 comments:
Гоё бичлэг байна, нэгийг бодогдуулчлаа. Би тэр номыг уншмаар байна
Би хэрвээ завтай байсан бол цайны газар явчих байсан. Завгүй учраас блог руу орсон. Блог руу орсон учраас Ганбаад ваараа хагалуулчихлаа. Ваараа хагалуулаагүй байсийм гэхэд коммент бичихгүй л байлаа. Цайны газар луу явахаас...
Deppsu: Интерном ороод авчих, бас "Цаг хугацааны товч түүх" өнөөдөр нээлт нь болсон байна. 5000т гэж байна. Их сонирхолтой ном шүү.
а.амарсайхан: Хожим надаас ваар нэхээд унахгүйм байгаа биз дээ?
Гоё бичлэг байна.
Монтен, Хокинг аль аль нь зүгээр нэг гүйлгээд уншчихдаг ном биш мэт... Монтенийг унших бүрдээ би шинээр унших мэт болдийн. Ганбаа ч хэсэг хугацаанд ном авахгүй нь бололтой. -Блог нээдиймүү.. гэж бодтол урам хайралсанд талархан ёсолсон Anonymous.
Хүндэт Anonymous минь ээ Блог нээвэл яасан юм бэ?
Дахиж нээрэн нэг хэсэгтээ ном авахгүй гэж бодож байгаа. Унших номнууд чамгүй олон болоод овоорчихлоо.
Sanakae: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
"Anonymous - Мэргэ таамгийн тухайд"-Таны бичлэгийг уншаад үнэхээр таалагдлаа. Би ч гэсэн энэ талаар сонирхдог. Өөртөө нэг блогны юм нээсэн юм. Удахгүй сонирхолтой сэдвээр е-ном оруулнаа. "Хүн мичнээс үүсээгүй гэж..." Таны блогоор байнга орох дуртай шүү. Амжилт хүсье!
Хокингийн 2ын нэг мөн биз дээ бас хар нүхний талаар.Дэлхий хамгийн их борлогдсон шинжлэх ухааны ном.Номонд нь ганц томьёо орсон тэр Эйнштейний алдарт.Шинжлэх ухааныг энгийн үгээр жирийн хүмүүс ч ойлгохоор бичсэн гэдгээрээ алдартай биз дээ.Өөрөө зайлуул суумгай ярьж чаддаггүй хүнд өвчтэй их зовлон үзсэн хүн байхаа.Саяхан мэдээгээр гарч байсан өөрөө биеэрээ жингүйдэлийг мэдрэхийг хүссэн гээд НАСА-д тусгай онгоцонд жингүйдэж үзэж байна лээ.Би номыг эхлүүлж уншиж байгаад дуусгаж чадаагүй хар нүхний тухай номон дээрээ хорвоо ертөнцийн талаар нэгдмэл нэг онолыг олчих юм бол дэлхий ертөнц галактик огторгуй зэргийг яаж үүссэн цаашдаа хэрхэх зэргийг мэдэж болно гм юм талаар бичсэн байх шиг байсан одоо санахад.Хэрвээ олсон бол бурхны санааг ойлгох байсан гэсэн алдарт өгүүлбэрийн талаар өөрөө хэрэв би
энэ өгүүлбэрийг бичээгүй бол номын борлуулалт 50 билүү хэд билээ хувиар билээ буурах байлаа гэсэн байдаг.Хэхэхэ даанч уншиж бүхэн дуусгаагүй.Харин тэр Монтень-н ямар нэртэй ном байдаг юм бэ?
nmba: тэгээрэй сонин сонсогдож байна. би одоохондоо хүн бич төрлийн ямар нэг амьтанаас үүссэн гэдэгт итгэдэг хүн л дээ. гэхдээ юмыг яаж мэдэхэв бичлэгийг чинь уншаад л үзий ;D
meesh: Хокингийн энэ номыг уул нь англиар нь уншиж байгаад орхичихсон байсан юм. Уул нь эх хэл дээр маань хоёр ч удаа хэвлэгдсэн юм байна лээ. Одоо л нэг Эйнштейний онолыг жинхэнэ утгаар нь гадарладаг болж байна.
Монтений essay's-ыг Аюурзана түүвэрлэж орчуулаад Сонгомол эссэнүүд гэж нэрлээд хар номны цуглуулга дундаа оруулж хэвлүүлсэн юм билээ.
saihan sedbeer daqjgyi bichsen bna yag odoo bi yu bodoj bna ta nar taa daa hehe bayarlalaa hugshun dajgyi shyy
www.khtuugii.blogspot.com
Post a Comment