Уг номыг нь авч байгаа хүмүүст орчуулагч нь гарын үсгээ зурж өгч байна. Ингээд нэг гарын үсэгтэй номтой болов оо. Орой очоод хажуулах зуураа жаахан эргүүлж тойруулж сонжоод уншиж эхлэв. Тэгш газраар жигдхэн хурдтай явж байсан машин гэнэт огцом өгсүүр замд ороод хааз нь ээрээд хүч алддаг шиг л юм болов. Хэтэрхий орой болчихсон байсан тул араагаа сольж амжилгүй тормосоо дарж жаахан зогсох зуур ингэж бодлоо. Мотороо хөргөөж жаал амраад, шатахуунаа нэмээд, гандангаар нэг ороод тэгээд энэ замаар эргээд нилээд хурдтай дайрая. Харин одоо бол кардаанаа татчихаад унтахаар хэвтье гэж шийдээд чигээрээ тас үсрэв.
Хагас сайнд NTV-ээр сэтгүүлч Золжаргалын хийсэн “Амьдралд хөтлөх зам” нэртэй баримтат кино гарлаа. Хөгжлийн бэрхшээлтэй, хөгшид настай иргэдэд тулгардаг нэг том бэрхшээл болох хотын барилга байгууламж зам талбайд байх ёстой тэдэнд зориулсан зам шат гарц зэрэг байдаггүйгээс эдгээр хүмүүс улам их нийгмээс тусгаарлагдмал хаалттай болж энгийн хүмүүстэй адил эрх тэгш амьдрах зарчим алдагдаж байгаа тухай уг кинонд тусгажээ. Иймхэн зүйлсээс болоод тэд сургууль соёлд явж чаддаггүй, ажил хийж чаддаггүй, хөгшид настангууд тэтгэвэр тэтгэмжиндээ хүрч төрийн үйлчилгээнд ч хүрдэггүй, тэр ч бүү хэл дэлгүүрт ч орж чаддаггүй гэнэ. Уг нь барилга байгууламж барих болоход тэргэнцэрээр гарч болох шат, хараагүй хүнд зориулсан зам гэх мэт байх ёстой шаардлага тавьдаг нөгөөдүүл нь ч хийлгүй яахав гээд тэндерт ордог хирнээ хийдэггүй, хийсэнгүй гэж араас нь шалгадаггүй бололтой. Хийх арга ухаанаа олдоггүй юм болов уу, хүсдэггүй юм боловуу бүү мэд. Шинэ баригдаж байгаа орон сууц нийтийн хорооллийн байруудад зураг төсөлд нь орсон л байдаг байх.
Уриалга: Гадаадын хөгжилтэй улс орнууд ийм зүйлийг заавал хийдэг, хэрэгжүүлэхээ үүрэг гэж үздэг гэнэ. Манайхан хүн чанаргүйдээ бус санаанд нь ороогүйгээс хийлгүй орхидог байлгүй дээ. Тийм болохоор гадаадад байдаг болон энэ талаар мэдлэг мэдээлэлтэй блог жуулчин хэн бүхэнд хандаж уриалах нэг санаа байна.
Хараагүй хүмүүст зориулсан шат, тэргэнцэртэй хүн саадгүй орж болдог шат, саадгүй замаар гардаг замын ирмэг, зориулалтын зам хараагүй хүнд аюулгүй хайс хашаа, хөлд нь тээглүүлэхгүйгээр турба байрлуулах гээд л өөр юу байдаг юм тэр бүхний аль дайралдсан зургийг нь аваад тайлбарлаад блогууд дээрээ байрлуулаач. Хүмүүсийн анхаарлыг бага ч болтугай ийш нь хандуулаач гэж чин сэтгэлээсээ хүсэх байна.
related: http://saruul-uhaan.blogspot.com/
related: http://telmen.blogspot.com/
related: http://khuder.blogspot.com
-------------------------------------------------
Бүтэн сайнд эгчийндээ очиж хэдэн дүү нартай нийлээд гэрийг нь буулгаж тавив. Ер нь ингэж амрах их дуртай. Намайг харангуутаа илт дуу шуу орцгоогоод л гүйлдээд эхэлж байгаам чинь. Ахын нэгдүгээр ангийн охин гэж нэг эмэгтэй л болохоос Жим Кэрри шиг алиа амьтан тэднийд ирчихсэн байсан нь энэ зураг дээрх л дээ. Ийм хүүхэд гээд бодчивоо. Сургуулийхаа тэргүүний сурагч болсон, онц сурдаг, бас ангийх нь нэг банди ааваа ээжээ гэж хүүхэд уйлдаг байхад Гантуяаа гэж уйлдаг (дурлачихсан гэсэн, бандийн аав ээж 2 нь манай хүүгийн анхны хайр танай охин гэсэн шүү гэж эгчид хэлсэн байна лээ. Татаж унахаа шахсан шүү. Одооний хүүхдүүд нээрэн...) тийм мундаг охин шүү. Янз бүр болоод байхаар нь зургийг нь аваад интернэтэд тавина гэсэн хэлсэн амандаа хүрэх гээд энд байрлууллаа. Аав нь гадаадад байгаа, орж үзэг. Охин чинь аавыгаа санаад ийм марзан болчихсон. Хи хи.
11 comments:
Neeren ene sedveer bi bas bainga bodoj yavdag, saynyi semestert bi bas ene sedveer seminart suugaad mongoloo bodhoor l bur haramsmaar baidag yum. Zoljargal setguulch tegvel iim sedev hunduud gargasan n bolj dee, yadaj l ulaanbaatart huuhdiin tereg tureed yavchihaya aa zam baihgui, dugui unaad yavchihaya aa zam baihgui, tegeheer ter tahir dutuu humuusiig bol bur avch heleltsdeggui n unen shuu. odoo baruunii ornuud iim nuhtsuliig hangaagui bol barigddaggui shd.
ted yaj tiim bolsoniig ni medmeer bna.
ene talaar blog deeree bichlee. Orj taniltsaarai. Zurag oruulah bolnoo.
Баярлалаа Бямбаа!
Urialganii hariu bichleg hiisen shuu, orj unshaarai, thx!
http://pg.photos.yahoo.com/ph/khuder777/album?.dir=47acscd&.src=ph&store=&prodid=&.done=http%3a//pg.photos.yahoo.com/ph/khuder777/my_photos
Mаш их баярлалаа залуусаа. Маш чухал зүйлсээр монгол агуулга баяжиж байгаад би туйлын их баяртай байна.
Эдгээр бичлэг, зургуудыг чинь хэрэгтэй хүмүүст нь хүргэхийг хичээнээ.
yadaj neg maaani ch gesen sanaa zovon yavdagt bas bayarlaj baina, ter nevtruulgiig n olj uzeh yumsan, tiimee bi architecture suraltsdag yum!
Tnx хүдэрээ хэрэгтэй зурагууд байна. Тайлбар бичээд блог дээрээ байрлуулвал хүмүүст их хэрэгтэй юм байна. Ялан гуяа шар замыг их олон авмаар санагдах юм. Япон хэт давчуу орон ч гэсэн яг хэрэгтэй гэж үзсэн зүйл дээ зай хайрлахгүй зориулдаг. Ялангуяа цэцэрлэгт хүрээлэнгүүд.
Post a Comment