Pages

2007-03-10

Movie: Pan's Labyrinth

Oscar гардуулах ёслолын шууд нэвтрүүлгийг үзэж чадахгүйгээс (worktime) хойш web site-ийг нь цаг орчим ширтэж F5 товчийг морзоор захиа бичиж байгаа юм шиг л дарж суутал нэг таамаглалыг маань "El laberinto del fauno" хэмээх энэ кино эвдсэнд их гайхаж байлаа. Шилдэг makeup дээр Apocalypto авна гээд зуун хувь итгэлтэй байсан тул үлгэрийн юм шиг poster-той испани хэл дээр хийгдсэн нэг кино авчихаар нь яадаг кино вэ гээд таньж мэддэг хүмүүсээсээ асуусан чинь мэддэггүй. Бодвол бас л үлгэрийн кино гээд тоогоогүй бололтой. Тэгээд саяхан ид шидийг нь үзлээ. Уг киноны найруулагчаар нь Мексикийн алдарт найруулагч Гуйлермо Дел Торо (Mimic, Hellboy, Blade 2) ажиллажээ. Жүжигчидын хувьд Pan /Faun/-аас бусад нь мексик, испани жүжигчид ажиллажээ. Киноны үйл явдал нэгэн үлгэр домгоор эхлэнэ. Газар доорх хаант улсын хаан ганц охинтой байлаа. Гүнж газар дээрх амьдралыг сониучирхан гэрээсээ явсанаар нарны гэрлийн нөлөөнд автан ой санамжаа мартан ахиж эргэн ирэхгүйгээр алга болдог. 1940-өөд оны Франциско Франко-гийн дэглэмийн үеийн иргэний дайн дундах Испани улс ... алс бөглүү нэгэн цэргийн хуаранд Офелиа охин хөмөрсөн тогоо шиг гэдэстэй болсон ээжтэйгээ ирнэ. Түүний хойд аав болох гэж буй мөн дүүгийнх нь аав болох гэж буй хүн нь даанч нэг харгис, хэрцгийгээрээ алдартай, партизануудыг дарах даалгавар бүхий капитан Видал гэгч байлаа. Офелиа охин үлгэрийн ном унших дуртай, ганцаардмал нэгэн байлаа. Тэдний байшингийн хажууханд labirynth (төөрдөг байшин) , түүний дор Pan амьдардаг байлаа. Эндээс л Офелиа охины үлгэрийн аялал эхлэнэ дээ. Pan түүнийг газар доорх хаант улсын гүнж мөн хэмээн итгэх бөгөөд буцаж очихын тулд 3-н даалгавар биелүүлэх ёстой, хэрхэн биелүүлэх зааврыг охинд өгнө.
Охины даалгавараа биелүүлэх үлгэрийн үйл явдлуудтай зэрэгцэн ууланд бүгсэн партизанууд болон капитаны цэргүүдийн хоорондох мөргөлдөөны үйл явдал, ээжийнх нь хүндрэлтэй төрөлттэй зэрэгцэнэ. Энэ мэт дарангуйллын эсрэг иргэдийн гар хоосон тэмцэл, үлгэрийн амьтад, ид шид, хайр сэтгэл, харгис хэрцгийлэлээр дүүрэн 3-н оскар авсан энэ гайхалтай киног үзэхийг зөвлье. Найруулагч нэг кинонд фашизмийг нэг жижигхэн хуаран дах үйл явдлаар маш тодорхой гаргаж, томчуудын эрх мэдлийн төлөөх тэнэг дайны хажууд бяцхан охины мөрөөдлийн ертөнцийг зэрэгцүүлэн харуулсан нь олон шүүмжлэгчдэд таалагдсан бололтой. Ямар ч байсан кино шүүмжлэгчдийн site-уудаас 95%-аас дээш үнэлгээ авсан байсан. Зарим нь Гуйлермо Дел Торо-гийн masterpiece гэж нэрлэсэн байна лээ. Энэ зураг дээр байгаа хоёр нүдээ гартаа углаад юм хардаг Palemen гэгт амьтан болж хувирахын тулд жүжигчин нь 5-н цаг хөдөлгөөнгүй суудаг гэж бодохоор best makeup-аар оскар авах нь аргагүй юм билээ. Мөн киноны soundtrack-ийг сонсоод үзээрэй.

3 comments:

SE said...

sabal neg bna, unheer goe kino bolson, kinonii neleen olon turuluudiig uurtuu bagtaasan sanagdsan,

Цогоо said...

Надад тэр Офелиа охины дүр их таалагдсан. Үлгэрүүд дээр гардаг дуулгавартай охидоос эрс өөр. Яг л нэг хүүхэд занг гаргасан. Амттаныг хараад тэсэхгүй тэр жижиг амьтад анхааруулсаар байхад тоохгүй идчихдэг. Энэ хэсэг маш их таалагдсан. Хүүхдийн кино байна даа гэж бодоод үзсэнийг хэлэх үү бөөн сюрприз болсон шүү. Би л лав хувьдаа 10-аас 9,5 оноо өгөхөөр байсан.

Jerry said...

Хоёр нүдээ гартаа углаад юм хардаг хэсгийг нь хараад хөөх ямар гоё юм бэ гэж байгаа юмы чинь... Тэр хэсэг үнэхээр гоё байсан. Нүүр будалт ч бас