Pages

2007-03-21

Polldaddy

Би санал асуулга явуулах хоббитой хүн л дээ гсн... Хүдрээгийн энэ бичлэгийг уншаад шинэ асуулгын санаа оллоо. Та дараах 2 хувилбарын аль нь бусдад хэрэгтэй санал асуулга болно гэж бодож байна? саналаа өгнө үү. Өөрөөр хэлбэл санал асуулгийн санал асуулга юм л даа. :D

Мөн илүү дээрийг ч хэлж өгч болох юм. Арай өөр санаа байгаа бол коммэнт хэсэгт үлдээгээрэй.

1. Таны Аз жаргалын сагсанд юу юу байвал та өөрийгөө хангалттай аз жаргалтай болно гэж үзэх вэ?
Хайр дурлал
Мөнгө
Нэр алдар
Дуртай ажил
Боловсрол
Эрүүл мэнд
Сээгс
Агуу бүтээл
Үр хүүхэд
бусад

2. Та ямар үед аз жаргалтай байдаг вэ?
Дурлах
Амттай хоол идэх
Гоё ном унших
Чалчих
Ажлаа дуусгах
Аялах
Блог унших
Хүүхэн эргүүлэх
Мөнгө олох
Програм бичих
Бандгайрах
бусад

За саналаа өгөөрэй:

8 comments:

Unknown said...

Хариултанд нь мөн саналаа үлдээгээрэй хүмүүсээ.

Док said...

Сайн уу Ганбаа? Ойрд цагаан сар болцийм шиг л айлд /хүнүүсийн блог коммент дотор/ таараад байсан. Өнөөдөр танайхаар зочилж явна найз нь.
2 хэсэгт хоёуланд нь байгаа зүйлүүдээр... гэвэл яахуу хэхэ. Жишээ нь 2т бол тун дажгүй юмнууд байгаа ч хүүхэн эргүүлэх энэ тэр нь бол гачин болоод явчихийн. 1-т нь бас зарим нэг нь таалагдаж л байна.
Тэгээд бас, цоо шинээр бодоод нэг бүлэг гарган түүвэрлэх гэхээр залхуу хүрээд байна.

Unknown said...

эЭ тэгээд би яахийн бэ?

Unknown said...

Хольж сүлж болийшдээ: зүгээр л copy paste хийчих ээ хө

Док said...

k k

bbatzorig said...

нэг биш хэд хэдийг сонгож болдгоор хийвэл зүгээр юм

М.Огоо said...

Jishee ni ter bandgairah bol goyo l hobby bna. Haaya beer uuchihaad humuustei maazraad suuj bhad bandgairah goyo bdag shuu

Unknown said...

Бандгайрах гэдгийг оруулах гээд найруулгын чадал хүрсэнгүй дээ хө.
Гэснээс санал асуулгын санал асуулгаа дуусгаад санал асуулгаа эхлэчихсэн шд. :D