Pages

2007-03-12

Цагаан сар

Аав иж 2 хоёулханаа байгаа болохоор цагаан сарыг тулгачилгүй запастай очсон. Банш, бууз, мах шүүс, будаа цагаа угаалга цэвэрлэгээнд халз ороод л явчив. Ойрын хэдэн жил иймэрхүү хүнд хөдөлмөр эрхлээгүйг хэлэх үү, гар хөл нялхарсан гэж жигтэйхэн. Залуу байхдаа хавар намарт мод түлээний ажилд гар эвэршээд хутга ирлэсэн ч болохоор байдаг байлаа. Харин одоо тэгсэн төмсний салат хөшиглөөд л цэврүү үсэрчиж байна гэжийшд. Keyboard нүдэхээс өөр ажил хийдэггүйм аргагүйч... За тэр ч яахав.

Хөдөөгийн их нүүдлээс болсон ч байх, цаг хугацаанд хөгшид налсаар байгаагаас болсон ч байх аав ээж 2 маань тэр хавьдаа нилээд ахмаддаа ордог болчиж. Намайг залууд манайх шинийн нэгэнд бараг гэртээ ордоггүй тойроод золгоод явчихдаг байсан чинь бүүр шал ондоо болжээ. Шинийн нэгэн, хоёронд гэрээс бараг цухуйсангүй. Үеэл хаяал ах дүүсийн хөлд дарагдаж бэлэгний авдар дүнгэнэж энэ тэр алингаа алдах шахав. Ах гал тогоонд зоолттой, аяга таваг угаагаастай, банш жигнээстэй (нээрэн манай нутгийн зарим айлууд баншийг усанд чанадаг болсон байна лээ. Мань мэтийг нусаак байхад бас тэгдэг байсан гэнээ. Моод эргэж байгаам байлгүү). Төрлүүдийн зарим хүүхэд намайг танихгүй энэ тэр бяцхан батируулаастай. Өрөө дамжиж давхиад, шогшоод зүгээр суудаггүй өтцөн жаалууд нилээд чанга батируулаастай зарим нь нүдний харцаар хөдөлдөг болцон энэ тэр атмаан байсан үеэ санаастай ч гхшг.

Халамцуу гаруудад үнсүүлж золгох нээрэн лайтай заншил юмаа зүгээр л үнэрлэчихнэ биз пял хийтэл үнсэхийг яаанааа. Одоо яахав дээ. Гэснээс нээрэн Аав ээж 2-ыг ажилдаа явсан хойгуур ах Аннагаа уншаад гэвтэж байсан чинь хаалга тогшив. Малгай нь 45 градус хазайчихсан ээжийн “ангийн хүүхэд” орж ирээд учиргүй золгов. Сарвайсан гарнаас хэтрээд хүзүүдэж аваад цорвойхоор нь гостуу баагийнуудад үнэнхээрийн дургүйн дээр гэртээ ганцаараа байсан болохоор тэрүү гэнэт дургуй хүрэнгүүтээ боевик зан хөдлөөд сарвайсан гараа өргөсөөр навсайтал нь мангастцийшд. Гэвүүл яахуу? Хэ хэ арай ч мангастаагүй л дээ. Гэхдээ Жэки Чан шиг л 2 гаран доогуур нь булт үсрээд хажууд нь гарцан. Гостуу баагий гайхсан байхдаа, гэнэт фокус нь алдагдаад явцан байх. Сохор ухаандаа энэ залуу ч ёозгүй байгаан байна гэдгийг гадарлав бололтой тавган дээрээс ганц чихэр оноод авчиж чадахгүй байдгаараа биеэ бариад гачин гачин болжийноо нөгөөх чинь. Аяга цай уулгачихаад бараг чирээд гаргачихсан. Тохируулж ууж чадахгүй алингаа алдтал уухаар яадаг байнаа ер нь? Аав ээж 2-г ирэхэд нь гэмгүй царайлаад л Аннагаа уншаад гэвтэж байв шүү.

3 comments:

Зэлмэ said...

Би хааяа хөдөө гэртээ болоосой гэж мөрөөддөг юм. Тэгэхдээ аймгийн төв биш, сумын төв ч биш, бүүр жинхэнэ хөдөө. Тэгээл аав, ээж дээрээ очоол цэвэр агаарт адуу манаад сууж байх мөн сайхан байхдаа. хэхэ

Unknown said...

хэ хэ яг тийм ажил нь оногдоод ирэхээр хүйтэнд нусаа гацартаа наагаад мөн манах байх даа хө. :D Хавар хүйтрээд ирэхээр, бас унагалах болохоор л манана шүү дээ. Дээр үед залуу байхдаа мөн ч их адуу манадаг байж дээ. Бандгайрав.

Anonymous said...

Адуу манах гоё шүү. бүр гэрээ санчихлаа