Pages

2007-03-23

Та яаж мэндэлдэг вэ?

Манай хэлтэсийн залуучууд өдрийн ундны ширээний ард суугаад Бөгтөр уулнаас авахуулаад Улс төр хүртэл дэвэн дэлхийн зүйлийг ярилцдаг юм. Дээхнэ хүмүүс яаж мэндэлдэг талаар яриа болсон. Яригдсан шүүмжлэлтэй хандаж байсан ганц нэг мэндчилгээ байна л даа. Тэр нь Юу байна? гэдэг мэндчилгээ. Уг нь "сонин юу байна" гэсэн үг л дээ. Зүгээр л яриа өдсөн маягийн энгийн энэ мэндчилгээний "сонин сайхан" гэдэг үг нь алга болоод ирэхээр зүгээр л "юм" байна уу? гэсэн гаж утгатай болчиж байгаа юм. Хариулт нь бүр инээдтэй "Юмгүй".
Би бүүр дээр үед энийг анзаараад "Юу байна" гэсэн хүний урдаас "Тайван сайхан" гэдэг байлаа. Тэрийг манай ажлын нэг залуу бүүр шоолоод байсан шүү. (Аагий! яагаав энэ нөхөр.)
Ийм санал асуулга явуулдаг нь зүгээр л хүмүүс дор бүрнээ нэгийг бодоосой гэсэн үүднээс юм. Заавал ингэж мэндлэх хэрэгтэй гэсэн тунхаг гаргах гэсэнгүй. Зүгээр л "Юу байна? Юмгүй" гэсээр байх уу? "Юмтай" залуусаа!

19 comments:

Unknown said...

other:
* Сайн байна уу Та?
* sain uu? huuhdee?

гэсэн байна.

orca said...

Zov sanal devshuulsen gej bodoj baina. uunes hoish bi taivan saikhan gej helj baihiig zorino.
thank you.

khuder said...

"yu baina", "yumgui" gedeg bol mash utgagui mendchilgee. daan ch bi uuruu ingej mendeldeg. uurchilnuu!
Ganbaa chinii "Muu dadal zurshlaasaa salahiig husvel..." gedeg niitleliig chini Yaruu setgegch gedeg sonin deerees olov. Hehe.

Док said...

Яг үнэн, тайван байна энэ тэр гэх нь хамаагүй дээр, хичээж байгаа шүү. Амны билгээс ашдын билэг гэж Монголчууд ярьдаг даа, тэгээд дандаа болохгүй юмнуудыг нь бид гүйцээдэг шү. Нэг удаа манай дүү бид 2 "дайрлага дайрах" гэдэг үг хэрэглэдэг болчоод. Тэр нь болохоор бид 2-ын дургүй 1 хэсэг бүлэг хүмүүс гэрт ирэхийг хэлж байгаан. Тэгсэн чинь удалгүй дүү маань гэнэт хүндээр өвдөөд, хоёулаа ярьж байгаад тэр үгийг хаясан юм.

Тиймээс юмгүй, юу ч байхгүй гэдэг тэнэг "мэндчилгээ"-г халсан нь дээр, бид халчихвал бас нэг хэсэг хүмүүс хаях л байх.

Unknown said...

Хүүе ээ би тийм нийтлэл хэзээ хаана хэнд бичээд өгчвөө?
Яаруу сэтгэгч гэдэг чинь юун сонин билээ байз?

Unknown said...

Би бас өөрөө хааяа юу байна гэчээд байхымаа... Муу зуршилаас салах амаргүй шүү. ялангуяа нийтээрээ зуршсан бол бүүр сэдрээд байх нь амархан юм шиг.

D said...

Урьд нь юмгүй гээ л дажгүй өнгөрчдөг байсан чинь, одоо тэгж хэлэх гэхээр ам эвлэхээ байсан байлээ. "Тайвөөн" эсвэл "Тайван сайхан" гэвэл өөртөө ч, нөгөө хүндээ ч сайхан сэтгэгдэл, бодол төрүүлнэ буй за.

Жаагий said...

Bi bas yumgyi gedeg vgiig heleh durgvi, helehees ali boloh zailshiideg. Amaaraa vg helj mendleh yedee sain uu? Sonii yu bna? gedeg. Iim mendchilgeenii hariud ni sain, naam taivan gej hariuldag shd. Harin message edreer bol hi, so sa u bna daa gediin bna. Hariult ni deerhtei adilhan.

Unknown said...

Dolugen: тэгнэ буй заа
Жаагий: сайн Жаагий байна. :D

bbatzorig said...

юу байна?

Unknown said...

Тайййййван сайхан.

зЭрЭгЛэЭ said...

Yu baina gedeg mendiig xezeenees xeregledeg bolson yum bol oo? Ali deer ued oyutan baixdaa german xelnii bagshdaa Yu baina gexeer Yumgui gedeg xariult ix onzgui gej xelexed shal ooroor tailbarlaj baisan. Ter bagshiin xelsneer bol: "Ert urid tsagt neg ix aixtar dogshin mangas baisiin genee. Ter irex ueer baigal delxii dogshirch, ali amitnii ger orong tuiveej, mal adguus uxej, xumuus ovchilj xezuu zuil toxiolddog baisan gene. Tegeed ter mangasiig nereer ni xelexeer yag irdeg baisan bolxoor Yu gej nerlesiin genee. Ingeed l xumuus Yu baina? gexeer Nam taivan, Taivan saixan gej xariuldag boljee" gej yarij baisan. Unen yum uu xudlaa yum uu buu med. esvel Sonin saixan yutai ve dee? gedgiig tovchlood yu baina gedeg bolson ch yum uu buu med.

Unknown said...

Сайн уу Зэрэглээ. Ёстой сонсоогүй домог байна. Тэр багш чинь хаанаас олж мэдсэн юм бол оо?

зЭрЭгЛэЭ said...

Ali 9, 10 jilii omno sonsoj baisan bolxoor budeg badag l sanaj baina.
Ter bagshiin tailbarlasand undesleed Nogoo aihtar yum yu bolj baina? gesen asuult Yu baina? bolj xuviraad, Nogoo aihtar yum ashgui alga baina gesen xariult Yumgui dee/Taivan daa/Nam gum bolj xuvirsan gej oilgoj bolxiin. Ter bagsh ene Yu baina gedgiig German xelnii Wie geht es (dir)? (maxchilbal How is it going? (How goes it?) gedgiin "es" ("ter"+ "yum")- gedegtei ix xolboj tailbarlaad baisan. Ene German mendchilgeend onoox aihtar zovlong "es" gedgeer orluulj nerlesen yum baix.
Gexdee deerxiig zovxon neg torliin taamaglal gej bodoj baina. Hel shinjlel talaas ni uux tuuxiig ni bi yamar sudalsan bish unen esexiig xelj medexgui yum.

Bid ingehed xezeenees Yu baina gedeg asuult tavidag bolson yum bol oo? Sozialismiin uees yum bolvuu esvel ali ertnees iim asuult yavsaar baigaad ingej xuvirsan yum bolvuu? neeree sonin l yum.

Minii xuvid Yu baina gej asuuxaar Yu baixvee. Xarin chamaar sonin yu baina daa? esvel Onz goid yum boloogui l baina gej ixevchlen xeldeg yum baina. Manai aav Nam taivan gej xaruildag baisan bolxoor xaaya teriig ni duuraidag.

Unknown said...

күэ бас судлаад үзчүүстэй хэрэг юм даа? гэхдээ наадах чинь герман домог болоод явчив уу?
Соц үед даанч ухаан ороогүй байсан болохоор мэддэггүй ээ.
Гэхдээ ямартай ч байсан, одоо чинь зах зээлийн нийгэм тэ? эдийн засаг талаасаа хүмүүст илүү ойлгогдоод байх хандлагатай үг бусуу?
Гэснээс нэг хүн юу байна гэсэн чинь: - Сайхан сэтгэл мөнгө 2оос өөр юм алга даа гэсийшд

tuvko said...

Миний хувьд нам тайван гэж голчлон хариулдаг юм байна.
Миний бодлоор Асуулт нь ямар байна тохирсон л хариулт ирнэ. "Юу байна" гэж мэнд асуух нь тийм тохиромжтой асуулт мөн үү. Оронд нь "Сонин сайхан юу байна" "Сайна уу" "Ажил төрөл тавлаг уу" "Тарган тавтай..." гэх мэт асуувал "Юмгүй ээ" гэхгүй нь лав.

Нэг дурсамжаас гэвэл нэлээн дээр намайг жаахан байхад миний нэг найз аав ээжтэй минь таараад "Юу байна" гээд толгойгоо дохиж (уул нь бүр эрүүгээрээ дээш нь өлийлгөж) билээ. Тэр үед л их л моодонд орсон мэндчилгээ байх. Би хүртэл болиосой гэж бодож билээ.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Зөндөө юм байна, алинаас нь эхлэх вэ? гэж асуухаар хүмүүс ихэнхдээ зүгээр хүлээж авдаг юм, харин зарим нь юундаа онгироод байгаа юм гээд л. Нэг хөдөөний хүнд тэгж хэлээд хараалгах шахсан, уг нь цаад хүн маань "Юмгүй" л гэж сонсохыг хүсэж байсан байх :D

mgljin said...

uymgui ee gej heleh uneheer durgui,za er ni ihenhdee bi gedeg hun oooooo uym uym bnooo, chamd uy heregteiiin gedgiin sh dee wheheh...amni bilgees ashdin bileg gedeg biz dee(ongiroogui shooo, hugjiltei sh dee)

Anonymous said...

Amni bilgees ashdiin bileg. Bodol, hel, uildel chamaig todorhoilno YUMGUI ingej helj uurtuu "yumgui"-g zahialah hereggui

Huduunii humuus harin ch "yumgui" gej heldeggui