Pages

2007-03-06

Гарчиг олдоогүй бичлэгийн үргэлжлэл

(Хайрхан Даваан дээрээс Отгонтэнгэр харагдаж байгаа байдал, гэрийхэнтэйгээ айхтар салхитай өдөр даваан дээр гарч Очирваань ууланд мөргөсөн. Энэ зун төрийн тахилга болно гээд ойр хавийн уяачид бөхчүүд бэлдээд л битүүхэндээ хэдэнд болох талаар чих тавьцгааж байх бололтой.) Уул нь тэр зургийг яах гэж тавьсан бэ гэхээр монголын даваа гүвээ болон том жижиг овоон дээр энэ мэтчилэн айхтар их хадаг уячихсантай таарах юм. Зөв, буруу, зан, заншил, шашин, шүтлэг талаас нь мэдэхгүй юм. Гэхдээ зарим газар нар салхи бороонд үжиршиж муудсан хадаг орчины өнгийг дарж, хогийн цэгээс нэг их дээрдэхгүй байгаа юм шиг санагдсаныг хэлэх гэсэн гол санаа юм.

Аймгийн төвөөс чанх урагшаа 15 орчим км болов уу зайтай байх Хайрхан даваан дээрээс цагийн 4 улиралд цаст Очирваань уул нар гарах зүгт дүнхийн харагдах нь сайхан. Шинийн нэгний үүрээр хавь ойрын нутгийн настайчуул голдуу улс энэ даваан дээр гарч арц хүж уугиулж, шинэ жилийн эхний наранд мөргөдөг заншил тогтсон байна. Багадаа энэ даваагаар хамаатны ахтайгаа үхэр туугаад давж байсан, тэр үед би орчных нь хараа булаам байдлыг анзаарахааргүй жаахан байсан бололтой.

Мандах нарны улбар туяанд сүрдэм сайхан харагдах шүтээн ууланд мөргөхгүй байхын эрхгүй бизээ. Энэ мэт сайхан байгал орон өөрийн үзэмж төгсөөс болон хүн зоны хөлийн талхилганд автан гундахыг нэг бус удаа харж байсан. Энэ удаа мөн давтагдав.

Тайлга тахилганы идээ будаа, сацал дээжин дээр бужигнах нохой шувуу хаа сайгүй хүний хөлд талхлаган дарлуулсан өвс ногоог анзаардаг нэг нь анзаараад анзаардаггүй заримдаа сануулж байх хэрэгтэй бололтой. Бараг л Мартын 8-аар гарч мөргөхөө шахдаг гэж хүнээс дууллаа. Бодуул бодохоор л сэдэв юм. Хууль гаргалтай нь биш, үгүй ядаж лам нар даваа гүвээн дээр хог үлдээж болохгүй энэ тэр гээд хүмүүст ухуулж сэнхрүүлээсэй, хар, хөх өнгийн хувцас авч болохгүй энэ тэр гээд мань мэт нь ойлгохгүй хориг тавьсанаас дээр байлтай. (за за ламд номлол заах нь янз нь, алдас болуужин)

14 comments:

db said...

Энэ яг үнэн шүү. Овоон хэн юу тавих аа сайн бодож баймаар юум.

Victory said...

нэгэнтээ уул овоогоо өнө удаан тэр хэв шинжээрээ тахисан болохоор яалтай ч билээ << Сурсан юмыг сураар боож болохгүй гэж>>

манай Монголд ер нь яс дагаж биелүүлдэг хууль шиг хууль дэг журам асар их үгүйлэгдэж байна даа { санаа алдав}

Jenni said...

Otgontenger uul saihan haragdaj bnshuu

http://erdenekhuu.blogspot.com

Anonymous said...

Saihan bichijee.

Anonymous said...

Chi yeroosoo oird blog-oo bichihgui bsan huduu bj bgaad irsen yum bna te?

Bi chinii bloguudiig unshih durtai

A.Амарсайхан said...

Энэ женни гэж гар алах юм аа. Өөрийнхөө блогийг сурталчлах гээд уншаагүй байж л сайхан гэж биччихээд блогийнхоо хаягийг үлдээчих юм аа. Уншаагүй гэдгийг нь мэдрээд байна.

A.Амарсайхан said...

Отгонтэнгэр Алтай хотын хойно 30-аадхан км-т орших Далангийн нуруунаас их л гоё харагддаг юм. Үлгэрийн юм шиг.
Тарвага хөөцөлдөөд л түүгээр явах их гоё. Ёстой л сэтгэл сэргэж дотор ариусна шүү дээ. Зургийг нь харуулах юмсан.

A.Амарсайхан said...

Очирваань бурхан чинь миний бурхан юм шүү дээ. Отгонтэнгэр хайрханыг Богд Очирваань гэдэг шүү дээ

Жаагий said...

Bi Otgontenger uuliig neg udaa harj baisiin. Tegtee zvvdendee l dee :). Gesnees ene hvvhed uul hadand avirdag uulchin hvn bish murtuu ayagvi ih uul zvvdeldiin, gaihmaar damshig. Matsaal aviraal, tsetseg jims tuugeel. Tegjiigaad neg Gimlaid avirjaagaad oichih vii dee gsn.

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэн андууддаа баярлалаа. Ууланд авирч зүүдэлбэл саад бэрхшээлтэй тулгарна гэдэг гэсэн. Гэхдээ саад бэрхшээл болгоны ард том амжилт нуугдаж байдаг гэнэ шүү. Жаагий!

Жаагий said...

Tegvvl ch minii umnu buun l yumnuud baigaan bna daa, hezee jargana daa ene hvvhed huurhii. Oichchihgvi hicheejaagaad amjiltii ni halithanchuhnaa harchikiisan. Ingehed haana tegtsen bna?

Unknown said...

Би бас ууланд авирч энэ тэр зүүдэлдэг хүн л дээ. Тэгээд хаанаас ч билээ зүүдний тайлал уншаад наадахыг чинь мэдсэн хэрэг. Харин амжилт нуугдаж байдаг гэдгийг нь би өөрөө нэмээд зохиочихсон. Гэхдээ тийм гэдэгт итгэлтэй байдаг юм.

Жаагий said...

Yasan saihan amnii bilegtei hvv ve? Amjilt bgaa gedegt ih itgeed bgaashd. Arai uur tegsh tal gazar, vgvi yadahnee dov sonduul eder zvvdelj boldgvi l yum bh daa, hvvhdvvd odoo. Zvvdiig zahialdagvim bolohoor aviraal bhaas daa.

Unknown said...

Авираад л байя!