Pages

2007-03-03

Аян замын тэмдэглэл – (UB-s ZA)

Басчгүй хэдэн жил хариагүй санах маягтай байсан, дээр нь аав ээж 2 заавал ир гэсэн лүндэн буулгасан дагуу гахай жилийн цагаан сарыг дайруулан амралтаа аваад 1000 км-ын чанаддах гэрийнхээ зүг жолоо залвай.

Пургон машинд 15-уулаа (уул нь жолоочтойгоо нийлээд 11 хүн суудаг), хүн бүр цагаан сарын бэлэг сэлт, наймаа даавуу чихсэн өмбөө цөмбөө хэдэн цүнхтэйг хэлэх үү. Арай хийж завсар зайгаа олж сууцгаагаад явсан даа. Дээхнэ нэг гадаад хүн ингэж явдаг тухай “үл таних нэг монгол хүүхэн бараг өвөр дээр нь сууж явсан, замд үүрэглэж яваад нэг мэдсэн 2 хацраа нийлүүлчихсөөн давхиж байсан“ энэ тэр гээд хошигнох аястай бичсэн зүйлийг манай ажлыхан уншсан юм билээ. Намайг явуулцгаагаад л, шоолоод л байсан. Манайхаан тийм юм болоогүй шүү.

Онгоцоор явах гэхээр жоохон “татганаад”, дээр нь өвөл явж үзээгүйг хэлэх үү газар үзмээр санагдаад машинаар явах болсон хүн одоо яахав дээ. Хол замын сэгсрээнд ууц нуруугаа үргэлж болтол нүдүүлсэн шүү. Гэхдээ замд бас сонин ихтэй л явлаа.

Хол замд хүмүүсийн яриаг чагнасхийгээд л цонхоор хараад элдвийг бодоод давхих сайхан. (Би ер нь яриасаг хэдий ч танихгүй хүмүүстэй хэдий 1 өдөр 2 шөнө хамт явсан ч бай хамаагүй хэлгүй аятай л дүмбийгээд байдаг зантай хүн л дээ.) Гэтэл нэг нөхөр бараг бүтэн 30 цагийн турш тасралтгүй яриад л хэлсэн үгэндээ тачигнатал инээгээд л, мэдрэлтэй баагий юу даа энэ чинь гэх ухааны юм бодосхийж байв шүү... Хүмүүс сүүлдээ лав залхасан байх хэ хэ.

Хол замд анхаарууштай юм бол дууны баялаг сантай машинд суух хэрэгтэй юм билээ. Миний явсан машинд уул нь mp тоглуулагчтай хэдий ч уртаашаа 13 дуутай. Энэ хэдэн дууг ягштал цээжлээд харих шив. Ихэнх нь Жавхлангийн дуунууд. Эхэндээ сонсоод дагаад аялаад байсан сүүлдээ ч...

Замын хоолны газрууд намайг оюутан байхад ямар байсан тэр хэвээрээ... Цаг хугацаа зогсчихсон мэт л санагдаж байлаа. Айхтар их порцтой (порц сайтайгаараа өрсөлддөг бололтой юм. Сайн хоол өгвөл байнга явдаг жолооч нар буудаг болно гэж үздэг) бас тостой гэж тоймгүй хоол. Хэдэн ч хүн хэвтээд унтаж болохоор томоо гэгчийн наар. Зам дагасан гацаануудын амьдрал нэг иймэрхүү. Баруун аймгуудыг чиглэсэн хөл тасардаггүй болохоор орлого тасарна гэх юм байхгүй, бас хирэндээ шар нар, бор хоногоо борлуулаад л байдаг бололтойм. Тостой хоол гэснээс хамт явсан нэг залуу тэр аймаар тостой цуйван дээр наранцэцгийн тос нэмж асгаж байгаад идээд байгаам даа. А яа яа гайхмаар юм. Чонон ходоод гэдэг л тэр байх гсн.

Архангай аймгийн Тэрхийн цагаан нуур гээд зам дагуу уртаашаа 30 орчим км сунаж тогтсон сайхан нуурын хөндийгөөр нүдгүй цасан шуурга дайрч машин бараг цасанд суунгаа алдан явахад тэр айхтар шуурганаар мотоциклтэй хүн зөрж байгаам даа. Хөдөөнийхөөн гэж айхтар улсууд шүү. Мань мэт нь явган ч явж чадахгүй цасанд зоогдоод маруужин болно биз.

За тэгээд явсаар Солонготын даваан дээр гараад нутгийнхаа уулсыг харан, овоо тойрч байхад бараг л нулимс гарах шахав. Нутаг нуга, Жалга довны үзэл гэдэг л энэ байхдаа хөөрхий. Бодоод байхнээ шүүмжлээд байдаг энэ үзэл надад лав байдаг юм билээ. Зөвтгөх талаас нь бодоод үзвэл жалга довондоо хайртай байна гэдэг бусад нутаг надад хамаагүй, хайргүй гэсэн үг биш. Өөрийн төрсөн нутаг гэхээр цаанаа л сэтгэлд дотно дурсамж ихтэй болохоор л... Нутгархадаг бөхчүүдийг ойлгож байх шиг байнаа би. Би гэхэд л Цэрэнпунцаг заантай ганцхаан удаа л гар барьж, зургаа татуулж байсан хэдий ч давахад нь догдлон баярлаж, унахад нь донслон харамсаж суудаг байлаа. Бүүр ганц ч удаа “амьдаар” нь хараагүй мөртлөө Баяржавланг барилдахад мөн ялгаагүй. Хүмүүс энэ талаар юу гэж боддог юм бол доо.

Тосонцэнгэл өнгөрөөд шөнө давхиж явтал замд нэг машин зогсож байна. Хажууд нь хөнхөрдүү нүдтэй мөртөө монголжуу царайтай 2 хүн гар өргөөд зогсож байв. Зогсоод асуутал Нөмрөг сум явах замыг зааж өгөөч гэж байна. Тэгсэн харин манай жолооч ах: 10 мянгыг өг. Тэгвэл хэлж өгнө, 20-ыг өгвөл дагуулж яваад замд чинь оруулаад өгье гэдгийн байна. Нөгөө сайхан монгол зан, замын хүний тусархуу заншил хаачив? – Туслах жолоочтойгоо хамт буугаад хэсэг байснаа эргэж орж ирээд цааш хөдлөв.

Тэсэлгүй Та нар чинь яасан аймаар шудрага гарууд вэ? Замд төөрч, ядарсан л улс байлгүй? Яаж байгаан гэсэн чинь:

- Энэ муусайн Тувагууд өөрсдөө үнэхээр хөгийн гарууд байдгын. Өнгөрсөн жил бид 2 Тува руу яваад тэнд ёстой баларсан. Эд нарыг боломж л гарвал дарж байх хэрэгтэй муусайн п.. нар байгаа юм. Тувад бид нар ингэж асуусан бол бүүр балрах дээрээ тулах биз. – Надад хэлэх үг байсан ч дуугарсангүй аан гээд л өнгөрлөө. Энэ хоёр Тува нь цаашаа олон хүнд энийг нь ярина. Манай хоёр жолооч биш юм гэхэд амьдрал хөөсөн бас нэг монгол жолоочид энэ нь эвгүй зүйл болон тусна гэдгийг манайхан яагаад боддоггүй юм бол... Гэхдээ Тувагууд ч ингэж боддоггүй бололтой. Яг ийм case л амьдралыг үргэлж хар өнгөөр будаж байх юм даа хөөрхөс.

Шөнө 05:30, Үүрэглээд явж байтал нэг мэдсэн чинь Ганбаа сэрээрэй, хүрээд ирлээ гэдэг юм байна. Харсан чинь бүүр манай байрны урд хүрээд ирж. 50 орчим км замд унтаад явчихсан байгаа юм даа. Аймаар ядарч очсон. Гэртээ ороод толгой хүзүү хөл гараа нэг сайхан угааж аваад шууд 14:00 хүртэл тас.

7 comments:

A.Амарсайхан said...

Би бас фургоноор мөн ч олон явж байж. Нэг удаа залуустай нийлж зуу татаад. Сэтгэл хөөрлөө шүү. Дууллаа. Уртын дууг сайхан дуулдаг залуус таарч. Тэгтэл хойно сууж явсан буурай уяраад "Одооны хүүхдүүд ингэж дуулдгийм байж ээ" гээд. Тэгснээ богцноосоо юм гаргаж биднийг дайлаад. Тэгээд л "Хулст нуур"-ыг цангинуулсан гэж байгаа.
Бас нэг удаа Говь-Алтайгаас Ховд руу явлаа. Тэгтэл 4 польш оюутантай хамт явж таардгийн. Англи, орос хольж яриад л. Тэгсэн чинь өнөө дөрөв маань Монголыг бараг л тойрчихоод явж байгаагаа хэлээд танай энэ дуунууд гүй мөн гоё юм аа. Хүмүүс нь ч дуунд дуртай гэж жигтэйхэн гэж байж. Нэг нь бүр чихэнд хоногшчихлоо гэж байж билээ

mgljin said...

eooooo yamar goe uym be? bushuuhan zun boloosoi,ene zun MGL-doo 1 ochij irne gej bodood bna, chi tegeed zurag murag avaagui uymyy,uur mgl-inhoo tuhai bicheerei.

Unknown said...

Хол газар, Зуу татдаг хүмүүстэй явах ч лүд шүү. Харин дуулдаг хүмүүстэй явбал их сайхан байна байхаа.
-----------------------------
Зураг авсаан. Гэхдээ Card Reader-гүй байгаа болохоор publish-даж амжаагүй л байна. Явсан тухайгаа зав зайгаараа нилээд юм бичиж байгаа удахгүй ар араас нь...

Chariote said...

hehe ideed bgaamdaa bh daa ch yahav dee. baahan ineelee. huduu ubul yavah ch mun zutralyn shuu hotod heden baishingyn dund hulduh shahaad bgaan chini. jalga dovny uzel bn shdee te. nadad ch chamd ch bgaa. yagaad gevel jishee ni blog portalyn gishuud geed l yariltsval bid bid bie biene iluud uzen sanaa onoogoo oilgoltsoh bolno. odoo jishee ni ingej bie bientei sanal zursun ch hamaagui comment bichij suudag ch gesen

Zucchini said...

oh dear
i wish i can read your language, i guess i heard about yoiur country and i must visit it soon,
take good care
zuch

Док said...

hi shu, shn amraad iree biz de? Tsagaan sartai hamt amralt tegeed zuduurtei ch yum u... amarsan yumgui zamd nuduuleed, bas deer ni ail hunar hesch buuz banhs erguuleed... hehe.
Za za, shn setgegdeltei irsend chin ergeldehgui bn.
Daraagiinhiig ni unshihiig huleej bn shu donsolj dogdoldog naiz aa

Anonymous said...

Yamar goyo yum be?! goyo bichsen bna shuu!!!
Mergejiliinhee hajuugaar literary-iin yum tuurviach gej zuvluh bna :)