11 – Бичгийн монгол хэлний уламжлал тасрах нь байна даа - Ш. Баатар
Баатар ахын бичлэгүүд дээр хүмүүс нэг их сэтгэгдэл бичдэггүй нь энэ хүний бичлэгүүд үнэхээр байх ёстой чинээндээ “тулсан” байдагтай холбоотой гэж би боддог.
Саяхан нэг хүн миний блогийг үзээд: (анх блог гээч юмыг харсан байж ч мэднэ.) - шинэлэг гоё л юм. Уншихад яг л найзууд хоорондоо ярилцсан аятай санагдлаа. Гэхдээ алдаатай үгнүүд нүдэнд өртөөд нэг л тиймэрхүү байна. Цаашид анхаарна биз ээ гэж билээ. Тэр хүний үгнээс болоод ийн бодсоноо энд оруулав:
- Блогчид минь ээ, энүүхэн эндээ гэж хэлэхэд өөрийн бодлыг хэрхэн ямар хэлээр яаж илэрхийлэх нь таны хэрэг боловч эх монгол хэлнийхээ ирээдүйн тухай анхаарч тоож нэг бодвол ямар вэ? Бидний үүсгэсэн энэ их агуулга ирээдүйн монгол хэл дээрх эрдэм мэдлэгийн хөмрөгт лавтай нэмэр болох нь гарцаагүй шүү дээ.
12 - “Өөр хэл байтугай өвөр монгол аялгаар ярьж чаддаггүй сэтгүүлч” – Ш. Баатар
Ярианы хэлний тухай энэ бичлэгийг уншаад “манай нутгийнхан аялагатай ярих нь ч гаагуу шүү” гэдэг онигоо санаанд оров. Би ч бас оюутан болж хотод ирээд мөн ч их шоолуулсансан. Дөрвөн жилийн дотор хэн ч шоолохооргүй ижилссэндээ сэм баярлаж явсан маань ухвар мөчид хэрэг байсан байж. Амралтаар гэртээ очоод аав ээжийгээ шоолоогүй л байгаа даа гэж санаа зовсондоо Баатар ахын энэ бичлэгийг олонд онцолж энд орууллаа.
Бухын хамар шогнойх цагаар урт жолоот ажлаа эхэлбэл их юм амждаг даа. Энэ өгүүлбэрийн утгыг Галаарид ахын ээж түүнд хэрхэн тайлбарласан хийгээд манайханы эрт дээр цагаас нууц утгат үгээр харилцдаг байсан тухай нэгийг сонирхуулсан энэ бичлэгийг таньд өргөн барья. Бичлэгийн доор Буянцогтоо ахын “Өлзийнарангийн өчил” бичлэгээр ороод гарахаа мартавуузай.
14 – Чихний чимэг үү, чихний чийр үү? - Тулгат
Асуудал хөндсөн энэ бичлэгийг бас л эх хэлээ хайрлагсад санаа зовогсод уншаад үзвэл түмэн бодол эргэлдээд л явчихна гэж мэд. Дээр өгүүлсэн ах нарын бичлэгүүдэд дурдсан зүйлүүдийг үл анхаарсанаас явж явж үр дүн нь хэрхэн гарчихаад байгаа тухай Тулгат анд гярхай илрүүлж бичсэн байна гэж би бодоод энэ бичлэгийг орууллаа.
За тэгээд энэ таван бичлэгийг дэс дарааллаар нь уншаад үзээрэй. Энэ бичлэгийг бас дээр нь байгаа Тогоруугын бичлэгийг ч сүлбээд үзчихээрэй. Зоригт андын энэ бичлэгээс хойш би л лав дахиж гарчигт цэг тавьж бичээгүй. Та бүхэн ч бас энэ мэт миний алдааг олоод өгөөд байвал нэг насаараа буян бодож явна шүү гсн :D