Бодит түүхээс сэдэвлэн бичив
Энд нэг ядаргаатай ялаа яг намайг тойрч энд тэндээс ирж мөргөж ихээхэн зэвүү хүргээд байхыг бодвол надтай нэгийгээ үзье гэж шийдсэн бололтоймаа. Учир нь түрүүхэн манай гэрт амьдардаг хос ялааны нэгийг гэрээ шүүрдэж байгаад өөрөө ирж дальчиганаад байхаар нь шүүрээр дэлсээд алчихсан юмаа би. Намайг сонирхсон эхнэр ялааг нь нам цохисонд эр нөхөр ялаа нь учиргүй уурсан дүнгэнэж, яаж ийж байгаад яг нүдийг минь онохыг хичээгээд байгаа бололтойм. Хэ хэ, өчүүхэн муу ялаа байжийж өндөр дээд хүн төрлөхтэнтэй тэрсэлдэнэ гэнээ чи, Мэдээрэлгүй юм шиг суужийгаад, ядраад чамайг амрах цагт хөл дэх таавчигаараа хүчтэй дэлсэхээ хүн төрөлт ах нь хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх байлгүй!
Мөргөөд байхад нь дүмбийгээд суугаа намайг гэмшиж байна гэж эндүүрээ дээ, хөөрхий муу эр ялаа, Дисплэй дээрх энэ бичлэгийг уншиж чаддаг байсан бол учрыг нь мэдсэн ялаа жижиг өрөөний поорчигоор нисэн одох байсан даа... Түссссс!!!!!!!
4 comments:
хүүе, юун хос ялаа, бодит явдал, эр ялаа энэ тэр болоод явчив ааа хэхэ
Бодит түүхээс сэдэвлэн бичсэн чинь үнэхээр инээдэмтэй болжээ. Баахан инээлээ.хэхэхээ
Hos yalaa, Ganbaa 3-n tvvh hugjiltei.
Док: Үгүй яахав дээ ялаа шиг л ялаанууд,
Т.Оюун-Эрдэнэ: Үнэн түүх л дээ, инээдтэй болжуу?
Жаагий: Бид 3-н түүх харин ч аймшигтай биш байна уу айн?
Post a Comment