Пөөөх нөгөө үерийн усанд бөглөрөөд 8н уурхайчин дарагдсан аюултай хэрэг гараад аврахаар өдөр шөнөгүй ухаж байна гэж байсан хэрэг амжилттай дууссан гэнэ. Бүгд эсэн мэнд гарч иржээ. Аврах ангийнхан болон хүчин зүтгэл гаргаж үүргээ нэр төртэй биелүүлсэн тэдгээр эрсийг өчигдөр зурагтаар харахад үнэхээр таатай байлаа. Бахархаж байна. 120 гаруй мэтэр газрыг жижиг гар хүрзээр тасралтгүй ухаж, модоор бэхэлгээг нь өрсөөр 24-н цагийн турш аврахаар ажилласан гэнэ. Үнэхээр бахархалтай. Ямарч байсан амьд гарсан уурхайчдад баяр хүргье! Хар нүхэнд дарагдах үнэхээр аймшигтай байсан байх даа.
Манайхан алдаа эндэгдэл, аваар осол гарахад аймаар хар пи ар хийцгээж далимдуулаад дарга даамлууд заамдалцаж энэ тэр ритингээ өсгөх гэж оролдоцгоодог. Энэ удаа бие биендээ баяр хүргэж, магтаж энэ тэр цагаан пи ар хийх шалтаг гарсаныг анзаарч байгаа болов уу?

1 comment:
Нөгөө аврагчид нь бас л багаж зэвсэг байхгүй их хэцүү харагдаж байсан. Томчүүд өөрсдөө нэг тэгж боогдвол юм бодох юм байхдаа.
Post a Comment