Pages

2007-06-21

Сайн уу Ганбаа?

Ганбаатар: Юу л болоод байна даа хө?
Ганбаа: Хоолой амархан өвдчөөд байдаг болохоор нөгөө хүмүүсийн яриад байдаг Зүрхэндээ орно гэгч нь болж байж мэдэх юм... Эсвэл зүгээр дурлачихав уу?, бүү мэд ойрд нэг л жигтэй байна. Эсвэл сүүлийн үед сонгодог хөгжим ойлгодог болох гээд хүчээр байнга сонсож байгаа Моцартын аялгуунууд нөлөөлөөд байна уу? Ямарч л байсан миний дотор ямар нэг өөрчлөлт болоод байх шигээ, хэлж мэдэхгүй юм.

Ганбаатар: за тэр ч яахав, энд нэг их бичээд яах вэ хө, өөр сонин сайхан юутай?
Ганбаа: Өөр үү, өөр сонин гэвэл, саяхан блог дээрээ хичээнгүйлэн бодож үзнэ гэж хариулсан нэг зүйлийг үнэхээр хийхийг хүсэж байна. Амьдрах хүслэн блог дахь Батзаяа охинд хэрхэн туслах тухайгаа их бодож үзлээ, зүгээр нэг мөнгө хандивлаад өнгөрөлгүй, хүмүүсээс арай өөрөөр илүү их тус болохыг бодож байгаа. Илүү олон хүнийг татан оролцуулж залуу сайхан охиныг эрүүл болгохын тулд яах вэ гэж бодсоор хэд ч хоночив. Би яаж туслах талаараа нэг шийдэл олсон, миний блогоор орж гардаг андууд маань идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаа. Дараагийн постоороо юу сэдсэн талаараа та бүхэнтэй хуваалцана. Тэр үед надад тусламж их хэрэг болно.

Ганбаатар: Яагаад заавал тэр охинд туслах гээд байгаа юм бэ?
Ганбаа: Хүрэхийг хүссэн зорилго руугаа алхам алхамаар ойртож яваа олон залуусын нэг билээ би. Аль болох чигээрээ явж, үхэхээсээ өмнө бага хугацаанд зорилгоо биелүүлэх ёстой. Гэхдээ амьдралд үргэлж чигээрээ явдаг зам гэж үгүй, гарахад хэцүү эргүүлэгт эргэлдэн орох нь олонтаа. Ийм үед хүмүүс намайг эргүүлгээс гарахад минь тусладаг байгаасай гэж аминчхан хүсдэг. Хүмүүс надад туслах эсэх нь би өмнө нь хүмүүсийг хүнд хэцүү сорилт даван туулахад нь туслаж байсан эсэхээс ихээхэн хамааралтай гэж ойлгодог. Зорилго хүсэл тэмүүлэлтэй хүнд туслах нь өөртөө туслаж байгаагаас өөрцгүй гэж хар санаалан боддог.
Утга учиртай амьдарч байсан маань цаг хугацааны орон зайд бяцхан ч болтугай оршиж байгаасай гэдэг утгаараа ч тэр, өөрөө сэтгэл хангалуун байхын тулд ч тэр, би энэ охинд тус болохыг үнэхээр хичээж байгаа.
Надтай ижил боддог хүмүүст ч тийм боломжийг нээж өгөхийг хүсэж байна...

3 comments:

byambaa said...

chamaig tusalna gedegt itgeltei bna.bidnii l adil, bidnii duugiin l adil amidrah gej husej yavaa negen ohin.

Док said...

Тэр үнэхээр аймаар санагдсан, сэтгэгдэл ч бичиж чадаагүй гарсан. Бас л яах вэ гэж бодсон хэрэг л дээ. Чамайг сайхан санаа олсон гэдэгт итгэлтэй байна, дэмжинэ шүү.
Хүн зовлон даадаг гэж үнэн юм даа гэж бодсон.

Unknown said...

Харин тийм ээ, хэтэрхий том зургууд байна лээ, орсон хүмүүст жаахан эвгүй сэтгэгдэл төрж мэдэх юм шүү