Pages

2007-07-19

Тусч баннерууд

Багажныхаа саванд алханаас өөр зүйлгүй хүнд бүх асуудал хадаас мэт харагддаг.
[Unknown source]
[илүү ихийг хийж чадахгүйдээ өөрийгөө л ёжилж байгаа ухаантай юм шүү]


Өөрийн блог дээрх сэтгэгдэлийн мөрөөр анх Батзаяа охины блогоор орж түүнд туслах юмсан гэсэн чин сэтгэл төрсөн билээ. Би тийм ч “за гэвэл ёогүй” хүн биш л дээ, заримдаа шантрахаараа гэнэт ер нь больёоо бууж өгье өө гээд буу шийдмээ хураачихдаг муу зантай. Харин энэ удаа аятайхан юм бодож олоод дорвитойхон тус болчих юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд боллоо. Мэдээж би “насаараа” вэб нухсан хүн, багажныхаа хайрцагт ганцхан “алх”-тай, тэгээд бүх л асуудалд веб хийчих гээд байдаг юм. Энэ удаа ч бас алхтай л бол бүх зүйл хадаас гэдэг зарчимынхаа дагуу нэг веб хийе л гэж бодоод байсан хэрэг.

Бодоод л байлаа бодоод л байлаа... Тэгсэн нэг өдөр өөрийнхөө блог дээрээс “хадаасаа” олдог байшүү.

Анх блог бичиж байх үед юмдаг, “амжилтын түүх” гэдэг цуврал бичье гэж бодоод нэг Залуу сая долларын сайт хийсэн тухай бичлэг оруулж байлаа. Тэрийгээ хармагцаа л би ч гэсэн ийм сайт хийгээд үзье л дээ (мундаг хуулбарлагч байгаа биз?), гэхдээ бас юу юугүй дуурайх хэрэггүй, асуудал байнаа. 1 пиксэл нь нэг доллар гэвэл манайханд өндөр үнэтэй тусна тэгээд ч цөөхүүлээ учир дэлгэцээ дүүргэж чадахгүй дэмий юм болох байх. Тэгж тэгж ер нь өндрийг нь 200 пиксэлээр хязгаарлаад өргөнийх нь 1 пиксэлийг нэгхэн ам.доллараар үнэлээд тэгээд жаваскриптээр баруунаас зүүн тийш нь урсгачихья гэж бодсон юм.

Нухаж нухаж анхны скриптээ “бичээд” баннэрууд урсдаг боллоо. Гэх мэтчилэн ахиулсаар нэг орой суужээ байсан чинь Гансүх агаа манайд орж ирдийн байна. Би ч олзуурхаад юу хийж байгаагаа тайлбарлаад хийсэн юм аа ч үзүүллээ дээ, тэгсэн харин шууд л анхны баннерийн захиалга ороод ирдэг байгаа. Тэгээд бас надад хүмүүс доор нь сэтгэгдэлээ бичдэг болвол их зүгээр юм байна гэсэн санааг Гансүх ах маань хэлсэн юм шүү, Би ч тэр дор нь хүлээж авлаа.

20 пиксэлийн өргөнтэй фото зургийн CD-ныхээ баннэрыг маргааш өглөө нь л над руу имэйлдчихсэн байв.

Үүнд ихэд урамшаад нэг бичлэг паблишдаж хүмүүст битүү ч атугай мэссэж хүргээд авсан юм. Өдөр нь ажлынхаа хэдэд ярьж өглөө, бүгдээрээ л талархалтай сайхан хүлээж авдаг юм байна. Гэсэн харин Болорбат гээд манай CRM-ын туслах програмист залуу “баннэруудаа сайт ачаалагдахад санамсаргүй байдлаар эрэмбэлж гаргадаг болгохгүй бол олон баннэр цувчихсан тохиолдолд сүүлийн баннэр шудрага бус байдалд гарах юм байна” гэсэн онош тавьсанаар дараагийн даалгавартаа орлоо. Javascript-ыг хадаас хадах” хэмжээндээ бол мэднэ л дээ. Тэгсэн тодорхой хэдэн тоонуудыг санамсаргүйгээр байдлаар сугалаад давхардуулахгүй цэгцэрүүлж харуулна гэдэг ажлыг JS дээрээ бардаггүй дээ. Ядаж байхад гадаа ажлын цонхон доор барилга бариад өглөө ирээд харах болгонд л аймаар их ажил гялалзуулчихсан, би бахь байдгаараа хэдхэн мөрөн дээр тэнэгээ гайхаад л гсн. Учир начирыг нь олохгүй хэсэг энүүгээр тэрүүгээр эргэлдэж байгаад эцэст нь PHP дээрээ шийдэхээс өөр аргагүй болов оо хөөрхий. Айлаас эрэхээр авдараа уудлаа гэдэг үг зурс хийсэн шүү.

Ингэж ингэж арай гэж тусч баннэруудын цуваа маань бэлэн болдог юм байж. Гэхдээ бас интернэт explorer дээр сэтгэгдэл бичих хэсгийн коод маань гажигтай ажиллаж байгааг сая дөнгөж илрүүллээ. Гээд яахав явцын дунд нь засчихнаа. Учир нь олдож л таараа.

Одоо л бүх юм эхлэж байна даа.

Бүгдээрээ.мн - ий шинэ дизайны чимхлүүр ажил ч ойролцоо дуусаж одоо ийн зэрэг та бүхэндээ хүргэж байнаа.

Та бүхэн хэрэв Батзаяа охинд тус болохыг мөн өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг оновчтой сурталчлахыг, өөрийгөө бусдад харуулахыг мөн дэлхий хир "хавтгай" болохыг үзмээр байвал Бүгдээрээ сайтынхантай холбогдоорой. Таныг бидэнтэй холбогдоход хялбар байлгах үүднээс дараах бололцоог бий болголоо. Үүнд:

И-майл болон утсаар холбогдоод төлбөрөө:
Банкны шилжүүлгээр хийх
Банкны гуйвуулгаар хийх
Кредит картаар хийх
[яг одоохондоо боломжгүй байгаа]

Шууд манай оффист хүрэлцэн ирж төлбөрөө:
Бэлнээр хийх
Банкны шилжүүлгээр хийх
Банкны гуйвуулгаар хийх зэрэг бололцоотой.

Ингээд бичлэгийнхээ төгсгөлд бизнес эрхлэгч хэн бүхэнд, блог бичигч танд ч тэр, орж гарч зочлон өнгөрч буй хүмүүст ч бас ер нь хүн бүхэнд хандаж хэлэхэд нэг пиксэл шиг өчүүүхэн ч атугай сайхан сэтгэлийн ач тус эргээд таны дээрээс зөөлнөөр шиврэх хүнлэг сэтгэлийн дулаахан бороо болж заавал орно гэдэгт итгээрэй гэе.

18 comments:

Anonymous said...

manai ganbaa shig setgel saitai, bas hodolmorch mongoliin urs mash olon boltugai!!!

Unknown said...

he he bayarlalaa ерөөлөөр bolog gsn :D

khuder said...

Ganbaa chi shuu!

Anonymous said...

Ter site-iinhaa URL-iig uguuch.

Unknown said...

http://banner.bugdeeree.mn/

Unknown said...

Хэ хэ, гүйгээд байгаа юм харагдсангүй, эсвэл би ойлгосонгүй юу?

granola said...

estoi goe sanaa bodoj oljee. Amjilt!

Unknown said...

Ямар нэг болохгүй зүйл ажиглагдвал миний блог дээр сэтгэгдэл хэлбэрээр үлдээхийг хүсье. Бас юмыг яаж мэдэхэв нилээд яарч хийчихсэн болохоор энд тэндээ гажигтай байхыг үгүйсгэхгүй шүү. Баярсайхан анд минь яг яаж харагдаж байгааг, ямар броузэр дээр вэ? хэлээд өгөөч, баннэрууд урсахгүй байна гэсэн үг үү?

Unknown said...

Би ГалтҮнэг 2.0.0.5 хувилбарыг ашигладаг. Гүйж буй зураг, бичвэр ч харагдсангүй.
Нээрэн info at bugdeeree.mn шуудангийн хаяг ажиллахгүй байсан шүү.

Anonymous said...

ganbaag ih huurhun aashtai zaluu gej tusuuldug bailaa. deerees ni ih saihan setgeltei yum. bas uran setgegch yum. chamaig neg yum hiih ni gej huleej baisan chine ogt sanaand oromgui saihan yum setgejee. umnu ni zayagyn zurgyg avhuulah hun haij yavahad chinii zurag alaach hiigeed you tube deer tavih gej baina gesen bichlegiig harchaad guiyu geed aman deer neg garch ireed orhison yum. barag guihad chi no geheergui tusalchih setgeltei baisym baina shuu. amjilt husii. mongolyn programchid mandtugai.

Legacy

Жаагий said...

Heleh sain ugs bugd duuschlaa :).

Unknown said...

Хүмүүст магтуулах сайхан л байна. Гэхдээ амжилттай болох эсэх нь бүрхэг хэвээрээ л... дахиад ямар нэг дорвитой идэвхтэй арга хэмжээ бодож олох хэрэгтэй бололтой.
Firefox 2.0.0.5 броузэр дээр баннер урсахгүй байгаа тухай имайл явуулж мэдэгдсэн Баярсайханд их баярлалаа. Ямар учраас гэдгийг нь шалгаад эргэж энд мэдэгдэе.

Anonymous said...

legasy ooroo yamar hoorhon aashtai, saihan setgelteim be? kommentnoosoo duraital haragdjiishtee geel... hehe heden biyee magtaad bdag ni blochdiin zan yum aa hoo, hooo, tegsen chigsen uneneeesee heljii shuu gsn.

Лхагваа said...

Ene banner-iin tuhai chini blog deeree bichchihii. Neg ch gesen iluu hun harag dee... Ih saihan sanaa bolj. Harin odoohondoo banner taviagui biagaam uu?

Bayana said...

Нэг санал байна. Блогчдийн уулзалтанд очихдоо блог анд Ганбаагийн гаргасан санаачлагыг дэмжин Тусч баннерийн аянд оролцон ханливлах нэг нь 1$ аваад очоорой. Би авч очно оо.

Unknown said...

Баярлалаа Лхагваа сан! Одоохондоо ганц Гансүх ах л баннэрээ тавиулсан.
@Senior: Боддог л бодол байна. Баярлалаа.

Javkhlan said...

gadaad baigaa humuus yaj banner-aa bairluulah yum be?

Unknown said...

Баннэрээ имайлээр илгээмэгц бид танд дансны дугаараа явуулна, төлбөрөө тэр дансаар хийчихнэ.[credit card арай л ашиглах бололцоогүй байгаа тул одоохондоо ийм л аргууд байна даа]