Ойрд аймаар халуун байснаас болоод нэг айхтар том далбагар ногоон малгай олж авлаа, хар халуунд нар салхинаас хааж л байвал барав болоод оо. Ажил дээрээ зарим үед халууцаад балрах шахах юм. Өчигдөр ажлынхантайгаа ундны цагаар бас юунаас ч болоод тийм юм ярьчив мэдэхгүй, нэг “фортэр”-той бас сайхан зайрмаг хийж чаддаг хүнтэй бол явуулын зайрмагны түц ажлуулахгүй юу гэж ирээд л мөрөөдөв. (нөгөө даанч давс байхгүй гэдэг онигоо шиг л...) Ажлын нь гадаа ирээд “Цөцгийтэй зайрмаг” гээд л дуу явуулаад, паррр хийтэл сүүдрэвчээ угсараад л зарж гарвал хир сайн бизнэс болох бол гэж хэлээд баахан дооглуулав. Юм л бол фортер яриад байсан нь миний буруу л даа, гэхдээ блог найз нараа манай ажлынханд миний зөв байсаан гэдгийг батлаад, манай ажил дээр зайрмаг авчирч өгөөч гсн... Энэ хар халуунаас болж нээрэн элдэв дэмий юм бодож байна шүү...
Харин ашгүй ойрд бороо ороод сэрүүхэн, жаахан амьсгаа авахтай байна. За яриа өдсөн хүн цаг агаараас эхэлдэг гэдэг шиг баахан дэмий юм биччихлээ.
Удахгүй гэж гарчиг өгсөний учир нь нөгөө охинд тус болох санааг маань Бүгдээрээгийнхэн маань дэмжсэн гэдгийг дуулгах гэсэн юм. Одоохондоо түрхэн нууцлаад байгаа ч энэ хүрээнд хийгдэх бяцхан ажил дуусах шатандаа орчлоо. Тун ч удахгүй дээ гэж л хэлье... Шал дэмий юм санаачлаагүй байгаа даа гэж залбирч сууна даа.
7 comments:
найдаж байна
Аймаар халуун өдрийн мэнд хүргэе. Танай ажил хаана вэ? Зайрмаг аваачиж өгьеөөөөөөөө.
Өө баярлалаа, Халууцаад мөсөн мөлжүүр мөлжмөөр байгаа бүх ажилчидын нэрийн өмнөөс хэлэхэд манай ажлын газар бол бүх "халууцагсадын" ажлын газар, учир нь бүгд л халууцаж байгаа. Наадах чинь бизнэс шүү дээ Оюун-Эрдэнээ, :D
zairmag bariad ganbaagiin ajil ruu garaad shidseen,( ayan zamdaa shogshij yavaa, porteroigoo 2-laa)
Хүүе э өнөөдөр сэрүүхэн байнаа, муу борлогдвол би буруугүй шүү гсн :D
Аан тийн портер шогшоод байхдаа яахав дээ тэ Нана? хэ хэ
Humuus mongold haluutsaj suid bolj baigaan bainaa. Huzuundee zuudeg neg alchuur baidag yum. Goldoo neg nyaltsagansan yum zultsan. Air conditiongui gazar ajilladag bol tiim alchuur huiten usaar norgood huzuundee zuuchihvel buten udurjingee
keep cool. End zardag ni hyatadad uildverlesen baidag. Tegheer mongold baij l taaraa.
ter Eis zardag alag ereen mashin amerikiin haa saigui neeh goyo duu ayaluulaad l baishinguudyn dunduur yavj baidag yum. huuhduud guij garaad eis avdag. uul ni goyo sanaa sedej. mongold gem ni eldev uilchilgee humuust het oir hurchihsen baidag bolohoor benzin, hurguh sytemdee shataj magadgui.
Legacy
Сайн уу Л.
Ойрдоо үзэгдэхгүй блог чинь хаалттай байх шиг байна лээ?
Ойрдоо халууцахгүй байгаа хө, гадаа ч нэг аймаар шатаагаад байдаг нь гайгүй болчиж, шөнө бүүр хүйтэн байдаг болсон байна лээ. Намар ирж явна даа гэж... Аан тийн бинзен тосны тооцоо хийж үзээд болмооргүй бол морин тэрэг, дугуй энэ тэр бодвол ямар вэ? хэ хэ. Яахав хэдэн сайн акумлятор л байхад... :D
Post a Comment