Pages

2007-07-26

Хоёр дахь баннэр байраа эзэллээ

Өнөөдөр манай компаний MS-CRM-ыг нэвтрүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа програмист Анхбаяр өөрийн блогийн баннэрыг Тусч баннэруудын цуваанд нэгтгэлээ. CRM (Customer Relationship Management)-гэдэг зүйлийг одоохондоо манай бизнэсийн байгууллагууд төдийлөн ойлгож хэрэглэх талаар бодоогүй байж мэдэх юм. Энэ талаар мэдлэгээ өргөжүүлж, бүүр ашиглах хэмжээнд мэдээлэл авахыг хүсвэл, мөн манайд захиалаад нэвтрүүлэхийг хүссэн бүх хүмүүсийг Анхаагийн блогт урьж байна. Мөн бизнэс удирдлагыг сонирхогчид ч ороод гарахад гэмгүй бизээ.

5 comments:

Anonymous said...

Энэ Ганбаа гэдэг PC-чин хүү, pc-чин ч гэждээ харахад вэб програмист бололтой, бичлэгүүдийг нь уншаад байсан чинь хоосон хохимойтой мөртөө их хүн доромжилж мэдэмхийрдэг нөхөр байна гэж. Яахав өвчтэй охинд туслаж юм хийж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ milliondollarpage-ийн copy-г чинь IE, Firefox, Opera 3 дээр үзлээ. Аль нь ч ажиллахгүй байгаа болохоор өөр браузер дээр үзээд ч хэрэггүй биз.

За за нэг юм захиж хэлэхэд хүн шүүмжилж болно, гэхдээ жоохон барьцтай шүүмжилж байгаарай, тэгэхгүй бол хүн чамайг над шиг л дүгнээд ийшээ дахиж орж ирдэггүй юм ш тээ.

Бас нэг юм нэмээд хэлчихэд хамгийн муу програмист гэж вэб програмист байдаг юм ш тээ. Бүүр муу нь javascript-чин байдаг юм ш тээ.

Unknown said...

хэхэ, яалаа яалаа гэнүү? Би хаана хэнийгээ доромжилчихов?
Харин та өөрөө Хүн доромжилж кайф авсан бол нэрээ хэлчих зориг байна уу?
Мундаг програмист таньтай танилцаад авая байз! Харин тэр гурван браузэр дээр ажиллахгүй байна гэдэг бол худлаа гэж бодож байна шүү. Броузэраасаа болоогүй байлгүй дээ,
------------
Хамгийн муу програмист javascript-чин байдаг гэнэ үү? Тэгвэл кодыг минь харж байгаад надад хаанаа алдсаныг хэлээд өгчих... Үнэндээ би ганц алхтай энэ тэр гэж "даруу" загнасан байхгүй юу даа...
За за ер нь Хоосон хохимойтой юм байна гэж үзэж байгаа хүмүүс заавал орж ирээд "хоосон" толгойг минь чичилж, "муу" энэ тэр гээд байх хэрэггүй шүү дээ.
-----------
Таны сэтгэгдэлд Жоохон дургүй хүрэв, гэхдээ чихгүй толгой царайлаад л үргэлжлүүлнэ гэж бодож байна шүү :P

Unknown said...

Арай "CRM (Customer Relationship Management)-гэдэг зүйлийг одоохондоо манай бизнэсийн байгууллагууд төдийлөн ойлгож хэрэглэх талаар бодоогүй байж мэдэх юм"
Энэ өгүүлбэрт эгдүүцээгүй биз дээ?
Хүн доромжилсоноо бодоод бодоод олохгүй байна, Аргагүй л муу програмист юм даа би...

db said...

Ганбаа,

энэ anonymous-ийн сэтгэгдэлд юунд нь дургүй хүрдийн. Ийм нөхдүүд зөндөө л байдийн. Харин инээд хүрдэг байхгүй юу даа. Чамайг хэр сайн программистыг чинь мэддэг хүмүүс нь мэдэж байгаа. Бас сайхан сэтгэлтэйг чинь бас.
Би бол чамд "weiter so junge" л гэж хэлмээр байна.
Ах нь баннер нэмнээ.

3apaa said...

Хэ хэ тамын тогоочин тахиа л байшт. наад тэнэгийгээ бүү уншаа гэж... Ноход хуцаж л байдаг Жингийн цуваа яадаг билээ хө санаж байгаа биздээ? Бас идүүлсэн бут ургаж идсэн anonymous хувхайрна гсн :P