Pages

2006-12-23

Тэр

Хүдэрээгийн бичлэгийг уншаад найзынхаа тухай бичмээр санагдаад... Миний энэ блогийг мэддэг болохоор бас хамаагүй хадуурвал шанаа авч мэднэ. Надад олон найз бий л дээ. 10 жилийн, их сургуулийн ажлын гээд л янз бүрийн олон сайхан "алтан" найзтай. Гэхдээ нэг нөхөрийг онцлож бичих гэсэн маань учиртай. Анх нэгдүгээр ангид хамт орсон. За тэгээд бацаанууд найзлана гэдгийг хэн ч ойлгийшдээ. Хамт video-нд явна. Брюс Лийд "нугас" байхгүй. Мончоок хийж барих нь холгүй л мэдрэлтэж явжээ. Харин нөгөө алдартай "тэнэг зэрлэг түгшүүртэй бага нас"-ыг бодвол хамаагүй "тайван" болчихсон байсан үе юм шиг байгаан. Хааяа нэг атамануудад атмандуулчихаас өөр зэрлэгтээд муур нохой тасдаж зулгаагаад алж хядаад байдаггүй байсийн.

...бид 2-ын паян гэвэл зөндөө... Нэг удаа урлагийн үзлэгээр Зэрэг нэмэхийн өмнийг жүжиглэж үзүүлдэг баатрууд болов оо. Цасаа(яриад байгаа найз маань) ноён нь болсон, манай ангийн нэг жижигхэн (хулгана гэж анги болгонд байдаг хоч тэ?) нөхөр Боролдой. Би гонжгой нөхөр Долдой болов оо.

Дөнгөж эхлээ л Дүрдээ хэт итгэчихсэн би үүрэглэж яваад морьноосоо унадаг хэсэг дээр нээх урт хормойтой дээл өмсчихсөн байсныг хэлэх үү. Аятайхан унах гэж байгаад жинхэнээсээ хүмүүсийн нүдэн дээр хормой дээрээ гишгээд тэрий хадаа л явчлаа. Ичиж сандарсандаа хамаг үг scenario бүгдийн тас мартчихсан босч ирээд шууд гал түлээд унажээвал яасийн. ха ха ха. Манай хоёр ч балмагдчихсан гэж жигтэйхэн. Нэг нь осолдохгүй аяганд "юм" хийж өгдөг хэсгээ санасан юм байлгүй ундааны шилтэй цайнаас хийгээд л өгөхийн. Нөгөө балай нь аваа л уучихийн. Дахиа л хийгээд өгөхийн. Дахиа л уучихийн. Би гэж мэдрэл нь муудчихсан амьтан нээх том заазуур гаргаж ирээ л мод цуулаад байдаг. Хүмүүс тэнд нөгөө киног нь үзэхээс илүү инээжийнаа. Бид 3 юун инээхтэй мантай. 3н улаан гэрэл асчихсан юм шиг манцуурган царайтай юм. Цай нь ч дууслаа, мод нь ч үртэс болоод дууслаа. Ухас хийгээд гараад гүйчиж билээ. Ингээд сургууль даяараа онигооны 3н баатар болж байсийм даа.

Одоо манай найз солонгост байгаа л даа. Ажил хийж амьдралаа өөд татахаар алсыг зорьсон олон монгол залуусын л нэг... Найзыгаа санаж байшүү.

powered by performancing firefox

Хүн заяа ногдоогүй нь

Унгарын зохиолч Имрэ Кэртийсийн энэ ном 2002 оны Утга зохиолын салбарт олгодог Нобэлийн шагналийг хүртжээ. Тийм болохоор нь ч Бошигт гуай монголчилсон байх, би ч авч уншсан юм.

Нацист дэглэмийн дэгэнд жүүд хүмүүсийн хэрхэн тарчилсан тухай олон ном, зохиол, кино байдаг бөгөөд эдгээрийг бичсэн арга барилаас энэ ном их өөрөөр бичигдсэн нь энэхүү алдартай шагналыг хүртэх гол шалтгаан болсон байж мэднэ.

Гэнэн томоогүй хүүгийн нүдэнд харгис дэглэмийн хатуу тарчлаан, холокауст хүртэл энгийн л нэг болох ёстой зүйл болж байгаа мэт харагдаж байгаагаар зохиол үргэлжилнэ. Хүнд хэцүү дарамт дэглэм доороос мултран гарсан өсвөр насны хүү харин ямар хүн болон гарсан бэ гэдгийг та өөрөө уншиж үзээд тунгааж болгоогоорой.

Ялгаварлан гадуурхах, жалга довны хэрүүл, гарал үүслийг доромжилох зэргээс гаралтай нацист, фашист үзэл санаа манайхан дунд ч бий. Барилга барьж буй хятадуудыг цөмийг нь алья, хөөе, монголчууд хэзээч хөл бөмбөг тоглож чадахгүй, Чингэс хаан бол бурхан богд байсан энэ тэр гээд л дэмийрээд байдаг үзэл санаанууд явсаар, явсаар агуу удирдагчдаа төрүүлэн гаргадаг бөгөөд, хүн төрөлхтөний түүхэнд хар толбо үүсгэж чадах аюултай юм.

... Номын хэсгээс
Харуулуудын үдийн хоолийг үйлдвэр лүү араас нь авчирдаг байв. Би тэдний идэж байгааг нь өөрийн эрхгүй өрөөсөн нүдээрээ ч гэсэн ажигладагсан. Нэг их хараад байх ч юмгүй л дээ. Тэд хоол идэж байна ч гэж сэтгэж амжилгүй, бүгдийг ходоод руугаа чихдэг байлаа. Яг л булаачихвий гэдгээс айж, аль эсвэл дайсан ирж зугатах гэж байгаа юм шиг зажлахгүй гударна. Сая дуусвал хажуугаас нь харж, амьсгаа авмаар санагддагсан. Нэг удаа командын даргын цехэд яг нутгаас нь илгээмж ирсэн мөчид нь би тэнд байж таарсан билээ. Барзайтлаа үүнд баригдсан нэг гар, хөдөөнөөс ирсэн дарсан ногооны шилнээс урт гэгчийн иштэй ногоон вандуй гаргаж байсныг мартдаггүй юм. Би тэр вандуйг харж, дотроо тэр гараас “нэгийг өгөөч” гэж гуйх шиг болж байсан билээ. Тэр гар муухайгаа мэдэхгүй бас шил ам хоёрын хооронд зогсоо зайгүй хүнсний бараа тээвэрлээд байсан билээ. Тэр гартай бараг л ярихйн даваан дээр нэг том нуруу бүхнийг халхалсан билээ. Би тэр нурууг ойлгоно л доо. Намайг зовоохгүйн тулд бас ч гэж хүний нуруу тул миний зовлонг таслах гэж тэгсэн нь гарцаагүй. Гэхдээ л би ногоон вандуйг харж, алга болж байгаа нь хүртэл нүдэнд гоо сайхан, сэтгэлд илчтэй бууж байгааг тэр өргөн нуруунд хэлэхийн даваан дээр ажлаа санасан билээ...

2006-12-21

Цонх

үргэлжлэл... Нов ногоон зуны асар том сурталчилгааны зурагт самбар аль хавраас хойш манай цонхны өмнө нар хаан байсаар байгаа юм. Хамаг ертөнцийг “хааж” орхисон энэ зурганд манайхан их дургүйсэн. Сайн нь гэвэл цонхоор тусах нарыг халхалаад өглөө унтахад сайхан тухтай. Харин одоо бүүр өвлийн хүйтэнд нов ногоон зуны зураг харахад улам ч сайхан санагдах шиг... гэх шүү ухааны юм бодох хооронд л хамарын үзүүр час хийгээд гэнэт даарсанаа мэдсэн би цонхоор гаргасан толгойгоо татах гэтэл нөгөө цонхоо мөргөөд “яааая” гэснээ сэрчлээ. Ёооё зүүд байсан байна шдээ. Гэхдээ толгой өвдөж байна. Орныхоо толгойг мөргөчиж. Ийм хачин зүүд зүүдлэх гэж бас байдгаа, ямар кино үзэж байгаа биш дээ. Юм бодож байна гэж зүүдэлж үзээгүйм байна. Орой болж байхын. Аан тийм би чинь цагийн өмнө л унтахаар хэвтсэн хүн шүү дээ. Дахиад нойр хүрэхгүй бололтой болохоор нь босоод толгой эргүүлсэн энэ зүүдээ бодлоо. Эхлээд халууцаад, халууцсандаа цонхоо онгойлгох гэж зүдрээд, тэгээд арай гэж онгойлохдоо цонхоо эвдээд... Дараа нь яалаа? Аан тийн өвөл гэж бодож байтал зун байхын гэж гайхаад тэгээд... Самбарын тухай бодоод гэнэт даарсандаа орох гэж толгойгоо цохиод сэрчихсэн. Хүний үзэл бодол, зарчим, үнэлэмж энэ тэр яг энэ цонх шиг л бидний ертөнцийг харах хязгаарыг барьж, гажуудуулж байдаг гэж хаа нэгтээгээс уншиж байснаа нэхэн саналаа. Туйлын тунгалаг “цонх” гэж байх боломжгүй гэсэн. Сайхан цэцэгс дунд суугаа дурласан хүний сэтгэл сэргээд л ... элдэвийг мөрөөднө байх. Харин ажилдаа дургүй ургамал судлаачид бол ядаргаатай обьектууд...
Үнэн хэрэгтээ зүгээр л цэцэгс шүү дээ. Бид бүгд л цонхтой. Бүх зүйлийг цонхоор хардаг. Гэтэл би ер нь ямар цонхтойн болоо. Юу ч гэсэн угаая байз...

Би хааяа цонхны тухай боддог юм. Гадаад орчныг харуулаад байгаа энэ цонхоор “үнэн” харагдаж байгаа болов уу гэж... Гаднаас орж ирж буй энэ гэрэл гэгээ “үнэн” болов уу гэж...

Бүгчим өрөөнд суусаар нэг л мэдэхэд их ядарчээ. Цонхоор гадаа тэсгим өвөл тачигнаж байгаа нь харагдаж байна. Цонхон дээр гоёмсог цасан хээ угалзран хөлдсөн нь үзэсгэлэнт цэцэгc мэт. Үргэлжлэл нь.

2006-12-17

Цонх

Би хааяа цонхны тухай боддог юм. Гадаад орчныг харуулаад байгаа энэ цонхоор “үнэн” харагдаж байгаа болов уу гэж... Гаднаас орж ирж буй энэ гэрэл гэгээ “үнэн” болов уу гэж...

Бүгчим өрөөнд суусаар нэг л мэдэхэд их ядарчээ. Цонхоор гадаа тэсгим өвөл тачигнаж байгаа нь харагдаж байна. Цонхон дээр гоёмсог цасан хээ угалзран хөлдсөн нь үзэсгэлэнт цэцэгc мэт. Халууцаж ядарсан надад цонхыг онгойлгож агаар амьсгалах нь чухал байсан тул гоё хээг үл тоон бариулыг эргүүллээ. Маш чанга бариул эргэж өгөхгүй байсан. Шүд зуун хүчлэн эргүүлж чадсан боловч онгойсонгүй. Жааз модтойгоо хамт ургачихсан мэт огт хөдөлгөөнгүй шүү. Бариулаас арай хүчтэй татсан боловч байдал хэвээрээ. Хэдхэн миллметрийн цаана цэнгэг хүйтэн агаар бий гэж бодохоор л... халууцаж байна гэдэг тэсэхүйеэ бэрх хэдий ч бариулыг эвдэж мэдэх тул арай багахан хүч нэмээд дахин татсан боловч... Духан дээр хөлс бурзайж байснаа намайг цонх онгойлгож чадахгүй байгааг мэдсэн юм шиг бүүр нүд рүү урсаж эхэллээ. Ногоон өнгийн хүрээтэй энэ цонхыг ээж намар дулаалахад завсар нь юм хавчуулагдаад хаагдчив уу эсвэл хүйтэнд барьцалдаад хөлдчихвүү гэж үглэсээр бариулыг нилээд хүчтэй угз татсан боловч новшийн цонх бахь байдгаараа. Өрөөнд улам л халуун болоод байгаа мэт сэтгэгдэл төрөөд л ...Угзачсаар байтал гар маш их өвдөж хуруунууд цус шүүрэн улайгаад дээр нь халууцаж давчидсан би бүүр байж ядан дээгүүрээ өмссөн цамцаа тайлж шидчихээд цонхтой ноцолдож гарлаа. Энэ цонхыг онгойлгож чадахгүй бол багтарч үхэх гэж байгаа юм шиг л... Байдал улам хэцүү болж гараа үл хайрлан, бүүр тэвчээр алдан цонхыг байдаг хүчээрээ угз угз татсан боловч дийлдэггүй ээ. Сүүлдээ улайран ноцолдсоор бүүр халууцаж байгаагаа ч мартаж... Гараа цамцаараа жийрэглэж байгаад, хөлөөрөө цонхны тавцан руу жийж байгаад, байгаад, нэээг хоёрыннн гууурваа... Ашгүй дээ цонх онгойчихлоо. Баярлаж доороо дэвхэцэх шахсан миний өмнө дахиад цаад талын цонх хаалттай байгаа нь харагдлаа. Онгойлгоход хир их хүч шаарддагыг мэддэг болсон би байдгаараа булчин шөрмөсөө зангируулж байгаад хар хүчээрээ угз татан онгойлготол бариулыг эргүүлэхээ мартчиж, гэвч цонх онгойсоон, түгжээний хавиараа цонхны модыг сэт татаад онгойлгочихсон би түүнийг үл тоон цонхоор толгойгоо цухуйлган нэг сааайхан гүнзгий амьсгаа аваад хартал гадаа нов ногоон зун...

2006-12-16

Дүн

Түрүү долооногын хагас сайнаас эхлэн зарласан санал асуулгад маань идэвхтэй оролцсон нийт блог жуулчиддаа гүн талархал илэрхийлье.

Ийгээд дүнгээ гаргалаа. Шууд танилцуулсугай.

Нэгдүгээр байранд дуугүй бенз. 3059 оноогоор.
Хоёрдугаар байранд мисс шувуу. 2436 оноогоор.
Гуравдугаар байранд хийрхүү. 2280 оноогоор.
Дөрөвдүгээр байранд мисс Пүүпаарийпүү. 1800 оноогоор.
Тавдугаар байранд аварга болох гэж байгаа залуу. 1472 оноогоор.
Зургаадугаар байранд би шүү. 1376 оноогоор.
Долоодугаар байранд эмэгтэй дуучны шагнал горилогч мисс. 1092 оноогоор.
Наймдугаар байранд ахмадын золбоо хамтлагын гишүүн Михайл. 1001 оноогоор.
Есдүгээр байранд ахмадын золбоо хамтлагын гишүүн Сэтгүүлч. 888 оноогоор.
Аравдугаар байранд Эх орон үнэртсэн боловсон ах. 852 оноогоор тус тус эхний аравт орвой.

Мөн хамгийн олон хүнээс санал авсан байдлаар сонирхолтой дүн гарсан тул бас танилцуулсугай:

1 . Тулгат
23 хүн
2 . Тогоруу
21 хүн
3 . Хишгээ
20 хүн
4 . Инга
18 хүн
5 . Зоригт
16 хүн
5 . Ганбаа
16 хүн
6 . Марал
14 хүн
7 . Буянцогтоо
13 хүн
8 . Наранбаяр
12 хүн
8 . Галаарид
12 хүн
8 . Дөлгөөн
12 хүн
9 . Хөлгөн
10 хүн
10 . Барбаяр
9 хүн
10 . Jagie
9 хүн

тус тус саналаа өгжухуй.

Хүсвэл Доорх HTML-ыг өөрийнхөө блог дээр байрлуулаарай:


Жич: Өчүүхэн надад саналаа өгч эхний аравт багтаачихсан хүмүүсд баярласандаа уйллаа. Excel дээр драг дроп хиймэгцээ өөрийн нэр гараад ирэхэд үнэндээ сэтгэлээ барьж үл чадмой...

2006-12-09

Энэ оны Хамгийн Шилдэг 10н блогчин.

Блог бичигчид маань олширсоор сүүлийн хэдхэн сарын дотор басчгүй нэлээд хэдэн зуу хүрсэн байж мэдэхээр болоод явчлаа шүү. Тэгээд би нэг талаас их сонирхолтой, нөгөө талаас шинэковуудад ямар блогчинг эхлээд унших вэ гэдэгт нь зөвлөмж маягтайгаар туслая гэж бодоод “Олны таашаалд нийцээд байгаа блогчдоос шилдэг 10-г нь шалгаруулаад дараа нь тэдгээр 10-аас хамгийн топ нь хэн бэ гэдгийг тодруулж үзье.

Та яг одоо “Олны таашаалд нийцсэн шилдэг 10н блогчин” –д хэн хэнийг нэр дэвшүүлмээр байгаагаа миний энэ бичлэгийн доор сэтгэгдэл хэлбэрээр бичиж үлдээнэ үү.

Бяцхан Дүрэм:

1. Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчдээс ирсэн саналыг л тооцьё. Учир нь “галзуу бичдэг” олон блогчин байдаг бөгөөд кайф авчдаг олон фэнүүд нь санал асуулгын дүнд маань дахин дахин өгч буруу нөлөө үзүүлчих вий гэж бодлоо.
2. Нэр дэвшүүлж буй 10 хүртэлх нэрээ хамгийн мундагаас нь эхлээд доош нь цувуулаад, бас урд нь тоогоор дугаарлалгүй шууд блог бичдэг нэрийг нь блогийн хаягтай нь хамт байрлуулаарай. Дараа нь блогчдыг байр эзлүүлэхэд хялбар, бас тэр блогчны блог хаягийг олж тавихад будилахгүй гэх зэргээс үүдэлтэй ийм 2 дүрэм баримтлахыг анхаараарай.

За ингээд эхлэцгээе. Танд хамгийн их таалагдсан 10 блогчин хэн бэ? долооногын дараа дүнг гаргана. Хамгийн мундаг блогчинг дээр нь бичихээ мартваа...

2006-12-08

Food pyramid

"Хүмүүс идэхийн тулд амьдарч байх шиг, харин би амьдрахын тулд идэж уудаг"
- Аристотель

Энэ үгийг уншихаар л гартаа тааралдсан болгоноо идэх хүсэлгүй болчихдийн. Хүн эд эсээ тэжээхийн тулд иддэг гэж би боддийн ууг нь. Тэгвэл бидний өнөөдөр идэж байгаа зүйлс үнэхээр эд эсийг маань тэжээгээд байна уу, эсвэл алаад байна уу гэж бодлоо. Хэрвээ тэжээж байвал хүн болгон 150 хүртэл насийг насалж дөнгөнө гэж эрдэмтэн довторууд хэлсэн шүү. (Кубын довторууд Кастрог 150 хүргэх боломжтой гэж мэдэгдэж байсан байхаа) Үнэхээр үнэн бол 5 дахь үеэ үзчихнэ байна ш дээ. За яахав 150-аа байг. Ядаж 80 гарахын тулд бид юу хийх хэрэгтэй бол? Монгол хүний дундаж наслалт 60, 70 хавьцаа догонцоол явчихна. Надад тэдэн жил үлдсэн юу ч хийж, юу ч идсэн яахав, сайхан идэж байгаал үхье гэж ярьдаг хүмүүст хэлэхэд хүн хүсвэл насаа уртасгаж болоод байна шүү цаана чинь. Хүн болгоны мэддэг аймшигт өвчин болох хорт хавдарын 80 хувь нь идэж уух юмнаас болдог гэдгийг анх сонсоод их гайхаж билээ. Тэгэхээр бид нар юу идэж байгаагаа мэдэхгүй зөвхөн амтанд нь хууртагдаж байгаал элдэв янзын өвчин тусч, түүнийгээ эдгээх гэж эм, тариагаар бөмбөгдүүлж бүр эрүүл байгаа хэдэн эрхтэнээ устгуулчихдаг болж таараал байгаам. Бид Африкийн иргэд шиг идэх юмны сонголтгүй хүмүүс биш шүү дээ. Юу л байна хүнсээр дүүрэн хүнсний дэлгүүрүүд байна. Миний уншиж байсан ном, нийтлэлүүдээс ойлгож авсан зүйл бол хүн идэж байгаа зүйлээ энэ их амттай хоол гэж сонгох биш харин энэ хоол надад хэрэгтэй юм байна гэж бодож сонгох хэрэгтэй гэсэн шүү. Хэрэгтэй гээд дандаа амтгүй ногоон цай уугаад, 2-р гурил идээд, түүхий ногоо мэрээд байна гэсэн үг биш л дээ. Ядаж л өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний дотор нь агуулагддаг хэрэгтэй хэрэггүй бодис энэ тэрийг нь интернет хөгжсөн ийм сайхан үед байжийж олоол уншчуул хэрэгтэй байгаам. Жишээ нь хүн болгон сүү уух нь хэрэгтэй гэж мэднэ. Сүү бол уураг ихтэй бүтээгдэхүүн. Тэгвэл нэг аяга үзэмний шүүс-(эсвэл үзэмний цай)-нд байдаг уураг сүүнийхтэй тэнцэнэ гэдгийг мэдцэн байхад сүү олдохгүй бол үзэмний шүүс олоол уучихаж болно. Үзэмний source болох усан үзэм идэх нь бүр сайн. Ялангуяа халуунтай хүмүүст. Японд байгаа хүмүүс далайн байцааг идэх шиг л болдог байх. Далайн байцаа бол төмөр ихтэй. Бид төмсийг сайн муу гэж янз бүрээр л ярьдаг. Тэгвэл төмсийг хальстай нь чанаж идвэл (мэдээж хальсыг нь хуулж л иднэ л дээ) хүний биед тэжээл болдог. Өдөр тутмын хүнсний нэг бол будаа. Будааг хальстай нь иднэ гэж байхгүй л дээ. :) Харин чанаж буцалгахаасаа өмнө дэвтээж (урд орой нь усанд тавьбал бүр сайн) хэрэглэвэл хамгийн шингэц сайтай байх болно. Ингээд бичээд байвал дуусахгүй л дээ. Тэгэхээр эрүүл мэнддээ анхаардаг (анхаардаггүй хүмүүст мэдээж хэрэггүй л дээ) бол идэж буй зүйлээ нэг анзаарч харвал яасийн бэ гэж л хэлэх гээд байгаам шүү дээ түрүүнээс хойш. Тэнд хоолны том шинжлэх ухаан хөгжиж байхад бид энд хонины мах өдөр болгон идээд, архи хэтрүүлж хэрэглээд, сахаргүй л бол цай биш байж болохгүй шүү дээ. Тиймээс одооноос эхлэн эрүүл мэндийнхээ төлөө ямар нэгэн юм хийцгээе гээд уриалчихвал яадаг бол.

Эрүүл биед саруул ухаан оршиноо гэж...

P.S: Түрүүн нэг юм хэлэхээ мартчиж. Эрдэмтэд гурван цагаан хорыг бага хэрэглэхийг зөвлөсөн шүү. Үүнд: САХАР, ӨӨХ ТОС, ДАВС.

2006-12-07

Хамар Лодонгийн ах...

Нөгөө блог дээрээ Д.Нацагдоржийн Харанхуй Хад өгүүллэгийг хайсаар хайсаар арай гэж олж тавьсаны учир нь Их зохиолчийн "төрсөн өдрөөр" манай хэдэн эрдэмтэд, бүүр ерөнхийлөгч маань хүртэл тэр зохиолыг л онцлоод байснаас болж сонирхсон хэрэг л дээ. Тэгж яваад далиманд нь Хамар Лодонгийн ах Хуучин хүүтэй дайралдаж уулзав. Хуучин танилыг тань та бүхэнтэй бас уулзуулсугай гээд "хуулаад" ирлээ.

ХУУЧИН ХYY

Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилсэн агаад үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина.Хөлд орохоос аваад үс цайхыг хүртэл нэг голыг өгсөн уруудан нүүж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл, айлгүй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Өглөө бурханд залбирч, үдэш тэнгэр мөргөсөөр нэг насыг харанхуй манан дотор барна.

Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж , хатируулсаар хүрч ирэх бөгөөд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн үсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах хүмүүстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан өгч, айраг уун, нэг үдийг өнгөрүүлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж өгч гэдэс олж идэн, нэг үдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зүүн хошууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч үгээгүү ядуу өнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хүйтнийг адуу манаж өнгөрүүлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ. Өтгөс хуучид энэ хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ. Хүмүүжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хүү өөрөө бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хөөрхий хөөрхий.
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр. 1930 он

гэж бичиж байж дээ цаад Д.Нацагдорж чинь. ;)

Өрөг

Өчигдөр орой гэртээ сууж байтал манай сахиул өвөө орж ирэв. Ослоор хөлгүй болчихсон гэртээ суудаг нэг хүүтэй юм зайлуул. Түүндээ нэг компьютэр авч өгсөн гэнэ. Тэгээд надаар ойр зуурын юм заалгах санаатай манайд ирж. Бараг л дээхний кинонд гардаг шиг багш шавийн барилдлага бариулчих дөхдийн байна. Угийн “багш” хоббитойн дээр, хөгшин хүн юм гуйж байхад, бас тэр залууг өрөвдсөндөө бахархсандаа түүнд туслахаар тэднийх рүү дагаад орлоо. Залууд ч сурая мэдэе гэсэн эрмэлзлэл их байгаа нь мэдрэгдэж байнаа. За тэгээд ойр зуурын юм зааж нилээд суув.

Тэгсэн өвөө намайг шатар тоглодог уу гэж байна. Өдөржин гэртээ хэдэн байшин сахиастай их уйддаг юм байх хөөрхий. Ядаж байхад манай тэр хавьд хөгшин настай хүн гэж ширхэг ч алга гэнээ.

Би ч яахав бас л “game” хоббитойн дээр өвөөгийн “уйдааг” гаргахаар нэг “өрлөө”.

Эхний өрөг эхлэмэгц яггүй шатарчинтай учирсан нь шууд л мэдрэгдэж байнаа. Гэрт нь гал өрдөөстэй халуун, тархинд шатар нүүгээстэй бачуухан...

“Хөлс” гарталаа шатар тоглоогүй яасан ч удаав. Хамгийн сүүлд бараг 3 жилийн өмнө нэг шатар тоглосон санагдана. Зальдаж байж нэг бод идсэний хүчинд л арай гэж ничээгээр дуусгалаа.

Дараа дахин хайнаагаа хагалах тохироотой гэртээ орж ирээд, бодож байхад би шатар тоглоогүй удсанаас тэгсэн үү яасан тоглох арга барил маань бүүр “эвдрээд” муудчиж. Авах ганц юм нь анхаарлаа дажгүй төвлөрүүлж сурсан бололтой. Учир нь тоглож байхад надад ямар хоол өгсөнийг нь ч санахгүй байгаам чинь гэвэл яахуу хэ хэ.

Шатар бол их сайхан тоглоом байгаа юм. Амьдралын симуляц гэж хэлж болох байх. Тоглож байхдаа ямар хоол идэж байгаагаа анзаараагүйгээ бодоод инээд ч хүрэх шиг. Гэхдээ бас бодууштай зүйл байна. Юу гэвэл бид амьдралын “өрөг” дээр тоглож байхдаа ямар нэг чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөчихдөг юм биш байгаа.